• Өнөөдөр 2024-10-06

SOS: СУДАНААС ИРСЭН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ХУМХААГИЙН ХАЛДВАР АВЧ, 22 НАСТАЙ ЗАЛУУ АМИА АЛДАЖ, НЭГ ЗАЛУУ УХААНГҮЙ БАЙНА

2023-01-08,   4621

       Энхийг сахиулагчид хумхаа өвчний халдвар авч, нэг албан хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, БНӨСУ-д үүрэг гүйцэтгээд эх орондоо ирсэн энхийг сахиулагчдын бие муудаж, хумхаа өвчний шинж тэмдэг илэрсэн тул Цэргийн төв эмнэлэгт ханджээ. Харамсалтай нь, Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 22 настай энхийг сахиулагч амиа алдсан талаар эх сурвалж мэдээллээ. Бид энэ талаар дараах мэдээллийг бэлтгэлээ.

      Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд ирсэн манай улсын 11 дүгээр ээлжийн мотобуудлагын батальоны дөрөвдүгээр ээлж өнгөрсөн сарын 21-нд эх орондоо иржээ. Сүүлчийн буюу тавдугаар ээлж энэ сарын 15-нд эх орондоо ирэх юм байна. Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр "Гуравдугаар ээлжээр ирсэн энхийг сахиулагчдаас хумхаа өвчний халдвар илэрсэн гэнэ. Эх орондоо ирсэн цэргийн албан хаагчдаас 14 хоногийн дараа шинж тэмдэг илэрч, бие нь хүндэрсэн тул Цэргийн төв эмнэлэгт хандсан. Ингээд Цэргийн төв эмнэлгийнхэн халдвар авсан цэргийн албан хаагчдыг тусгаарлаж, Эрчим эмчилгээний тасагт эмчилж байсан ч 22 настай залуугийн ходоод задарч, амиа алдсан" гэсэн юм.

ДОЛООН ЭНХИЙГ САХИУЛАГЧААС ХУМХАА ӨВЧНИЙ ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ

 

            Судан Улсад НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагааны 11 дүгээр ээлжийн багийн захирагчаар хурандаа О.Заяат томилогдож, нэг жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэжээ. Одоогийн байдлаар хурандаа О.Заяат эх орондоо ирээгүй байгаа гэнэ. Түүний удирдаж, хариуцаж авч явсан 850 цэргийн албан хаагчийн есөөс нь халдвар илэрч, Монголд ирээд эмчлүүлсэн гэнэ.

              Энэ талаар эх сурвалж мэдээлэхдээ “Энэ удаагийн ээлжинд үүрэг гүйцэтгэсэн цэргийн албан хаагчдаас хумхаагийн халдвар нэлээд илэрсэн. Хариуцлага хаана алдагдаж, цэргийн албан хаагчид олноороо өвдөж, амь насаа алдсаныг хууль хяналтын байгууллага тогтоох байх. Миний мэдэж байгаагаар долоон хүн Монголд ирээд эмнэлэгт хандсан гэж байна лээ. Цэргийн албан хаагчид халдвар авснаа мэдэхгүй хүндрүүлж, эрүүл мэндээрээ хохирлоо. Уг нь хумхаан халдвар авахаас сэргийлж, цэргийн албан хаагчдад тариа, долоо хоног бүр уух элэг хамгаалах эм өгдөг. Тэгээд халдвар хамгааллын дэглэмийг сайн барих ёстой байдаг юм. Гэтэл цэргийн албан хаагчид халдвар авч, амиа хүртэл алдчихлаа. Уг нь эмээ уугаад, тариагаа хийсэн бол хөнгөн тусах ёстой гэж бодож байна. Асуудал ийм хэмжээнд хүрч, хүний амь хохирсон нь ноцтой хэрэг. Өмнө нь манай энхийг сахиулагчдад “Тариа хийсэн, эм уулгасан, вакцинд хамруулсан” гэж худал мэдүүлээд, мөнгө завшсан дарга нар байдаг шүү дээ. Тэр хүмүүс шүүхээс ял авч байсан. Ийм асуудал болсон байх вий гэх хардлага төрж байна. Хоёрдугаарт, цэргийн албан хаагчид хувь хүний ухамсарын дагуу халдвар хамгааллыг сайн баримтлах ёстой. Африкийн улс, орнуудад хумхаагийн халдвар элбэг, эрчимтэй тархаж байдаг шүү дээ. Тэгэхээр ээлж хүлээлцэх хооронд халдвар хамгааллын дэглэм алдагдаж, халдвар авсан байх магадлалтай” гэлээ.

22 НАСТАЙ ЗАЛУУГИЙН ХОДООД ЗАДАРЧ, АМИА АЛДЖЭЭ

          Эх орондоо ирээд 14 хоносон залуугийн биеийн байдал эрчимтэй муудаж, ухаан алдаж эмнэлэгт хүргэгджээ. Цэргийн төв эмнэлгийн эмч нар хумхаан халдвар гэж оношлоод, эмчилгээг яаралтай эхлүүлсэн ч харамсалтай нь 22 настай залуу амиа алдсан байна.

       Эх сурвалжийн өгсөн мэдээллээр “Талийгаач залуугийн ходоод нь задарсан гэсэн. Хумхаан халдвар олон эрхтэнд үсэрхийлж, үрэвсүүлсэн байсан гэнэ лээ. Шинжилгээ хийхэд талийгаачийн дотор эрхтэнд эрүүл эрхтэн байгаагүй гэж албаны хүмүүс ярьж байсан. Талийгаачийн ар гэрийнхэн болон албаны хүмүүс уг хэргийг ихэд нууцалж байгаа. Ямар сайн байх вэ, бүтэн жил хүний нутагт үүрэг гүйцэтгэсэн 22-хон настай хүү нь амиа алдчихаар ар гэрийнхэн нь хэцүү байгаа нь тодорхой. Тийм учраас мэдээлэл өгөхгүй гэсэн. Талийгаач ходоодны шархтай байсан уу, халдвар авснаасаа хойш ходоод нь өвдсөн үү гэдгийг тогтоох байх. Уг нь энхийг сахиулагчдыг эмчийн үзлэгт хамруулж, эрүүл хүнийг Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгүүлдэг. Тийм учраас талийгаач ходоодны шархтай байх боломжгүй” гэв.

ОФИЦЕР ЗАЛУУГИЙН БИЕИЙН БАЙДАЛ ХҮНД, УХААНГҮЙ БАЙНА

        Хумхаагийн халдвар авсан энхийг сахиулагчдын тав нь эдгэрч, гэртээ гарчээ. Тэд 10 гаруй хоног эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж, биеийн байдал нь сайжирсан тул эмнэлгээс гаргасан байна. Харамсалтай нь, халдвар авсан өөр нэг офицерийн биеийн байдал маш хүнд, ухаангүй Цэргийн төв эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

      Эх сурвалж хэлэхдээ “Шинж тэмдэг илэрч, биеийн байдал нь хүндэрсэн нь ес болохоос биш, халдвар авсан олон цэрэг байгаа байх. Тэд азаар хөнгөн тусаад, эдгэрсэн болов уу. Харин цэл залуухан хоёр залуугийн нэг нь эмнэлгийн орон дээр үхэл, амьдралын заагт тарчилж, нөгөөх нь хорвоогийн мөнх бусыг үзүүлчихлээ. Эмнэлэгт байгаа офицерийн байдал маш хүнд байгаа. Ухаангүй олон хоног эмчлүүлж байна. Эмч нар чадах бүхнээ л хийж байгаа байх. Хумхаан халдвар маш аюултай. Долоон удаа шарласантай тэнцдэг шүү дээ. Элгийг маш хүчтэй гэмтээдэг гэсэн үг. Халдвар аваад эдгэсэн хүмүүс эмчийн хяналтад байнга байх ёстой. Элэгний вирусийн хавар авах өндөр аюултай” гэсэн юм.

Б.ОТГОНБАЯР: ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН ТАВДУГААР ЭЭЛЖ УДАХГҮЙ ЭХ ОРОНДОО ИРНЭ

ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяртай холбогдож, тодрууллаа.

        Тэрбээр “Бүгд Найрамдах Судан Улсад үүрэг гүйцэтгэсэн 11 дүгээр ээлжийн бие бүрэлдэхүүний эхний ээлжийн албан хаагчид эх орондоо ирсэн. Тавдугаар ээлжийнхэн ирээгүй байгаа. Энхийг сахиулагч амиа алдсан, албан хаагчид хумхаан халдвар авсан талаар би тодруулж байж мэдээлэл өгнө” гэв.

Г.САЙХАНБАЯР: ЭНХИЙГ САХИУЛАГЧДАД ХУМХААГААС ХАМГААЛАХ ЭМ, ТАРИАГ ХАНГАЛТТАЙ УУЛГАЖ, ТАРЬСАН. ШУМУУЛАНД ХАЗУУЛСАН АЛБАН ХААГЧДААС ХУМХААН ХАЛДВАР ИЛЭРЧ БАЙНА

Энхийг сахиулагчдыг хариуцаж ажилладаг БХЯ, ЗХЖШ-ын Олон нийттэй харилцах хэлтэст мэдээлэл байхгүй учраас бид Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай холбогдлоо.

         

Тэрбээр “Цэргийн албан хаагчдын биеийн байдлын талаар эмнэлгийн байгууллагатай холбогдож, тодруулах нь зүйтэй. 22 настай залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарсан нь үнэн. Нэг залуугийн биеийн байдал хүнд, ухаангүй байгаа. Бид та бүхэнтэй адилхан мэдээлэлтэй байна. 850 хүний бүрэлдэхүүнээ таван ээлжийн онгоцоор татаж авч байгаа. Судан Улсад байхдаа шумууланд хазуулсан цэргийн албан хаагчдаас хумхаан халдвар илрээд байгаа. Талийгаач залуу ходоодны шархтай байсан юм байна лээ. Тэгээд ходоодны шарх нь задраад нас барсан гэсэн. Үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдад сар бүр элэг хамгаалах, хумхаагаас хамгаалах эм уулгадаг. Албан хаагчдыг хамгаалах эм, тариаг хангалттай, нормын дагуу хангалтаар өгч байсан. Эмч нар байнгын хяналтад байлгаж, эмийг нь уулгадаг. 11 дүгээр ээлжийн багийн захирагч О.Заяат эх орондоо ирээгүй учраас уулзаж чадаагүй байна. Харин үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүний ажлыг хүлээлцэж авах, өгөх Ажлын хэсгийнхэн 15 хоног БНӨСУ-д ажиллаад ирсэн. Энэ хүмүүс нөхцөл байдлыг сайн мэдэж байгаа. Бодит байдлыг Ажлын хэсгийнхнээс тодруулаарай. Энхийг сахиулагчид халдвар авсан нь алдаа гарсан юм байхгүй. Эм уусан ч, тариа тарьсан шумууланд хазуулбал халдвар авах эрсдэлтэй. Ухаангүй байгаа залуу эх орондоо ирээд 14 хоногийн дараа эмнэлгийн байгууллагад хандсан. Эмнэлгийн байгууллага хумхаан тест тавихад халдвар илэрсэн байсан. Биеийн байдал нь хүндэрсэн, дархлаа нь унасан, ухаангүй байна” гэлээ.

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ДАРГА Б.ЭНХ-ОД: ХУМХААН ХАЛДВАРААР АМИА АЛДСАН ЭНХИЙГ САХИУЛАГЧ ХУГАЦАА АЛДАЖ ЭМНЭЛЭГТ ХАНДСАН

Бид энэ талаар Цэргийн төв эмнэлгийн дарга, хурандаа Б.Энх-Одтой холбогдож, тодрууллаа.

       Б.Энх-Од “Хумхаа өвчин шумуулаас хүнд халддаг. Хүнээс хүнд халддаггүй. Олон хүний бүрэлдэхүүнтэй үүрэг гүйцэтгэдэг учраас хумхаан халдвар авсан энхийг сахиулагчид ирдэг. Өмнөх жилүүдэд халдвар авсан цэргийн албан хаагчид хөнгөн байсан учраас эмчилгээ хийгээд, богино хугацаанд эдгэж байсан. Өөрөөр хэлбэл, цөөн тооны хүн халдвар хамгааллын дэглэм алдаж, халдвар авдаг гэсэн үг. Энэ жилийн тухайд долоон хүн халдвар авч, эмнэлэгт хандсан. Яг одоогийн байдлаар нэг хүн эмчлүүлж байна. Харамсалтай нь, нэг хүн амиа алдсан. Үлдсэн тав нь эдгэрээд гэртээ гарсан. Талийгаач Сэхээн амьдруулах тасагт олон хоног эмчлүүлсэн ч олон эрхтний дутагдалаар амиа алдсан. Талийгаач хугацаа маш их алдаж, эмнэлэгт хандсан. Хумхаан эсрэг вакцин гэж байхгүй, эм байдаг. Цэргийн албан хаагчид хумхаагаас хамгаалах эмийг долоо хоног бүр тогтмол уудаг” гэв.

 


SOS: СУДАНААС ИРСЭН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ХУМХААГИЙН ХАЛДВАР АВЧ, 22 НАСТАЙ ЗАЛУУ АМИА АЛДАЖ, НЭГ ЗАЛУУ УХААНГҮЙ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 12
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-06 09:53:38
    Зочин: Одоо сайд даргагүй хаяагаа манаж хамгаалалтаа ярьж эхэллээ дээ.Энэ хэдэн цэргээр бизнeс хийж НҮБ- ээс асар их хэмжээний мөнгө авч нийлж идэж ууж байгаа биз дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-06 09:17:54
    Зочин : Талийгаач Сэхээн амьдруулах тасагт олон хоног эмчлүүлсэн ч олон эрхтний дутагдлаар амиа алдсан гэхээр буруу л эмчилсэн гэсэн үг. Хийгдсэн бүх эмчилгээ шинжилгээ оношлогоог нарийн шалгах газаргүй болохоор үхсэн хүний хохь болоод алуурчдын зөв болоод өнгөрдөг юм билээ. Хулгайч төртэй улсад шударга бус хүмүүс л төрд ажиллана.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 14:22:10
    Сhimegee: Irenguut ni shinjilgee avdaggui yam uu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 14:22:09
    Сhimegee: Irenguut ni shinjilgee avdaggui yam uu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 14:22:07
    Сhimegee: Irenguut ni shinjilgee avdaggui yam uu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 10:19:59
    Зочих: Та нар наад сошилиар бие биенээ рекламддаг шоугаа зогсоогоод ЦАХ-чиддаа анхаарлаа хандуулаач ээ нэг янхан хүүхэнг магтаад л ирхээрээ л нэг аавын хүүгийн амь нас эрсдэлд оруулчихаад тэрийгээ нуух зорилогтой сошиал дүүрэн магтсан мэдээлэл тавьж өөр тийш нь эргүүлэх юмаа новшын алуурчид хариуцлага тооц
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 10:16:23
    zochin : ingen bj yawah albatai yum uu bolichih heregtei
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 09:19:44
    Зочин: Харин сайхан залуу. цэргүүдийн эрүүл мэнд өндөр анхаармаар юмаа цэргүүд гэхээр л төмөр мод хүн биш юм шиг бодоод байхаа болиосой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 08:49:21
    Иргэн: 35 гралусын халуун орноос хасах 30 хэмийн хотод буухад зуны цамцтай тэгээд нэг тэнэг гёнёрал жагсааж мэндлэх гээд хүйтэнд зогсорно. Хатгаа аваад л залуу хүүхэд эх оронд элгэн саланлаа ирсэндээ баярлаад гадаа хатгалгаа авсанаа мэдэхгүй ханиана. Тэгээд л хөөрхий залуугаараа үхнэ. Тэнэг одон мяраалгасан гёнёралааа гадна хүйтэнд жагсааж өөртэйгээ мэндлүүлэхийг болимоор юм аа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 08:49:19
    Иргэн: 35 гралусын халуун орноос хасах 30 хэмийн хотод буухад зуны цамцтай тэгээд нэг тэнэг гёнёрал жагсааж мэндлэх гээд хүйтэнд зогсорно. Хатгаа аваад л залуу хүүхэд эх оронд элгэн саланлаа ирсэндээ баярлаад гадаа хатгалгаа авсанаа мэдэхгүй ханиана. Тэгээд л хөөрхий залуугаараа үхнэ. Тэнэг одон мяраалгасан гёнёралааа гадна хүйтэнд жагсааж өөртэйгээ мэндлүүлэхийг болимоор юм аа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 08:48:30
    Иргэн: 35 гралусын халуун орноос хасах 30 хэмийн хотод буухад зуны цамцтай тэгээд нэг тэнэг гёнёрал жагсааж мэндлэх гээд хүйтэнд зогсорно. Хатгаа аваад л залуу хүүхэд эх оронд элгэн саланлаа ирсэндээ баярлаад гадаа хатгалгаа авсанаа мэдэхгүй ханиана. Тэгээд л хөөрхий залуугаараа үхнэ. Тэнэг одон мяраалгасан гёнёралааа гадна хүйтэнд жагсааж өөртэйгээ мэндлүүлэхийг болимоор юм аа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-05 08:35:11
    Zochin: Бүгд л арьсаа хамгаалсан юм ярьжээ. Нас барсан хүн өөрөө шумууланд хазуулсан, оройтож эмнэлэгт хандсан ч гэх шиг.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188