• Өнөөдөр 2025-12-04

АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ

2025-12-04,   3088

         АТГ-ын мөрдөгчид НТГ-ын Татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын байцаагч А.Бадам гэх эмэгтэйг 100 сая төгрөгийн авлига авч байхад  нь үйлдэл дээр нь баривчилжээ. 
 
Тодруулбал, НТГ-ын Татварын байцаагч А.Бадам нь нэр бүхий компанийн 2.0 тэрбум төгрөгийн татварыг багасгаж өгнө хэмээн амлаж, хариуд нь тус компанийн захирлаас 100 сая төгрөгийн авлига авч байгаад АТГ-ын мөрдөгчдөд үйлдэл дээрээ баригдсан байна. Ингэхдээ Татварын байцаагч А.Бадам нь энэ хэргийг ганцаараа үйлдээгүй, хамт ажилладаг байцаагчаараа зуучлуулан тухайн компанийн захиралтай танилцаж, тохиролцсон байжээ. 
 
      Илүү ноцтой нь, АТГ-ынханд үйлдэл дээрээ баривчлагдсан Татварын байцаагч А.Бадамын анхны авлига нь энэ биш байжээ. Мөрдөн шалгах явцад А.Бадам өмнө нь удаа дараа авлига авч, авлигын мөнгөөрөө төрсөн дүүгийнхээ нэр дээр өндөр үнэтэй хотхонуудаас 10 орон сууц худалдаж авч, мөн хоёр спорт цогцолбор барьсан нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, Татварын байцаагч А.Бадам өмнө нь татварын асуудалтай компаниудаас удаа дараа авлига авч, авлигын мөнгөө орон сууц, спорт цогцолбор болгож, төрсөн дүүтэйгээ хамтран мөнгө угаах гэмт хэрэг угааж байсан нь баригджээ. 
 
Тухайлбал, Татварын байцаагч А.Бадам нь СБД-ийн 13-р хороо, 17-н уулзвараас 7-н буудал өгсөх зам дагуу “Соёмбо” нэртэй спорт цогцолбор барьсан. Энэхүү “Соёмбо” спорт цогцолборыг А.Бадамын төрсөн дүү А.Юмчинсүрэн нь хариуцан ажиллуулдаг юм байна. 
Тайлбар: "Соёмбо" спорт цогцолбор, 5-н буудал
Тэгээд болоогүй, Татварын байцаагч А.Бадам нь ЧД-ийн 13-р хороо, 17-ын уулзвараас Хайлааст өгсөх зам дагуу “Open” нэртэй спорт цогцолборыг өнгөрөгч 2024 онд ашиглалтад оруулсан. Ингэхдээ А.Бадам мөн л төрсөн дүү А.Юмчинсүрэнгийнхээ нэр дээр газар авч, энэхүү “Open” спорт цогцолборыг барьжээ. 
Тайлбар: "Open" спорт цогцолбор, 2023 он
Тайлбар: "Open" спорт цогцолбор, 2024 он
Татварын байцаагч А.Бадамын авлигаар санхүүжүүлсэн “Соёмбо”, “Open” спорт цогцолборууд нь шинээр баригдсан, хувцас солих өрөө, хурлын танхим, хоолны газар гээд орчин үеийн иж бүрэн тохижилттой учраас түрээслэгч ихтэй, спортын тэмцээнүүд байнга зохиогддог. Өөрөөр бол, Татварын байцаагч А.Бадам авлигын мөнгийг төрсөн дүү А.Юмчинсүрэн нь “Соёмбо”, “Open” спорт цогцолборын түрээсийн орлого болгож угаасаар өдий хүрчээ. 
 
      Цаашилбал, Татварын байцаагч А.Бадамын нуусан хөрөнгүүд төрсөн дүүгийнх нь нэр дээрх 10 орон сууц, хоёр спорт цогцолбороор дуусахгүй бололтой. Татварын байцаагч А.Бадамын хүү нь энэ онд Төв аймагт орон сууц худалдаж авна, том газар авна гэх заруудыг сошиалд түгээжээ. Өөрөөр бол, Татварын байцаагч А.Бадам авлигын мөнгөө хүүгийнхээ нэр дээр Төв аймагт орон сууц, сурснаараа спорт цогцолбор болгож угаасан асуудал ч гарч ирэх бололтой. Ямартай ч Татварын байцаагч А.Бадамыг  АТГ-ынхан үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд хүүгийнх нь энэ асуудлууд ч шалгагдах биз ээ.
 
Эцэст нь, татварын асуудалтай компаниудаас авлиг авч, хагартлаа хөрөнгөжсөн Татварын байцаагч А.Бадам өнгөрсөн хугацаанд ХОМ-тээ 35 сая төгрөгийн байшинтай, 34 сая төгрөгийн “Приус”-тэй, дансандаа дөрвөн сая төгрөгтэй буюу төрийн албан хаагчдаас, тэр тусмаа татварын байцаагчдаас хамгийн ядуу нь гэж тайлагнаж иржээ. 
 

АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 26
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-04 11:07:25
    Плхагвасүрэн: Жижигхэн байцаагч бариад томорох юм даа АТГ хан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-04 11:06:16
    Плагвасүрэн: Сайн бн боломжоо ашигласан яадаг юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-04 11:04:58
    Плхагвасүрэн: Байцаагч бүсгүй сайн бн өөр яадаг юм зөвш дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-04 10:56:02
    Зочин: 40 саяаар л торгох байхдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-04 10:46:15
    Badam : А. Юмчинсүрэн гэнэт л заалнууд бариад л байр түрээслээд л эхэлсэн нутгийнхан, төгсөлтийнхөн бүүр гайхаад л байсан ийм учиртай байжээ.Гэнэт баяжих гэдсэнд халтай гэж....Бүгдийн улсын орлого болгох хэрэгтэйштээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-04 10:45:57
    Зочин: Бүгдийг нь улсын орлого болго ямар шуналтай яатуу вэ хөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-04 10:36:46
    Зочин: Ганц энэ биш бүх байцаагч нар авлига авч баяжсан гааль бас
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-04 10:34:54
    зочин: бүгд л ийм байгаа энэ авгайн өмчийг улсын өмч болгон хураах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-04 10:31:15
    Зочин: Гааль татварыхан дотор ийм хүмүүс зөндөө бий. АБ.. Замын үүдийн гаалийхан гэж улаандаа гарсан луйварчидыг сайн шалгавал их юм гарна даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-04 10:30:16
    Хн: Бадамаа минь хайр миньнэр хугархаар яс хугар гэж эцэг эхийн нэр нүүр хаашаа харж үхнээ. Одоо ч бараг хулгай луйвараараа бахрагдаг болсон үе тул хэн ч гайхахгүй тоохгүй ч юмдаг уу даа..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-04 10:30:13
    Хн: Бадамаа минь хайр миньнэр хугархаар яс хугар гэж эцэг эхийн нэр нүүр хаашаа харж үхнээ. Одоо ч бараг хулгай луйвараараа бахрагдаг болсон үе тул хэн ч гайхахгүй тоохгүй ч юмдаг уу даа..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-04 10:12:24
    Эрдэнэбаатар: Ийм улс татвар болон бусад газруудад зөндөө бий Яагаад мэдсээр байж шалгаж арга хэмжээ авч болдоггүй юм бо .. Аягүй бол шалгах ёстой хүмүүс нь бас л явдалтай.Одоо ард түмний нүүрэн дээр аргаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-04 10:12:23
    Эрдэнэбаатар: Ийм улс татвар болон бусад газруудад зөндөө бий Яагаад мэдсээр байж шалгаж арга хэмжээ авч болдоггүй юм бо .. Аягүй бол шалгах ёстой хүмүүс нь бас л явдалтай.Одоо ард түмний нүүрэн дээр аргаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-04 10:12:23
    Эрдэнэбаатар: Ийм улс татвар болон бусад газруудад зөндөө бий Яагаад мэдсээр байж шалгаж арга хэмжээ авч болдоггүй юм бо .. Аягүй бол шалгах ёстой хүмүүс нь бас л явдалтай.Одоо ард түмний нүүрэн дээр аргаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-04 10:09:36
    Би: Наад хэдэн татварын байцаагч чинь хахуулийг бол цөм авдагдоо тэгж байгаад нэг задрах байх гэж бодож байлаа ашгүй бүх дүүргийн татварын байцаач нар айлган сүрдүүлж их хэмжээний татвар нэхээд би буулгаж өгий хагасын надад бэлэн мөнгө болгож өг гэдэг шаардлага тавьдаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-04 10:03:21
    оогий: магад энэ нөхрөөс илүү баячууд ч байгаа байх.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-04 10:00:54
    Багш: Ийм новшнуудыг ажлаас нь халж бүх хөрөнгийг нь хураа!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-04 09:49:53
    Зочин: Ямар шуналтай хүүр вэ бүх хөрөнгийг нь хурааж улсын орлого болго
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-04 09:35:05
    иргэн: алах юм аа иймдээ л энэ улс хөгихгүй бгаа юм татварыханыг бүгдийг нь шалгах хэрэгтэй бүгд баячуул аймар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-04 09:24:00
    Өгөдэй : Сэргэлэн хүүр вэ..одоо буцааж өгөх үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-04 09:23:58
    Өгөдэй : Сэргэлэн хүүр вэ..одоо буцааж өгөх үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-04 09:06:03
    иргэн: өө одоо ийм мэдээ уншаад дөжирцийшдээ, яах гэж тавьдаг юм бэ, хэрэггүй, зүгээр хууль хяналтын байгууллага нь л хатуухан шийдэж баймаар юм, даанч тэд нь бас шийдэхгүй, тэгээд яахаа ч мэдэхээ байсан нийгэм болсон.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-04 08:58:24
    Эги : 40саяар торгоол болншдээ авилагчин шүүх нь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-04 08:58:23
    Эги : 40саяар торгоол болншдээ авилагчин шүүх нь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-04 08:17:53
    irged: byx tatvariin baitsaagchdiin xurungiig shalga
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-04 08:02:20
    irged: byx xurungiig n xuraa xamaatan sadan xymyysiin nxurungiig xuraa
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188