Эрүүл мэндийн яам коронавирусийн нөхцөл байдлын талаар өнгөрсөн оны нэгдүгээр сарын 6-наас өдөр бүр тогтмол 11:00 цагт, зарим шаардлагатай тохиолдолд өдөрт 2-3 мэдээлэл хийсээр, жилийнхээ ойн дээр 406 дахь хэвлэлийн хурлаа хийлээ хэмээн зарлаад амжсан. Гэвч Эрүүл мэндийн яамны мэдээлэл коронавирусийн шинжилгээ өгсөн хүний тоо, тэднээс хэд нь халдвар авсан, төдөн ам метр талбайд ариутгал хийлээ, тусгай дугаарт ирсэн дуудлагын тоо, амны хаалтаа зүү, гараа ариутга, хүн хоорондын зай барь зэрэг мэдээллээс огтхон ч хэтрэхгүй, сайжрахгүй өдийг хүрлээ. Их сайндаа л “Иргэд тусгаарлалтын дэглэмээ баримтлахгүй байна, хоол нэхэж байна, байраа голж байна” гэх мэтээр мэдээлэл цааш үргэлжилдэг. Сэтгүүлчдийн лавшруулж асуусан асуултад тэгсхийгээд бөөрөнхийлсөн маягаар хариулах нь олонтаа. Арга ядахдаа үнэнийг мэдэхээр эрж хайж байгаа сэтгүүлчдийг “Ард түмний дархлааг бодсонгүй, ул шагайлаа” гэж зэмлэнэ.
“Шинэ голомт үүслээ” гэдэг ч тэр нь чухам яаж байгаад, хэний хариуцлагагүй үйлдлээс болсон, одоо хэрхэх гэж байгаа, ямар шийдэл, гарц гаргалгаа байгаагаа хэлэлгүй, баахан хүнийг айдаст автуулаад өнгөрдөг. “Халдварын голомт болоод буй "Ачтан" эмнэлгээр үйлчлүүлсэн хүмүүс хөдөө, орон нутаг руу явсан байна” гэж хэлсэн хэрнээ чухам аль аймаг руу, хэчнээн хүн, хэзээ яваад, өдгөө тусгаарласан эсэх талаарх бодитой мэдээлэл огт хэлэхгүй. Олон аймгийн иргэдэд энэ мэдээ нь "Тэр хүн нь манай аймгийнх байх вий дээ" гэх айдас дагуулж байсныг онцлох хэрэгтэй.
Сэтгүүлчдийн асуултад ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл “Нийслэл хотоос орон нутаг руу халдвар тархах эрсдэл маш өндөр байгаа. Халдварт өвчин ер нь түймэр шиг халддаг. Тиймээс халдварын идэвхтэй байгаа Улаанбаатар хотоос орон нутаг руу битгий яваач ээ гэж хүсэж байна. Өмнөх туршлагуудаас харвал хүн ам таруу байрласан орон нутагт голомтыг цомхотгох, хариу арга хэмжээ авахад богино хугацаанд үр дүнд хүрдэг. Ард иргэд минь хайртай хүмүүстээ халдвар тараахгүйн тулд хулгайн замаар нийслэлээс битгий гараач ээ гэж хүсмээр байна” гэж асуултаас шал өөр хариулт хэлж, өмнө нь байнга шахуу хэлдэг, улиг болсон мэдээллээ өгсөн. Мэдээж, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө зарим мэдээллийг нууцлах нь зүйтэй. Гэтэл энэ тийм ч нууцлах шаардлагатай мэдээлэл байсан уу гэдэг нь эргэлзээтэй. Энэ байтугай өвчтөнүүдийнхээ мэдээллийг тэд өөрсдөө задалсан шүү дээ.
Олон улсын туршлага, авч байгаа арга хэмжээний талаар мэдээлдэг ч тэр нь бас төдий л үр дүнтэй биш. “Мутацид орсон вирус илэрлээ” гэх зэргээр дурдаад өнгөрөх төдий. Яагаад вирус мутацид ордог, мутацид орсон вируст вакцин үйлчлэх эсэх гэх мэт дэлгэрэнгүй мэдээлэл хийдэггүй. Тэгсэн атлаа бүх бурууг иргэд рүү чихдэг. Шаардлага хангасан хоолтой, халуун, хүйтэн устай, иргэдийн төлсөн мөнгөний хариуд нүүр улайхааргүй тусгаарлах байр бэлдээгүйнхээ бурууг мөн л иргэд рүүгээ чихсэн.
Нэг л жишээ дурдахад, өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд хийсэн мэдээллээрээ ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Иргэд өрөө жижигхэн байна, нохойны хоол өгч байна, ХӨСҮТ-д хэвтэхгүй, “Өргөө” амаржих газарт хэвтмээр байна гэдэг шаардлага тавьж байна. Эмчийн өөдөөс жимсний чанамалтай талхаа шидэж, мөөгтэй хуурга идэхгүй гэж уйлж, хоорондоо зодолдсон. Таван одтой зочид буудалд иргэдээ тусгаарлаж байгаа улс цөөхөн. Иргэдээ гаднын улсаас татаж байгаа улс цөөхөн. Эмчээрээ хоол зөөлгөж байгаа иргэн Монгол Улсаас өөр улсад байхгүй. Иргэд хариуцлагатай байх ёстой. Тусламж үзүүлж байгаа эмч нар бол дэлхийд урилгаар очдог, энхийг сахиулахад Монгол Улсыг ахалж байсан ахмад хурандаа нар юм. Иргэд авираа тат" хэмээн мэдэгдэж байлаа. Энэ мэт мэдээллийг байнга шахуу хийж ирсэн.
Одоо бол “Иргэд архидаж байна, хөл хорионы дүрэм журмыг баримтлахгүй байна. Олноороо бөөгнөрч байна” зэргээр “Халдвар авбал та нарын буруу шүү. Бид хийдгээ хийсэн” гэх мессэжийг нийгэм даяар цацаж байгаа. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн яамны мэдээлэл иргэдийг айдсаар нь удирдаж, нэгнийгээ үзэн ядахад чиглэсэн гэж болохоор байна. Болохгүй, бүтэхгүй зүйл гарвал тэр нь иргэдийн буруу байсан гэдгийг л батлах хэлбэртэй болж хувирсан гэхэд хилсдэхгүй.
| Дулимаг шийдвэр, дутуу мэдээллээ засаач, Т.Мөнхсайхан сайд аа |
|
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |