БНХАУ-ын Ардын банкнаас бодлогын хүүг гэнэт бууруулсан мэдээлэлтэй зэрэгцэн тус улсын Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан эдийн засгийн сүүлийн үеийн үзүүлэлтүүд шинжээчдийн хүлээлтэд хүрсэнгүй. Үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал, “Ковид-19”-ийн шинэ дэгдэлтийн улмаас Хятадын эдийн засгийн өсөлт өнгөрсөн мэдэгдэхүйц удааширсан байна.
Эдийн засгийг тодорхойлох гол үзүүлэлтээс дурдвал, аж үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 3.8 хувиар өсжээ. Энэ нь зургадугаар сарын 3.9 хувиас доогуур үзүүлэлт бөгөөд 4.3 хувийн таамаглалтай харьцуулбал бууралттай байна. Аж үйлдвэрлэл удааширч байгаа нь дотоодын эрэлт сул байгааг харуулж буй. Тухайлбал, жижиглэнгийн борлуулалт 5.0 хувь, зургаадугаар сард 3.1 хувиар өснө гэж төсөөлж байснаас 2.7 хувиар өссөн байна. Жижиглэнгийн худалдааны салбарт алт, мөнгөн эдлэл 22.1 хувиар тэргүүлсэн бол автомашин 9.7 хувь байгаа юм.
Биет барааны онлайн борлуулалт 10 хувиар өсжээ. Харин барилгын салбар болон тавилга, хүнсний бүтээгдэхүүний борлуулалт буурсан үзүүлэлттэй байна. Мөн үүнийг даган ажилгүйдлийн түвшин 5.4 хувь хүрч буурчээ.

Хятадын асуудал зөвхөн үл хөдлөх хөрөнгийн салбараар хязгаарлагдахгүй. Хятадын Төв банк бодлогын хүүгээ гэнэт бууруулсан нь тус улсын эдийн засаг бүхэлдээ хүндрэлтэй байгааг илтгэж буй гэж шинжээчид тайлбарлаж байна. Дотоодын эрэлт буурч байгаа нөхцөлд гадаад инфляц өндөр байгаа нь Хятадын экспортын хэтийн төлөвт сайнаар нөлөөлөхгүйг онцолжээ. Тиймээс оны хоёрдугаар хагаст Хятадын эдийн засгийн сэргэлт тодорхойгүй, тогтворгүй байдал үргэлжилнэ гэж үзэж байна.
2022 онд Хятадын эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 3.0 хувьд хэвээр хадгална гэж “UBS AG” компанийн БНХАУ-ын асуудал эрхэлсэн ахлах эдийн засагч Ван Тао дүгнэжээ.
Мөн Хятадын төв банкнаас олгосон чанаргүй зээлийн дарамт тус улсын эдийн засагт маш том сөрөг нөлөө үзүүлж байгаа гэнэ. 2022 оны эхний хагас жилд хөрөнгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлэгч БНХАУ-ын үйлдвэр, худалдааны банкны цэвэр ашиг нь 4.9 хувиар өсөж, 24.8 тэрбум ам.доллар болсон. Мөн Хятадын төв банкны ашиг тайлант хугацаандаа 6.3 хувиар өсөж, 17 тэрбум ам.доллар хүрчээ. Харин Хятадын барилгын банкны ашиг өнгөрсөн оны мөн үеэс 5.4 хувиар өсөж, 23 тэрбум ам.доллар болсон байна.
52 их наяд ам.долларын хөрөнгө эргэлддэг БНХАУ-ын банкны салбарт үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралаас үүдэлтэй чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэн, мөн зээлийн хүүгээ бууруулж байгаа зэрэг нь хүндээр нөлөөлж байгаа аж.

Евро бүсийн эдийн засагт итгэх итгэл сүүлийн 19 сарын доод түвшинд хүрчээ. Үүний зэрэгцээ эрчим хүчний нийлүүлэлт тасалдаж, инфляц эрчимжсээр байгаа нь эдийн засаг уналтад орох эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа юм.
Европын комиссоос гаргадаг итгэлийн индекс долдугаар сард 99 нэгж байсан бол өнгөрсөн сард 97.6 нэгж болж буурчээ. Эрчим хүчний хомсдолоос шалтгаалан үйлдвэрлэлийн гарц буурч, хэрэглээний үнэ өссөн нь аж үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт итгэх итгэлийг бууруулж байгаа аж.
Харин хэрэглэгчийн итгэлийн индекс өнгөрсөн сард мэдэгдэхүйц өссөн нь тооцоолоогүй үр дүн болсон байна. Гэсэн ч Европын айл, өрхүүдийн хувьд эдийн засгийн хэтийн төлөвийн хүлээлт нь цар тахлын үеэс ч доогуур түвшинд байгаа гэнэ.

Олон улсын эдийн засагт зээлийн хүү хурдацтай өсөж, геополитикийн эрсдэлийн нөлөөтэй тэмцэж, уналтаас болгоомжлох айдсыг өдөөж байгаа учир чипний борлуулалт урьд өмнөх хүлээлтээс ч илүү буурах төлөвтэй байна. Тээвэрлэлтийг хянадаг WSTS буюу Дэлхийн хагас дамжуулагч худалдааны статистикийн төвөөс энэ онд зах зээлийн төлөвөө 16.3 хувь байснаас 13.9 хувь болгон бууруулжээ. Харин ирэх онд чипний борлуулалт 4.6 хувиар өсөх төлөвтэй байгаа нь 2019 оноос хойших хамгийн их суларсан муу үзүүлэлт болох гэнэ.
Тэгвэл БНХАУ-д чипний худалдааг хязгаарласантай холбоотойгоор АНУ-ын томоохон чип үйлдвэрлэгч “Nvidia”, “AMD” компанийн хувьцааны ханш буурсан байна. Тодруулбал, өнгөрсөн өдрүүдэд “Nvidia”-гийн хувьцаа 6.6 хувиар, “AMD”-ийн хувьцаа 3.7 хувиар буурчээ.
АНУ-ын Засгийн газраас чипний технологийг шинэ төрлийн цэргийн хэрэгсэл болгон ашиглах эрсдэлийг арилгах шинэ лицензийг хүчин төгөлдөр болгохыг шаардаж байгаа. Харин олон улсад чипний худалдаа, үйлдвэрлэл унаж байгаа энэ цагт “Nvidia” компани хамгийн хүнд цохилтод орж болзошгүйг “Wedbush Securities” хувийн банкны мэргэжилтнүүд анхааруулаад байгаа юм.
.jpg)
| Евроазийн эдийн засгийн суларч, зах зээлийн хязгаарлалтаас үйлдвэрлэгч компаниуд “шалдаа бууж” байна |
|
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
2026-10-13 12:12:54
Баавгай, зэрлэг амьтдын хорхойсох үзэгдэлд авах арга хэмжээ, дэлхийн туршлагууд
2026-10-13 11:46:49
Эрүүгийн 978 хэрэг шалгагдаж байна
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:36:45
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |