Гунигтай ч юм аа даа, Монголын хэвлэлийн эрх чөлөө. Шоронгийн давчуу өрөөнд ардчилсан Монгол Улсын сэтгүүлч арав орчим хэрэг “үүрээд” тарчилж байх ч гэж дээ. Үнэн бүхнийг илчилж, буруу бүхнийг үндсээр нь булгалах “үүрэгтэй” сэтгүүлчид айж, бөмбөгнөж байна. Хүн нь байвал хэрэг нь олддог гэдэг шиг хэдэн бор сэтгүүлчийнхээ зүрх, сэтгэлийг мохоож дуусах вий дээ, Монголын хууль хяналтын байгууллага.
Н.Өнөрцэцэгийн “хийсэн” хэргийг зөвтгөж, эсвэл буруутгах гэсэнгүй. Харин өмгөөлөгч ч үгүй, өөрөөс нь өөр өмөөрөх хүнгүй байдалд түүнийг яллаж, хэвлэлийн эрх чөлөөг уландаа гишгэж байгааг нь хэлэх гэсэн юм. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Монголын дайсан шиг үзэж, тохож болох бүх л хэргийг тохлоо. Татвараас зайлсхийсэн хэмээн хэзээнийх нь тодорхойгүй зүйлсийг ухаад гаргаад ирлээ. Хэдэн витамин зарсныг нь өөрийнх нь эсрэг болголоо. Худал мэдээлэл тараасан, хүний нэр төр, алдар хүндэд халдсан, хувь хүний нууцыг ил болгосон гээд яллаж орхилоо. Төрийн нууцыг задруулсан биш, хадгалсан гээд ял оноолоо. Ер нь байж болох бүх л хэрэгт шалгаж, нэгжиж, хана бүрийг нь тэмтэрлээ. Тэгээд эцэст нь, 4.9 жилийн хорих ял оноож, шоронгийн давчуу өрөө рүү ачлаа. Энэ нь шүүхийн эцсийн шийдвэр биш ч гэлээ, чөдөр, тушаатай хэвлэлийн эрх чөлөөнд айдас хуруулж, хэчнээн байраар ч ухраав даа.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг анх Эрүүгийн хуулийн 13.14 буюу худал мэдээлэл тараасан, Шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн буюу найман ишигний хэрэг, мөрдөн байцаалтын нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн, бусдын нэр төрд халдсан гэх хэргээр шалгаж, цагдан хорьж байлаа. Харин арванхоёрдугаар сарын 28-наас хойш Татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, Төрийн нууцыг хууль бусаар олж авсан гэх хэрэг нэмэгдэж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Хэрэв тэр өөр хүн байсан бол зөвхөн эхний шалгасан буюу Эрүүгийн хуулийн 13.14 дүгээрээ заалтаараа яллагдах байсан байх. Өөрөөр хэлбэл, хууль хяналтын байгууллага хүн амины хэрэгт шалгагдаж байгаа этгээдийг зөвхөн тэр үндэслэлээр нь л ялладаг биз дээ.
Хэвлэлийн эрх чөлөө шударга бусын хонгилын баруун жигүүр рүү шидэгдчихлээ. Хүчтэй байх ёстой хэвлэл мэдээллийнхэн салбарынхан, сэтгүүлчид “айж” байна. Зөв зүйл хийж, үнэн бодит мэдээлэл хүргэж байгаа хэдэн редакц эмээж байна, үнэндээ. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг шоронгийн давчуу өрөөнд бүлтэлзэж байхад хэвлэлийн эрх чөлөө хажуу хаалганд нь “тэмтчиж” байна. Хэн нэгэн эрх мэдэлтэн хууль хяналтын байгууллагыг “атгаж” байгаа цагт түүнтэй маргалдсан, түүнийг буруушаасан хэн гуай ч сэтгүүлч С.Өнөрцэцэгийн араас хаалгыг нь тогшиход бэлэн болж байх шиг.

Шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг “Нэр бүхий дөрвөн иргэн, нэг хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан”, “Хувь хүний хуулиар хамгаалсан нууцыг олж мэдсэн, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан”, “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогоо зориуд худал тодорхойлсон, нуусан”, “Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашигласан”, “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 4.9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэг нь төрийн нууц болон хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой тул хуульд зааснаар шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулсан болно. Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2024 оны долдугаар сарын 18-ны өдрийн 13:30 цагт зарласан. Уг шүүх хуралдааныг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан нь “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх болон Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхацсан тул хойшлуулах” хүсэлт ирүүлсэн. Өмгөөлөгч Б.Баатарсайханаас ирүүлсэн хүсэлтэд дурдсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан хойшилсон бол шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2024 оны долдугаар сарын 1-ний өдөр хойшлуулж, тухайн өдрөө дараагийн шүүх хуралдааны товыг 2024 оны долдугаар сарын 18-ны өдөр хийхээр зарласан бөгөөд өмгөөлөгчийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зарлагдсан хурал нь уг хурлаас хойш зарлагдсан хурал байсан ба өмгөөлөгч О.Батсүх нь ямар нэгэн баримтыг шүүхэд ирүүлэлгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүгдэгч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нарын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэж үзсэн болно. Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оросоо нь хүрэлцэн ирсэн тул шүүгдэгч Н.Өнөрцэцэгийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрх нь хангагдсан гэж дүгнэн өмгөөлөгч Б.Баатарсайханаас гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Улмаар шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүгдэгч Н.Өнөрцэцэг нь өмгөөлөгч Д.Оросоогоос өөрийн хүсэлтээр татгалзаж байгаа талаарх хүсэлтийг шүүхэд гаргасан ба шүүгдэгч нь өмгөөлөгчөөсөө татгалзах, өөрийгөө өмгөөлөх эрх нь түүний хуулиар олгогдсон эрх тул түүний хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан заавал өмгөөлөгчтэй оролцох тохиолдол биш учир шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн болно. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх” гэжээ. Үүнээс өөр баримт, албан бичиг байхгүй. Яг аль зүйл заалтаар нь яллаж, алийг нь цагаатгасан, алинд нь хорих ял оноосон гэдэг нь тодорхойгүй байна.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг хорих анги руу ачигдаад тав хонож байна. Түүний ар гэрийнхэн болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл шаардлагатай арга хэмжээг авахаар ажиллаж байна. Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн өнөөдөр Төрийн гурван өндөрлөгтэй уулзах хүсэлт тавьж, ордны гадаа мэдээлэл хийхээр төлөвлөөд байна. Харин МСНЭ төрийн бус байгууллага болон холбогдох байгууллагуудтай нэгдэж, мэдэгдэл гаргаж, цаашдын арга хэмжээг авахаар төлөвлөжээ.
Бид сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн асуудлаар МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаатай холбогдож тодрууллаа.
З.Боргилмаа “Шүүхийн шийдвэр албажиж гараагүй байгаа учраас МСНЭ шийдвэртэй танилцаагүй байна. Шийдвэртэй танилцаж байж холбогдох байгууллагуудтай хамтарч мэдэгдэл гаргахаар ажиллаж байгаа. Одоогийн байдлаар “Зариг.мн” мэдээллийн сайтын редакцынхантай, бусад мэргэжлийн холбоод, хуульч, өмгөөлөгчтэй мэдээлэл солилцож байна. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг худал мэдээлэл тараасан, нэр төрд халдсан, төрийн нууц хадгалсан гэдэг үндэслэлээр шалгасан. С.Өнөрцэцэгийг анх мөрдөн шалгаж эхлэхдээ Төрийн нууц хадгалсан гэдэг хэрэг байгаагүй шүү дээ. Цагдан хорьсноос хойш редакцид нэгжлэг хийж, энэ асуудал хөндөгдөж эхэлсэн. Энэ нь бас эргэлзээтэй, асуудалтай байгаа. Шүүх хурлыг бүхэлд нь хаалттай явуулах бус, зарим хэсгийг нь нээлттэй явуулах боломж байсан эсэхийг хуульч, өмгөөлөгчдөөс тодруулах нь зүйтэй. Мөн нэгэнт ил тод мэдээллийг ярихын тулд заавал хаалттай, өмгөөлөгчгүй хурал хийгээд, шүүх тасалж болж байгаа юу зэргийг асуух ёстой. ХЭҮК-т ч гэсэн хандаж, хүний эрхийн зөрчил илэрсэн эсэхийг мэдээлэх ёстой. Бидний хувьд ийм л байр суурьтай байна” гэв.
| ШОРОНГИЙН ДАВЧУУ ӨРӨӨНД БҮЛТЭЛЗЭХ СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГ БА ХУУЛИЙНХНЫ ГАРТ "ҮРЭГДСЭН" ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |