Цар тахлын үеийн эдийн засгийн уналт, алдагдлыг нөхөж, дахин сэргээх, хөгжүүлэх гаднын орнуудын бодлогууд сайн үр дүн үзүүлсэн. Гэсэн ч энэ долоо хоногийн эхлэлээс элхийн эдийн засгийн томоохон савлагаа үүсээд байгааг олон улсын эдийн засагчид тайлбарлаж байна.
Мөн саяхан ОУВС-ын судлаачдын хийсэн дэлхийн орнуудын өрийн судалгаанд цар тахлын үе буюу өнгөрсөн гурван жилд бага орлоготой болон хөгжиж байгаа орнуудын өр буураагүй. Харин ч маш их хэмжээгээр нэмэгдсэн сөрөг дүн гарсан. Цар тахлын үед царцсан эдийн засаг дахин эргэлтээ олж эхэлж байх үеэр ийн суурь металлуудын үнэ огцом унасан нь эдийн засагт сөргөөр нөлөөлж ч болохоор байна.
Зарим олон улсын хэвлэлээр “ОХУ Укрианы хилээс цэргийн хүчээ хэсэгчлэн татахаар болсон” гэх мэдээлэл түгсэнтэй холбоотойгоор алт, улаан буудайн үнэ унав.

Украины асуудалтай холбоотойгоор ОХУ-ын экспорт саатна гэсэн арилжаачдын таамаг биеллээ олж, улаан буудайн үнэ 2.7 хувиар огцом буурч, алтны үнэ унц нь 1900 ам.доллар болжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр алтны спорт үнэ 0.11 хувиар буурч, 1851 ам.долларт хэлбэлзэж байна.

ОХУ-ыг Украин руу цэргээ оруулах эсэх, хэрэв хоёр орны хооронд дайн эхэлбэл эдийн засагт ямар нөлөө учруулах зэрэгт хүлээлтэй хоёр долоо хоног өнгөрч, Лондонгийн металлын бирж, Шанхайн фьючерсийн биржид суурь металлын үнэ “газарт” уналаа.
Мөн зөвхөн суурь металлын үнэнээс гадна ОХУ, Украины хурцадмал байдалтай холбоотойгоор Шанхайн фьючерсийн биржийн гэрээнүүд уналттай байсан аж.

Коксжих нүүрсний дотоодын нийлүүлэлт сайн байгаатай холбоотойгоор Хятад, Австралийн биржид үнэ нь огцом унаж байна.
Хятадын Жинтан боомтод:

Австралийн Далримплын нүүрсний терминалд:

БНХАУ-д үнийн хэт хөөрөгдлийг зогсоох кампанит ажил эрчимжүүлсэнтэй холбоотойгоор төмрийн хүдрийн үнэ огцом буурсан байна. Бээжин өнгөрсөн жилийн түүхий эдийн инфляцийн сөрөг нөлөөллийг няцаахгүйгээр эдийн засгаа тогтворжуулах, гангийн хэрэглээг нэмэгдүүлэхийг хичээж байгаа ч, эсрэгээ Хятад болно гаднын дамын наймаачдын дундах “партизанын дайн” болж байгаа сурагтай.

Олон улсын зах зээлд төмрийн хүдрийн үнийн өсөлт, бууралт нь эрэлттэй салшгүй холбоотой байдаг. Гэсэн ч судлаачдын дунд “партизанын дайн” гэж нэрлээд байгаа дамын наймаачдын үйлдэлтэй холбогдуулан эрэлт багасаж, Сингапурын биржид төмрийн хүдрийн үнэ 8.8 хувиар буурч, тонн нь 134.05 ам.доллар болжээ. Харин Даляний түүхий эдийн биржид 10 гаруй хувиар унасан байна.
Дэлхийн хөгжингүй эдийн засагтай орнуудаас бүрдэх “Их 20”-ийн бүлэг өнөөдөр, маргааш буюу хоёрдугаар сарын 17-18-нд дэлхийн орнуудын Сангийн сайд, Төв банкны тэргүүнүүдтэй хийх анхдугаар уулзалтаа зохион байгуулна.

“Их 20”-ийн бүлгийг 2022 онд Индонези Улс даргалж байгаа бөгөөд уулзалтаар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор олон улсын инфляц, бодлогыг хэвийн болгох, дижиталжуулах тал дээр анхаарч, болзошгүй үнийн хэт хөөрөгдлөөс сэргийлэхэд анхаарах гэнэ.

| Суурь металлуудын үнэ огцом унаж, эдийн засагт савлагаа үүсэж байна |
|
2026-10-13 08:36:45
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |