Их хуралд түмний нүдийг баясгаж, сэтгэлийг хөглөхөөс өөр үүрэг хүлээхгүй, сул гишүүний орон зайд суудаг нэлээд хэдэн гишүүн бий. Түүний нэг нь “Мацагтан монгол” хэмээх хоч дагуулсан Монгол тулгатны зуун эрхэм нэвтрүүлгийг санаачлагч, хөтлөгч, УИХ-ын гишүүн П.Анужин.
Анх УИХ-ын сонгуульд эмэгтэй гишүүдээс хамгийн олон саналыг авсан гэх дуулианы эзэн болохын зэрэгцээ, “Сонгинохайрханчуудын хамгийн муу сонголт байлаа” гэх хэл амыг тэр дагуулсан. Учир нь УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргээс гурван мандатын төлөө 20 гаруй нэр дэвшигчид өрсөлдөхөд МАН-ын гишүүн Н.Учрал, Д.Сумъяабазар, П.Анужин нар сонгогдсон байдаг. Гэвч тус тойргоос УИХ-д сонгогдсон Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс түдгэлзэж, Нийслэлийн Засаг даргаар томилогдсон учраас дээрх тойрогт нөхөн сонгууль явуулж, Н.Батшугар сонгогдоод буй. Үндсэндээ П.Анужинг УИХ-ын гишүүнээр сонгогдоход “Гуя дагаж хүзүү боллоо” гэж халаглах хүн цөөнгүй байв. Түүнийг ийн шүүмжлэхдээ улс төрд туршлагагүй хэмээн үзэх нэгэн ч байв. Өөрөөр хэлбэл, эрх зүйч мэргэжилтэй тэрбээр мэргэжлээрээ ажилласан жил нь тун цөөн. Түүнийг олон нийт телевизийн нэвтрүүлгүүдээр нь илүүтэй мэдэх юм.
Хөхөө өвлийн хүйтэн улиралд түлэх түлээгүй, хоногийн хоолгүй хоосон тогоотой иргэд сонгогдсон тойрогт нь хаа, сайгүй байгааг П.Анужин гишүүнд сануулах нь зүйн хэрэг биз. Наанадаж, тойрогт нь сургууль, цэцэрлэгийн хүртээмж ямар байгаа билээ. Тус дүүрэгт амьдран суух иргэдээс нийгмийн халамж авдаг иргэд ч нэлээд олон. Ингээд харахаар Сонгинохайрхан дүүрэгт нийслэлчүүдийн дийлэнх нь оршин суудаг, хүн амын нягтаршлаараа тэргүүнд бичигдсэн хамгийн том дүүргийн төлөөлөл П.Анужин гишүүн байна.
П.Анужин гишүүний сонгогдсон тойрогт 2021 оны хүн амын тооллогоор 341 мянган хүн оршин суудаг хэмээн бүртгүүлсэн байна. Тэгвэл ажил эрхлэлтийн статистик мэдээллээр 2022 оны есдүгээр сарын байдлаар бүртгэлтэй ажил хайгч иргэдийн тоо 355 байгаагаас 200 буюу 56.3 хувь нь эмэгтэйчүүд, бүртгэлтэй ажил хайгч иргэдийн 18 нь магистр, доктор, 117 нь дипломын болон бакалаврын дээд, 16 нь тусгай мэргэжлийн дунд, 20 нь техникийн болон мэргэжлийн, 164 нь бүрэн дунд, 15 суурь, дөрөв нь бага боловсролтой, нэг боловсролгүй иргэн байна гэх судалгаа гарчээ. Эндээс харахад хөдөлмөр эрхлэлтээрээ Сонгинохайрхан дүүрэг хангалттай сайн үзүүлэлттэй юү, гэвэл үгүй. Түүнчлэн амьжиргааны төвшингөөрөө сүүл мушигдаг дүүргийн нэг.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төрийн түшээдийн сэнтийд суухдаа санаачилсан хуулийн төслөөсөө эргэж буцсан, хэлсэн үгэндээ ороогдсон гээд чамгүй дуулианд холбогдсон. Тухайлбал, тэрбээр нэр бүхий дөрвөн гишүүний хамт Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, тус хуулийн төсөлд тусгасан “Гаднын иргэн байнга оршин суух зөвшөөрөл олгохтой холбоотой заалт” заалт олны хэл аманд өртөж, гишүүдийг багагүй шүүмжилсэн. Энэ хуулийн төслийг хамт өргөн мэдүүлсэн гишүүдийн нэг нь П.Анужин гишүүн байв. Харамсалтай нь, тэрбээр энэ хэл амаас өөрийгөө цэвэрлэж гарах гэсэн дээ ч тэр үү, үнэхээр санаачилсан хуулийн төслөө уншаагүй байсан уу, “Би ийм хуулийн төсөл өргөн мэдүүлээгүй” хэмээн мэлзэж байсан удаатай. Түүнчлэн УИХ-ын Байнгын хорооны хуралдаан дээр дээлийн хээг хуульчлах санаачилга гаргасан нь мөн олны дургүйцлийг хүргэсэн.

Ийн дуулиантай ч, дулимагхан түшээд УИХ-ын Байнгын хороо даргалах хүртлээ дэвшчихсэн яггүй нэгэн. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сараас эхлэн УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгогдож, хэрэндээ л тушаал дэвшсэн.
Мөн тэрбээр УИХ-д сонгогдсоныхоо дараа албан тушаалын хэрэгт нэр холбогдсон удаатай. Тодруулбал, УИХ-ын гишүүн П.Анужинг АТГ-аас эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгуулж байв.
Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Р.Будын хүүтэй хамтарч, нийтийн эзэмшлийн газрыг албан тушаал, эрх мэдлээ ашиглан, хүч түрэн булаан авч, эзэмшсэн гэх хэргээр хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан. Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах Доржийн гудамжны нийтийн эзэмшлийн газар дээр тэд “Лүнда” нэртэй барилга барьж, цэнгээний газар, биллъяард, авто угаалгын ил зогсоол ажиллуулсан гэдэг. Гэвч энэ хэргийн явц ямар шатандаа яваа вэ гэдэг нь тодорхойгүй байна.
Түүнчлэн УИХ-д ХОМ-эээрээ нэлээд олны анхаарал татдаг нэгэн. П.Анужингийн жилийн орлого 390 сая төгрөг, 900 сая төгрөгийн үнэлгээтэй нэг орон сууцтай, 280 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр автомашинтай, 100 сая төгрөгийн үнэлгээтэй газар эзэмшдэг, 520 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 103 сая төгрөгийн хадгаламж, 200 сая төгрөгийн авлагатай. Түүний ХОМ-ээс хамгийн их анхаарал татаж байгаа нь нэг тэрбум 36 сая төгрөгийн үнэлгээ бүхий мал. П.Анужин хурдан удмын 200 адуу, 80 үхэр, 300 хонь, 100 ямаатай, 200 хурдан удмын адуутай гэдэ
| ИХ ХУРАЛД СҮР ДУУЛИАНТАЙ СОНГОГДСОН П.АНУЖИН ГИШҮҮН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ЮУ ХИЙВ |
|
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1461 дуудлага иржээ
2025-10-29 15:48:22
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчсөн 245 зөрчил бүртгэгджээ
2025-10-29 15:45:58
Г.ДАМДИННЯМ: ОХУ-ААС ШАТАХУУНААР ТАСРАЛТГҮЙ ХАНГАНА ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛСЭН
2025-10-29 13:40:14
Туулын хурдны замыг 2027 онд ашиглалтад оруулна
2025-10-29 13:21:15
С.АРИУНБЯМБА: Ард түмнийхээ дуудлагаар уухайн түрлэг, халуун алга ташилтад дор энэхүү шагналаа хүртсэндээ маш их баяртай байна
2025-10-29 13:18:51
Манай харваачид уламжлалт сур харвааны дэлхийн аваргыг зорилоо
2025-10-29 13:03:13
П.ТӨМӨРТОГТОХ: Монголын кино урлагийг дэлхийн түвшинд хүргэхийн тулд 60 гаруй жил хичээн ажиллалаа
2025-10-29 12:56:40
П.НАРАНБАЯР: БАГШ НАРЫН АЖИЛ ХАЯЛТЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ЗОГСООНО ГЭЖ ИТГЭЖ БАЙНА
2025-10-29 12:54:26
МУГЖ О.ОЮУН: МИНИЙ АНХНЫ УРАН БҮТЭЭЛ БОЛ “ИЛҮҮ САРТАЙ ЗУН” КИНОНЫ АРИУНААГИЙН ДҮР
2025-10-29 12:53:54
"Сэлбэ 20 минутын хот"-ын эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгыг 2027 оны III улиралд дуусгана
2025-10-29 11:57:13
“Машины оношилгоо дарж өгнө” гэж иргэдийг залилжээ
2025-10-29 11:44:31
УРАН БҮТЭЭЛЧДЭД ӨНӨӨДӨР ШАГНАЛ ХҮРТЭЭНЭ
2025-10-29 11:14:50
"Ромео Жульетта" жүжгийг ирэх бямба гарагт дахин тоглоно
2025-10-29 10:52:23
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13546 болжээ
2025-10-29 10:50:31
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОХ ДУГААРУУД
2025-10-29 09:52:49
Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ
2025-10-29 09:45:55
Улсын хэмжээнд 51 вагон АИ-92 автобензин байна
2025-10-29 09:43:13
Азийн залуучуудын “Бахрейн-2025” наадмын чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ
2025-10-29 09:23:21
А.Алтанзул, А.Амина нар Азийн наадмаас хүрэл медалийн болзол хангалаа
2025-10-29 09:17:20
Э.Эрхэс Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2025-10-29 09:10:24
"ХАЧИН ХҮН"-ИЙ ХАРЦАГА, "НАНДИН-ЭРДЭНЭ" КИНОНЫ ЦОГОО ГЭЭД Л.ЖАНЧИВДОРЖИЙН БҮТЭЭСЭН МАРТАГДАШГҮЙ ДҮРҮҮД
2025-10-29 08:02:05
Г.Нямбаяр: Шавь Т.Алтжингийн хүрэл медаль надад их эрч хүч хайрласан
2025-10-29 07:25:57
МАН-ЫГ ЭВЛЭРҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-10-29 07:00:00
УТААНЫ ЗОВЛОН, УГААРЫН ГАЧЛАНТАЙ “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХК-ИЙГ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ УДИРДАЖ БАЙНА
2025-10-29 07:00:00
ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАРЫН ЗУГТСАНЫ УЧИР...
2025-10-29 07:00:00
Ц.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС НАМАЙГ ТАНИАД “АМИНА, САЙН ЖҮЖИГЛЭСЭН ШҮҮ” ГЭЖ МАГТАЖ, ХҮНДЭТГЭХ НЬ САЙХАН БАЙГАА
2025-10-29 07:00:00
Я.СОДБААТАР: МАН-ЫН БҮЛГИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧААР Ч.ХҮРЭЛБААТАР АЖИЛЛАЖ БАЙГАА
2025-10-28 17:18:02
Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоолоо
2025-10-28 17:03:21
Г.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай
2025-10-28 16:22:32
"Гэм зэм" жүжгийг тайзнаа дахин тоглоно
2025-10-28 15:20:43
Гурван чиглэлд шөнийн автобус үйлчилж байна
2025-10-28 15:16:49
Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа
2025-10-28 13:20:09
Н.Эрдэнэхүү: ХСҮТ-ийн захирлаар буцаж очих эсэхээ бодож байгаа, гэхдээ залуучууд ажилласан дээр биз дээ
2025-10-28 12:46:29
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ
2025-10-28 12:37:21
С.ЦЭНГҮҮН: Төсвийг 1.2 их наядаар танах боломж байна
2025-10-28 12:34:17
Засгийн газрын тогтоолыг хууль ёсны гэж үзэж, “Төмөртэй” орд ард түмний мэдэлд үлдэв
2025-10-28 12:17:25
"Гайжин: Монгол самурай" жүжгийг ирэх сарын 6-наас тоглоно
2025-10-28 10:50:59
ЦЕГ-ЫН ДАРГААР ДАХИН ТОМИЛОГДСОН Ж.БОЛД ГЭЖ ХЭН БЭ
2025-10-28 10:23:46
“Шатахуун зарна” гэх хуурамч зард итгэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа
2025-10-28 10:17:10
МАН-д ойрын өдрүүдэд ЮУ БОЛОХ ВЭ?
2025-10-28 09:27:28
Азийн “Бахрейн-2025” наадамд сагсан бөмбөгийн баг IV байрт шалгарав
2025-10-28 08:20:28
Азийн “Бахрейн-2025” наадмын тэмээний уралдаан боллоо
2025-10-28 08:09:08
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА
2025-10-28 08:03:00
ҮНЭ ХАНШ: Хонины цул мах кг нь 14500, үхрийн цул мах кг нь 20000 төгрөг болж өсжээ
2025-10-28 07:36:27
Сагсан бөмбөгийн “Холбооны цомын тэмцээн”-ийг зохион байгуулна
2025-10-28 07:20:49
Азийн залуучуудын наадмын усанд сэлэлт болон бадмитоны тэмцээн эхэллээ
2025-10-28 07:10:38
БҮГДИЙНХ НЬ ЦАЛИНГ НЭМ, ЕРӨНХИЙ САЙД АА
2025-10-28 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД АСАН Ё.ОТГОНБАЯРЫН ШАДАР ТУСЛАХУУД ШАТАХУУНЫ ХОМСДЛЫГ ЦЭГЦЭЛЖ ЧАДАХ УУ
2025-10-28 07:00:00
Б.ХОНГОРЗУЛ: ХОРВОО ЕРТӨНЦТЭЙ ДӨНГӨЖ ТАНИЛЦАХ 16-ХАН НАСАНДАА ОЛОН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТУУЛЖ БАЙГАА АМИНАГАА ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН
2025-10-28 07:00:00
Г.НЯМЦЭРЭН: ТАЙЗАН ДЭЭР ГАРЧ, ӨӨРИЙГӨӨ ДАВАН ТУУЛНА ГЭДЭГ ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ МЭДРЭМЖ
2025-10-28 07:00:00
Ж.ЦЭРЭНЛХАМ: Дэлхийд нэрээ гаргах шавьтай болох мөрөөдөл бий
2025-10-28 07:00:00
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2025-10-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |