Сайн цагт “Үндсэн хуулийн цэцийн дээр мөнх хөх тэнгэр л байна. Өөрөөр хэлбэл, тэдний шийдвэр, хараат бус байдал бол эцсийнх” гэх сайхан үг Монголд мөрдөгдөж байлаа. Харин одоо бол “Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын аль алиных нь дээр МАН “сандайлчихаад” буухгүй байна” хэмээн учир мэдэх томчууд, хуульчид, улс төрийн хүрээнийхэн ярьж байна.
Хууль тогтоох эрх мэдэл нь УИХ-д, гүйцэтгэх эрх мэдэл нь Засгийн газар ба Ерөнхийлөгчид, шүүх эрх мэдэл нь Дээд шүүх болон Цэц, бүх шатны шүүхэд байх ёстой атал өдгөө манайд бүгд нийлээд, нэг намын далбаан дор орчихоод, хүний эрхийг хамгаалах нь битгий хэл ард түмнийхээ эсрэг нэг тал, одоогийнхоор бол мафи болчихоод байх шиг. Ингэж хардах шалтгаан нь Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнгөрсөн сарын сүүлчээр болох байсан ч “хэн нэг”-ний заавраар хойшлоод буй. Энэ тухай “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын санал нэгдэхгүй байгаа гэнэ. Тиймээс хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулчихлаа” гэх нэгэн байхад “ҮХЦ-ийн даргад Ерөнхийлөгч өөрийнхөө хүнийг томилох гэтэл Ерөнхий сайд намынхаа үнэнч түшээг зүтгүүлээд, үнэндээ бол аль аль нь Цэцийн даргад хийсэн ажил, туршлага, зангарагаараа дөхөж ойчихгүй байгаа гэсэн” гэх яриа ч Саарал ордноос сонсогдох болсон. Ортой байж мэдэх энэхүү ярианууд хараат бус байх ёстой Үндсэн хуулийн цэцийн дарга хийгээд цэц рүү Ерөнхий сайд тэргүүтэй эрх мэдэлтнүүд “гар”-аа шургуулж эхэлснийг гэрчилнэ. Тэр гараараа МАН хэрэгцээт бүх шийдвэрээ гүйцэтгүүлнэ гэсэн үг. Хэрвээ үнэн бол Монголд шударга шүүх, шударга засаглал үгүй болно. Цаашлаад ардчилал, эрх чөлөө, хүний эрхийн тухай ярих ч шаардлагагүй болно. Нэг намын хамаарал, харьяалал, үзэмжээр бүх зүйл шийдэгдэж, шүүх засаглал ердөө удирдлагаар ажилладаг “махны машин” болж хувирна. Гэвч харамсалтай нь үнэн бололтой.
Үүнээс гадна ердөө хоёр жилийн өмнө “Долоо хэмжиж, нэг огтолж байж бид Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт орууллаа. Өөрчлөлт оруулахдаа ард түмэнтэйгээ хэлэлцэж, нийтийн санал асуулгыг өргөн хүрээнд авч хэлэлцэн орууллаа. Үүнээс илүү Үндсэн хууль гэж үгүй” хэмээн тухайн үед батлалцаж асан төрийн томчууд ам булаалдан магтацгааж байлаа. Гэтэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ажлаа тайван сайхан хийхэд нь Үндсэн хуулийн хэд хэдэн заалт “садаа” болоод байгаа учир “Хуулийн хүрээнд Үндсэн хуульд “жижигхээн” засвар оруулахаас өөр сонголтгүй болоод байна” хэмээж буй. Жишээ нь, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг тоогоор хязгаарласан Үндсэн хуулийн зохицуулалтыг өөрчлүүлэхийг Ерөнхий сайд туйлаас хүсэж буй. Энэ мэтээр баллуурдаж, баллах, өмнөх батламжлалыг үгүйсгэх, өөрсдийн эрх ашгийн шаардлагад ҮХЦ-ийн тусламжтайгаар нийцүүлэх зорилго Засгийн газарт үүсээд байгаа ч Ерөнхийлөгчийн фракцын “ах” нарын нүүдэл Л.Оюун-Эрдэнийг санаснаа саадгүй хийхэд нь төвөг болж байгаа нь улс төрд өрнөж буй үйл явдлуудаас илт харагдах болсон. Жишээ нь, жаахан л азнавал Засгийн тэргүүн хийгаад МАН-ын залуу удирдагчидтай үзэл бодол нийлдэггүйн дээр үйлдэл бүхнийг нь үгүйсгэж, өөр хувилбар дэвшүүлээд, олон нийтээс өндөр үнэлгээ авчихаад, Засгаар нь шороотой хутгачихаж дөнгөх “ах” нар нь ҮХЦ-ийн гишүүн, бүр дарга болчих гээд сандаргаж байгаа.
Ямартай ч Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Ерөнхий сайд өөрийн хүнийг цэцэд шургуулах, цаашлаад даргад томилуулах байсан санаархлыг энэ удаад тэр “саатуулж” амжсан. Гэхдээ хэт зөрүүдэлцгээвэл улсын хөгжлийг, эдийн засгийн бүх хөдөлгүүрийг нам гацаах эрсдэл байгааг хэн хэн нь тооцоолж буй биз ээ.
Эцэст нь, энэ дүр зургаар харвал Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр биш, МАН, МАН-ын угшилтай эрх мэдэлтнүүд байгааг, тэд хүсвэл хуралдуулж, хүсэхгүй бол ямар ч чухал хурлыг хойшлуулж, ер нь хуралдуулахгүй ч байж чадаж байгаа нь өрнөж буй үйл явдлуудаас тодорхой харагдаж байна. Энэ байдлыг Ерөнхийлөгч өөрчилж чадвал чадна, үгүй бол ирэх жилүүдэд ҮХЦ-ээс юу ч хүлээх хэрэггүй.
Ерөнхийлөгчийн фракцын “ах” нарын нүүдэл Л.Оюун-Эрдэнийг санаснаа саадгүй хийхэд нь төвөг болж байгаа нь улс төрд өрнөж буй үйл явдлуудаас илт харагдах болсон
| ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДЭЭР МӨНХ ХӨХ ТЭНГЭР БИШ, МАН БАЙНА |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |