Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэргүүтэй томчууд Засгийн сайд нартаа, яам, тамгын газрын дарга, даамлууддаа “Утаа ихэссэнийг ямар ч аргаар хамаагүй өмөөр. Яаж ийж байгаад иргэдийн буруу болго” гэсэн чиглэл өгчихсөн юм уу гэмээр өдрүүд өнгөрч байна. Сүүлийн үед манай төрийн өндөрлөгүүд, сайд дарга нар доод албан тушаалтнууддаа чанга хатуу чиглэл өгдөг мода дэлгэрээд байгаа билээ. Ингэж хэлсний учир нь, БОАЖ-ын сайдаасаа эхлээд нийслэлийн агаарын чанар, сайжруулсан түлштэй холбоотой байж болох дарга, мэргэжилтнүүд “Иргэд сайжруулсан түлшээ буруу түллээ, их түллээ. Утаа ихэссэнд иргэд буруутай, төр л биш бол өөр хэн ч байсан тэр буруутай” гэх утга бүхий ярилцлага, мэдээллүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу зөрүү өгч, хөгөө чирэхээс гадна хөлдөх, хүхэрлэг утаанд угаартахаа шахаж байгаа иргэдийн бухимдлыг барж байна.
Жишээ нь, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.УРТНАСАН өчигдөр "Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны хөтөлбөрт агаарын бохирдлын хэмжээг 80 хүртэл хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн байгаа. Энэ жилийн агаарын бохирдлын үндсэн шалтгааныг эх үүсвэр тус бүрээр нь судалсан. Ингэхэд үндсэндээ агаар бохирдуулагч тоосонцорын хоёр төрөл мөн химийн төрөл байна гэж үзсэн. Түүнээс гадна нүүрс бол агаарын бохирдлын хамгийн гол шалтгаан. Судалгаанаас харахад, 2019-2020 онд 320 мянган тонн нүүрс хэрэглэж байсан бол 2020-2021 онд 430, 2021-2022 онд 620 мянган тонн буюу шахмал түлшний хэрэглээ бидний анх хэрэглэж байснаас хоёр дахин нэмэгдсэн. Өнөөдөр түүхий нүүрс 8000 мянган төгрөгийн үнэтэй байна. Тэгэхээр 8000 төгрөгөөр нүүрс авах уу, 1875 төгрөгөөр шахмал түлш авах уу гэдэг сонголтоос иргэд шахмал түлшийг түлхүү авч байгаа учир агаарын бохирдол их байна" гэж ярьлаа.
Харин “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.ГАНБААТАР хэдхэн хоногийн өмнө “Сүүлийн үед агаарын чанар муу, салхигүй, манан ихтэй байгаагаас утаа ихэссэн. Хоёрдугаарт, шахмал түлш хямдарсантай холбоотойгоор хэрэглээ их байна. Өнгөрсөн жилийн өдийд өдөрт 2500 тонн шахмал түлш түлдэг байсан бол энэ жил 3500 тонныг түлж байна. Тэгэхээр утаа өнгөрсөн оныхоос 10-15 хувиар нэмэгдсэн” гэж айлдсан.
Мөн Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.ИХБАЯР “2019 онд иргэд сайжруулсан шахмал түлш түлж хэвшээгүй учир бага түлж байсан. Харин одоо зуухны чанар муу, түлшээ буруу түлж, уугиулж байна. Мөн шахмал түлш хямд байгаа учир иргэдийн хэрэглээ ихсэж, утаа нэмэгдсэн. Тиймээс иргэд хариуцлагатай байж, түлшээ зөв түлэх хэрэгтэй” хэмээсэн юм.
Түүнчлэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.ДАВААСҮРЭН ““Таван толгой түлш” ХХК-ийн ажилчидтай хамтран нийт 4000 гаруй хүн Улаанбаатар хотод хог хаягдал түлж байна уу, түүхий нүүрсний хэрэглээ байгаа эсэхэд хяналт тавин ажиллалаа. Энэ хугацаанд 99 хорооны 60 мянга орчим өрх, аж ахуйн нэгжид хяналт, шалгалт хийсэн. Шалгалтад хамрагдсан нийт айл өрх, аж ахуйн нэгжийн 98.5 хувь нь сайжруулсан шахмал түлш хэрэглэж байна. 1.4 хувь нь цахилгаан хэрэглэж байгаа дүн гарсан. Сайжруулсан түлш чийглэг ихтэй байгаа учраас утаа ялгаруулж байх магадлалтай. Чийглэгийн стандарт 10 болон түүнээс бага байх ёстой. Гэтэл баруун үйлдвэрийнх нэг шугам нь 1.4, нөгөө нь 1.8, зүүн үйлдвэрийн нэг шугам нь 6.9, нөгөө нь найм байна” гэлээ. Төрийн хийгээд бодлогыг нь барьж буй томчууд, мэргэжлийнхэн нь ингэж ярьж, улаанбаатарчуудыг цаашилбал монголчуудыг доромжилж сууна. Гэсэн атлаа итгэл төгс хийсэн мэдэгдэл, мэдээллийг нь олон нийтэд дамжуулсан хэвлэлийнхнийг “Худалдагдсан, нэр хүндэд халдсан” гэж цоллочихоод гүйлдэж байна. Даргаа өмөөрч, хэлснийг нь л хийж байвал юу ч хэлсэн, хийсэн яах вэ гэж улайрцгааж байгаагийн нэг жишээ энэ юм.
Шахмал түлш хямд байгаа учир иргэдийн хэрэглээ ихсэж, утаа нэмэгдсэн
Нөгөө талаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Монголын бүх цаг үеийн хамгийн мэдлэггүй, эрээ цээргүй, ёс зүйгүй танхим гэдэг нь өдөр ирэх тусам батлагдаж байна. Салбар хариуцуулсан сайд нар нь өөрсдийгөө, Засгаа, цаашлаад даргаа хамгаалах үүргээ биелүүлэх гэж сандрахдаа хичээлээ огт уншдаггүй мөртлөө бусдаас огт ичиж, зовдоггүй нэгэн шиг бүр итгэл дүүрэн, нүдээ цавчихгүйгээр буруу, худлаа ярьчихаад хээв нэг алхаж оддогийн тод жишээ бол БОАЖ-ын сайд Н.Уртнасан юм. Тэр олон нийтэд гэлтгүй Байнгын хороод дээр мэдээлэл хийхдээ хүртэл буруу зөрүү ярьж, салбараа ойлгоогүй, ажлаа мэддэггүйгээрээ удаа дараа цоллуулж байсан ч өнөөдрийг хүртэл ямар нэг хариуцлага хүлээгээгүй л байна. Өөрөөр хэлбэл, энэ Засгийн газарт даруулга, ёс зүй алгаас гадна ажлаа мэдэж байгаа сайд тун цөөн байна.
Ядахад, мэдээлэлгүй, мэдлэггүй, асуудлаа судлаад ойлгочих сэтгэл, зүтгэлгүй албатууддаа “Яаж ч байсан өмөөр” гэсэн ядмаг даалгавар битгий өг л дөө. Бүтэлгүй дарга нар чинь өмөөрөх биш, бүх олны сэтгэл зүйг бухимдуулж, үймүүлээд байна. Дээр нь энэ Засгийн чинь үнэн төрхийг, өрөвдмөөр, унж доройг “тахир дутуу” таван үгээрээ илчлээд байна, дарга нар аа.
БОАЖ-ын сайдаасаа эхлээд нийслэлийн агаарын чанар, сайжруулсан түлштэй холбоотой байж болох дарга, мэргэжилтнүүд “Иргэд сайжруулсан түлшээ буруу түллээ, их түллээ. Утаа ихэссэнд иргэд буруутай, төр л биш бол өөр хэн ч байсан тэр буруутай” гэх утга бүхий ярилцлага, мэдээллүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу зөрүү өгч, хөгөө чирэхээс гадна хөлдөх, хүхэрлэг утаанд угаартахаа шахаж байгаа иргэдийн бухимдлыг барж байна
| ХҮХЭРЛЭГ УТАА АЮУЛЫН ХЭМЖЭЭНД ХҮРСНИЙ БУРУУГ ГЭР ХОРООЛЛЫНХОН РУУ ЧИХЭХ ЧИГЛЭЛ ӨГСӨН ЮМ БИШ БИЗ |
|
Э.Ариунтунгалаг өвлийн олимпын 10 км-ийн чөлөөт төрөлд уралдана
2026-02-12 16:01:02
Бүх нийтээр даган мөрдөх “Монгол бичгийн зөв бичих дүрэм”-ийг баталлаа
2026-02-12 12:42:13
Франжо фон Аллмен “Милан-Кортина-2026” олимпоос гурван медаль хүртжээ
2026-02-12 12:32:40
“DARKHAN MOGULS” багаас Үндэсний шигшнн багт зургаан тамирчин сонгогдлоо
2026-02-12 10:25:32
Азийн 2030 оны танхимын тулааны наадмыг эрхийн төлөө өрсөлдөж эхэллээ
2026-02-12 08:28:49
Г.Ерөөлбатыг Монгол Улсын гавьяат дасгалжуулагчид тодорхойлжээ
2026-02-12 07:20:00
Ш.Магван, Д.Сэрээтэр нар Хөдөмөрийн баатар цол хүртэхээр боллоо
2026-02-12 07:10:00
Хөвч тайгад төөрсөн Д.ДОРСМАА бүсгүйн АМЬДРАХ, АМЬД ГАРАХЫН ТӨЛӨӨХ 129 ХОНОГИЙН ТЭМЦЭЛ
2026-02-12 07:00:47
УЛСЫН ХИЛ ДЭЭР 34 МЯНГАН ГА ГАЗАРТАЙ “БООМТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦ” ТӨХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГААР БООМТЫН САЙД АСАН Б.ТУЛГЫН НАЙЗ Д.ОДГЭРЭЛ АЖИЛЛАЖ БАЙНА
2026-02-12 07:00:00
З.ОЙДОВ: “Нөхөр минь чи олимпын шүүгчийн мэдэхгүй мэхийг хийсэн гэж байна. Ахиад чамайг хийвэл, хатуу арга хэмжээ авна шүү” гэсэн
2026-02-12 07:00:00
ДЭЭД ӨРӨӨНИЙ ШИРЭЭ-II
2026-02-12 07:00:00
БАТЫН БАТБААТАРЫН МОНГОЛЫН ТӨЛӨӨ “МОД”-ОО БАРЬТЛАА ЗҮТГЭХИЙН УЧИР
2026-02-12 07:00:00
МАНДАХ НАР ШИГ МЯГМАРНАРАН
2026-02-12 07:00:00
Ц.Баярсайхан мастерын элсний спортын дэлхийн наадмаас алтан медаль хүртжээ
2026-02-11 16:02:07
Нийслэлийн БТСГ Азийн ХАХ-ны удирдлагуудтай уулзалт хийлээ
2026-02-11 15:55:00
А.Тодмагнай сумын цолтон, залуу бөхчүүдийн барилдаанд түрүүллээ
2026-02-11 15:18:33
Дугуйн Азийн аваргын бөөн гараатай 156 км-ийн уралдаан болно
2026-02-11 15:01:15
2026-02-11 15:00:00
Сар шинийн баярт зориулсан бөхчүүдийн шатрын тэмцээн эхэллээ
2026-02-11 14:43:04
Э.БАТШУГАР: Ашигт малтмалын үр ашгийн 60 хувийг олгох зорилгоор Е-Mongolia дээр хяналтын самбарыг хөгжүүлнэ
2026-02-11 14:35:40
Б.ЭНХБАЯР: Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц шийдвэр гаргаж, улсынхаа хилийг зарж идсэн байна
2026-02-11 14:16:42
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 18-аар нэмэгджээ
2026-02-11 12:11:07
Байгалийн баялгийн өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх Г.Занданшатарын хувилбар
2026-02-11 11:32:01
Япон Улсын Элчин сайд “Judo for tomorrow” хөтөлбөрийн оюутнуудтай уулзав
2026-02-11 11:16:48
Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ
2026-02-11 10:13:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай нийт 2151 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-02-11 09:45:08
Н.АЛТАНХУЯГ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГЭЭ ХЭНТИЙН АХ ДҮҮСЭЭР ЦАГААТГУУЛСАН УУ
2026-02-11 09:30:00
2026-02-11 09:15:00
Г.Дашням ОХУ-ын Спортын сайд М.В.Дегтяревтай уулзалт хийжээ
2026-02-11 09:07:17
Монгол цэргүүд “Norcon march -2026”-г тэргүүлэв
2026-02-11 08:39:14
Б.Баттүшиг “МИЛАН-КОРТИНА-2026” өвлийн олимпын медалийг гардуулав
2026-02-11 08:26:36
Дархан-Уул аймаг өсвөрийн тамирчдыг нэг сая төгрөгөөр урамшууллаа
2026-02-11 07:20:00
Б.Ачбадрах цанын спринт төрөлд 80-р байрт орлоо
2026-02-11 07:10:00
Д.МӨНХ-ОРГИЛ: Морин хуурын үүсэл гарвалын домог жонон хар морийг бэлгэшээж хамтлагаа “Жонон” гэж нэрлэсэн
2026-02-11 07:00:00
ЦАСАН ДУНДАХ ЦАГААН ХАЛААДТАН
2026-02-11 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЖАРГАЛЫН ТӨРИЙН АЛБАН ДАХЬ ТӨРЛИЙН ХЭЛХЭЭ
2026-02-11 07:00:00
ДОНЖТОЙ АГААД ИХЭМСЭГ ДУУЧИН Г.ЭРДЭНЭЧИМЭГ
2026-02-11 07:00:00
ХАНДГАЙ НУТАГЛАДАГ ХАЛХ, НӨМРӨГӨӨС...
2026-02-11 07:00:00
“Аман хуур” киноны Соном өвгөний охин Ц.ЦЭЦЭГЭЭ: Миний аав ард олныхоо дунд Ардын жүжигчин юм шүү
2026-02-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |