Улсын төсвийн 32 тэрбум төгрөгөөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо Тасганы овооны дээр Шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхова” бурхны хөшөө бүхий цогцолбор байгуулахаар ирэх онд төлөвлөсөн нь олны анхааралд өртөөд байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямралтай, төсвийн өндөр алдагдалтай энэ үед Засгийн газар үр ашиггүй хөшөө дурсгалын ажилд их хэмжээний хөрөнгө тусгаж, УИХ-аар батлуулсан. Улмаар УИХ-аар хэлэлцүүлэх үед гишүүд нь уг төслийг эргүүлж хараагүй, тэр бүү хэл өөрийнх нь багцад тусгасан Соёлын сайд нь ч энэ бүтээн байгуулалтын ажлыг мэдээгүй зэрэг нь анхаарал татаж буй.
Тодруулбал, татвар төлөгчийн мөнгийг шаардлагатай бус хөрөнгө оруулалтад зарцуулах гэж байсан энэ асуудал олон нийтэд ил болсны дараа төрийн өндөр албан тушаалтнууд, хариуцах ёстой хуулийн этгээд, хууль санаачлагчид асуудлаас зайлсхийж, өөрсдөөсөө энэ төслийг холдуулж эхэлсэн.
Ингэхдээ Засгийн газрын 15 дугаар тогтоолоор нийслэлийн “Гандантэгчэнлин хийд” орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх төсөл нэрээр уг ажлыг эхлүүлсэн бөгөөд төрийн худалдан авах ажиллагааны газраар тендерийн сонгон шалгаруулалтыг хийгээгүй хэр нь барилгын үйл ажиллагааг эхлүүлсэн байгаа юм.
Улмаар 2022 оны улсын төсөвт Соёлын сайдын шилжих барилга байгууламжийн багцад энэ төслийн төсөв тусгагдаж, анх тооцоолж байсан 5.5 тэрбум төгрөг нь зургаан дахин өссөн дүнтэй буюу нийт 27 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 32 тэрбум төгрөгийн өртөгтэй төсөл болоод гараад ирчихсэн байна.
Сангийн сайд Б.Жавхлангийн тайлбарлаж буйгаар дээрх төслийг 2020 УИХ-ын нэр бүхий гурван гишүүн санаачлан Засгийн газарт өргөн мэдүүлсэн. Ингэхдээ төсөвт өртгийг нь 5.5 сая байхаар тооцож, Засгийн газарт оруулсан ч Барилгын хөгжлийн газраас төсвийн хөрөнгө оруулалтыг өндөр дүнтэй өсгөж оруулж ирсэн гэнэ. Эндээс дээрх төслийг анх өргөн мэдүүлсэн УИХ-ын нэр бүхий гишүүд хэн бэ гэх асуулт гарч байгаа юм.
Шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхова” бурхны хөшөө бүхий цогцолбор байгуулах төслийг анх санаачлан оруулж ирсэн нэр бүхий гишүүд нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Ш.Адъшаа, Ц.Цэрэнпунцаг нар байжээ.

Тэд өчигдөр төслийн талаар өөрсдийн байр суурийг илэрхийлж, төсвийн төсөлд анх 5.5 тэрбум төгрөгийн өртөгтэй оруулсан бөгөөд төсөвт өртөг ийн огцом нэмэгдсэн талаар мэдээгүй гэх тайлбарыг тус бүр өгсөн. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Өнгөрсөн жил 5.5 тэрбум төгрөгийн төсөвтэй төслийг Ц.Цэрэпунцаг, Ш.Адъяшаа гишүүн бид гурав дэмжиж оруулсан. Энэ жилийн нэмэгдэл төсвийг би мэдээгүй. Энэ бол цогцолбор барилга. Анхны тавьсан санал бол өөр байсан. Үүнийг бид аялал жуучлалын том цогцолбор болно гэж харж байгаа” гэх тайлбарыг өгсөн. Харин УИХ-ын гишүүн Ш.Адъшаа “Энэ төслийг анх таван тэрбум төгрөгийн өртөгтэй хоёр гишүүний хамт санаачилсан нь үнэн. Гэхдээ төсвийн өртөг нэмэгдсэнийг Засгийн газраас нь тодруулах нь зүйтэй" гэсэн байр суурийг илэрхийлсэн. Харин УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагч мөн л төсвийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн талаар мэдээлэлгүй байгаа гэх тайлбарыг цахим орчинд илэрхийлсэн.
Тэгвэл төсвийн хөрөнгө оруулалтын энэ буудлианы цаана хэн нуугдаж байна вэ гэх асуулт гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, тендер нь зарлаагүй байхад ажил үүргээ дуулгавартай нь аргагүй эхлүүлчихсэн, хоёр давхар байгууламжийн суурийг зутгасан байгаагийн цаана гол будилаан өрнөж байна.

Хамгийн гол нь улсын төсвийн орлогын ихэнх хувийг татвар төлөгчдийн татварын орлогоос бүрдүүлдэг бөгөөд хөшөө дурсгал барих нэрээр сүүлийн үед улстөрчид, эрх мэдэл бүхий албан тушаалтнууд их хэмжээний хөрөнгө завшдаг, өөрийн хамаарал бүхий компанидаа эрх мэдлээ ашиглан тендер олгодог байдал газар авсан. Иймд улсын төсвийн хөрөнгө оруулалтыг зүй зохистой зарцуулж байгаа эсэх, цаашлаад үр ашигтай төсөл хэрэгжүүлэхэд анхаарч чадаж байна уу гэдэгт татвар төлөгчид анхаарал хандуулах шаардлага үүсээд байгаа юм.
Шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхова” бурхны хөшөө бүхий цогцолборын ажлын цаана төслийг санаачилсан гурван гишүүнээс гадна УИХ-ын нэр бүхий бас нэгэн гишүүн байгаа аж. Тодруубал, тендер нь зарлагдаагүй байхад ажил үүргээ эхлүүлчихсэн зураг төсөл нь бэлэн болж, барилгын ажил нь явж байгаа энэ ажлын ард УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий компаний бий гэх мэдээллийн эх сурвалжууд мэдээлж байна.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн байнгын хорооны даргаар ажиллаж буй Б.Чойжилсүрэн төслийн ард баг зүүчихсэн Улсын төсвийн 32 тэрбум төгрөгөөр цогцолборын ажлын эхлүүлээд өөрөө нууц ноёнтон болчихсон суугаа юм байна.
Үндсэндээ барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг толгой компаниуд түүний эзэмшилд байдаг бөгөөд дээрх цогцолборын ажилд толгой өвдөхгүй шургаж орох боломжтой гэдэг нь эндээс харагдаж байгаа юм.
Ийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх 32 тэрбум төгрөгийн өртөг бүхий ажлын цаад эзэн нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн байхыг үгүйсгэхгүй юм. Соёлын сайдын багцад 32 тэрбум төгрөгийн төсөв батлуулах хүртэл тохироо хийсэн хүн нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн байв. Өөрөөр хэлбэл, энэ төслийн төсөв олон нийтэд ил болоогүй бол Б.Чойжилсүрэн Ч.Номин нарын тохироо амжилттай хэрэгжиж, улсын төсвийн 32 тэрбум төгрөг цогцолбор газрын хөшөө болох байжээ.
| “Богд Зонхова” цогцолборын ажлыг 32 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн цаад эзэн нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн үү |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |