76 гишүүнтэй сүүлчийн парламент маргааш хуралдаж, бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байна. Тодруулбал, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар бүрдсэн УИХ энэ долоо хоногт багтаан отгон чуулганаа хуралдуулж, хаврын чуулганыг завсарлуулах товтой байна. Ингэснээр өнгөрсөн сонгуулиар бүрдсэн парламент дөрвөн жилийн дүнгээ тавиулах учиртай.
Энэ удаагийн парламентад МАН-ын бүлэг 62 суудалтай буюу үнэмлэхүй олонхоороо төрийн эрхийг барьж, Ардчилсан нам есөн суудалтай бүлэг байгуулах эрхтэй болсон бол ХҮН намаас нэг, “Та бидний эвсэл”-ээс нэг, бие даан нэр дэвшигч нэг сонгогдсон. Улмаар УИХ-ын хоёрч тойрогт нөхөн сонгууль явуулснаас гадна түүхэндээ хамгийн олон гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн парламент байв. Парламентын үйл ажиллагаа анх эхэлсэн цагаасаа л мордохын хазгай гэгчээр анх удаа парламентын гишүүн цагдан хоригдож, хэцүү нэртээс сонгогдож, 75-уулаа тангараг өргөсөн анхны парламент болсон. Мэдээж өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Улс төрийн намын тухай хууль, Боловсролын багц хууль, Эрүүл мэндийн багц хууль, Мэдээлэл технологийн хууль, Баялагийн сангийн хууль зэрэг олон жил яригдсан ч парламентын босгыг давж чадахгүй хойшлож байсан чамгүй олон хуулийг шинээр баталж, хууль эрх зүйн орчинг сайжруулах олон хуулиийн төсөл хэлэлцүүлсэн.
Нэг нам үнэмлэхүй олонхоор засагласны гороор Их хурлаар орсон хуулийн төслүүд “ногоон гэрэл”-ээр батлагдаж, Засгийн газарт хяналт тавих чиг үүргээ хангалттай биелүүлээгүй хэмээн шүүмжлэх хүн олон байна. Түүгээрч зогсохгүй өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүдийн ирц бүрдэхгүй, тахимын дарга нь уурлаж нэг, учирлаж нэг үзээд барахгүй чуулганы индэр дээрээс гишүүдийн цалинг хасах талаар мэдэгдэл хийсэн нь хамгийн хариуцлагагүй парламент байсныг бэлхнээ гэрчлэх биз.
Нэг ёсондоо Их хуралд нэг нам дангаараа олонх болсны гороор ард түмэн төлөөллийн эрхээ эдэлж чадсангүй. Ард түмний төлөөлөл болсон хууль тогтоох дээд байгууллага өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нэг намын штаб болсон гэх шүүмжлэл ч олны дунд байна. Өөрөөр хэлбэл, УИХ-д олонхын суудалтай нэг нам парламентын эрхийг барихдаа дараагийн дөрвөн жил дахин сонгогдох боломжоо бүрдүүлсэн хуулийн цоорхой бий болгсон гэж хардах нэгэн ч байна. Түүний хамгийн тод жишээ нь, Үндсэн хуулийн өөрчлөлт байлаа. Өөрөөр хэлбэл, МАН өнгөрсөн хугацаанд ард түмнээс төдийлөн өндөр оноо авч чадах хүртлээ авч чадаагүй. Тэр тусмаа хуучин туршлагатай гэгдэх гишүүдийнх нь нэр хүнд унасан нь дараагийн сонгуульд ялалт байгуулахад амаргүй нөхцөл байдал үүссэн тул сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулах, шинэ хувилбарыг дэвшүүлээд буй. Түүнчлэн сонгуулийн жилүүдэд зорилтод бүлгүүдэд чиглэсэн хэд хэдэн хуулийн төслийг “ногоон гэрэл”-ээр баталсан нь ч эрх баригч намынхны сонгуульд зориулсан нууц хөзөр нь байв.
Дөрвөн жилийн хугацаанд үнэмлэхүй олонхоороо засагласан МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн МАН-ын бүлгийн отгон хуралдааны талаар “Бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацааны ажлаа дүгнэж отгон хуралдаанаа хийлээ. Бүлэг өнгөрсөн хугацаанд 126 удаа хуралдсан. Үүнээс давхардсан тоогоор 300 гаруй хуулийн төсөл хэлэлцүүлжээ. УИХ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 2000 орчим хуулийн төсөл хэлэлцүүлсэн. Үүний гол ачааг манай нам үүрсэн.
Энэ хугацаанд Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намын тухай хууль, Эрүүл мэндийн багц хууль, Боловсролын багц хууль, Баялагийн сангийн хууль, Мэдээлэл технологийн багц хуулиуд зэрэг чухал хуулиудыг хэлэлцлээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай нам эв нэгдэлтэй, хариуцлагатай сайн ажилласан. Хэлэлцэхээр шийдсэн хуулиудаа бараг дуусгасан. Энэ хаврын чуулганаар Баялагийн сангаас эхлээд хөдөө аж ахуйн хуулиудаа баталсан. Харин Үндсэн хуулийн цэцийн болон Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Жагсаал цуглаан зохион байгуулахтай холбоотой хуулийн төслүүд дээр ажлын хэсгүүд ажиллаж байна. Ажлын хэсгүүд санал дүгнэлтээ нэгтгээгүй учраас хэлэлцэж амжихгүй юм байна. Энэ долоо хоногт 50-60 хууль батлахаар бэлтгэж байгаа. УИХ, Засгийн газрын хяналт тэнцэл хангагдаж чадахгүй байна гэдэг агуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж гишүүдийн тоог нэмсэн.
Энэ парламент муу ирцтэй байгаагүй. Өнгөрсөн дөрөвдүгээр сард гишүүд тойрогтой ажиллахтай холбоотой ганц нэг Байнгын хороодын хуралдааны тов хойшлох асуудал байсан. Бид хурууны хээгээр ирцээ бүртгүүлэх технологи нэвтрүүлсэн. Тиймээс ирц дээр асуудал гараагүй. Бүлгийн ирц дээр таагүй оролцоотой гишүүд байсан. Үүнийгээ сард нэг удаа дотоод асуудлаа ярьж байсан” хэмээн намаа өмөөрсөн нь бий.
Гэвч энэ удаагийн парламентыг нийт ард түмнийг төлөөлөх зарчмаасаа ухарч, МАН-ын эрх ашгийн төлөө үйлчилсэн гэж хардах хүн олон байна.
| УИХ ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД МАН-ЫН “ШТАБ” БАЙЛАА |
|
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |