Ерөнхийлөгч оны өмнөөс эхлээд “Би Монголын өрх бүрд нэг сая төгрөг өгмөөр байна” хэмээж буй. Үүнд нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сурсан зангаараа янгинатал чагт тавьсаар байгаа.
ЧАГТ 1
Анх дээрх саналыг гаргахад нь л “Улсад тэгж тараах мөнгө байхгүй ээ. Таны гаргасан саналууд ерөнхийдөө Засгийн газрын хэрэгжүүлж байгаа ажлуудтай давхцаад байна. Гэхдээ таны саналуудыг ажил хэрэгтээ оруулсан гэж бодоорой. Харин нэг сая төгрөг тараах асуудлыг бол хүлээж авах боломжгүй” гэсэн утгатай хариулт өгөөд зогсож байлаа. Үүнээсээ гуравхан хоногийн дараа “Засгийн газар ирэх долдугаар сарын 1 хүртэл ийм, тийм хэрэглээний төлбөрийг 100 хувь чөлөөллөө” хэмээгээд, бөхөөр бол тэр Ерөнхийлөгчийг давж ойчсон билээ.
ЧАГТ 2
Дээрх явдлаас хойш 20-оод хоног тэссэн Ерөнхийлөгч он солигдох мөчид “Нэг сая төгрөг өрх бүрд олгох саналаа ахин дэвшүүлж байна аа. Энэ амлалтаа оффшороос оруулж ирсэн мөнгөөрөө болгох бүрэн боломжтой болсон” гээд авсан. Хэвлэл мэдээллийнхэн төдийгүй ард иргэд “Ашгүй дээ, оффшороос хэдэн зуун мянган ам.доллараа аваад ирж. Төрийн мөнгийг гаднын улсад аваачиж хадгалсан хүмүүс нь хэн юм бол” хэмээн мөшгөж эхэлсэн ч хууль хяналтынхан төдийгүй албаныхан “Оффшороос орж ирсэн мөнгө байхгүй ээ. Шалгагдаж байгаа хүн ч байхгүй” гэх хариултыг давтаж гарав.
Ерөнхийлөгч оны өмнөөс эхлээд “Би Монголын өрх бүрд нэг сая төгрөг өгмөөр байна” хэмээж буй. Үүнд нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сурсан зангаараа янгинатал чагт тавьсаар байгаа
ЧАГТ 3
Ерөнхийлөгч “Надад ийм ийм боломж байна. Ийм учраас итгээрэй. Би өрх бүрд сая төгрөгийн дэмжлэг заавал үзүүлнэ ээ” гэж тайлбарлахаар өчигдөр МҮОНРТ-ийн шууд эфирт очсон боловч МАН-ынхан тэр ярилцлагыг МҮОНРТ-ийн шинэ дарга дээр амжилттай фокуслуулж чадлаа. Нүүр ном, твиттер, цахим сайтууд гээд байж болох бүх сувгаар Ерөнхийлөгчийн юу ярьсныг бус, “МҮОНРТ-ийн захирал шууд ярилцлагыг хөтөлж байгаа нь тэнэг хэрэг. Ууган телевизийн туршлагатай, мэдлэгтэй сэтгүүлчдийг доромжилсон явдал боллоо. Асууж байгаа нь, инээж байгаа нь, хөдөлж байгаа нь" гэх мэтээр ярилцлагын гол асуудлыг бус, ярилцлага авагч дээр олон нийтийн анхаарлыг бүрэн аваачиж чадлаа.
Хамгийн гол нь өнөөдрийн байдлаар үнэхээр оффшор бүсээс өрх бүрд сая төгрөг тараах хэмжээний мөнгө битгий хэл, хэдэн ам.доллар ч орж ирээгүй нь МҮОНРТ-ийн захиралтай хийсэн ярианаас нь анзаарагдаад авсан. Үүнийг нь ч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гялс өлгөн авч, нүүр номдоо “Зөвхөн Төрийн сан төдийгүй Монголд оффшорын гэгдэх мөнгө огтхон орж ирээгүй гэдгээ Ерөнхийлөгч сая ярилцлага өгөхдөө батлаад хэлчихлээ. “Монголбанк болон хууль хяналтын байгууллагынхнаас ”Оффшорын мөнгө” орж ирсэн үү” гэж асуухаа одоо больчих оо. Худал хэлж хам хэрэгтэн болохоосоо айж байгаа шүү дээ, тэд. Харин “Оффшорын мөнгө” нэрээр Монголбанкаар мөнгө хэвлүүлж тараалгавал төгрөгийн ханш 2012-2016 онд хоёр дахин унасан түүх давтагдана. Цалин, тэтгэврийнх нь худалдан авах чадвар хоёр дахин унасан гашуун туршлагаа монголчууд мартаагүй, мартах ч үгүй. Байхгүй мөнгийг тараана гэж юу байдаг юм бэ” хэмээн бичжээ.
Ард иргэд “Ашгүй дээ, оффшороос хэдэн зуун мянган ам.доллараа аваад ирж. Төрийн мөнгийг гаднын улсад аваачиж хадгалсан хүмүүс нь хэн юм бол” хэмээн мөшгөж эхэлсэн ч хууль хяналтынхан төдийгүй албаныхан “Оффшороос орж ирсэн мөнгө байхгүй ээ. Шалгагдаж байгаа хүн ч байхгүй” гэх хариултыг давтаж гарав
Өөрөөр хэлбэл, цар тахал эдийн засаг, бизнесийн орчныг тэр чигт нь сөхрүүлж байгаа ч монголчуудад цаашид Ерөнхийлөгчийг ч, Засгийн газрыг ч, өөр хэн нэгнийг ч ямар нэг юм өгнө, тараана гэж горьдолгүй, “Ковид-19”-ийн хүнд сорилт бүхий энэ цаг үеийг өөрсдийнхөөрөө, урьдынхаараа болгож, туулахаас өөр сонголт байхгүй. Хэн ч, ямар ч тэтгэмж, дэмжлэгээ “Цар тахлын үед дэм болох гэсэн юм” хэмээн хариу нэхэхгүйгээр өгөхгүй нь дээрх үйл явдлаас тун тодорхой байгаа биз. Өнөөх л танил арга, сонгуулийн өмнөх пи ар, тактик яг л бахь байдгаараа бидний өмнө ирснийг сэхээрэх цаг иржээ. Өмнөхөөс ялгаатай нь, “Ковид-19” цар тахлын хүнд үе таарч буй. Төгсгөлд нь, одоогийн дүгнэлтээр Ерөнхийлөгчийн өрх бүрд тараахаар зүтгэж буй нэг сая төгрөгийн санал жижиг, Сангийн сайдын Засгийн газартайгаа хамтран хэрэгжүүлж буй элдэв хэрэглээний төлбөр тэглэж байгаа асуудал том гэх яриа, харьцуулалт хэвлэлээр дүүрэн “жиргэгдэж” байгаа ч цаг хугацааны эцэст хэнийх нь жижиг, хэнийх нь том байсан нь тодорхой болох биз ээ.
Цар тахал эдийн засаг, бизнесийн орчныг тэр чигт нь сөхрүүлж байгаа ч монголчуудад цаашид Ерөнхийлөгчийг ч, Засгийн газрыг ч, өөр хэн нэгнийг ч ямар нэг юм өгнө, тараана гэж горьдолгүй, “Ковид-19”-ийн хүнд сорилт бүхий энэ цаг үеийг өөрсдийнхөөрөө болгож туулахаас өөр сонголт байхгүй
| Ерөнхийлөгчийнх жижиг, Сангийн сайдынх том уу |
|
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бернис Свартсыг хүлээн авч уулзлаа
2026-08-20 18:02:29
ЦАГААХАН СЭТГЭЛТЭЙ, ХОНГОРХОН НАЙЗ МИНЬ
2026-08-20 17:29:31
ЦЭЦЭГ ШИГ БҮСГҮЙ МИНИЙ ЭЭЖ
2026-08-20 17:23:50
Сангийн сайд З.Мэндсайхан: Бид нэмж зардал үүсгээгүй харин ч батлагдсан төсвөөсөө танаж байна
2026-08-20 16:40:36
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн орлого төсвийн зардлаас 1.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрч байна
2026-08-20 14:02:34
Хятадын Фу Жиан мужийн Худалдааны танхимын тэргүүнтэй уулзалт хийлээ
2026-08-20 12:44:10
У.Есүгэн өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа
2026-08-20 12:17:15
Н.УЧРАЛ: Эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй гэх бодлого барьж байгаа
2026-08-20 12:08:41
Хөлөнбуйрт Хятад, Орос, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ
2026-08-20 11:58:23
Нарны эрчим хүчний халаалтын систем суурилуулсан айлд зочиллоо
2026-08-20 11:48:12
“BIB Discovery Energy” эрчим хүчний салбарт шинэ технологи нэвтрүүлж эхэлжээ
2026-08-20 11:42:03
Эх мазаалай бүхий “СОР17” сэдэвт дурсгалын марк гарлаа
2026-08-20 11:25:41
Кени Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хоёр талт уулзалт хийлээ
2026-08-20 11:15:33
“НОМАТЕК ЧАЛЛЕНЖ”-ийн шилдгээр шалгарсан багуудад шагнал гардуулав
2026-08-20 10:48:03
2026-08-20 10:32:00
Хятадын Засгийн газрын тэтгэлэгийг урилгыг 357 оюутан авлаа
2026-08-20 10:25:09
2026-08-20 07:58:26
Б.Өлзийбаяр “Дэлхийн шилдэг малчин” хэмээх шагналын эзэн боллоо
2026-08-20 07:48:14
Б.Азжаргал “Equipped powerlifting” ДАШТ-ээс 1 алт, 3 хүрэл медаль хүртжээ
2026-08-20 07:33:02
Б.Эрдэнэбулган, Б.Энгүүн нар шорт трекийн Азийн цомоос мөнгөн медаль хүртэв
2026-08-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-08-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |