Эмнэлгийн ачаалал, эмийн эрэлт эрс нэмэгдэж, өрх бүрийн нэг гишүүн ханиадтай байна гэхэд хол зөрөхгүй болж. Багтаж шингэх зайгүй болтлоо дүүрсэн эмнэлэгт үзүүлэхээр очсон иргэд хоёр, гурван цаг оочирлоод тууралттай, ханиалгасан хүүхдүүд орж ирээд байсан болохоор “Өвчнөө үзүүлэх биш нэмж өвдөөд гарахаар нөхцөл байдалтай байна” гээд өрхийн эмнэлгийн эмчдээ үзүүлж чадахгүй хувийн эмнэлэгт өндөр үнээр үзүүлэх болжээ. Тиймээс энэ нөхцөл байдалтай холбогдуулан бид эм зүйч нараас ханиадны эмийн үнийн талаар сурвалжиллаа.

Эмч болон эм зүйч нар “Yuhan n flu” эмийг зөвлөж байна. Энэхүү эмийг томуугийн А болон В вирусийн халдварын шинж тэмдэг 48 цагаас ихгүй хугацаанд илэрч байгаа том хүн өдөрт хоёр удаа 12 цагийн зайтай, хүүхэд өдөрт нэг удаа уух юм. Таван хоногийн хэрэглээ нь том хүн 43 мянга, хүүхэд 26 мянган төгрөг болж байна. Үүн дээр антибиотик, дархлаа дэмжих эм мөн нэмэлт эмүүдээ авахаар нэг хүүхдийн эм багадаа 150 мянган төгрөг болох ч тэр бүр эм нь үйлчлэхгүй байгаа хэмээн олон ээжүүд нийгмийн сүлжээнд нийтэлсээр байна.

Тухайлбал, хувийн хэвшилд ажилладаг Д.Анударийнх ам бүл тавуул. 3-10 насны гурван хүүхэдтэй. Хамгийн бага нь цэцэрлэгийн дунд бүлгийн хүүхэд бөгөөд сүүлийн сар ханиад, томуунд хамгийн их өртөж байгаа аж. Арван нэгдүгээр сарын эхээр гурван хүүхэд нь ээлж дараалан халуурч, ханиалгаж, эмнэлэгт үзүүлэхэд бичиж өгсөн эмийн нийт үнэ 220 мянган төгрөг болсон байна. Эмчилгээгээ долоо хоног хийж арай гэж дээрдээд сургуулийн хичээл, цэцэрлэгт нь явуулсан ч 10 хонолгүй дахиад халуурч, өмнөх эмчилгээ давтагдсан. Ингэснээр ердөө нэг сарын дотор нийтдээ 400 мянган төгрөгийг зөвхөн ханиадны эмээс гадна дархлаа дэмжих нэмэлтүүдэд зарцуулжээ. Өрхийн орлого нь 2 сая орчим. Гэтэл байрны зээл, хоол хүнс, утас, хүүхдүүдийн сургалтын зардал, дулаан, тогны төлбөрүүд нийлээд 1.4 саяыг нь аваад явдаг. Үлдсэн 600 мянган төгрөгөөрөө амьдрал зохицуулах гэж байхад ханиадны давтагдсан эмчилгээ тэднийг бүр илүү хүндрүүлээд байна. Товчхондоо, энэ сар тэдний өрх нийт орлогынхоо бараг 70 хувийг эрүүл мэнддээ зарцуулаад байгаа юм.

H2N3 вирусийн онцлог нь энгийн томуутай адил хүүхдэд халуурах, ханиах шинж илрэхгүй байх атлаа бие сулрах, халууны хордлогод орох, цөөн хугацаанд хатгаа болох эрсдэл өндөр байгаагаар илэрч байна. Иймд та бүхэн өөрийн болон хайртай үрсүүдийнхээ эрүүл мэндэд анхаарч, дараах зөвлөмжийг хэрэгжүүлэн томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлээрэй
| СУРВАЛЖИЛГА: ТОМУУ ДАЛИМДУУЛСАН ЭМИЙН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДЖЭЭ |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |