Энэ удаагийн “Эх орондоо үйлдвэрлэв” буландаа “Little heaven” керамик урлангийн үүсгэн байгуулагч М.Нарангэрэлийг урилаа. “Little Heaven” урлан нь Монголд керамикаар үйл ажиллагаа явуулдаг цөөхөн урлангийн нэг билээ.

Брэндийн нэр: “Little Heaven”-гийн керамикийн урлан
Үүсгэн байгуулагч: М.Нарангэрэл, Э.Билэгт, А.Нарангаравуу
Үүсгэн байгуулсан огноо: 2019 он
Бүтээгдэхүүний чиглэл: Кофе шоп, керамик урлал, бэлэг дурсгал
-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг М.Нарангэрэл гэдэг. “Little Heaven”-ийн үүсгэн байгуулагчдын нэг. Одоогоор “Little Heaven” керамик урланг хариуцан ажиллаж байна. СУИС-д сурч керамик урлалаар төгсөөд, Хятадад үргэлжлүүлэн сурч байгаад цар тахлын улмаас эх орондоо байна.
-Анх бизнесийнхээ санааг хэрхэн олсон бэ. Хэр удаан төлөвлөж байж биеллээ олов?
- Уран бүтээлчид, зураач ч бай, барималч, керамикчид бай бүгд л бүтээлээ хийх урлантай байхыг хүсдэг. Олон жилийн өмнөөс зураач найзуудтайгаа өөрсдийн гэсэн урлантай, хажуудаа дэлгүүртэй, кофе шоптой хөөрхөн жижигхэн газар нээхийг мөрөөдөж ярилцдаг байлаа. “Little heaven”-ийн анхны санааг Э.Билэгт найз маань гаргасан. Билгээ маань керамикийн дэлгүүртэй болохыг хүсдэг байсан юм. Бидний олон жилийн мөрөөдөл хүсэл маань бараг долоо хоногийн дотор шийдэгдэж сарын дотор л биелэлээ олсон. Энэ газрыг бид залуучуудад өөрсдийн гараар бүтээл хийж үзээд, кофе уунгаа урлагийн талаар ярилцаж, мөн уран бүтээлчид цуглан урлагийн талаар залуучуудад ойлголт өгч нийгмийн хар бараан зүйлсээс холдуулдаг газар байгаасай гэж хүссэн. Бид кофе шопоо Улаанбаатарын хамгийн жижиг кофе шоп гэж нэрлэх дуртай. Жижигхэн орчинд хүмүүс илүү дулаан уур амьсгалтай ойр дотно байж чаддаг шүүдээ. Дэлгүүрийн хувьд бид нар залуучуудад, залуу гэр бүлүүдэд худалдан авахад боломжийн үнэтэй керамикууд болон маш хөөрхөн цэцгийн баглаануудыг хийж зардаг. Цэцгээ боохдоо аль болох энгийн элдэв гялгар цаасан хог хаягдалгүй хямд үнэтэй байлгахыг, цэцгийн соёлыг залуучуудад түгээхийг хүссэн. Мөн монголдоо гар урлал хийж байгаа мэргэжлийн уран бүтээлчид, чанартай сайн зүйлс хийж урлаж байгаа маш олон залуучуудтай хамтарч дэлгүүрээ ажиллуулдаг. Тийм болохоор дэлгүүр маань жижигхэн ч гэсэн их баялаг сонирхолтой санагддаг. Бас өөрсдийн хийсэн керамикуудаа эндээ худалдаалдаг нь урлангаа амьтай авч явахад маш нэмэртэй байдаг шүү. Нэрний хувьд хүн бүр гадаах стрэсстэй орчноос салж тайван аз жаргалтай урлагтай эрүүл орчныг мэдэрдэг газар байгаасай гэж өгсөн.
-Бизнесээ эхлүүлэхэд ямар саад бэрхшээлүүдтэй тулгарч, түүнийгээ хэрхэн даван гарч байв?
-Мэдээж хамгийн эхэнд санхүүгийн асуудалтай тулгарсан. Гэхдээ бид хамгийн бага зардлаар шийдвэрлэхийг хичээсэн. Ихэнх тавилга, хэрэгслээ гэрээсээ авчирч, засвар, тохижилтоо өөрсдөө хийсэн. Анхандаа нэг их саад бэрхшээл тулгараагүй. Яваандаа хүмүүс цалинжуулах, үйл ажиллагаагаа жигдрүүлэх хүмүүст танигдахын хэрээр хамтарч ажиллах саналууд ирж их ачаалалтай болж эхэлсэн. Тэр бүгдийг шийдэхэд мэдлэг туршлага дутагдах, санхүүгийн асуудал гэх мэт бүгдэд тохиолддог зүйлс гарч ирсэндээ. Анх урлангаа бүх хүнд нээлттэй байлгахыг хүсэж байсан боловч залуучууд маань арай ийм зүйлд бэлэн болоогүй санагдсан. Хийсэн зүйлүүдэд дураараа хүрч хагалах, бүтээл хийж байгаа хүмүүст их саад болох гэх мэт асуудлууд гарч байсан. Керамик хийхэд маш олон дамжлагатай их нарийн хийгддэг. Бас түүхий эдүүд нь Монголд ховор, үнэтэй зардал өндөртэй урлал. Би үнэт металлтай зүйрлэх дуртай. Тийм учраас урлангаа хаалттай болгож яг сонирхсон хүмүүст зориулж сургалт явуулдаг болсон.

-Ажлын онцлогоо та юу гэж хэлэх вэ?
-Нэг талаасаа керамикийн материал эмзэг, үнэтэй, зардал ихтэй. Нөгөө талаасаа тайван, төвлөрөх чанар шаарддаг. Яарч сандарч хийвэл хагаралт, цууралт үүсч, гоё керамик болдоггүй. Керамик хийж байх үед тайвширч бясалгал хийж байгаа юм шиг санагддаг. Сургалтад сууж байгаа хүмүүс ч тэгж хэлдэг. Мэдээж нэг зүйлд төвлөрөхөөр тайвширдаг л даа. Гэхдээ керамикийн материалтай ажиллах нь өөрөө нэг төрлийн тэвчээр хүлээцтэй тайван байдал шаарддаг. Тэр чанарт нь би татагдаад керамикийн урлагт дурлаж байсан. Керамикийн үндсэн материал бол байгалийн цэвэр органик шавар буюу шороо. Тэр шороогоо усаар зуураад усан махбодтой холбогдож байгаа юм. Түүнийгээ агаар махбодоор хатаана. Дараа нь галаар шатааж жинхэнэ биеэ олж амилдаг. Тийм учраас дөрвөн махбодын урлаг гэж нэрлэдэг. Япон, Хятад, Солонгос гэх мэт Азийн орнуудад лам нар нь керамик урлаач байх тохиолдол их байдаг. Керамикийг хүний гараар хийж галын хүчээр амилуулдаг. Энэ бол жинхэнэ амьд урлаг.
-Анх “Little Heaven”-ийг хэдэн ажилтантай эхлүүлж, одоо хэд болж өргөжсөн бэ?
-Анх Э.Билэгт, А.Нарангаравуу бид гурав эхлүүлж байсан. Одоо арвуулаа ажиллаж байна.

-Бизнесээ өргөжүүлэх ямар шинэ санаа, төсөл хэрэгжүүлж байна вэ?
-Бидэнд маш их санаа байгаа. Керамикийн урлангийн хувьд мэдээж бид орон зайгаа томсгох хэрэгтэй. Түүнээс өмнө олон төрлийн туршилт, судалгаа хийх хэрэгтэй байгаа. Монголчуудын хувьд керамик шинэ зүйл мэт болчихсон. Өмнө нь социализмын үед шаазан ваарын үйлдвэр байдаг байсныг бүгд мэднэ. Харин одоо Монголд керамикийн материал дутмаг, хүмүүсийн ойлголт бага байдаг. Тиймээс керамикийн тухай хэрэглэгчдэд ойлголт өгөх үүднээс манайх сургалт явуулдаг. Гараар цөөхөн хувь хийгддэг бүтээлүүдийг Хятадаас авчирдаг үйлдвэрт олон тоогоор цутгаж хийгддэг шаазангуудтай харьцуулж үнэлдэг тал бий. Сургалт явуулснаараа хүмүүст таниулж ойлголт өгч илүү олон хүүхдүүд энэ мэргэжлийг сонгож суралцаасай гэж боддог. Цаашдаа керамикийг түгээхийн тулд хүүхдүүдэд зориулсан ерөнхий боловсролын сургуульд нэвтрүүлж болохуйц сургалтын хөтөлбөр гаргах бодолтой байгаа. Учир нь, хүүхдүүд керамикийг мэдэж, дурлаж байж энэ урлаг цаашдаа хөгжих юм. Хүүхдүүдийн хийсэн бүтээлүүд маш хөөрхөн байдаг, тэдний уран сэтгэлгээг биет болгохоор өөрсөд нь ч их таалагддаг. Керамик унаад хагарчихгүй бол байж л байна. Хүүхдүүдээс баялаг санаа гардаг, керамик тэднийг аз жаргалтай болгодог. Керамикийг гэрийн нөхцөлд хатаах, шатаах боломж хэцүү байдаг учир хүн болгон ирээд хүссэн юмаа хийгээд орхиод явахад нь хатаагаад шатаагаад өгдөг хангалттай том газартай болохыг хүсэж төлөвлөж байгаадаа.
- Ижил төрлөөр бизнес эхлэгчдээс танай бүтээгдэхүүн ямар онцлогтой вэ?
- Манай онцлог гэвэл илүү нээлттэй. Бид керамикийг илүү олон хүн мэдээсэй, ойлгоосой гэж хүсдэг. Гэхдээ бид чамлалтгүй амжилттай ажиллаж байгаа. Чанартай хүссэн материалаа олж бүтээгдэхүүн хийдэг нь бидний давуу тал болов уу.

-Алсын хараагаа хэрхэн төлөвлөж байна вэ?
-Манайхнаас маш их санаа гардаг. Гэхдээ энэ санаануудаа эмх цэгцтэй, дараатай хэрэгжүүлж явна гэдэг том зүйл. Зарим хүн санаа байхгүй гацдаг бол бидэнд хэтэрхий олон санаа байна. Ирээдүйд кофе шоптой, дэлгүүртэй, урлантай гэсэн бүтцээрээ олон газар салбар нээх бодолтой байгаа. Керамикаас гадна зураач, интерьер дизайн, гарын доор байгаа зүйлээр юм хийх зэрэг сургалт зохионо. Нэг талаасаа нийгмээ гоё болгомоор байгаа юм. Бид энд хүмүүсийн хандлага, оюун бодол, сэтгэл зүйг урлагаар дамжуулж эерэг болгох зорилго байна. Тиймээс олон салбартай болж, хүмүүс ирж өөртөө цаг зарцуулдаг, өөрийгөө эерэг зүйлээр цэнэглэдэг тийм газар олныг нээмээр байна. Бидний ирээдүй залуучууд шүү дээ. Бага балчир хүүхдүүдийг хөгжүүлж байж ирээдүй сайхан болно. Хамгийн гол нь залуусаа хөгжүүлэх урлангаар хангах юм. Урландаа бүтээл хиймээр байвч, мөнгө олох хэрэгтэй байдаг. Харин манайх түүнийг л хослуулах зорилготой. Авьяастай, зурах хүсэлтэй залуус манай кофе шопод үзэсгэлэн гаргаж болно. Шууд том галерейд үзэсгэлэнгээ гаргах хэцүү шүү дээ. Тиймээс жишээ нь манайд үзэсгэлэнгээ гаргаад бүтээлийнхээ талаар хүмүүстэй, манайд орж ирдэг залуустай чөлөөтэй ярилцаад өөрийгөө таниулах боломжтой. Мөн манайд бүтээлүүдээ тавиад заруулж болно. Энэ бүгдийг багтаах илүү том диваажинтай болохыг хүсэж алсыг харж байгаадаа.
-Шинэ залуу бүтээгч хийгээд манай уншигчдад та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Хамгийн түрүүнд өөрийгөө олох хэрэгтэй. Өөрийгөө олно гэдэг том сэдэв л дээ. Чи яг юу хийж чадах юм, чамд хэцүү, мөнгөгүй байсан ч зогсохгүйгээр хийж чадах зүйл чинь юу вэ гэдгээ олох ёстой санагдсан. Мөнгө олохгүй байсан ч тасралтгүй зүтгэчихээр тийм зүйлээ олох хэрэгтэй. Тэр нь чамайг хөдөлгөнө. Хэрэв олчихсон бол зоригтой эхлэх хэрэгтэй. Мөнгө бол хамгийн сүүлийн асуудал юм байна гэдгийг ойлгосон. Түүндээ л сэтгэл гаргах хэрэгтэй. Ямар хүнээс сэтгэл гарах вэ гэхээр өөрийнхөө юмыг олсон хүнээс л сэтгэл гарна. Эрсдэл байсан ч зоригтой байх үед тэр эрсдэл тойроод явчихдаг юм шиг байна лээ. Миний хувьд би хамгийн дуртай зүйлээ олчихсон болохоор үүнээсээ салж чадахгүй. Тэр зүйл өөрийн үнэт зүйлтэй чинь хосолж байж амжилт олох юм шиг санагддаг. Бид урлангаа нээгээд жилийн дараа дампуурах хэмжээнд ирсэн. Тэгсэн ч сэтгэл байвал арга нь олддог л юм билээ. Чиний дотор гал байвал ямар нэгэн юм бий болох л болно. Эерэг, галтай байх хэрэгтэй гэж зөвлөе.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/littleheavenub

| Эх орондоо үйлдвэрлэв “Little heaven” керамикийн урлан |
|
"K-Startup Grand Challenge 2025": E-Geree.mn систем 2,620 стартапаас TOP 20-д үлдлээ
2025-12-16 12:36:37
Австралийн халдлага үйлдэгчдийн машинаас Исламын Улсын далбаа олджээ
2025-12-16 12:15:22
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 11:46:09
Дэд сайд ажиллуулах нь дэлхийд байдаг л жишиг
2025-12-16 11:27:07
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-16 10:47:42
Дарханд үндэсний бөхийн залуучуудын улсын аварга боллоо
2025-12-16 10:33:24
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
2025-12-16 10:23:14
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2025-12-16 10:12:15
МҮБХ улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ
2025-12-16 07:47:22
“СЭЛЭНГИЙН ОЮУТАН ЗАЛУУС 2025” спортын наадам өндөрлөлөө
2025-12-16 07:10:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-16 07:06:20
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХОЁР ТУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-16 07:00:00
АРДЫН ЖҮЖИГЧИН Ж.БҮРЭНБЭХ: Гурван цаг гаруй тасралтгүй хөдлөхөд ер ядралгүй хөгжмийн гайхамшигт увдист илбэдүүлдэг хүн чинь удирдаач шүү дээ
2025-12-16 07:00:00
Э.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
2025-12-16 07:00:00
“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
2025-12-16 07:00:00
Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-12-16 07:00:00
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |