Ерөнхийлөгч асан Х.Баттулгын час өдрүүд эхэлж байна. Түүнд хүнд хэцүү, хуулийнхны хайчинд “хэрчигдэх” шахаж байсан өдөр хоногууд бий. Ерөнхийлөгч болж байж нэг юм олон савраас мултарч, цөөнгүйг нь намжааж авсан. Тэгвэл ирэх өдрүүдэд түүний тэр өдрүүд “эргэж” ирэх нь дамжиггүй боллоо.
Ардчилсан Ерөнхийлөгч, АН-ын гишүүн асан түүнийг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр очлоо гэхэд нь л “Авлига, албан тушаалын олон хэргээ наймаалцчихаж. Одоо түүнд хууль үйлчлэхгүй юм байна” гэх хүн цөөнгүй гарч байсан. Дараа нь “АН-ын даргад өрсөлдөнө” хэмээн орон нутгаар ард, иргэдтэй уулзаж явахад нь “МАН-ын хамгаалалтаас гардаг л юм бол ийм ийм асуудлуудаар хууль, хяналтын байгууллагад уяад өгнө өө” гэх шиг мэдээллүүдийг ар араас нь урсгаж байв.
Тэдгээр жагсаасан сэдвүүдийн нэг нь Хан-Уул дүүрэгт ашиглалтад ороод байгаа “Пирамид орд” ХХК-ийн нэр дээрх “Буман залуус” хотхоны дөрвөн блок 16 давхар орон сууц. Хөгжлийн банкнаас зарласан чанаргүй зээлийн эздийн нэг нь 23.13 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй “Пирамид орд” ХХК. “Пирамид орд” ХХК-ийн барьцаа болгосон МоАХ-ын эзэмшлийн Хан-Уул дүүргийн X хорооны нутагт Гадаадын иргэн харьяатын газрын хойд талд байрлах № 000303496 дугаар бүхий улсын гэрчилгээтэй 10 мянган мкв талбайтай газрыг Хөгжлийн банкинд барьцаалах эрхийг Х.Баттулга 2017 оны есдүгээр сарын 28-ны өдөр гарын үсэг зурж байгаад “Пирамид орд” ХХК-д олгожээ. Тэр үед Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод гурван сар болж байсан байдаг. Гэхдээ уг асуудлыг хууль, хяналтын байгууллагаас өдгөө шалгаж буй.
Өөр нэг нь түүний эргэн тойрны хүмүүсийн эзэмшдэг компаниудыг цөлмөх, хууль, хяналтынхны үүдэнд өмнөөс нь “суулгах”, “уях” технологи бололтой. Үүний нэг жишээ нь, мэдээж өмхий мах химийн бодист хольж, боловсруулаад дулааны аргаар үйлдвэрлэсэн мах хэмээн “Мах импекс”-ийн хаяг, шошгыг наагаад худалддаг байж болзошгүй гэх энэ өдрүүдийн дуулиан шуугиан. “Мах импекс”-ийг барьж авсан шалтгаан нь өмхий мах “үйлдвэрлэсэн” гэгдэж буй “Эм Ди Си Пи” ХХК-тай холбогдоод буй “ХКҮ” ХХК-ийг Батбаяр овогтой Бадмаа, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн эгч Халтмаа овогтой Цэндбаяр нар эзэмшдэг, “Мах импекс” ХХК-ийн охин компани.
| ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР БАРЬЦААЛУУЛСАН Х.БАТТУЛГЫН ЧАС ӨДРҮҮД ЭХЭЛЛЭЭ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |