Цас, шуурганд хамаг малаа алдсан малчид самнах ямаагүй үлдэж банкны зээлээ төлж чадахгүй сандарч байна. Мал, малын түүхийн эдийн үнэ унасан учраас малчдад мөнгө байхгүй, зээлээ төлж чадахгүйд хүрлээ. Хамаг малаа барьцаанд тавиад зээл авсан иргэд нэг үгээр бол банкны мал хариулж байгаагаас ялгаагүй билээ. Ноос, ноолуур болон бусад малын гаралтай түүхий эд, мах зэргийг борлуулан банканд төлж, эргүүлэн зээл авдаг байсан. Гэтэл одоо малчид банканд өгөх малгүй, тушаах ноолуургүй үлдлээ. Монголчдын малчдын нэгдсэн холбооны тэргүүн Э.Пүрэвсүрэн хэвлэлд өгсөн мэдээлэлдээ "Малчдын зээлийг эрсдлийн даатгалаар нь төлүүлэх ажлыг санаачлаад нэг сарын хугацаанд судалгаа хийлээ. Цаг зудын байдал хүндэрсний улмаас малчид зээлээ төлж чадахгүйд хүрч байна. Малчид ихэнхдээ 5-30 саяын зээл авдаг. Харин зээл авахдаа зээлийн эрсдлийн даатгалын төлбөрийг малчдаас авсан байдаг. Иймд малчид зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал бүрдсэн тул зээлийн эрсдлийн даатгалаараа зээлээ төлүүлэх хүсэлтээ байна" гэжээ.
малчид банканд өгөх малгүй, тушаах ноолуургүй үлдлээ
Энэ жил хэдийгээр ноолуур өндөр ханштай байгаа ч ноолуур тушаах малчин ховор байна. Харин хот харлаж, өр нь нэхэгдсэн малчид их байна. Зудад нэрвэгдэж бүх малаа барсан 380 өрх, нийт малын хорогдол зургаан сая боллоо. Зүүн аймгууд руу мал хээл хаяж, үлдсэн сүрэг төлөөр тэлэх найдвар муутай болж байна. Засгийн газраас малчдын зээлийн хүүг төлж, эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр гаргаж зарласан ч бодит байдал дээрээ хэрэгжсэн зүйл байхгүй. Хот бараадах малчин айлын тоо 30-40 мянга гэж судалгаагаар гарчээ. Хамаг малаа зудад алдсан залуу малчдаа яах вэ. Үндэсний өв соёлоо тээж, залгамж халаа болохоор шийдээд байсан залуус маань хамаг малаа зудад алдчихлаа. Тэд одоо хот суурин газар бараадна. Суурин газар ирээд ажил олдохгүй л яах вэ. Шууд л гудамд гарах нь ойлгомжтой. Дээрээс нь өмнө авсан малчны зээл нэхээд амар заяаг нь үзүүлэхгүй. Олон залуу малчид ядуурлын хаалга тогшиход бэлэн болоод байна. Үүнийг төр засаг хэрхэн анхааралдаа авах вэ. “Хөөрхий малчдынхаа төлөө ямар бодлого хэрэгжүүлэх вэ” хэмээн олно хүн чих тавин сууна. Зудын хор хөнөөл даанч их. Тухайлбал, нийслэл хотод хүн амын тэн хагас нь бөөгнөрөн суугаа нь ч тэр 90-ээд оны сүүл 2000-аад оны эхээр болсон зудын уршиг. Тэгэхэд малаа барсан хөдөөнийхөн Улаанбаатарт амьдрал эрэн тал талаас ирж, их нүүдэл үргэлжилж, өнөөгийн утаа униар, түгжрэл, дөрвөн уулын дундах их чихцэлдээний эхлэлийг тавьсан гэхэд хилсдэхгүй. Малгүй болсон, хотод ирээд ажил олоогүй хүмүүсийн зарим нь хулгай зэлгий, дээрэм тонуулын замд орж, гэмт хэргийн нөхцөл байдал ч хүндэрсэн байдаг.
Засгийн газраас малчдын зээлийн хүүг төлж, эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр гаргаж зарласан ч бодит байдал дээрээ хэрэгжсэн зүйл байхгүй.
Засгийн газрын гишүүд сонгууль дөхөхөөр л малчдадаа хайр зарлаж, аж байдалтай танилцдаг. Гэвч тэдний төлөө ганц ч болов олигтойхон шийдвэр гаргадаггүй нь харамсалтай. Саяхан Засгийн газар малчдадаа биш сумын засаг дарга нарт 15 тэрбум төгрөгөөр автомашин худалдан авч тараан олны дургүйцлийг хүргээд амжсан. “Малчдад зуд нүүрлээд байгаа юм уу, сумын засаг дарга нарт зуд тохиолдоод байгаа юм уу” хэмээн иргэд ундууцаж байлаа. Сонгууль дөхөөд байдаг хөөрхий иргэд нь банкны зээл төлж чадахгүй байдаг. Гэтэл төрийн түшээтүүд маань том жийп машин хөлөглөж, аймаг сумдаар хэсэж, үнэтэй хөөргөө гайхуулж явна. Зарим нь бүр нисдэг тэргээр тойргийнхоо иргэд дээр очиж байх шиг. Гангарч бололгүй яах вэ, гэхдээ та нарын төлөө саналаа өгсөн малчдынхаа өрийг яах вэ, гишүүдээ.
| Зудад малаа алдсан малчид банкны зээлээ дарж чадахгүй сандарч байна |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |