Сонирхолтой үйл явдлаараа үзэгчдийн анхаарлыг татаад буй Траума олон ангит киноны жүжигчин М.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе.Траума олон ангит кино нь үзэгчдийн хүртээл болж эхэлсэн шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Кино маань нээлтээ хийсэнд үнэхээр баяртай байгаа. Нээлт ч сайхан болж өнгөрсөн, үзэгчид ч сайхан хүлээж авсан шүү. Кино нээлтээ хийнэ, үзэгчдэд хүрнэ гэдэг бол тэнд ажилласан уран бүтээлч болгоны л гол зорилго байдаг. Тэгэхээр маш их баяртай байгаа.

-Олон ангит кинонд ажиллах ямар байв, киногоороо дамжуулж уран бүтээлчид юу хүргэхийг зорьсон бол?
-Олон ангит кино гэдэг олон сцена, урт хугацааны зураг авалт байдаг. Тэр ч утгаараа ажиллаж байгаа уран бүтээлчдээс тэвчээр хатуужил, арга техник илүү шаарддаг гэж мэдэрсэн. Кино баг хамт олон бол үнэхээр дуртай ажлаа сэтгэл зүрхнээсээ хийж, ядрахын мартсан мэт ажиллаж байсан нь харагдаж байсан. Тиймээс тэр хүмүүст дараа болж цагийг нь, хичээл зүтгэлийг нь дэмий үрэхгүйг хичээж ажилласан.
-Та зохиолоо уншихдаа дүрээ хэрхэн төсөөлсөн бэ, төсөөлснөө бодит болгоход хамгийн хэцүү байсан зүйл нь юу байв?
-Анх энэ зохиолыг уншаад нэлээд хүнд санагдсан. Олон төрлийн сэтгэл зүйн хүнд байдалд байгаа дүрүүдтэй, тэдний дунд болж байгаа үйл явдлууд нь хүртэл нэг л хүнд мэдрэмж төрүүлж байсан. Хүслэн гэх дүрийн хувьд бол тэр дундаасаа арай бага сэтгэлийн шархтай юм шиг санагдсан. Гэхдээ найруулагчтайгаа дүрээ задалж яриад, траумагийнх нь талаар илүү судлаад ирэх тусам “яана аа, би энэ дүрийг гаргаж чадах болов уу” гэх бодол төрсөн.

-Тус уран бүтээлийн дүр таны траумаг сэргээчихсэн гэж байсан. Энэ талаараа ярьж болох уу?
-Миний ажилласан Хүслэн гэх дүрийн түүх нь өөрөө Монголын өнөөгийн гэр бүлүүдийн асуудал, салалт гэдэг зүйлийг их хүндээр мэдэрсэн хүүгийн дүр байгаа юм. Ээж маань намайг бага байхад өнгөрөөд, аав минь Солонгост байсан юм. Багаасаа аав ээжээсээ хол байхын хэцүүг мэдэрч өссөн. Дээрээс нь өсвөр насанд байх үед минь миний дотнын хүн бас эхнэрээсээ салж байсан юм. Тэр хүмүүсийн таарч тохироогүйгээс болоод тэр жаахан хүүхэд нүдэн дээр өнчирч байгаа нь үнэхээр надад хүнд тусч байлаа. Яагаад гэвэл би тэр хүүгийн дотор юу мэдрэгдэж байгаа, жаахан томроод ямар хэцүү зүйлсийг мэдрэхийг нь өөрөө туулсан учраас тэр хүүгийн өмнөөс их шаналж трауманд орж байсан. Энэ үйл явдал өөрөө намайг илүү их юм боддог, дуугүй байдалд нэг хэсэгтээ оруулсан юм. Хүслэнгийн уйлаад ярьдаг хэсэг дээр яг энэ өвдөлтүүдийг харуулахыг хичээсэн. Дүр маань өөрөө энэ салалтаас болоод эмээгийнхээ эмийг хэрэглэж, мансуурч, сүүлдээ гараа тайруулахад хүртэл хүрчихсэн хүү байгаа юм. Тэгэхээр үзэгчид маань энэ дүрээс “Гэр бүл төлөвлөлт гэдэг зүйлийг их эмзэг хүлээж авч, гэр бүлийн дотоод харилцааг илүү их эерэг авч явах нь чухал шүү, тэгэхгүй бол ийм асуудлууд хаа газар зөндөө үүсэж байгаа шүү” гэдэг далд мессежийг авч байгаа болов уу гэж бодож байгаа. Хар тамхины тухайд бол хаана ч гэсэн ийм зүйл байгаа. Гол нь тэр зүйлийг яагаад хэрэглэхэд хүрсэн бэ, юу тэрнээс гаргахгүй муу зүйл рүү улам түлхээд байна вэ гэдэг учир шалтгаан л чухал.
-Траума киног хэн, ямар бодолтой, хэдэн насны хүмүүс хамгийн их ойлгож үзээсэй гэж хүсэж байгаа вэ?
-Траума гэдэг нь өөрөө бол хүн болгонд байдаг сэтгэл зүйн дотоод шаналал болохоор үзэгчид маань үзээд сэтгэл доторх шарх ийм аюултай шүү гэдгийг ойлгож авч аль болох нэгэндээ сэтгэлийн том шарх өгөхгүй эерэг амьдрахыг эрмэлзээсэй гэж хүсэж байна. Тэгэхээр хэн ч үзсэн таалагдах бүтээл байх.
-Дүрийн санал ирэхэд хэрхэн хүлээж авсан бэ, хамгийн их эмээсэн зүйл нь юу байв?
-Дүрийн санал анх ирэхэд үнэхээр их баярласан. Өмнө нь Дуулга ах, Цэгмэд ах нарыгаа таньдаг, уран бүтээлд нь туслаад арын албанд явж байсан болохоос яг жүжигчнээр тоогдож байгаагүй. Тиймээс энэ удаагийн уран бүтээл дээрээ намайг олж харж, үнэлж, дүр дээр авсанд нь их баярлаж байгаа.

-Яагаад жүжигчин мэргэжлийг сонгох болов. Юу хамгийн их нөлөөлсөн юм бэ?
- Би Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд багаасаа явсан. Тэнд анх тайзан дээр гарч үзээд үзэгчдээс ирсэн тэр энерги, халуун өвөрмөц мэдрэмжийг аваад “Ерөөсөө л би жүжигчин болно” гэж шийдэж байсан. Тэгээд тэр үеэс хойш хүүхдийн ордонд долоон жил яваад СУИС-ийн Бадмаараг ахлах сургуульд элсэн орж дараа нь СУИС-ийн Театрын урлагийн сургуульд сурч жүжигчин мэргэжлээр төгссөн дөө.
-Ажиллахыг хүсдэг дүр бий юү?
-Ажиллахыг хүсдэг дүр гэхээсээ илүү ажиллахад урамтай, дотоод зөрчил, дүрийн түүх ихтэй дүрд л ажиллахыг эрмэлздэг дээ. Бас ямар ч дүр дээр ажилласан бай өөрийнхөө тоглож байгаа дүрийн мэдрэмжийг үзэгчдэд давхар мэдрүүлмээр санагддаг.
-Залуу уран бүтээлчийн хувиар ямар жүжигчин, уран бүтээлч байхыг хүсдэг вэ?
-Үнэ цэнтэй, хийж байгаа ажил нь чанартай, хариуцлагатай уран бүтээлч байхыг эрмэлздэг.
-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Одоохондоо аль болох олон кино, олон жүжигт ажиллаж их зүйл мэдэж, мэдэрч авахыг л зорьж байна даа. Цаашдаа тэр сурсан мэдсэн зүйлсээ ашиглаад оргилд нь хүрнэ гэж итгэж байгаа.
| М.БАТ-ЭРДЭНЭ: ТРАУМА КИНОНЫ ХҮСЛЭНГИЙН ДҮР ГЭР БҮЛИЙН САЛАЛТ ХҮҮХДЭД ХЭРХЭН ХҮНД НӨЛӨӨЛДГИЙГ ХАРУУЛНА |
|
Б.Ганхайч “Астана-2026” их дуулгын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-05-09 18:19:37
2026-05-09 18:09:40
Л.Энхрийлэн “Астана-2026” их дуулгын алтан медалийн төлөө барилдана
2026-05-09 18:03:26
МҮБХ-ны АНУ дахь салбар холбоо тамга, тэмдгээ гардан авлаа
2026-05-09 16:19:05
ДУРСАМЖ ЦУГЛУУЛАГЧ
2026-05-09 11:00:00
ХУУРАМЧ ДИПЛОМЫН АСУУДЛААС БОЛЖ АМИА ЕГҮҮТГЭСЭН БАГШ Т-ИЙН ЭХНЭР Д.ЛХАМСҮРЭН: ХАНЬ МИНЬ ТӨРИЙН 120 САЯ ТӨГРӨГИЙГ АМИАРАА ТӨЛСӨН ДӨӨ
2026-05-09 08:00:00
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-09 08:00:00
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-05-09 08:00:00
“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН
2026-05-09 08:00:00
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-05-09 08:00:00
АУЗ Ү.ХҮРЭЛБААТАР: Зохиол, бүтээлтэй холбогдсон энэ амьдралаа би их говийн зэрэглээн дунд чавхдаж яваа зээрийн янзагатай зүйрлэнэ
2026-05-09 08:00:00
Б.Сүхбат “Астана-2026” их дуулгын аварга боллоо
2026-05-09 07:15:00
Г.Наранцэцэг “Астана-2026” их дуулгаас мөнгөн медаль хүртлээ
2026-05-09 07:10:00
“Астана-2026” их дуулгаас Б.Хорлоодой мөнгө, М.Нандин-Эрдэнэ хүрэл медаль хүртэв
2026-05-09 07:00:00
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
2026-05-08 21:41:22
2026-05-08 15:00:00
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан
2026-05-08 13:27:35
Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна
2026-05-08 11:41:39
"НАГОЯА-2026" Азийн наадамд оролцох бөхчүүд тодорлоо
2026-05-08 09:28:20
Америкийн монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн болно
2026-05-08 09:13:39
“УЛААНААР БУД, МИНИЙ ҮСИЙГ…”
2026-05-08 08:25:02
Тахь хамгаалах “BACCP” Алтай суманд захиргааны барилга барина
2026-05-08 08:11:27
Элчин сайд У.Нямаүү “Илгээлт-2100”-гийн оюутнуудтай уулзав
2026-05-08 07:41:58
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА ДАВТАЖ ЧАДАХ УУ
2026-05-08 07:23:12
З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-05-08 07:10:02
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС 127 ТЭРБУМ ТӨГРӨГ “СЭГСЭРСЭН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ЭЗЭН Д.БАТАА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-08 07:00:17
Т.НОМИН-ЭРДЭНЭ: 108 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БНСУ-ЫН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙДАГ
2026-05-08 07:00:00
МАН-ЫН ӨВӨГЧҮҮЛИЙН АЛДААГ АН-ЫН ХУУЧУУЛ ДАВТАХ ВИЙ ДЭЭ
2026-05-08 07:00:00
ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
2026-05-08 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |