• Өнөөдөр 2024-05-17

Б.ЖАВХЛАН: 2022 онд эдийн засгийн сэргэлт үргэлжилнэ гэсэн төсөөллөөр төсвөө хийсэн

2021-09-15,   406

       Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийж байна. Ээлжит хуралдаанаар Засгийн газраас Монгол Улсын 2022 оны төсвийн хүрээний мэдэгдлийг танилцуулсан байна.
 
      Тэрбээр “2022 оны улсын төсвийн анхны төслийг Засгийн газарт танилцууллаа. Мөн авлигын индексийг бууруулах, энэ хүрээнд хийж буй ажлын талаар танилцуулсан. Түүнчлэн Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалын талаарх танилцуулгыг хийлээ. 2021 оны сүүлийн хагас, 2022 онд эдийн засгийн сэргэлт үргэлжилнэ гэсэн төсөөлөл дунд төсвөө хийсэн. 
 
     Бид хамгийн түрүүнд эдийн засгаа сэргээх арга хэмжээ авна. Тодруулбал, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэх, урсгал зардалд эрс шинэчлэл хийх, дараагийн урсгал зардлыг бий болгохоос илүүтэй эдийн засгийн дэд бүтцээр дамжуулж, эдийн засгийн өсөлт, бизнесийн салбарыг дэмжих бодлого баримтална. Мөн нийслэлд түгжрэлийн асуудалтай тэмцэхэд анхаарна” гэлээ.

Б.ЖАВХЛАН: 2022 онд эдийн засгийн сэргэлт үргэлжилнэ гэсэн төсөөллөөр төсвөө хийсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188