БНХАУ-д борлуулалтаараа хоёрт ордог “Evergrande” групп гаднын хөрөнгө оруулагчдас авсан 300 орчим тэрбум ам.долларын зээлийн хүүгээ заасан хугацаандаа төлж чадахгүй болсноо зарласан. Улмаар БНХАУ-ын урдаа барьдаг том группуудын нэг нь дампуурал зарлахад ч ойрхон байна.
Дэлхийн эдийн засгийн салбарт гарсан шуугиан “Evergrande” группын өрөөр дууссангүй. Газрын тос болон суурь металлуудын үнэ тогтворжиж, өссөн байна. Мөн олон улсын эдийн засгийн хамгийн чухал уулзалт буюу АНУ, Европ, Их Британи тэргүүтэй 20 гаруй орны Төв банк энэ долоо хоногт уулзалт зохион байгуулах юм.
Газрын тосны гарцаараа дэлхийд гуравт ордог Канад Улсын Эрчим хүчний зохицуулах газраас ирэх онуудад газрын тосны үйлдвэрлэл өсөж, 2032 оноос буурах тооцоолол гаргасан талаараа мэдэгдсэн. Тооцоололд тусгаснаар Канадын газрын тосны олборлолт энэ онд таван сая баррель байгаа бол, 2032 онд 5.8 сая баррель болж, 2050 онд 4.8 сая баррель болж буурах аж.
Мөн дэлхийн орнуудын уур амьсгалын өөрчлөлтэй тэмцэх хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь энэ онд нэг баррель нь 68 ам.долларын үнэтэй байгаа Брент төрлийн газрын тосны үнийг 2050 он гэхэд 40 ам.доллар болж, буурахад нөлөөлөх гэнэ.

АНУ-ын Эрчим хүчний яам өнгөрсөн газрын тосны үнийг бууруулах төлөвлөгөөний хүрээнд хийсэн уулзалтын үеэр стратегийн газрын тосны нөөцөөсөө 18 сая баррелийг зарахаа болжээ. 18 сая баррель газрын тосоо арванхоёрдугаар сарын 17-ноос нөөцөөсөө гаргах аж.
Жо Байдены Засаг захиргаа шатахууны үнийн өсөлттэй тэмцэхийн тулд бусад оронтой хамтарч, нөөцөөсөө 50 сая баррель газрын тос гаргахаа өнгөрсөн сард зарласан. Тухайн үед дэлхий даяар шатахууны эрэлт нэмэгдэж, газрын тосны үнэ сүүлийн долоон жилийн дээд цэгтээ хүрч, нэг баррель нь 86 ам.долларын үнэтэй болоод байсан юм.

Коронавирусийн Омикрон хувилбар дэгдсэнтэй холбоотойгоор үнийн тогтворгүй байдалд шилжиж, сүүлийн зургаан долоон хоног буурсан газрын тосны үнэ зарим орон нөөцөө задлахтай зэрэгцэн тогтворжиж байна.
Гэсэн ч цаашид тогтвортой байна гэсэн баталгаагүй газрын тосны үнийг “Energy Aspects” компанийн үүсгэн байгуулагч Амрита Сен 2023 онд 100 ам.долларт хүрч магадгүй талаар мэдэгджээ. Энэ талаар тэрбээр “Газрын тосны үнэ ойрын хугацаанд 100 ам.долларт хүрэхгүй. Гэхдээ 2023 онд жинхэнэ утгаараа газрын тосны хомстол үүсэж, үнэ нь 100 ам.долларт хүрэх байх” гэсэн юм.

Перу Улсын томоохон зэсийн уурхайнуудын нэг Las Bambas-ыг энэ сард хаахаар болсон талаар тус улсын эрх баригчид мэдээлсэн. Тэгвэл үүнтэй холбоотойгоор гурван долоо хоног дараалан буураад байсан зэсийн үнэ эргэн өсжээ. Лондонгийн металлын биржид зэсийн үнэ 0.7 хувиар өсөж, тонн тутмын үнэ нь 9470 ам.доллар болов. Энэ онд зэсийн нөөц 2008 оноос хойших хамгийн доод түвшиндээ хүрээд байна. Мөн Las Bambas уурхайн хаагдвал зэсийн нийлүүлэлт илүү хумигдах төлөвтэй байгааг эдийн засагчид анхааруулж байгаа юм.

Металлуудын үнийн өсөлтийг дагаад цайрын үнэ эрс өсөж, өнгөрсөн долоо хоногт дөрвөн өдөр дараалан өссөн үзүүлэлттэй гарсан. Долоо хоногийн байдлаар Лондонгийн металлын биржид цайрын үнэ 2.6 хувиар өсөж, тонн тутмынх нь үнэ 3310 ам.долларт хүрчээ.
Харин БНХАУ нүүрсхүчлийн ялгаруулалтаа бууруулж, байгаль орчны бохирдлыг бууруулахаар цайр олборлогч компаниудын гарцад хязгаарлалт тогтоосон. Үүнээс үүдэн БНХАУ-ын цэвэршүүлсэн цайрын олборлолт өнгөрсөн арваннэгдүгээр сард 519.5 мянган тонн болсон ч, өнгөрсөн оны мөн үеэс 7.61 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Сингапурын биржид төмрийн хүдрийн үнэ 6.8 хувиар өсөж, тонн нь 155.7 ам.доллар болжээ.
Сүүлийн дөрвөн долоо хоног дараалан өссөн төмрийн хүдрийн үнэ ирэх 2022 онд БНХАУ эдийн засгаа дэмжих хөтөлбөрөө нэмэгдүүлэхтэй холбоотойгоор дахин өссөн аж.
.jpg)
Өнгөрсөн арваннэгдүгээр сард АНУ-ын хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар өсөж, сүүлийн 40 жилийн буюу 1982 оноос хойших хамгийн дээд түвшиндээ хүрсэн байна. Инфляф ийн эрчимжиж байгаа нь Холбооны Нөөцийн бакны бодлогын хүүгээ өсгөхөөс өмнө бонд худалдан авалтын хэмжээгээ бууруулах боломжтой болж байгааг шинжээчид тайлбарлаж байна. Магад үүний хариулт нь энэ долоо хоногт болох АНУ, Европ, Их Британи зэрэг 20 гаруй орны Төв банкны нэгдсэн хурлаас ч гарч болох юм.
Гэвч 20 гаруй орны Төв банкны шийдвэр харилцан адилгүй нь хөрөнгө оруулагчдад эрсдэлтэй. Тухайлбал, АНУ-д инфляцын дарамт өндөр байгаа энэ үед Холбооны Нөөцийн банк бонд худалдан авалтаа өндөр дүнгээр бууруулах боломжтой аж.

| Олон улсын Төв банкуудын хурал "дагаж сэргэсэн" эдийн засаг |
|
2026-10-13 08:36:45
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОРИГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |