Энгийн малчин бор уяачид морь уяж болохгүй, уявал хүүхэд нь мориноосоо унаад бэртэж, гэмтэнэ. Харин улсын цолтой том уяачид төр засгийн ивээл дор болдог томоохон наадамд морио уралдуулж, хэдэн үе дамжсан үнэтэй хөөргөө гайхуулж, том том жийп машинаараа талын тоосыг тэнгэрт тулгах шахуу давхиж, уясан морьтойгоо зэрэгцээд барианд ордог нь нууц биш. Энэ тэдний хувьд сайхан наадам бололтой. Жинхэнэ морь мэддэг хүний уралдаан гэнэ. Харин эгэл жирийн малчид нь морь уяж сум орон, уулын тахилгын наадамд оролцож болохгүй. Нэг үгээр бол баяр наадамд эгэл жирийн малчин оролцож болохгүй гэсэн үг. Энэ тухай Монгол Улсын тод манлай уяач Т.Ихбаяр Монголын Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хөтлөн явуулсан нэвтрүүлэгт оролцох үеэрээ дурссан юм. Тэрбээр “Хүүхэд индээд байгаа асуудал бол энд, тэндгүй жижиг наадам зохион байгуулж байгаа холбоотой. Түүнээс биш Дүнжингарав уралдаанд ямар ч хүүхэд гэмтдэггүй. Учир нь зохион байгуулалт сайтай. Гэтэл хөдөөнийхөн мянгатын найр, хошоо аваргын найр гээд наадам зохион байгуулж, хүүхэд гэмтээж байна” хэмээн ярьсан. Түүний энэхүү үг олон хүний дургүйцлийг хүргээд байна. Үнэхээр “Дүнжингарав” уралдаанд хүүхэд мориноосоо унадаггүй юу. Хүүхэд бэртэж, гэмтэж байгаагүй юу гэвэл унадаг бас бэртддэг. Уясан морио төрийн наадамд түрүүлгэж, айрагдуулан түмний хайрыг хүлээгээд байгаа Т.Ихбаяр уяач энэхүү үгээрээ морин уралдаан уяачдад бай шагнал олгож, тэтгэж байгаа мэт боловч цаанаа хэдэн баячуудын бизнес байдгийг батлах шиг боллоо. Хурдан удмын адуугаа наймаалах, бие биенийхээ дээр гарах гэж оролдсон бас нэг хобби гэж хэлж болохоор. "Дүнжингарав"-ын үеэр мориноосоо илүү том жийп машинтай баячууд уралддаг гэхэд хилсдэхгүй. 2015 оны “Дүнжингарав” уралдаанд гэхэд 11 хүүхэд мориноосоо унасан байдаг.
Уясан морио төрийн наадамд түрүүлгэж, айрагдуулан түмний хайрыг хүлээгээд байгаа Т.Ихбаяр уяач энэхүү үгээрээ морин уралдаан уяачдад бай шагнал олгож, тэтгэж байгаа мэт боловч цаанаа хэдэн баячуудын бизнес байдгийг батлах шиг боллоо
-2018 ОНЫ “ДҮНЖИНГАРАВ” УРАЛДААНД 16 ХҮҮХЭД МОРИНООСОО УНАЖ, ХОЁР МАШИН МӨРГӨЛДСӨН-
2018 оны “Дүнжингарав” уралдаан Говь-Сүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулагдаж байлаа. Тус уралдаанд “12-оос дээш насны хүүхэд морь унаж уралдана” гэдэг захирамж гарч байсан ч улсын алдар цолтой уяач 12 нас хүрсэн хүүхдийн төрсний гэрчилгээгээр унаач хүүхдээ бүртгүүлчихээд, 12-оос доош настай хүүхдүүдээр хурдан морио унуулж байсан нь нууц биш. Үүнээс гадна 16 хүүхэд мориноосо унаж, гурван хүүхэд хүнд хэлбэрийн бэртэл авч байсан. Мөн нэг хүүхэд ГССҮТ-д эмчлүүлж байв. Хамгийн эмгэнэлтэй ч гэх юм уу, хөгжилтэй гэх юм уу хоёр автомашин морин уралдааны үеэр мөргөлдөж байлаа.

Тэдний бяцхан зүрх хэчнээн айдастай байдаг бол бодох төдий л сэрдхиймээр.
2016 оны “Дүнжингарав” уралдаанд 10 хүүхэд мориноосоо унасан. Мөн “Дүнжингарав-2017” уралдаанаар 33 хүүхэд мориноос унасан, үүнээс хоёр хүүхэд хүндэвтэр, 31 хүүхэд хөнгөн гэмтэл авч байлаа. Энэ бол “Дүнжингарав” уралдаанд хүүхэд мориноосоо унаж байсан наад захын жишээ. Гэтэл Т.Ихбаяр уяач “Томчуудын зохион байгуулдаг уралдаанд хүүхэд мориноосоо унадаггүй” гэлээ. Эсвэл баячуудын зохион байгуулдаг уралдаанд 35-40 хүүхэд мориноосоо унах нь ямар нэг асуудал биш байдаг бололтой. Учир нь тэд өөрсдийнхөө хүүхдээр хурдан морио унуулах биш. Бор амьдралтай айлын хүүхдээр хурдан морио унуулж, амь насыг үл тоодог. Тэдний бяцхан зүрх хэчнээн айдастай байдаг бол бодох төдий л сэрдхиймээр.
"Дүнжингарав"-ын үеэр мориноосоо илүү том жийп машинтай баячууд уралддаг гэхэд хилсдэхгүй. 2015 оны “Дүнжингарав” уралдаанд гэхэд 11 хүүхэд мориноосоо унасан байдаг

| БАЯЧУУДЫН БИШ, БОРЧУУДЫН НААДАМД ХҮҮХЭД МОРИНООСОО УНАЖ ГЭМТДЭГ ГЭВ ҮҮ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |