Өршөөлийн хуульд хамрагдсан хоригдлууд өнөө маргаашгүй суллагдах гэж байна. Эрх чөлөөт иргэн болох гэж өргөст торны цаана, хоригдлууд өдөр хоногийг хүлээж сууна. Төр иргэнээ өршөөж, уучлах ёстой. Гэвч үнэндээ өршөөлийн хуулиар суллагдсан этгээдүүд эргээд л нийгмийг айдаст автуулсан гэмт хэрэг үйлдээд шорондоо эргээд очдог гашуун түүх бий.
Баримт-1
2013 оны аравдугаар сарын 7-8-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт таксины жолооч үйлчлүүлэгчийнхээ гарт амиа алдсан хэрэг гарсан. Уг хэрэг дээр ЦЕГ ажиллаж, дээрх хэргийг үйлдэж, таксины жолоочийн амийг санаатайгаар хөнөөсөн Б-г баривчилсан. Харин хэрэгтэн Б нь 2009 онд таксины жолоочийг дээрэмдсэн хэргээр ял эдэлж байгаад Өршөөлийн хуулиар суллагдсан байна.

Баримт-2
2016 оны аравдугаар сарын 10-ны шөнө Өршөөлийн тухай хуулиар суллагдсан А, Б нар Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд баярлах 10 гаруй хүнийг дээрэмдэж, алдсан хэрэг гарсан. Хэрэгтнүүд хохирогчдоос 1.2 кг алт, 45 сая төгрөг, 2000 ам.доллар дээрэмдсэн юм.
Баримт-3
2017 оны наймдугаар сард нэг этгээд иргэн М гэх эмэгтэйг 10 хоногийн турш гэртээ барьцаалж, хүчирхийлж, бусдад худалдаж байсныг цагдаагийн байгууллагынхан илрүүлсэн. Тэгвэл уг хэргийг үйлдсэн хэрэгтэн О гэгч нь 2010, 2014 онуудад хүчингийн гэмт хэргээр шалгагдаж, 2016 онд өршөөгдсөн нэгэн байжээ.
Баримт-4
2016 оны сүүлээр Сэлэнгэ аймгийн Мандал суманд өршөөлөөр суллагдсан этгээд хамтран амьдрагчийнхаа биед хэрцгийгээр халдсан хэрэг гарсан. Хэрэгтэнд сум дундын цагдаагийн ажилтан шаардлага тавихад ангийн буугаа цэнэглэж, буудахыг завдаж байв.
Баримт-5
Булган аймгийн Тэшиг суманд гэртээ ганцаараа үлдсэн бага насны охиныг хүчирхийлж, улмаар амийг нь хөнөөн голын усанд хаясан онц ноцтой хэрэг гарч байлаа. Дээрх хэргийг насан хүрээгүй байхдаа гэмт хэрэг хийж, ял эдэлж байгаад өршөөгдсөн 20 настай залуу үйлдсэн байв.

Баримт-6
2009 онд нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар нутаг дэвсгэрт байрлах Ботаникийн цэцэрлэгт нэгэн этгээд өршөөлийн хуулиар суллагдсанаасаа хэдхэн хоногийн дараа ажлаа тараад гэр рүүгээ харих гээд явж байсан эмэгтэйг хүчирхийлсэн.
Баримт-7
2016 оны нэгдүгээр сард нийслэлийн Хан-Уул дүүрэгт багын найзууд уулзалдаж, нэгнийгээ хөнөөсөн хэрэг гарч байлаа. Тухайн үед өршөөлөөр суллагдсан 26 настай Э багын найз 24 настай Ө-тэй хорих газраас суллагдаад уулзжээ. Шөнө нь багын найзууд согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хэрэгтэн Э багын найз Ө-гөө хоёр удаа хутгалж, амийг нь бүрэлгэсэн юм.
“Аавын хаалга” татсан хүн суллагдаад гарч, ирсэн даруйдаа гэртээ очдоггүй гэнэ. Өөрт ойр дотнын нөхдөө дуудаж, дэн буудал барааддаг байна. Улмаар согтууруулах ундаа, мансууруулах бодис ашиглаж, биеэ хянах чадваргүй болоод давтан гэмт хэрэг үйлдэх магадлал ихэснэ. “Аавынх”-аас гарч ирсэн хүнээс 10 жил үнэр нь арилдаггүй” гэцгээх. Үнэн хэрэгтээ бидний сурч, ухаарсан гэж бодсон хүмүүс эрх чөлөөтэй болж, гарч ирэхдээ нийгмийг тэр даяар нь айдаст автуулдаг юм.
Тэр бүү хэл Өршөөлийн хуулиар суллагдсан ч гэсэн гэртээ харих мөнгөгүйн улмаас дахин хулгай хийж, шийтгүүлсэн тохиолдол байдаг. “Амьдралаа шинээр босгож, сайхан амьдрана” гэж өршөөгдөж, суллагдсан ч “гар нь загатнаж, хорхой нь хүрээд” төд удалгүй л нийгэм түгшээсэн гэм үйлдээд буцаад л “аавынх руу морддог” гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр өршөөлөөр суллагдсан хоригдлуудын 40 хувь давтан гэмт хэрэг хийж, буцаад шорон руугаа явдаг байна.

“Амьдралаа шинээр босгож, сайхан амьдрана” гэж өршөөгдөж, суллагдсан ч “гар нь загатнаж, хорхой нь хүрээд” төд удалгүй л нийгэм түгшээсэн гэм үйлдээд буцаад л “аавынх руу морддог” гэнэ
Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан энэ удаагийн Өршөөлийн тухай хуулиар нийт хүмүүжигчдийн 46.4 хувийг өршөөх гэнэ. Өмнө нь Өршөөлийн хуулийг батлахдаа ямарваа нэгэн гэмт хэргийн ангилал, заалтгүйгээр өндөр, настан, бага нас хүүхэд зэргийг өршөөх субъект заадаг байж. Тэгвэл энэ удаагийн өршөөл гэмт хэргийн ангилал зааж, өршөөгдөх хоригдлуудыг “зааж өгсөн” нь нэг талаараа онцлогтой болно. Энэ удаа:

“Өршөөлд хамруулахгүй болон ялаас хасах, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор зааснаас бусад хөнгөн гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу тэнссэн, 7.6 дугаар зүйлд заасан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, 8.6 дугаар зүйлд заасан өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацааг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасан юм.
Уг хуулийн төсөл батлагдсанаар хорих ялаар шийтгүүлсэн 4175 хоригдлоос 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, 371 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, 188 хоригдлын хорих ялаас хоёр жилийг хасаж, өсвөр насны 25 хүн, нийт 709 хоригдол хорих ялаас чөлөөлөгдөж, 3466 хоригдол үлдэх бөгөөд зөвхөн тэдний хоол хүнсний зардлаас 1.7 тэрбум төгрөг хэмнэж, үлдсэн хоригдлыг хорих анги, байгууллагын хоригдлын байрны багтаамжид нийцүүлэн тараан байршуулж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Мөн хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн 3682 ялтнаас өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг үйлдэж торгох ял шийтгүүлсэн 118, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн зургаан, эрх хасах нэмэгдэл ял шийтгүүлсэн хоёр, нийт 126 ялтан байгаа гэжээ.
Монгол Улс 1991 онд 1300-1400 орчим, 1996 онд 140 орчим, 2000 онд 1500 орчим, 2006 онд 3500 орчим, 2009 онд 3300 орчим хүнд өршөөл үзүүлсэн гэх тойм мэдээлэл байдаг. Тэгвэл энэ удаагийн Өршөөлийн хуульд нийт 1013 хоригдол хамрагдахаас 150 ялаас бүрэн чөлөөлөгдөх аж. Өмнөх Өршөөлийн тухай хуулиар хамгийн багадаа 300 хоригдол суллагдсан бол ихдээ 3000 орчим байдаг гэнэ. Харин Өршөөлийн тухай хуулиар дунджаар 1200-1500 хоригдол өршөөгдөж, хорих ангиас суллагддаг байна.

Өршөөлийн тухай хуулиар нийт хүмүүжигчдийн 46.4 хувийг өршөөх гэнэ
Өршөөлийн тухай хууль батлагдсан тохиолдлуудыг харахад Их Монгол Улс, Тулгар төр байгуулагдсаны ой таардаг. Ерөнхийд нь харж үзвэл Өршөөлийн тухай хуулийг 4-6 жилийн “тогтмол” давтамжтайгаар баталсан байгаа юм. Жишээлбэл:
Дээрх жишээнээс харахад “Өршөөлийн тухай хууль нь ямар нэгэн тэмдэглэлт баяр, ойг тохиолдуулан улс төрийн зорилгоор “шоу хийж”, ашигладаг зүйл юм биш үү” гэх хардалтыг олон нийтэд төрүүлж байна. Хэрэв тийм бол улс төрийн сэдэлтэйгээр шүүхийн шийдвэрийг санаатайгаар үгүйсгэж, хүмүүжигчийг өршөөсөн болж байгаа юм.

| ӨРШӨӨСӨН ХЭДЭН ХОРИГДОЛ ЧИНЬ ӨР РҮҮ ӨШИГЛӨНӨ ДӨӨ, ӨШИГЛӨНӨ |
|
2026-10-07 19:40:31
2026-10-07 19:13:01
Хэнтий аймагт хар тамхинаас урьдчилан сэргийлэх бүсчилсэн сургалт зохион байгуулжээ
2026-10-07 18:31:57
ОБЕГ болон Дэлхийн банк хамтран гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээр санал солилцжээ
2026-10-07 15:10:19
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ
2026-10-07 14:26:28
2026-10-07 14:17:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |