Олон улсын сан, хөрөнгө оруулалтын банкуудын дунд болон урт хугацааны таамгийг эвдэж, дэлхийн зах зээлд үнэт металлын ханш толгой цохиж байна. Зүүн Европт ОХУ, Украины дайн эхэлснээс хойш ханшийн хэлбэлзэл нь тогтворгүй байсан алт, зэсийн үнэ огцом өсөж байгааг дэлхийн томоохон агентлагуудын шинжээч металлын зах зээлд суперцикл эхэлсэн байж болзошгүй хэмээн дүгнэжээ. БНХАУ металлын зах зээл дэх ноёрхолоо авч үлдэхийн тулд хэд хэдэн түүхий эдийнхээ экспортод хориг тавиад байгаа ч 2024 он металлын жил болно гэж судлаач, шинжээчид дүгнэж байгаа юм байна.
Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулна энэ онд гэсэн хүлээлттэй холбоотойгоор зах зээл дэх алтны үнэ дээд цэгтээ хүрч, 2200 ам.доллар давлаа. Өнгөрсөн долоо хоногт Холбооны нөөцийн сангийн хурал болж, сангийн төлөөлөгчид 2024 онд бодлогын хүүгээ тогтвортой байлгаж, ойрын ирээдүйд хүүгээ бууруулах тухай байр сууриа илэрхийлсний дараа алтны ханш баасан гарагийн хаалтын ханшаар Азийн зах зээлийг тэргүүлсэн. Тухайлбал, хурлын дараагаар алтны спот үнэ 1.2 хувиар өсөж, унц нь 2222.14 ам.доллар хүрч дээд хэмжээндээ хүрч, ирэх дөрөвдүгээр сард дуусах байсан алтны фьючерс хоёр хувийн өсөлт үзүүлж, унц нь 2224.80 ам.доллар болж мөн дээд амжилт тогтоожээ.
Алтны үнийн өсөлттэй холбоотойгоор дэлхийн зах зээлд хоёр онцлох хөдөлгөөн гарсан нь ам.долларын ханш буурч, зэсийн үнэ өссөн явдал байв. Тодруулбал, зах зээл дэх алтны ханш тооцоолоогүй өсөлт үзүүлсэн нь арилжааны банкнуудын хувьцаа эзэмшигчдийн анхааралд өртсөн бөгөөд хувьцаа эзэмшигчид богино хугацаанд хувьцаагаа хөдөлгөж эхэлсэн нь ам.долларын ханш 0.6 хувиар унах шалтгаан болжээ. Нөгөөтээгүүр алтны үнийн өсөлтөөс гадна дэлхийн зэсийн хэрэглээний бараг тал хувийг боловсруулдаг БНХАУ-ын хайлуулах үйлдвэрүүд олборлолтоо бууруулах тохиролцоонд хүрсний дараа Лондонгийн металлын биржийн өнгөрсөн долоо хоногийн хаалтын ханшаар зэсийн ханш тонн нь 8799 ам.доллар болж, сүүлийн 11 сарын дээд цэгтээ хүрэв. Лондонгийн металлын биржээс эхэлсэн зэсийн ханшийн өсөлт Нью-Йоркийн Комекс зах зээл, Шанхайн фьючерс бирж дээр үргэлжилсэн бөгөөд үүнтэй холбогдуулан Хятадын томоохон зэсийн үйлдвэрүүд Бээжинд цуглаж, бүтээгдэхүүний хэмжээгээ бууруулах тухай хурал хийх гэж байгаа аж. Дэлхийн металлын зах зээлд үзүүлсэн алт, зэсийн үнийн гэнэтийн өсөлт бусад үнэт металлдаа ч нөлөөлж, ханш нь мэдэгдэхүйц хувиар өсөлт үзүүлж байгааг “SMM”-ийн шинжээчид онцолжээ.
Дэлхий дахинд өрнөж байгаа ногоон шилжилттэй холбоотойгоор тогтворгүй байсан зэсийн ханш эргэн сэргэж байгаа нь зах зээлийн өсөлт, олон улсын чипний үйлдвэрлэлд эергээр нөлөөлөх хүлээлттэй. Гэсэн ч БНХАУ-аас чипний үйлдвэрлэлд шаардлагатай галли, германий гэсэн хоёр металлд тусгай зөвшөөрөл нэвтрүүлсэн нь гаднын шинжээч, судлаачдын анхаарлыг татаад байна. Ингээд зогсохгүй БНХАУ-аас дотооддоо хэрэгжүүлж буй “цэвэр бодлого”-той холбоотойгоор нүүрснээс зайлсхийсэн нь дэлхийн төмрийн хүдрийн зах зээлд томоохон нөлөө үзүүлж болзошгүй байгаа бөгөөд тус улс металлын зах зээл дэх ноёрхлоо хадгалахын тулд хайлш болон соронз үйлдвэрлэхдээ технологийн экспортдоо хориг тавьсан нь “Металлын жил” гэж нэрлэгдээд буй 2024 оны зах зээлийн хамгийн том хөдөлгөөнүүдэд шууд нөлөө үзүүлэхүйц нөхцөл байдалтай болоод байгаа юм байна.
Нөгөөтээгүүр дэлхийн зарим биржээс металлын зах зээлийн үнэлгээ ойрын ирээдүйд 800 тэрбум ам.долларт хүрэх хүлээлт гаргажээ. Сангийн менежментийн “Global X ETFs” компаниас гаргасан тайланд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэх төсөв, хөрөнгө оруулалтыг тойруулан металлын зах зээл дэх 12 нэр төрлийн металлын ирээдүйн үнэ цэнийг таамагласан байна. Тайланд дурдсанаар металл, түүхий эд тус бүр зах зээлд тэрбум ам.долларыг төлөөлөх бөгөөд зэсийн ханш металлын бүлэгтээ хамгийн том тоглогч байх гэнэ. Гэсэн ч дэлхий дахинд чипний хэрэглээ, үйлдвэрлэл, эрэлт ихсэж байгаатай холбоотойгоор хурдацтай хөгжиж буй литийн зах зээл 2028 он хүртэл жилд дунджаар 23 хувийн өсөлт үзүүлэх таамагтай байгаа аж.
Түүнчлэн дээр дурдсан 12 нэр төрлийн металл, түүхий эд орчин үеийн технологийг хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд зах зээл дэх металлуудын эрэлт нэмэгдэх тусам өндөр технологийн материалын зах зээлийг үнэ цэнийг ч өсгөх төлөвтэй абайна.
| ҮНЭТ МЕТАЛЛЫН ЗАХ ЗЭЭЛД СУПЕРЦИКЛ ЭХЭЛСЭН ҮҮ: АЛТНЫ ҮНЭ ДЭЭД ХЭМЖЭЭНДЭЭ ХҮРЧ, ЗЭС ЭРЭЛТЭЭРЭЭ ТЭРГҮҮЛЖ БАЙНА |
|
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМ ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯРЫН ТЭРГҮҮН ШАГНАЛ "МЭРГЭН НОМ ЦОМ"-ЫН ЭЗЭН БОЛЛОО
2026-09-19 12:00:01
Дэлхийн аваргыг төрүүлэн гаргасан У.Ханд С.Түмэндэмбэрэл багш нар талархлаа илэрхийлэв
2026-09-19 11:06:06
Монголын пара шатарчид Энэтхэгийн багийг хожлоо
2026-09-19 09:57:12
Монгол, Сингапурын нүүрстөрөгчийн зах зээлийн талаар санал солилцов
2026-09-19 08:06:08
Өсвөрийн боксчид “Монгол туургатан” олон улсын наадмыг зорив
2026-09-19 07:58:51
Иогчдын холбооныхон Элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзав
2026-09-19 07:41:18
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-09-19 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-19 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-19 06:00:00
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт 1.4 га талбай шатжээ
2026-09-18 17:31:00
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
2026-09-18 15:17:27
2026-09-18 14:49:25
2026-09-18 14:16:06
ЭНН ЛАМОТТ "БАЛИАР НООРОГ"
2026-09-18 13:56:24
“Эм зүйн зохицуулалтын орчин үеийн чиг хандлага-2026” олон улсын хуралд 180 гаруй төлөөлөгч оролцжээ
2026-09-18 13:42:37
Монгол, Люксембургийн эрүүл мэндийн түншлэлийн 25 жилийн үр дүнг танилцуулжээ
2026-09-18 13:03:08
Гадаад улсад оргон зайлсан 37 этгээдийн байршлыг тогтоож, Монгол Улсад авчирчээ
2026-09-18 12:29:15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх залуу офицеруудын төлөөлөлтэй уулзжээ
2026-09-18 11:57:20
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЖЭЭ
2026-09-18 11:33:26
ЗОГСООЛ БУЛААЛДАН МАРГАЛДАЖ, 47 НАСТАЙ ЭРЭГТЭЙГ ХУТГАЛЖЭЭ
2026-09-18 11:17:35
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт Баянхонгорын 14 сум, зургаан албыг хамруулжээ
2026-09-18 11:03:09
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
2026-09-18 10:55:08
Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар таеквондо-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-18 07:16:35
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-18 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Таныг өнөөдөр юу хүлээж байна вэ
2026-09-18 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээрр үргээлгэвэл хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2026-09-18 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |