Монгол Улс сүүлийн жилүүдэд төмөр замын салбараа идэвхжүүлж, шинээр хэд хэдэн төмөр замын төсөл хэрэгжүүлэн 900 км гаруй төмөр зам барьж ашиглалтад оруулсан. Цаашилбал, Олон улсын төмөр замын хамтын ажиллагааны байгууллагаас батлан мөрдүүлж буй ачааны болон зорчигчийн харилцааны хэлэлцээрийг ч өөрийн орны төмөр замын салбарт хөгжүүлж, хамтран ажиллаж ирсэн байдаг. Харин төмөр замын ирээдүйгээ баруун болон зүүн бүсийн босоо нийт 2700 км төмөр зам барьж, эдийн засгийн коридор болгон ашиглалтад оруулах зорилт тавиад буй. Үүнтэй холбоотойгоор өдгөө барьж буй, ашиглалтад оруулах төмөр замуудын өртөөг олон улсад нээлттэй өртөөгөөр зарлуулах, шинээр баригдсан төмөр замуудыг олон улсын хамтын ажиллагааны гэрээнд төмөр замын коридороор зарлуулж, Ази, Европын холбосон шинэ коридор болгох төлөвлөгөөгөө зарласан. Гэсэн ч босоо чиглэлийн төмөр замаар хоёр тивийг холбосон эдийн засгийн коридор байгуулж, худалдаа, наймааны салбарыг базах, цаашлаад үйлдвэрлэл бий болгох “хоосон горьдлого” тээсэн МАН-ын босоо чиглэлийн төмөр замын бодлого “хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцрох”-ын үлгэрээр “биелэх” бололтой.

Эргэн сануулбал, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн баруун босоо чиглэлийн төмөр замын төслийг 2021 онд УИХ баталсан. Улмаар босоо чиглэлийн төмөр зам барих төсөл явсаар 2022 оны гуравдугаар сарын 16-ны Засгийн газрын хуралдаанаар барихаар шийдвэрлэсэн байдаг. Ингэхдээ босоо чиглэлийн төмөр замыг концессын хэлбэрээр барихаар шийдвэрлэсэн бөгөөд 2013 оны Монгол Улсын Засгийн газрын 28 дугаар тогтоолын дагуу “Монголын төмөр зам” ТӨХК-д баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр зам байгуулах барих-ашиглах-шилжүүлэх концессыг олгосон билээ. Энэ хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-аас 2023 оны зургадугаар сард хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулж, төслийн ТЭЗҮ-г боловсруулах босоо чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж эхэлсэн байдаг.
Монгол Улс саяхныг хүртэл Замын-Үүд-Эрээн гэсэн ганцхан боомтоор БНХАУ-тай төмөр замаар холбогдож байлаа. Харин эрх баригчид баруун болон зүүн босоо төмөр замын төсөл орж ирснээс манай орон ирээдүйд тээвэр ложистикийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээс гадна ОХУ, БНХАУ-ыг холбосон худалдааны зам гаргаж, Ази, Европыг эдийн засгийн коридор байгуулж, “Гурван орны худалдаа наймааг базаж, үйлдвэржсэн орон болох нь” гэсэн горьдлого өгч эхэлсэн гэхэд буруудахгүй. Тэр дундаа Монголын нүүрсний экспортын бараг тал шахуу хувь нь БНХАУ руу дамжин гардаг Шивээхүрэн боомтыг онцолсон Арцсуурь-Нарийн сухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр замыг стратегийн чухал ач холбогдол бүхий зам болгоно гэсэн нь үнэний ортой ч сонгуулийн тойргоороо ярьж явснаас нь хол зөрөх магадлал ч бий. Тухайлбал, Арцсуурь-Нарийн сухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор зөвхөн Шивээхүрэн боомтоор нэвтрэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, жилд 25-30 сая тонн ачаа тээвэрлэх боломж бүрдэнэ гэж үзсэн. Улмаар энэ идэвхээрээ үргэлжлүүлэн шинэ төмөр замууд барьж, шинэ гарцуудыг нээснээр Монгол Улс 2030 он гэхэд төмөр замын хүчин чадлаа 180 сая тонн болгоно гэсэн зорилт тавьсан байдаг. Гэхдээ баруун бүсийн босоо чиглэлийн төмөр зам тээвэр ложистикийн хувьд нэн чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт байж болох ч эрх баригч намынхны хэлж байгаатай адил томоохон эдийн засгийн коридор болж, Монголыг Ази, Европыг холбосон худалдаа наймааны гол тоглогч болгочихгүй...

Дээр дурдаж, түүхийг нь эргэн сөхсөн баруун бүсийн босоо чиглэлийн төмөр зам барих ажлыг энэ онд эхлүүлнэ. Арцсуурь-Нарийн сухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255 км үргэлжлэх уг төмөр зам Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь аймгийн нутгаар дамжин өнгөрнө. Нөгөөтээгүүр хоёр талын боомтоороо ОХУ, БНХАУ-тай холбогдож, олон улсын транзит зам болох чухал ач холбогдолтой. Гэхдээ хоёр том гүрнийг холбосон төмөр зам барьж, худалдааны салбарыг базна гэсэн буруу ойлголт өгч байгаа эрх баригч намын бодлого нь ч өөрөө “буруу ойлголт”-той.
Жишээ дурдахад, Монгол Улс, БНХАУ-тай найман оронт барааг тодорхойлох, кодлох систем, ангиллаар нийт 8500 гаруй төрлийн бараа, бүтээгдэхүүн экспортолж, импортолдог. Нүүрэн дээрээ 8500 гаруй бүтээгдэхүүн, хоёр орны худалдааны салбарт хөгжин цэцэглэж байгаа гэдэг ч бодит судалгаагаар нөгөө талын Монголоос авах импортын бараа, бүтээгдэхүүний төрөл 2017 оноос хойш буурч байгаа. Тодруулбал, 2017 онд БНХАУ манай улсаас 227 төрлийн бараа, бүтээгдэхүүн татдаг байсан бол энэ тоо 2023 онд 150 болж буурсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улс, БНХАУ-тай экспортын бүтцийг өөрчлөх, уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний эзлэх хувийг нэмэх, төрөлжүүлэх тал дээр анхаардаггүй. Хэдий энэ чиглэлийн олон төсөл, хөтөлбөр хэрэгждэг ч бодит байдал дээрээ худалдааны хамгийн том түнш болох БНХАУ-тай худалдааны салбараа төрөлжүүлэлгүй зөвхөн уул уурхай, эрчим хүчний сектороо давамгайлуулж байгаа юм. Гэхдээ манай экспортын бараа төрөлждөггүйтэй БНХАУ-ын тал нэг ч их холбоогүй, импортын бүтээгдэхүүний төрлөө багасгадаг, бууруулдаг зүйл ч бараг үгүй аж. Тухайлбал, урд хөрш Төв Азийн бусад орноос авах импортын бүтээгдэхүүнээ олон төрлөөр нэмж, төрөлжүүлж байгаа бөгөөд Узбекистан, Казахстанаас авах импортоо өсгөж байна. Ингээд харахаар БНХАУ-тай зөвхөн нүүрснээс өөрөөр “зам нийлдэггүй” манай орон баруун бүсийн босоо төмөр замаараа худалдааны салбарыг нь “базна” гэдэг бараг үлгэр болж дуусна ч гэж учир мэдэх хүмүүс хэлж байна.

Нөгөөтээгүүр худалдааны салбарын хамгийн том түнш гэгддэг БНХАУ-тай ганц “зам нийлж” байгаа нүүрс, эрчим хүчний секторын нөхцөл байдал ч тодорхойгүй байдалтай. Тодруулбал, урд хөршийн Монгол Улсаас татах импортын коксжих нүүрсний биет хэмжээ цар тахлаас хойш тогтворгүй хэвээр байгаа. Тус улс Монголоос 2019 онд 74.49 сая тонн, 2020 онд 72.26 сая тонн, 2021 онд 54.63 сая тонн, 2022 онд 63.86 сая тонн коксжих нүүрс татаж авсан. Хэдий 2023 онд Монгол Улс нүүрсний экспортынхоо дээд хэмжээнд хүрч, БНХАУ-д 72.73 сая тонн нүүрс нийлүүлээд байгаа ч нөгөө талаас авах импортын нүүрсний биет хэмжээ одоо ч тогтвортой бус хэвээрээ.

Харин хоёр орны худалдаа, эдийн засгийн байдал тогтвортой бус, тодорхойгүй байхад “БНХАУ, ОХУ-ын худалдааны салбарыг базна” гэсэн өнгөцхөн бодол тээж баруун бүсийн босоо төмөр замыг барьж эхэлж байна. Дөрвөн аймгийн нутгаар дамжиж хоёр хөрштэйгөө холбогдох босоо чиглэлийн төмөр зам тээвэр ложистикийн хувьд чухал ач холбогдолтой болж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ Ази, Европыг холбосон эдийн засгийн коридор болж, худалдааны салбарыг “базна” гэдэг “хоосон горьдлого” хэвээрээ л үлдэх бололтой.
| БАРУУН БҮСИЙН ТӨМӨР ЗАМААР АЗИ, ЕВРОПЫГ ХОЛБОСОН КОРИДОР БАЙГУУЛЖ, ХУДАЛДААНЫ САЛБАРЫГ БАЗАХ “ХООСОН ГОРЬДЛОГО” ТЭЭСЭН МАН-ЫН БОДЛОГО |
|
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |