• Өнөөдөр 2024-04-20

ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫГ "ЯЛЛАЖ" БОЛОХ ДУУЛИАНТ ХЭРГҮҮД

2022-03-10,   1788

           Монгол Улсын Ерөнхийлөгчийн суудлаас хамгийн өндөр оноотой буусан Х.Баттулгыг улс төрд эргэн ирж магадгүй хэмээн улстөрчид болон олон нийт сонирхож, зарим нь жигшиж байгаа. Харин тэрбээр УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа олны анхаарлыг татсан нөлөө бүхий хэргүүдэд холбогдож байсныг уншигч та мартаагүй биз ээ. Гэвч тэрбээр өнөөдрийг хүртэл ямар нэгэн хуулийн арга хэмжээ аваагүй, түүний нэр холбогдсон хэрэг хаана, хэрхэн замхарсан нь тодорхойгүй нам жим болсон. Тэрбээр одоо Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж буй. Түүнийг тойрсон дуулиант, хэзээ ч сэргээгээд эрүү үүсгэж болзошгүй хэргүүдийг эргэн сануулж байна.

-ТӨМӨР ЗАМ БАРИХ ШИЙДВЭР ГАРГАЖ, 720 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАВШСАН ГЭХ-

      ХЭРЭГ-1: Х.Баттулга ҮХАА-н сайд байхдаа Зам тээврийн сайд асан А.Гансүхтэй бүлэглэн Концессийн тухай хууль зөрчиж Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам барих шийдвэр гаргуулж, 720 тэрбум төгрөг завшсан гэх үйлдэлд холбогдон шалгуулж байв. Мөн УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод заасан эхний үе шат болох Даланзадгад-Чойбалсан чиглэлийн 1100 км төмөр зам барихдаа БНХАУ-ын иргэн Wang Wenliang гэгчийн Хонгконгод үүсгэн байгуулсан “Море” компанид хууль бусаар олгох нууц гэрээг 2011 онд байгуулж үүнийхээ шан харамжид Wang Wenliang-ийн төрсөн дүү Wang Daqian гэх этгээдийн Хонконгт үүсгэн байгуулсан “Koon Yau Limited” компанис “CAMEX”, “Их Майдар” сан, “Түмэн хишигтэн”, “Либерти партнерс” компаниудаараа дамжуулан хоёр сая ам.долларын хахууль авсан гэдэг.

     Мөн Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын хөрөнгөөс таван тэрбумыг завшсан хэмээн тухайн үед төсөл дээр нь ажиллаж байсан дөрвөн эмэгтэйг баривчилсан байдаг.

-Х.БАТТУЛГА ОХУ-Д АЙЛЧЛАЛ ХИЙЖ, ҮАБЗ-ИЙНХӨНТЭЙ ХАМТАРЧ 20 САЯ ДОЛЛАР АЧИЖ ИРСЭН ҮҮ-

      ХЭРЭГ-2: 2021 оны хоёрдугаар сарын 12-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ҮАБЗ-ийн нэр бүхий шинжээч, референт нар 0536 УНҮ улсын дугаартай автомашинаар хил нэвтэрсэн гэдэг. Тэд хил нэвтрэхдээ Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ОХУ-д хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажлыг хангаж, холбогдох албаны хүмүүстэй, уулзалт хийх тухай мэдүүлсэн байдаг. Гэвч Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай нийлж хуурамч бичиг баримт, автомашины дугаар бүрдүүлж, ОХУ-аас 20 сая доллар ачиж ирсэн гэх хэрэгт холбогдож, тухайн цаг үедээ дуулиан, шуугиан тарьж байлаа.

-ОФФШОРТ НУУСАН ХӨРӨНГИЙГ ТАТАЖ, ӨРХ БҮРД НЭГ САЯ ТӨГРӨГ ОЛГОНО” ХЭМЭЭН ИРГЭДИЙГ ХУЛХИДАВ-

      ХЭРЭГ-3: “Улстөрчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдийн оффшорт нуусан хөрөнгийг Монголд оруулж ирнэ. Оруулж ирээгүйд нь хариуцлага тооцно” хэмээн уулзсан хүн бүртээ амлалт өгч явсаар Ерөнхийлөгч болсон Х.Баттулга өөрөө оффшор бүсэд нууц компанитай нь ил болж байв. 2016 онд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциум Монголын улс төр, бизнесийн нөлөө бүхий 42 иргэн оффшор бүсэд данс эзэмшиж байгааг ил болгож, “Улстөрчид авлига, хээл хахуулиар авсан мөнгөө ингэж нуудаг байх нь” хэмээн улс даяараа шуугьж байлаа. Улмаар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулга “Улстөрчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдийн оффшорт нуусан 17 сая ам.долларыг Монголд оруулж ирнэ” хэмээн амлалт өгч, ард түмнээс оноо авсны хүчинд Ерөнхийлөгч болсон байдаг. 

          Өнгөрсөн хугацаанд “Оффшор бүс” гэж хамгийн их ярьсан хүн бол Ерөнхийлөгч асан Х.Баттулга байв. Өөрөөр хэлбэл, “Оффшор бүс” хэмээх сэдвийг өмчилж авч, улс төрийн карьераа өсгөхөд ашигласан гэхэд хилсдэхгүй. Тэрбээр Ерөнхийлөгч болмогцоо “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга миний бие оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж байна” хэмээн сүр дуулиантай мэдэгдэж байсан. Түүний тогтоосон энэ хугацаанд 70 гаруй сая ам.доллар л монголд орж ирсэн гэх мэдээлэл бий. Харин бусад мөнгө нь хэзээ ирэх нь тодорхой бус байсаар чимээгүй болсон.

-Х.БАТТУЛГА ЛУКАШЕНКОГИЙН МӨНГӨ УГААХ СҮЛЖЭЭНИЙ ХАМТРАГЧ  БАЙВ УУ-

      ХЭРЭГ-4: 2020 оны арваннэгдүгээр сарын 6-нД Европын холбоо, Швейцар, АНУ тэргүүтэй улсууд Беларусын удирдагч Лукашенко болон түүний хүү, хамсаатан нийлсэн 59 хүний дэлхий даяарх хөрөнгө, бизнес, мөнгө угаах хэрэгслүүдийг царцааж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байв. Тухайн үед Лукашенкогийн мөнгө угаах сүлжээ нь Эстони, Бүгд Найрамдах Доминикан дахь оффшор компаниудад Монголоор дамжуулан их хэмжээний мөнгө илгээж байсан нь тогтоогдсож байдаг. Лукашенко мөнгө угаах хэд хэдэн сувагтай байв. Үүний нэг нь уул уурхайн хүнд даацын ачааны машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Белаз” байв. Беларусийн төрийн өмчит “Белаз” компани нь Монгол дахь албан ёсны диллер болох “United Belaz Machinery” компаниар дамжуулан ачааны машин болон бусад бүтээгдэхүүнийг борлуулдаг. “United Belaz Machinery” нь  Монголд “United Belaz Machinery Investment Company” хэмээх охин компанитай. Энэ нь Лукашенкогийн уул уурхайн тоног төхөөрөмжийг Монголд зарж байгаа нэрийн дор мөнгө угаасан гэж сэжиглэгдэж байгаа юм.

      Төмөр замын шалгалтын үеэр Отгонжаргал Моёле нь Х.Баттулгатай холбоотой компани, сангуудын дансанд олон сая ам.доллар бэлнээр байршуулж байсан нь ч илэрч байв.  Отгонжаргал Моёле бол Х.Баттулгын гэгддэг C1 телевизийг үүсгэн байгуулагч, захирал асан Их Британийн Бен Моёлегийн эхнэр юм. “United Belaz Machinery” нь төрийн өмчит Багануурын уурхайд нүүрсний дөрвөн машин, дөрвөн өөрөө буулгагч, бульдозер нийлүүлж байжээ. Нүүрс бутлах, ачих байгууламжийг өргөтгөх төслийг хэрэгжүүлэхийн тулд Хөгжлийн банкнаас 18.6 тэрбум төгрөгийн зээл авсан ч буцааж төлөөгүй гэдэг.

     ТЕГ, ЦЕГ, УПЕГ ҮАБЗ буюу холбогдох хууль, хяналтын байгууллагууд Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой дээр дурдсан болон бусдын мэдээгүй, хараахан олонд зарлаагүй хэргүүдийг хэрхэн, яаж чимээгүйхэн хав дарсныг таах аргагүй ч тэр яг одоо улс төрийн тун эгзэгтэй, чухал цаг үе дээрээ байна. Тодруулбал, нэг бол МАН-ын одоогийн удирдлагуудтай нэгдэх эсвэл тэдэнтэй "үзэлцэж" улс төрийн тавцанд сөрөг хүчин товхинуулах...


ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫГ "ЯЛЛАЖ" БОЛОХ ДУУЛИАНТ ХЭРГҮҮД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-13 08:37:08
    Зочин: Ямар их хэмжээлшгүй шунал вэ,Монголын эдийн засаг,газар шороогоор тоглочихсон новш байна шүү дээ,шалгаад ялы нь эдлүүлээд явуулаачээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-13 08:37:07
    Зочин: Ямар их хэмжээлшгүй шунал вэ,Монголын эдийн засаг,газар шороогоор тоглочихсон новш байна шүү дээ,шалгаад ялы нь эдлүүлээд явуулаачээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-11 13:28:40
    Uugii j: Монголчууд бид тамын тогорны үлгэрээсээ мөд гарахгүй ээ... Яасан ч их атаа жөтөө вээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-10 16:38:30
    Cheder!!!: Balbaad bai!!!!ta nariin talhind oroh hyn ni men bol?....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-10 13:11:12
    zochin: ganth amdrah nasandaa ene ih shunal ⁉️ uhehgui yum chig shunj amdrah amia bodson iim setgel zurhgui uls Mgl ymar olon yum be ⁉️ uls ornoo ur huuhdii ireegui ogt hamaa gui zuvhun amin huvaa bodson Mgl er yaana
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-10 12:28:29
    tv: yuu be
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-10 12:02:25
    ubwr tv: neg muu shorngin jaltan ingej endon generla yamar muhai dormjlj olriod ingej olison yalatnags aisin bol general bolhuu. korea swaft armee abj iree adilahn zoodj ********. ner hugala aljij saldin.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-10 12:01:01
    tv ubwn: korea arme dudja abj iredd oshogon abjin salna. olson buhen deremdulchel neeh oorigo uslere umhiretel dormjoljulilaa.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-10 12:00:04
    tv ubni rt: tulga bi inegj aab dormjlulsan oshogo ner toro gutgalsan oshogona ban. hong kong korea amre dudja ireel sui shu jan abj ired dzodoj aljij saldin bilee.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188