• Өнөөдөр 2024-04-20

Э.БАТ-ҮҮЛ ял авч, Монголын ардчилал түүнтэй хамт “ачигдав уу”

2021-12-17,   2070

-Э.Бат-Үүл Монголын ардчиллыг бүтэн байлгахын тулд, ардчилсан улсаа хамгаалахын тулд намынхдаа ад үзэгдэн байж улс төрд ханцуй шамлан орсон-

 
         Улсын баатар Э.Бат-Үүл өчигдөр шүүхийн шийдвэрээр дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлж, “аавын хаалга” татлаа. Монгол Улсад ардчилсан хувьсгал авч ирсэн анхны тэмцэгчдийн нэг ардчилалтайгаа ачигдах шиг санагдав. Нэгэнт шүүхийн шийдвэрээр түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсан учир түүний гэм буруутайг энд дэнслэх гэсэнгүй. Харин Э.Бат-Үүлийг Монголын ардчиллаас салгаж болохгүй нэгэн гэдгийг сануулах гэсэн юм.
       Одоогоос 31 жилийн өмнө хэсэг залуус Төв талбайд цуглаж, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хүний эрх, эрх чөлөөний төлөө дуу хоолойгоо нэгтгэн, “Хонхны дуу”-гаар Монгол Улсад ардчилсан хувьсгалыг авч ирсэн түүхтэй. Түүний нэг нь Э.Бат-Үүл яах аргагүй мөн бөгөөд өнөөдрийг хүртэл Монголын ардчиллын төлөө дуу хоолойгоо хүргэсээр байгаа нэгэн гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ. Ардчилсан хувьсгалыг манлайлан эхлүүлж, чөлөөт нийгмийг Монголд авчрахдаа түүн шиг зоригтон Ардчилсан намд байгаагүй хэмээн намын нөхөд нь түүнийг үнэлдэг. Залуу халуун насандаа тэр юунаас ч айхгүй, юунаас ч эмээхгүй  эрх баригчдын өмнө хүчтэй сөрөг хүчин байсан гэдэг. Үзэл бодлынхоо төлөө тууштай тэмцэгч байсныхаа хариуд ч Э.Бат-Үүл болон түүний нөхөд өнөөдөр ардчилсан Монгол Улсыг цогцлоон хөгжүүлж чадсан билээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд улс төрийн халуун тогоонд ажиллахдаа тэр ардчиллынхаа үнэ цэнийг хамгаалж, дуу хоолой нь болж байсан түүнийг шүүхийн шийдвэрээр хорих анги руу авч явахад харамсаж, халаглах хүн ч цөөнгүй байна. “Э.Бат-Үүл Монголын ардчилалын төлөө том хувь нэмэр оруулсан, түүнийхээ төлөө тэмцэж явсаны хариуг нь өнөөдөр ингэж барих юм уу” гэж өмөөрөх нэгэн ч байна.Магадгүй 30 жилийн өмнө тэр ийм  хэцүү ардчилсан эрх чөлөөт замыг сонгож байгаа гэдгээ ухаарч мэдэлгүй, улайран тэмцэлдэж байсан байх.
 

       Саяхныг хүртэл Э.Бат-Үүл Монголын ардчиллыг бүтэн байлгахын тулд, ардчилсан улсаа хамгаалахын тулд намынхдаа ад үзэгдэн байж улс төрд ханцуй шамлан орж байв.

 
        Угтаа бол 2016 оны сонгуулиас хойш үнэмлэхүй ялагдал хүлээж, улс төрд хүчгүй болсон Ардчилсан намыг хөл дээр нь дахин босгох гэж байдгаараа тэмцсэнийг олон харсан. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг тал тал тийш харсан намын гишүүдээ нэгтгэх гэж цуглаан дээр нь очоод намын нөхөддөө ад шоо үзэгдсэн тайзан дээрээс үгээ ч хэлж чадалгүй буусан удаатай. Ингэхдээ тэрбээр “Манай нам коммунист нам биш биз дээ. Манай нам ардчилсан нам биз. Би намын гишүүний ёсоор үгээ хэлнэ. Би нийслэлийн намын даргынхаа хувиар үгээ хэлнэ. Эхлээд миний үгийг сонсочих. Та нар над шиг ингээд үгээ хэлэх эр зоригтой хүнийг эхлээд сонсчих" хэмээн аргадаж байв. Түүгээр ч зогсохгүй Төв  талбайд жагсаал хийж буй намын гишүүдээ дэмжих гэж очоод үсдүүлж, ундааны саваар шидүүлж, хөөгдсөн ч тэр бууж өгөөгүй. Ардчиллыг хамгаалахын төлөө тууштай тэмцэнэ гэдгээ удаа дараа илэрхийлж байсан тууштай тэмцэгч юм аа. Хамгийн сүүлд тэрбээр намаа нэгдэж, нийлэхийн бэлэг тэмдэг болгож, Баатар цолоо намдаа өгч байгаагаа мэдэгдэж, тэмдэгээ намынхаа туганд зүүж өгсөн удаатай.
 
Э.БАТ-ҮҮЛ ЯМАР ХЭРЭГТ ХОЛБОГДОВ
 
           Э.Бат-Үүл нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргаар ажиллаж байх хугацаандаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн байдаг. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгасан юм.
 

           Ийн түүнд холбогдох шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүлийг гэм буруутайд тооцож, дөрвөн жил хорих ял оноолоо. Харин шүүхээс шүүгдэгч Л.Нарантуяа, Ш.Ганхуяг, Д.Оюунжаргал, Ё.Гэрэлчулуун нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүний хүү Б.Чулуудайг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15.360.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн юм.

 
“НАМАА НЭГТГЭЭРЭЙ”
 
         Ийн шүүхийн шийдвэрээр таслан сэргийлэх арга хэмжээ авах үеэр Улсын баатар Э.Бат-Үүл “Намаа нэгтгээрэй” хэмээн гараа гозолзуулан машинд суув. Ингэхдээ тэрбээр хүү Б.Чулуудайгаараа дамжуулан ард түмэнд  “Хэрэг, хохирол хоёрыг над дээр  зохиолоо. Шударга ёсны төлөө тэмцэнэ. Шүүхийн хараат бус байдлын төлөө тэмцэнэ. Гэр хорооллынхоо төлөө тэмцэнэ. Би улс төрийн тэмцэл хийж байх хугацаандаа хэнийг ч гүтгэж, гутаан доромжилж байгаагүй. Монголын ардчилал ялна” гэх үгийг дайжээ.
 
         Ийн ардчиллын төлөө тэмцэгч ард түмний нүдэн дээр ачиж явсан нь ардчилсан хувьсгалыг үгүйсгэж буйгаас ялгаагүй үйлдэл болов.
 

 


Э.БАТ-ҮҮЛ ял авч, Монголын ардчилал түүнтэй хамт “ачигдав уу”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 25
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-21 07:50:35
    zochin: darhanii dulaanii mongoor bayajsan har abgaig hezee ubsiinh huntei shorond hiih be
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-20 09:50:34
    bat : ardchlal yrisan hulgaichuud ger buleern tsaazal
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-20 09:49:35
    zochin: ardchlal yrisan hulgaichuud tsaazaar av
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-19 22:25:59
    nb: luivarchin zohih gazar ruugaa tomiljee,odoo huzuugui huur ingeed mongold shudraga esnii salhi sevelzev
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-19 22:13:01
    Үүл хаачив: Үхлийн хар үүл нүүж Нар нь манджээ. Үүлбаатар үсдүүлэн ачигдаж үлгэрт гардаг шиг амар сайхэндаа жаргавай ай хөөрхий гэж...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-19 18:07:00
    Зочин: Авч идсэн нь цагаан дээр хараар дурайн батлагдаад байхад өөр яах гэж.Ардчилал алаг цоогүй л үйлчлэх учиртай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-19 18:06:55
    Зочин: Авч идсэн нь цагаан дээр хараар дурайн батлагдаад байхад өөр яах гэж.Ардчилал алаг цоогүй л үйлчлэх учиртай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-18 22:44:31
    зочин: Хол очиж хуц!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-18 22:44:20
    Mgi: hohi chin elbeg ta 2 mongold hamgiin ih gai bolson h umuus terbumaar ni idchiheed 4 jil,ardiin huuhdiig alagchilj baga yl avchihaad gonshignood
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-18 22:06:37
    Зоригг: АРДЧИЛАЛ БАТҮҮЛТЭЙ АЧИГДЛАА Ч ГЭХ ШИГ ЮУ ГЭЭД СОЛИОРООД БАЙГААН БЭЭЭЭЭЭЭ.....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-18 20:04:40
    А цэвэлмаа: Монголын Ардчилал БАТ ҮҮЛ биш ээ харин Ардчилал С Зоригтой цуг булшлагдсан гэвэл ойлгоход дөхөм байх эрүүгийн гэмт хэргүүд АН д огт хамаагүй хэрэв гэмт хэрэг хийёэн тогтоогдвол намаас хөөх хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй Ардчилал авлагын үүд хаалга биш гэдгийг анхных гэж дархан эрх тогтоохгүй эрх биш ойлгох буй заа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-18 14:44:29
    Zochin: Ene ardchilaliig uurtuu naaj umchilsun heden hulgaich luivarchid bainaa. Elebegdorj baina. Halzan Ganbold bna. Ene hulgaichuud shorond l baih yostoi humuus shuu dee. Ardchilaliin hulgaich nariig shorond hiiheer ardchilal bulshilagdaj baina gej heden hulsni bicheecheer bichuuldeg bololtoi. Ard tumen uneniig shaardaj baina
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-18 13:58:29
    зочин: тэгээд яахын. гэмт хэрэг нь шүүхээр тогтоогдсон этгээдийг яллахгүй хэрэг үү? хохирогч нар нь уйлж майлж байсан. бидний татварын мөнгийг хүүтэйгээ нийлж хулгайлсан бузар новш шүү дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-18 11:29:14
    зочин: манай төр шүүх гэж байна уу дандаа гадны гар хөл болсон юмнууд л байна. Батүүл дээр хэрэгжүүлсэн технологи энэ сошиалаар явж байгаа сэтгэгдэл хэдхэн гадны тагнуул шиг юм нууд л байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-17 20:21:43
    зочин: Батүүлийг хэрэг хийгээгүй гэж хүү үзээд байгаа юм бол хэрэг хийснээрээ хүү нь шийтгүүлэх хэрэгтэй.Нэг гэмт хэрэгтэн шийтгүүлсний төлөө ардчилал алга болно гэж юу байх вэ.тиймсүрхий юм бол аавынхаа нэр нүүрийг анхнаасаа бодохгүй яасан юм бэ.Баатар аав нь ч гэсэн нэр төрөө хичээх байж.хууль бүх хүнд ижил үйлчлэх ёстой .хэрэг хийсэн бол шийтгүүлэх ёстой шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-17 15:50:20
    Эби: Худлаа шаахаа болиоо 4 жил чамд багадна дор хаяж 15 жил өгөх хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-17 15:47:37
    Зочин: Ардчилал бол БатеҮүл биш. Бат-Үүл ардчилал биш. Монголын ард түмэн ардчиллаа өөрсдөө эзэмших ёстой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-17 14:56:47
    Зочин: Ардчилал гэдэг чинь ганц нэг хүн юм уу? Арай л үгүй байх аа, энэ үг нь нийгмийн ухааны л нэг нэршил болов уу. Харин ардчилал нэрийн дор харийнхны даалгавараар, тэднийг механикаар хуулж, энэ улсыг элгээр нь хэвтүүлсэн, нүглээ үүрч ялаа эдлэх ёстой хүмүүсийг яах ч үгүй байгаа нь л хачирхалтай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-17 12:10:41
    зочин: Ардчилал гэж ярих дуртай л юм бол ардчиллаа өөрсдөө хамгаалахгүй яасан юм. Батүүл шоронд орлоо гээд ардчилал байхгүй болох уу. Одоо бүр байтлаа ардчилал нэрээр ял завших уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-17 10:21:05
    Зочин: Монголын хулхи ардчилалыг Та нар өөрсдөө аль эрт булшилж эхлэсэн...З.Энхболд Их Хурлын индэр ашиглаж....хүчээр микрофон хааж унтарааж...дараа нь Женко Энхсайхан ...Эрдэнэбат...С.Баяр нарыг хэлмэгдүүлж....тэрнээс өмна хүзүүгүй нөхөр хонгилын шүүхийг бий болгож...бод доо ....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-17 10:15:21
    Иргэн: Ардчилалыг арчихгүй гээд хулгайч, луйварчидыг өөгшүүлэх ёстой юу? Ардчилал гэдэг чинь хуульд захирагдах, ёс зүйтэй байхыг хэлдэг. АН-ынхан ялангуяа ардчилал гэдгийг АНАРХИЗМ гээд ойлгочихсон, дураараа дургиж, хулгай, луйвар хийж эрх чөлөө гээд ойлгочихсон Луйварчид.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-17 10:07:24
    zochin: harin ch baga yal ugsun bna 4hun jil buh hurungii ni huraaj nasaar ni horih estoi hun shde tatvar tulugch bidnii mash ih mongiig zalgisan muu nohoi doo hichneen olon ailiig huuteigee niilj gudamjind gargaj haysan gej bodoj bna huug ni bas horih l estoi
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-17 09:43:13
    Хуурамч ардчилагчдад: Тийм юм бол нэр цэвэр амьдрах байж дээ, шившиг. Зүгээр бхад нь хорьж бгаам шиг битгий солиороод бай. Өчнөөн олон айлыг хохироочоод юу хуцаад бгаан. Тэрбум тэрбумаар нь хүүтэйгээ залилж идчээд солиотой хог вэ, Элбэгдорж та нарыг тухайн үед Батмөнх гуай шууд баривчилж цаазлах ёстой бсийн. Тэгсэн бол монгол улс маань арай ч одоогийн түвшинд очихгүй блаа. Ядаж үйлдвэрүүд маань байх бсан юм шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-17 09:18:04
    mglchuud: end ardchilal yamarch hamaagvi ee ene bol toriin hulgaichdad ogch bgaa tom sanuulga iin ehlel
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-17 08:53:14
    хот: Батүүл энэ улсыг дэлхийд ардчилсан Монгол улс болгохын төлөө тэмцсэн сайн тэмцэгч хүндээ хотыг үүл шиг удирдсан хүн байхгүй сайн
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188