Ардын намынхны ангайсан бүхэн ажил хэрэг болж, адаглаад айлуудын дээгүүр нисээд ч хамаагүй утааг хүхэрлэг эсэх, хар бороон, цагаан цайварыг нь ялгана хэмээн дур зоргоороо дөвчигнөж байхад Ардчилсан намыг УИХ-д төлөөлж байгаа хэд таг чиг, нам гүм. Санаачилсан ч юмгүй, санаснаа хийх ч чадалгүй дэмий л Саарал ордны танхим, зааж өгсөн өрөөнд нь шигдээстэй хэчнээн сарыг ардаа үдэв. Уг нь тэднийг “Улс орноо жолоодолцож, урхагтай бүхний эсрэг зоригтой дуугарах сөрөг хүчин бай” гэж намынх нь гишүүд, ард түмэн сонгосон байлтай. Гэвч тэдний дундаас тэгэх нь битгий хэл намаа өмгөөлөөд өндийж зогсож байгөөд өөдтэйхэн үг хэлчих ч хүн олдохгүй л байна. Харин ч бүр эсрэгээрээ эрх баригч намынхны ханцуй, халаасанд багтаж, тэднийг дуугүй байж дэмжсэнийхээ төлөөсөнд дэмжлэг авч, хоёр өөр харъяалалтай л болохоос биш, зорилго нэгт болчихоод эвсэж сууна. Тэдэнд сөрөг хүчний үүргээ гүйцэтгэвэл гүйцэтгэчих, дуугарвал дуугарчих олон шалтаг, сэдэв хаа сайгүй байна, уг нь.
Жишээ нь, Цэцийн дунд суудлын хуралдаан хойшилсон асуудлыг Ерөнхийлөгч, МАН-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын түнжин хагарсан жижигхэн асуудлаас болж, улс эх орны, Засгийн ажил удаашраад байгааг зад шүүмжилж болохоор л байна. ҮХЦ-ийн даргад өөрсдийнхөө хүнийг “тавьчих” гээд хөшигний ард “зодолдож”, Үндсэн хуульд өөрсдөдөө ашигтай хуулийн заалтыг нэмж, хэрэггүйг нь хасна хэмээн улайрч, үүгээр далимдуулан УИХ-ын гишүүний тоог 99 болгож, гишүүд “давхар дээл” эгэлдэргэлэхээр санаархаж байгаа ийм будлиантай цаг үед тэд тод байх тусмаа өөрсдөд нь хэрэгтэй баймаар.
Сайжруулсан түлшний үйлдвэрлэлийн технологид алдаа гарч, Улаанбаатар тэр аяараа угаарын аюулд орчихоод байгааг тэд улстөржүүлэх гэхээсээ илүүтэй ултай, суурьтай судалгаанд түшиглэн, улс нийтэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргээд онц дүн авчихаж болохоор байна.
Дөнгөж өчигдөрхөн есхөн настай хүүхдээ шийтгэж байгаа нь гээд гурван есийн хүйтэнд хөл нүцгэн хөр цасан дээр гишгүүлж зогсоосоор хөлийг нь хөлдөөчихсөн ээж байна. Нийгмийн бухимдал, ядуурал, ажилгүйдэл, архидалт газар авахын хэрээр хүүхдийн эрхийг зөрчих, хүчирийлэх харгислал ар араасаа цуварч байгааг тэд асуудал болгож, арга шийдлийг нь хэлж өгөөд зогсож байж болохоор байна. Гэвч Ардчилсан намын гэх тодотголтой УИХ-ын гишүүдэд ийм зүйл яриад зогсох ухаан сөхөө алга. Бүр ядаж “давхар дээл”-тэй гишүүн байна байхгүй асуудлаар ч байр сууриа илэрхийлж болмоор. Энэ мэтээр мянга мянган бэлэн баримт байвч “эцэггүй”, эв нэгдэлгүй, эр зориггүй Ардчилсан намынхан юу ярихаа, юуг асуудал болгохоо ч мэдэхгүй шигдэцгээж байх шиг.
| АРЧААГҮЙ БАЙНА ДАА, АРДЧИЛСАН НАМЫНХАН |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |