Шагайг зөвхөн Монгол наадгай төдийгөөр харах бус, харин өдөр тутамдаа ашиглах боломжтой бүтээгдэхүүн болгох боломжтой гэдгийг баталж байгаа хүн бол Нанжидын Мягмар. Тэрбээр шагайгаар 12 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг ажлынхаа зав зайгаар үйлдвэрлэж буй. Тухайлбал, машины суудлын бүрээс, нурууны массаж хийгч, хөлийн гишгүүр, орны дэвсгэр, толгойн дэр зэрэг эрүүл мэндийн бүтээгдэхүүн хийхээс гадна гэрлийн бүрхүүл, цүнх зэргийг ч бүтээжээ.
- Таны шагайтай холбогдсон түүхээс яриагаа эхэлье?
-Би 1990 онд хотоос микро автобус худалдаж авсан юм. Тухайн үед жолоо барьж байх үед нуруунд иллэг хийж, биеийн чилээ гаргадаг гээд эрх шиг модон суудлын бүрээс худалдаж авч байсан. Гэтэл нэг их удалгүй ашиглах боломжгүй болсон. Тэгээд би “Импортоор орж ирсэн чанаргүй бүтээгдэхүүн хэрэглэж байснаас яагаад Монголдоо хийц сайтай, удаан хэрэглэж болохуйц бүтээгдэхүүн хийж болдоггүй юм бэ" гэж бодсон. Энэ бодолдоо хөтлөгдөж "Монголдоо хэрхэн эдэлгээ сайтай суудлын бүрээс хийх вэ” гэж судалж, туршилт хийж эхэлсэн. Шагайгаар бол хийж болохгүй зүйл байхгүй. Суудлын бүрээс бол наад захын жишээ. Цаашлаад Хятад Улсаас оруулж ирж байгаа нийлэг, хуванцар бүх эдлэлийг шагайгаар хийх боломжтой. Шагайгаар хийсэн бүтээгдэхүүнүүд минь удам дамжин хэрэглэгдэх хэрэглээ.
-Нэг суудлын бүрээс үйлдвэрлэхэд хэр хугацаа шаардагддаг вэ. Ажлынхаа хажуугаар хэрхэн зохицуулж, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг вэ?
-Нэг суудлын бүрээсийг 14 хоногт хийдэг. Би өдрийн наймаг цагийг үндсэн ажилдаа, дахиад найман цагийг бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ зарцуулдаг. Жишээ нь, үүрийн 04:00 цагт босож, шагайгаагаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд 08:00 цагт ажилдаа явдаг. Ажлаасаа ирээд мөн дөрвөн цаг шагайтайгаа "зууралдаж" байгаад амардаг.
- Шагайгаар бүтээгдэхүүн хийх дамжлагын тухайд?
-Таван үе шаттайгаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Нэгдүгээрт, бүтээгдэхүүнийхээ материалуудыг цуглуулна. Хоёрдугаарт, шагайгаа чанаж, тосыг нь авдаг. Гуравдугаарт, өрөмдөж, цоолж бүтээгдэхүүнээ хийхэд бэлэн болгоно. Дараа нь том, дунд, жижгээр нь ялгаж, жигдрүүлдэг. Сүүлд нь шагайнуудаа хэлхэж, бүтээгдэхүүнээ бэлэн болгоно.

-Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хэдэн төгрөгөөр борлуулдаг вэ?
-Бүтээгдэхүүн бүрээсээ хамаараад үнийн дүн нь өөр байдаг. Тухайлбал, шагайгаар хийсэн нэг суудлын бүрээсийг 250 мянган төгрөгөөр, орны дэвсгэр 500 мянган төгрөгөөр худалдаалдаг. Бид олон хүнд хүрээсэй гэсэндээ зарж болох хамгийн бага үнийн дүнгээр худалдаалахыг хичээдэг.
-Шагайгаар бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн хүндрэлтэй тал нь юу вэ?
-Хэрэглэгчдийн худалдан авах сонирхол их байгаа ч шагайны олдоц, үйлдвэрлэх хүчин чадал бага байгаагаас шалтгаалаад хангалттай хэмжээнд үйлдвэрлэж чадахгүй байна. Би 10 мянган шагай олж байж, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Нэг суудлын бүрээсэнд л гэхэд 1000, орны дэвсгэрт 3500 шагай ордог. Иймээс шагайг олноор нь олоход хүндрэлтэй. Материалын олдцоос хамаараад үйлдвэрлэл зогсох тал бий. Мөн өмнө нь нэг ширхэг нь 100 төгрөг байсан шагайны үнэ нэмэгдэж 200 төгрөг болсон. Түүнчлэн, гар ажиллагаа их болохоор ууц нуруу өвдөх, нүд чилэх гээд бэрхшээл олон.
Бэрхшээлийг тоочоод байвал дуусахгүй. Гэвч бэрхшээлийг даван гарч байж амжилтад хүрнэ.
-Шагайгаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хэрэглэх нь эрүүл мэндэд ямар ач тустай вэ?
-Шагайгаар хийсэн суудлын бүрээс нь хүний нурууг чилэхээс болон шамбарам өвчнөөс сэргийлдэг. Орны дэвсгэр нь биеийн чилээг гаргаж, маш сайн амраадаг. Түүнчлэн, шагайгаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хэрэглэх нь хүний биеийн бүх эд, эсийг сэргээдэг. Би 60 нас хүрч байгаа ч бүтээгдэхүүнээ хэрэглэдэг болохоор залуу хүн шиг эрч хүчтэй хэвээрээ байна.
- Танаас үлгэрлэж, шагайгаар бүтээгдэхүүн хийх хүсэлтэй уншигчдад хандаж юу хэлэх вэ?
-Өрх болгон үйлдвэрлэгч болох боломжтой. Махыг нь идчихээд ясыг нь гаргаж хаях биш малаас гаргаж, ашиглах боломжтой бүхнийг бүтээгдэхүүн болгон ашиглаарай. Малын шагайг шинээр нь бүтээгдэхүүн болговол өнгө үзэмж сайтай, эдэлгээ сайтай болно. Монголд маань талаар дүүрэн мал байна. Түүний 500 нь таны машинд байг гэж ерөөе.
-Таны цаашдын зорилго?
-Би үйлдвэрлэлээ өргөжүүлж, нэр төрлөө олон болгохыг хүсэж байгаа. Үүний тулд ганцаараа хийнэ гэдэг бол хүнд асуудал. Хувь хүн болон, албан байгууллагуудыг хамтран ажиллахыг уриалж байна.Шагайны олдоц сайн бол үйлдвэрлэхэд асуудалгүй.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа.
| ЭХ ОРОНДОО ҮЙЛДВЭРЛЭВ: Шагайгаар 12 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй өрхийн үйлдвэрлэгч |
|
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |