Чөлөөлөх дайны үед Жанчхүүгийн даваанд Японы бэхлэгдсэн район дахь байлдаанд салаан даргаар оролцож эрэлхэг гавьяа байгуулсан баатруудын нэг нь Т.Дүүдэй билээ. Цагийн байдал хүндэрсэн 1945 оны наймдугаар сарын 19-ны өглөө ротын дарга, дэслэгч С.Дамдинжав миномёт хүнд пулемётоор хүч нэмэгдүүлсэн зургаан тасагтай салааны хүчээр батальоны зүүн гарт давшин танкийн саадыг давж, эвдэрсэн гүүрийг эзлэн авахаар батальоны давшилтын тэргүүн эгнээнд байлдах үүргийг Т.Дүүдэйд өгсөн байдаг. Т.Дүүдэй үүргийг хүлээн авч тасгийн захирагчид, миномётчин, хүнд пулемёнтчин нарт байлдааны үүрэг тавьж, ротын бүрэлдэхүүн давшилтад оржээ. Мэргэн буудагч Л.Аюуш, Г.Дашдондог нарт салааны баруун гарт давшиж, үүргийг эзлэн дайсныг галаараа барьж, салаа, рот, улмаар баталоны давшилтыг хангах үүргийг давшилтын явцад өгч, байлдаанд оруулснаар дайсны галын цэгүүдийг устган, эсэргүүцлийг сулруулснаар, ротыг ороож бүслэн устгах гэсэн дайсны оролдлогыг тасалдуулсан байна. Түүний салаанд дайсны галын бэхэлсэн гурван цэгийг байлдан эзлэх үүрэг тавигдсан ёсоор тасгуудыг байнгын удирдлагаар хангаж, хүчээ зохистой хувиарлан хүн бүрийг тодорхой үүрэгтэйгээр давшилтад оруулж, өдөр, шөнө, нойр, хоолгүй тулалдан, дайсны галын олон цэг, амьд хүчийг устгаж, байлдааны үүргээ амжилттай биелүүлж, хэд хэдэн сөрөг дайралтыг няцаасан байдаг. Түүний удирдсан салааны дайчид чухал гэгдэх хоёр, гурван өдрийн тулаанд дайсны хүнд, хөнгөн пулемёт, 29 галын цэг, 70 гаруй цэргийг устгажээ. Тус салааны дайчид баатарлаг үйлс олныг бүтээж, эгнээнээсээ гурван Монгол Улсын баатар төрүүлж, салааны бүх дайчдаас төрийн дээд одон медиалаар шагнагджээ. Монгол Улсын баатар Т.Дүүдэй нь дайны талбарт салааныхаа бие бүрэлдэхүүнийг өөрийн биеэр зоригжуулан удирдаж, үүргийг тодорхой удирдаж, зааж, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн төлөө амь биеэ үл хайрлан хүч чадлаа дайчлан ажилласан дайчин юм.

1945 оны чөлөөлөх дайнд Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг эзлэн авах тулалдаанд гарамгай байлдаж, тэргүүн эгнээг захиран явсан Тэрээр Увс аймгийн Улаангом сумын зургадугаар багийн нутагт Баян нуур хэмээх газар 1921 онд мэндэлжээ. Бага залуу насаа эцэг, эхийн гар дээр мал ахуй эрхлэн өнгөрөөсөн байдаг. 1940 онд цэргийн албанд татагдсан цагаасаа хойш олон жил цэргийн албанд дарга, цэрэг хийж байгаад 1982 оны есдүгээр сарын 15-нд тэтгэвэр тогтоолгон бэлтгэлээр халагдсан байдаг. Т.Дүүдэй 1945 оны Чөлөөлөх дайнд мото хуягт бригадын нэгдүгээр батальоны хоёрдугаар ротын нэгдүгээр салааны захирагчаар үүрэг гүйцэтгэн оролцжээ.

Бэлтгэл хошууч Т.Дүүдэйгийн 1945 оны Чөлөөлөх дайнд байгуулсан гавьяа зүтгэлийг үнэлэн, 1985 онд Монгол Улсын баатар цол болон бусад гавьяа шагналуудыг жил дараалан олгосон байдаг. Мөн түүний удирдсан салаанаас байлдагч Л.Аюуш, М.Жанчив, Д.Данзанваанчиг, С.Дампил гэх дөрвөн баатар төрсөн байдаг. Тэр утгаараа Т.Дүүдэйг одоог хүртэл баатруудын дарга хэмээн үе үеийн цэрэг, дайчид үнэлэн хүндэлсээр байдаг аж.

| ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНД ТЭРГҮҮН ЭГНЭЭНД БАЙЛДСАН Т.ДҮҮДЭЙ БААТАРЫН ГАВЬЯА |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |