Төрөөс тэрбумтнууд төрдөг байсан бол үргэлжлүүлээд удам дамжсан улстөрчид төрдөг боллоо. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд монголын төрийг цөөн хэдэн улстөрчид удирдаж, өнөөдрийг хүртэл зарим нь улс төрийн халаагаа өгөөгүй л байна. Өөрсдөө улс төрөөс явсан ч үргэлжлүүлээд хүүхдүүд нь залгамжилдаг тогтолцоо манайд бий болж байгаа гэх үү дээ.
Төрөөс төрсөн 30 гэр бүл гэх алдартай дуулиан манайд бий. Үндсэндээ тэднийг ийн нэрийдсэн нь төрд өөрсдийгөө дархлаад зогсохгүй тэд байж болох бүх салбарт өөрийн бизнесээ цэцэглүүлсэн, түүгээр ч зогсохгүй өөрсдийн хүүхдүүдээ үе дамнуулан төрд зүтгүүлэхээр бэлтгэж буй хэсэг бүлэг хүнийг ийн нэрийдсэн байдаг. Тэр ч байтугай улстөрчид өөрсдийн баталсан хуулиа хүртэл зөрчиж, төрийн албанд хүүхдүүдээ ажиллуулдаг, албан тушаалд томилдог ноцтой баримтууд ч бий.
Монголын төрд олон жил ажиллаж, тэтгэвэртээ гарах хугацаа нь хэдийнээ өнгөрчихсөн хэр нь ямар нэгэн байдлаар төрийн албанд, төрийн өмчит компаниудад ажилласаар байгаа улстөрчид олон. Тухайлбал, олны хамгийн сайн мэдэхээр УИХ-ын гишүүн асан, Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж. Тэрбээр олон ч жил монголын төрд ажиллаж, хууль хяналтын байгууллагад эзэн суутлаа ажилласан гэх гуншинтай. Мөн Ерөнхийлөгч асан Н.Багабанди төрийн өндөр дээд албанд олон жил томилогдон сүүлдээ төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд ажиллаж, олны дургүйцлийг хүргэсэн түүхтэй. Мөн Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Х.Бадамсүрэн тэтгэвэртээ суух хугацаа нь хэдийнээ өнгөрчихсөн ч төрийн албанд томилогдсоор байдаг хачирхалтай нэгэн. Үндсэндээ ард түмэн тэднийг төрөөс явуулах хүсэлтэй ч, тэд төрийн албанд зүтгэсээр ясаа тавих сонирхолтой хүмүүс гээд хэлчихэд хол зөрөхгүй.

Монголын төрд хамгийн удаан ажилласан хэмээн өөрийгөө цоллодог буюу 41 жил улс төрд зүтгэж, энэ жилээс халаагаа өгсөн Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж өөрийн хүү Н.Анхбаярыгаа төрд бэлтгээд суудлаасаа буусан. Үндсэндээ Ц.Нямдорж, хүү Анхбаяртайгаа 14 жил төрд хамтдаа ажилласан түүхтэй. Төрийн албыг төрлийн алба болгосон эцэг, хүү хоёр хамт төрд ажиллах нь ашиг сонирхлыг зөрчил гэж нийтээрээ 14 жил тэднийг шүүгээд ч тусыг эс олж, өнөөдөр аавынхаа залгамж халааг хүү нь үргэлжлүүлсээр буй.
Улмаар 2007 онд Гадаад харилцааны яамны Гэрээ, эрхзүйн газарт мэргэжилтнээр ажиллаж эхэлснээс хойш 14 жил тус яаманд харьяалагдаж байна. Гадаад харилцааны яамны гэрээ, эрхзүйн газрын дэд захирал, Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга, Олон улсын гэрээ, эрхзүйн газрын Хүний эрхийн хэлтсийн дарга, Консулын газрын дэд захиралаар тус тус ажиллаж байсан намтартай. Одоо харин тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй. Мөн тэрбээр Гадаад харилцааны яаманд ажиллаж байх хугацаандаа хоёр жил АНУ-ын Сан-Франциско хотод суух Ерөнхий консулаар ажиллаж амжсан. Өнгөрсөн жил тэрбээр Австрали Улсад суух элчин сайдаар томилогдох талаар яригдаж байв.
Түүнчлэн Н.Анхбаяр нь Боловсролын зээлийн сангийн тэтгэлгээр гаднын улсад боловсрол эзэмшсэн ч зээлээ одоог хүртэл төлөөгүй гэдэг. Тодруулбал, тэрбээр 2004 онд 34 мянган ам.долларын зээлийг боловсролын сангаас авч, Шинэ Зеланд Улсад Виктория их сургуульд боловсрол эзэмшсэн ч өнөөдрийг хүртэл Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ төлөөгүй байна.
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.ЭНХБАЯРЫН ХҮҮ БАТШУГАР УИХ-ЫН ГИШҮҮНЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА
.png)
Н.Энхбаяр нь УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд төрийн гурван өндөрлөгийн суудалд гурвууланд нь суучихсан. Үндсэндээ хийхээ хийчихсэн улстөрч гээд хэлчихэд хол зөрөхгүй. Гэтэл Н.Энхбаяр бусдын адил улс төрөөс явах сонирхолгүй нэгэн бололтой. Нэгэн цагт ах, дүүстэйгээ түнжин хагарч, оймстойгоо ачигдах хүртлээ төрийн дайсан болж, МАХН-аа тусад нь гаргасан ч тэр удаан “сөрөг хүчин” болж чадаагүй. Улмаар өнгөрсөн удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар “ах дүүс”-тэйгээ дахин нэгдэж, МАХН-аа тараасан. Хариуд нь тэрбээр өөрийн намд харьяалагддаг ойрын хэдэн дүү нараа намын Удирдах зөвлөл болон бусад албанд томилуулаад хүүгээ Их хуралд нэр дэвшүүлж, гишүүн болгосноор өөрийн залгамж халаагаа үргэлжлүүлэхээр болсон. Н.Батшугар УИХ-ын нөхөн сонгуульд ялалт байгуулж, төрийн түшээд болсноосоо хойш Байнгын хороо даргалж, тушаал дэвшээд байна. Анх 2008 онд Америкийн “Жи Пи Морган” /JP Morgan/ хөрөнгө оруулалтын банканд банкираар ажиллаж, ажлын гараагаа эхлүүлсэн гэх түүхтэй. Харин Монгол Улсад 2012 онд ирж, Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв.
Харин хадгаламжийн хэмжээ нь 162.8 сая төгрөг, хоёр тэрбум төгрөгийн зээлтэй гэж мэдүүлсэн байна. Тэрбээр Эскон ХХК ХХК, Хаттан интернейшнл Монголиа ХХК, Миллнниум капитал интернейшнл ХХК, Милленниум энтертэйнмент ХХК, Момиэд ХХК, Милленниум финанс ХХК, Содмаргад ХХК, ЗГМС ХХК, Засгийн мэдээ ХХК, ЗМС ХХК, Эс Си Эн Майнинг ХХК, Рескон ХХК, Медиахолдинг ХХК, Ремиф технложис ХХК, Эрчим хүч түгээх сүлжээ ХХК, Монсамил ХХК, Монфарм трейд ХХК гэсэн компаниудад хувь эзэмшиж байна.

Төрийн худалдан авах ажиллагааны дарга асан Х.Улам-Өрнөхийн аав Хүрэлбаатар нь Үндэсний аудитын газрын дарга асан Д.Хүрэлбаатар бол ээж нь УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл. Х.Улам-Өрнөх нь өнгөрсөн аравдугаар сард өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Түүнийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт байх хугацаандаа “даалгавар”-аа гүйцэтгэсэн гээд хэлчихэд хол зөрөхгүй болов уу. Тэрбээр 2016 онд Төрийн худалдан авах ажиллагааны газарт мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн бол 2020 онд тушаал дэвшиж, тус газрын даргаар хоёр жил орчим болжээ.
Д.Сарангэрэл гишүүнийг Эрүүл мэндийн сайд байх хугацаанд Төрийн худалдан авах үйлчилгээний газрын даргаар хүү нь ажиллах нь ашиг сонирхлын зөрчилтэй байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, тухайн үед ковид-19 цар тахлын үед зарласан худалдан авалтуудтай холбоотой маргаантай асуудлууд ч бий.
Түүнчлэн Х.Улам-Өрнөхийг барилгын тендертэй холбоотой асуудлаар найзыгаа хуурч мөнгө авсан хэргээр АТГ-аас шалгаж байсан гэх мэдээлэл ч бий. Тэрбээр Монголын морин спорт уяачдын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг бөгөөд хурдан удмын адуунаас мөнгө татдаггүй нэгэн гэх нь ч бий.
ТӨРД 24 ЖИЛ СУУСАН Н.ЭНХБОЛДЫН ХҮҮ ОДМӨНХ ТӨРИЙН ЁСЛОЛЫН ГАЗРЫН ДАРГА

Улс төрд 43 жил төрд 22 жил улирч суусан Н.Энхболдын залгамж халааг хүү Э.Одмөнх нь үргэлжлүүлж мэдэхээр байна. Өөрөөр хэлбэл, Э.Одмөнх нь ЗГХЭГ-ын харьяа Төрийн ёслолын газрын даргаар 2020 онд сонгон шалгаруулалтгүй томилогдсон түүхтэй.
Гадаад хэргийн яамны Дипломат ёслолын газрын дэд захирлаар ажиллаж байгаад 2019 онд Бээжин дахь Элчин сайдын яаманд зөвлөх, Консулын хэлтсийн даргаар томилогдсон. Гэвч жил орчмын дараа буцаж ирээд Төрийн ёслолын газрын дарга болсон байдаг. Э.Одмөнхийг Бээжинд дахь Элчин сайдын яаманд томилогдож байхад Н.Энхболдоос “Та хүүгийнхээ томилгоонд нөлөөлсөн үү” гэж сэтгүүлч асуухад “Намайг нөлөөлсөн гэж байгаа хүмүүс очиж асуу. Надад нөлөөлсөн зүйл байхгүй. Явдаг журмаараа явсан” хэмээн ууртай хариулсан байдаг.
(1).jpeg)
УИХ-ын гишүүн асан, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд асан Ц.Цогзолмаагийн хүү Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаа ТӨҮГ-ын даргаар ажилладаг бол охин С.Баясгалан нь БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байв.
С.Түвшинтөр нь 2016 онд тус газрын даргаар томилогдон ажиллаж эхэлсэн байна. Монгол Улс нь далайд гарцгүй орон хэдий ч далайд тээвэр хийдэг хөлөг онгоцнуудад өөрийн далбааг ашиглуулж, их хэмжээний төлбөр авдаг. Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд өссөн дүнгээр 30-аад улсын 3000 гаруй хөлөг онгоцыг бүртгээд байгаагаас 300 орчим хөлөг онгоц байнгын бүртгэлтэй байдаг гэх тоон мэдээлэл бий. Харамсалтай нь, Монгол Улсын далбаа бүхий хөлөг онгоцууд хориотой бараа тээвэрлэж, “хар данс”-нд бүргүүлсэн гэх мэдээлэл ч байдаг. С.Түвшинтөр нь ОХУ-ын Адмирал Г.И.Невельскойн нэрэмжит Тэнгисийн их сургуулийг хөлөг онгоцны удирдлага, техникийн ухааны магистр зэрэгтэй төгссөн. “Ложистик лайн”ХХК-ийн гүйцэтгэх захирал, Зам тээврийн хөгжлийн яамны мэргэжилтэн хийж байгаад Далайн захиргааны дарга болсон байдаг.
ШАДАР САЙД АСАН Ө.ЭНХТҮВШИНГИЙН ХҮҮ БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ДЭД САЙД Э.ЗОЛБОО
.jpg)
Шадар сайд асан Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоо Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилогдон ажиллаж буй. Э.Золбоо нь 2006 онд АНУ-ын Индианагийн их сургуульд улс төр судлаач мэргэжлээр суралцаж төгссөн. Тус сургуульд Төрийн сангийн зээлээр суралцсан бөгөөд 16 мянган ам.долларын өрөө төлөөгүй гэдэг. Тэрбээр 2007-2008 онд МХЕГ-т мэргэжилтэн, 2008-2012 онд ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 2017 оноос НАМЗХ-ны Нарийн бичгийн дарга, 2018 оноос Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.
Шадар сайд асан Ө.Энхтүвшин хүүгээ дэд сайд болмогц “Би хүүгээ дэд сайд болохыг мэдээгүй” гэх тайлбар өгч олны дургүйцлийг төрүүлж байв.
| УЛСТӨРЧДИЙН ХҮҮХДҮҮД ТӨРД "ТОМ" АЛБАН ТУШААЛ ХАШДАГ УУ |
|
ААУ Насантогтохын Эрдэнэтөгсийн Хүрэн морь Дорноговь аймгийн баяр наадамд түрүүллээ
2026-07-07 13:27:11
"Play time-2026" наадмын үеэр 18 настай эрэгтэй өөрийгөө боомилж, нас баржээ
2026-07-07 13:00:00
Энэ сарын 19 хүртэл цахилгаан хязгаарлахгүй
2026-07-07 12:53:03
ГОЁХОН НАЙЗ
2026-07-07 12:00:00
Э.Ариунболд гавьяат тамирчин цол хүртэхээр боллоо
2026-07-07 11:25:59
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 120 УДААГИЙН ДУУДЛАГААР 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
2026-07-07 11:11:24
Лана Дел Рэй гэж хэн бэ
2026-07-07 11:00:00
3.Ган-Очир Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн даргаар сонгогдлоо
2026-07-07 10:12:40
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15535 болжээ
2026-07-07 10:00:20
ОРХОН: Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ
2026-07-07 09:54:50
“Монголын нүүдэлчид ба адуу” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-07-07 09:50:00
Элчин сайд Дансрангийн Булган итгамжлэх жуух бичгээ өргөн барив
2026-07-07 08:12:11
Буриад зоны “Алтаргана-2026” олон улсын наадам өндөрлөв
2026-07-07 07:52:16
2026-07-07 07:10:00
Э.Цэндбаатар, Б.Бейсен нар ОУТМХ-ны дэд ерөнхийлөгч болжээ
2026-07-07 07:00:00
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХ СЭРГЭЭГҮЙ, ХАРИН Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ ХУРААЖ, БАРИЛДАХ ЭРХИЙГ ХАСАХГҮЙ
2026-07-07 07:00:00
НЭР ДЭЭРЭЭ НЭГ Ч БИЗНЕСГҮЙ АТЛАА ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛЭЭР ГАНГАРДАГ ГАНЦ ТҮШЭЭ
2026-07-07 07:00:00
10 НАСТАЙ DJ Б.АМАРМЭНД: ИРЭЭДҮЙД ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН DJ БОЛМООР БАЙНА
2026-07-07 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-07-07 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-07-07 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
2026-07-07 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
2026-07-07 06:00:00
Ази тивийн аваргаас “U15”, “U20” насныхан 11 медаль авлаа
2026-07-06 16:21:40
2026-07-06 14:39:20
Д.Нарантулга “U20”-ийн Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-07-06 14:33:11
ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
2026-07-06 14:00:00
Жүдогийн Д.Балжинням багш “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2026-07-06 13:57:55
“Хасын хүлэгүүд”-ийн О.Сэргэлэн “Монгол Улсын гавьяат тамирчин” боллоо
2026-07-06 12:57:20
Олимпын “Өвөө” Хөдөлмөрийн баатар цол хүртлээ
2026-07-06 12:28:09
Б.Пүрэвдагва: Бид хотоо хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлнө
2026-07-06 11:19:14
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмаар 150 сайн дурын ажилтан ажиллана
2026-07-06 10:50:14
1024 бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
2026-07-06 10:27:40
2026-07-06 10:14:51
"Наадмын тасалбар зарна" гэх хуурамч зар байршуулан иргэдийг залилж байна
2026-07-06 09:32:28
Хуурамч линк дээр дарж 3,820,000 төгрөгийг данснаасаа алджээ
2026-07-06 09:22:45
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-07-06 07:00:00
Ц.АНАНД: ШАТРЫН РАПИД ТӨРӨЛД НАСАНД ХҮРЭГЧИДТЭЙ ӨРСӨЛДӨӨД НЭГ Ч ХОЖИГДОЛГҮЙ АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-07-06 07:00:00
САЙД Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2026-07-06 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-07-06 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-07-06 07:00:00
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ С.ДАШДООРОВЫН ОХИН Д.МАРАЛГОО: Аав минь сайхан сэтгэлтэй, хүнийг хайрлаж чаддаг хүн байсан
2026-07-06 07:00:00
ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр үеийнхэн сэтгэцийн эмгэгт нэрвэгдэж, араншин нь зэрлэгшиж байна
2026-07-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |