Манай орон БНХАУ-ын төрийн өмчит "China Energy Investment Corporation" буюу "Чайна Энержи" групптэй хэд хэдэн төсөлд хамтран ажиллахаар болсон. Тухайлбал, нүүрсний экспорт, дэд бүтцийн хөгжил, хоёр орны хамтын ажиллагааны чиглэлээр хэрэгжих төслүүдтэй холбоотойгоор "Хэр үр дүнтэй вэ", "Монгол Улсад ашгаа өгч чадах уу" гэх эргэлзээ иргэдийн дунд гарч байна. Тэгвэл үүнтэй холбогдуулан Монгол Улсын "Чайна Энержи" групптэй хамтран ажиллах төсөл, хөтөлбөрүүд болон тус групптэй өмнө нь хамтран ажиллаж байсан орнууд юунд алдаж эсвэл ашиг олж байсан талаар товчхон танилцуулъя.
"China Energy Investment Corporation" буюу "Чайна Энержи" БНХАУ-ын төрийн өмчит компаниуд дундаа ч нэлээд дээгүүр жагсдаг томоохон групп. Анх 2017 онд тус компанийг "China Shenhua Group", "Guodian Corporation" гэх хоёр компанийг нийлүүлэн байгуулсан бөгөөд тэр цагаас хойш "Чайна Энержи" Хятадын дотоод эрчим хүчний хэрэгцээг хангах чухал үүрэг хүлээхээс гадна дэлхийн эрчим хүчний салбарын гол тоглогчдын нэг болжээ.
"Чайна Энержи" группийн үйл ажиллагааны гол чиглэл нь нүүрс олборлолт, тээвэр ложистик, цахилгаан эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэр гэсэн чиглэлээр явдаг. Тус групп нүүрс олборлолт, тээвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд энэ байр сууриа ч хадгалахын тулд нүүрсний олборлолт, тээвэр ложистикоо гаднын орнуудтай хамтран төмөр зам, усан зам байгуулан дэмдэг аж. Нөгөөтээгүүр "Чайна Энержи" группийг эрчим хүчний гол тоглогч гэдгийг мартаж болохгүй. Зөвхөн дулааны эх үүсвэртэй эрчим хүчээр өнгөрсөн хэдэн жилийн турш БНХАУ-ыг тэргүүлж ирсэн тус групп өдгөө нарны болон салхин зэрэг сэргээгдэх эрчим хүчний төслүүд хэрэгжүүлж байгаа.

Түүнчлэн "Чайна Энержи" группийг БНХАУ-ын эдийн засгийн гол тулгууруудын нэг гэх нь бий. Тухайлбал, тус групп өнгөрсөн онд гэхэд 4.6 тэрбум тонн нүүрс олборлож, 2.92 гигаватт цахилгаан үйлдвэрлэснээрээ тэргүүлжээ. Харин "Чайна Энержи"-гийн хэтийн зорилго нь олон улсын зах зээлд нээлттэй гарах бөгөөд БНХАУ-ын "Бүс ба зам" санаачилгын хүрээнд Ази, Африк, Латин-Америкийн орнуудад төсөл хэрэгжүүлж байгаа нь олон улсад гарах томоохон алхмуудын нэг. Тиймээс ч Монгол Улстай "олон улсын зах зээлд гарах" сонирхлоор хамтран ажиллаж байгаа ч гэж болох аж.
Дээр дурдсаны адил манай орон "Чайна Энержи" групптэй нүүрсний экспорт, дэд бүтцийн хөгжил, хоёр орны хамтын ажиллагааны чиглэлээр хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ. Монгол Улсын экспортын чадамжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахад голчлон анхаарсан тус төслүүдийн зарим заалт, тогтоомжийг өөрчлөх шаардлагатай ч гэж яригдаж байгаа. "Чайна Энержи"-гийн Монголд хэрэгжүүлж буй төслүүд нь,
Гашуунсухайт-Ганцмод төмөр замын төсөл: Хил дамнасан төмөр замыг өргөжүүлэн хөгжүүлэх уг төсөл нь Монгол Улсын нүүрсний экспортын нэмэгдүүлэх голлох үүрэгтэй. Уг төсөл нь Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан 14 мега төслийн нэг бөгөөд төмөр замын зам нь өргөн, нарийн царигийн шийдлийг багтаасан байдлаар хэрэгжиж байгаа. Мөн хэлэлцээрт хоёр талын хууль эрх зүйн тогтвортой байдлыг хангах, худалдааны урт хугацааны гэрээ байгуулах зэрэг асуудал яригдаж байгаа юм.
Урт хугацааны нүүрсний худалдаа: "Чайна Энержи" групп нь "Эрдэнэс тавантолгой" компанитай 16-20 жилийн хугацаанд жил бүр 20 сая тонн коксжих нүүрс худалдан авах гэрээ байгуулах санал гаргасан гэнэ. Мөн хоёр уурхайд олборлолт хийх саналтай байгаагаа илэрхийлээд байгаа аж.
Газрын тос, байгалийн хий: Хятадын газрын тос, байгалийн хийн корпорацитай хамтран газрын тосны хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэх, байгалийн хий дамжуулах хоолой байгуулах зэрэг төслүүдийг судалж буй. Түүхий тос нийлүүлэх болон "Евро-5" стандартын шатахуун импортыг нэмэгдүүлэх талаар ч хэлэлцсэн билээ.

Сүүлийн жилүүдэд хүчээ авч, дэлхийн нүүрсний олборлолт, эрчим хүч үйлдвэрлэлийн гол тоглогчдын нэг болсон Хятадын төрийн өмчит "Чайна Энержи" групп зарим талаараа хамтран ажилласан орнууддаа хэд хэдэн сөрөг нөлөө үзүүлж, эрсдэл гаргаж байгаа гэнэ. Тодруулбал,
Байгаль орчны асуудал: "Чайна Энержи" групптай хамтран ажилласан Индонез, Пакистан зэрэг оронд нүүрсний цахилгаан станцуудыг идэвхтэй барьснаар хүрээлэн буй орчны бохирдол нэмэгдэж, бүс нутгийн оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа гэх судалгаа бий. Мөн "Чайна Энержи" групп нэгэн үе сэргээгдэх эрчим хүч рүү шилжих шаардлагыг эсэргүүцэж байсан гэнэ.
Бүс нутгийн маргаан: Тус группийн Өмнөд Африкт хэрэгжүүлсэн зарим төслийн хүрээнд маргаантай асуудал их гарч, орон нутгийн оршин суугчид ч жагсаал, цуглаан хийж байжээ. Ингэхдээ Өмнөд Африкт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байсан "Чайна Энержи" группийн зүгээс орон нутгийн иргэдэд хангалттай нөхөн олговор олгоогүй, нүүлгэн шилжүүлэлтийг зохицуулалтгүй хийсэн гэх асуудал яригдаж байсан аж.

Эдийн засгийн эрсдэл: Бүс нутгийн хүрээнд "Чайна Энержи" групптэй хамтран ажилласан орнуудын БНХАУ-ын талын хөрөнгөөс оруулалтаас хэтэрхий хамаарал болсон асуудал бий. Тухайлбал, Пакистан тэргүүтэй орнуудад БНХАУ-ын хөрөнгө оруулалттай холбоотойгоор өрийн дарамт үүсэж, эдийн засаг томоохон хүндрэлтэй нүүр тулжээ.
Улс төрийн эрсдэл: Балканы бүс болон Зүүн Өмнөд Азид тус компанийн үйл ажиллагааг улс төрийн хараат байдал үүсгэх эрсдэлтэй гэж дүгнэдэг. Өөрөөр хэлбэл, "Чайна Энержи" групп нь хамтран ажиллаж байгаа орныхоо төрийн засаглалд сөргөөр нөлөөлж болзошгүй байдаг аж.
Энэ мэтчилэн өнгөрсөн долоон жилд эрчим өсөн томорч, дэлхийн нүүрс, эрчим хүчний гол тоглогчдын нэг болсон "Чайна Энержи" компани хэд хэдэн асуудалтай хутгалдаж, хамтран ажиллаж буй орнууддаа сөргөөр нөлөөлж буй гэх мэдээлэл бий. Харин зарим талаараа тус групптэй хамтран ажилласан орнууд хоёр талын оролцоо, байгаль орчин, эдийн засгийн ашиг тусыг онцгойлон үзэж хамтран ажиллахдаа үр дүнтэй ажилладаг гэнэ.
| “ЧАЙНА ЭНЕРЖИ”-Д НАЙР ТАВЬЖ БАЯЖСАН ХИЙГЭЭД БУРУУДСАН ОРНУУДЫН ТҮҮХ БА МОНГОЛ |
|
УОК: Дэвшилтэт технологи ашиглан баавгайг нэгдсэн байдлаар тоолохоор төлөвлөн ажиллаж байна
2026-10-13 17:11:33
Архангай аймагт 22 мВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын шавыг тавив
2026-10-13 16:51:24
ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ХОГ ХАЯГДЛААС ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ 20 МВТ-ЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
2026-10-13 16:33:38
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЗАМЫН-ҮҮД СУМ ДАХЬ “БҮС НУТГИЙН ЛОГИСТИКИЙН ТӨВ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2026-10-13 16:23:18
“АМЖИЛТ-2030” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2026-10-13 15:23:04
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
2026-10-13 12:12:54
Баавгай, зэрлэг амьтдын хорхойсох үзэгдэлд авах арга хэмжээ, дэлхийн туршлагууд
2026-10-13 11:46:49
Эрүүгийн 978 хэрэг шалгагдаж байна
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |