• Өнөөдөр 2024-04-26

Ч.Хүрэлбаатар Хаан банкны хувьцаа зарагдах асуудалд Ц.Баатарсайханы талд зогсож байна уу

2021-11-05,   3051

          Сангийн сайдын суудлаас бууснаасаа хойш арван сар амандаа ус балгасан аятай чимээгүй байсан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар саяхнаас ам нээж эхэллээ. Ингэхдээ “Савада Холдинг” компани Хаан банкны 41.3 хувийн хувьцаагаа зарахаар болсон асуудалтай холбогдуулж ам нээж эхэлсэн нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар УИХ-ын чуулган, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр Хаан банкны хувьцаа зарагдах гэж байгаа асуудлыг л хөндөх болсон нь ардаа ямар нэг ашиг сонирхол агуулж байна гэх хардлагыг төрүүлж байгаа юм.
 

Монголын нөлөө бүхий улстөрчид, бизнесийн томчууд буюу Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны “эзэн”, Нийслэлийн засаг дарга Л.Сумъяабазар, Худалдаа, хөгжлийн банкны эзэн, “Сахал” хочит Д.Эрдэнэбилэг, Таванбогд группын эзэн Ц.Баатарсайхан нар жил гаруйн өмнөөс орон даяар 2.7 сая харилцагчтай Хаан банкны 41.3 хувийн хувьцааг өөрийн болгохын төлөө “зодолдож” эхэлсэн гэх. Харин сүүлийн үед дээрх эрхмүүд хоёр талд хуваагдаж, хотын дарга Д.Сумъяабазар, “сахал” хочит Д.Эрдэнэбилэг нар нэг талд, нөгөө талд “Таванбогд”-ын Ц.Баатарсайхан нар гарсан гэх мэдээлэл байна. 

 
Тэгвэл, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар хэний өмнөөс Хаан банкны хувьцааны асуудлыг байн байн хөндөж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс асуулт асууж, шаардлага тавиад байна вэ. 
 
1. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хувьд Хаан банкны хувьцааны асуудал дээр Д.Сумъяабазар, Д.Эрдэнэбилэг нарын эсрэг байгаа нь ярианых нь агуулгаас илэрхий харагдаж байгаа. 
 
        Тухайлбал, өнгөрсөн аравдугаар сарын 28-нд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Үндэсний хөрөнгө оруулалтын банканд "Эрдэнэт үйлдвэр"-ийн 44 тэрбум төгрөг, "Эрдэнэс Тавантолгой"-н 27 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 24 тэрбум төгрөг бий. Авч чадахгүй л байгаа. Энэ мөнгөнүүдийг авах талаар та бүгд ямар санаачилга гаргаж байгаа вэ.  Эрүүл мэндийн даатгалын сан мөнгөгүй болох гээд байна гээд байгаа” гэх асуулга тавьсан. Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар эзэмшдэг гэдгийг бүгд мэднэ. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Үндэсний хөрөнгө оруулалтын банкны өр төлбөрийн асуудлыг хөндөөд эхэлсэн цаанаа нэгдүгээрт, Д.Сумъяабазарт Хаан банкны хувьцааны асуудлаас нэрээ тат гэсэн анхааруулга өгөх, хоёрдугаарт, нийтэд “Д.Сумъяабазар тэргүүтнүүд Хаан банкны 41.3 хувийн хувьцааг өөрсдийн болговол Үндэсний хөрөнгө оруулалтын банк шиг дампууруулна шүү” гэсэн мессеж өгөх зорилготой гэж харагдаад байгаа юм. 
 
2. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаан дээр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд нэг төрлийн анхааруулга өгч харагдсан. Ингэхдээ мөн л Д.Сумъяабазар, Д.Эрдэнэбилэг нарын "онилж" байгаа нь анзаарагдсан. 
 
         Тодруулбал “Монголбанкны Ерөнхийлөгч Лхагвасүрэн та 2021 оны долдугаар сарын 26-ны өдөр Хаан банкны Япон талын гүйлгээг шилжихийг зөвшөөрсөн бичиг өгсөн юм байна лээ. Би нүдээрээ харсан. Надад ч олон хүн хандсан. Та тэр бичгийг өгөхөөсөө өмнө Хаан банкны хувьцааг худалдан авч байгаа эцсийн эзэмшигч нь хэн бэ гэдгийг зайлшгүй тогтоосон байх шаардлагатай. Цаана нь байгаа эцсийн эзэмшигч нь хэн бэ гэдгийг олох амаргүй. Үүнийг маш хянамгай үзэж байж тогтоох ёстой.  Хоёрдугаарт, Монголын банкны хувьцааг авч байгаа мөнгө цэвэр мөнгө үү, бохир мөнгө үү гэдгийг зайлшгүй нягталж үзэх ёстой. Эцсийн эзэмшигч тогтоогдоогүй байхад энэ тодрохгүй. Энэ ажлыг хийх ёстой. Хэрвээ Монгол Улс энэ асуудал дээр хариуцлага алдаж, дахиад саарал жагсаалтад орох юм бол Монголбанкыг иргэд, аж ахуйн нэгжүүд барьж иднэ шүү. Дээр нь АТГ, Санхүүгийн мэдээллийн алба, тагнуул, Хууль зүй, дотоод хэргийн яам энэ асуудал дээр хяналтыг А, Б-гүй тавьж байх ёстой. Хэрвээ энэ наймаанд монголын улс төрчид, түүний дотор шийдвэр гаргах түвшний хүмүүс оролцсон байвал Монгол Улс дэлхий даяар шившиг болно. Дээр нь оролцсон нь нотлогдвол юун саарал жагсаалт битгий хэл хар жагсаалт руу орно. 
 
Тийм учраас эрх мэдэлтэй хүмүүс бүгд эс үйлдэл хэрхэвч хийж болохгүй. Нэг улстөрч, нэг хотын дарга гүйлээ гээд энэ худалдаа, наймааг зөвшөөрч болохгүй. Та нар хийх ёстой ажлаа хийх ёстой. Эцсийн эзэмшигч тийм амар гарч ирэхгүй. Энэ төрлийн наймаанд хяналт тавих ёстой олон улсын байгууллагуудад нь хандаж мэдээллийг нь ил тод болгосны дараа олон нийтийн өмнө гарч ирж, тодорхой мэдээлэл өгөх ёстой. Мөнгө угаах, терроризмын эсрэг тэмцэж буй байгууллагуудтай зөвшилцөж байж “За” гэж хэлэх ёстой шүү” гэсэн. 
 
Түүний энэ яриаг анзаарвал “Нэг улстөрч, нэг хотын дарга гүйлээ гээд энэ худалдаа, наймааг зөвшөөрч болохгүй” гэсэн нь Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг хэлж байгааг хэн ч ойлгоно. Мөн “Хаан банкны хувьцааг худалдан авах гэж байгаа хүний эцсийн өмчлөг нь хэн бэ гэдгийг тогтоож, худалдаж авах гэж байгаа мөнгө нь цэвэр мөнгө үү, бохир мөнгө үү гэдгийг нягтлах ёстой” гэдэг нь Худалдаа хөгжлийн банкны эзэн, “сахал” хочит Д.Эрдэнэбилэгийг онилсон үг гэдгийг ч төвөггүй ойлгож болж байгаа юм. 
 

Ингээд харвал, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Хаан банкны 41.3 хувийн хувьцааны асуудал дээр  “Таванбогд”-ын Ц.Баатарсайханы талд зогсож байгаа буюу УИХ-ын чуулган дээр түүний өмнөөс дуугарч байгаа дүр зураг тодорч байна. 

 
          Таванбогд группын эзэн Ц.Баатарсайханы хувьд Хаан банкны 22.9 хувийн хувьцааг эзэмшдэг. Нэмээд “Савада холдинг”-ийн буюу Хидео Савадагийн эзэмшлийг 41.3 хувийг худалдаад авчихвал Хаан банк Ц.Баатарсайханых болно гэсэн үг. Тийм ч учраас тэр хэдэн сарын өмнө дээрх хувийг 300 сая ам.доллараар авахаар тохиролцоонд хүрээд байсан ч Хидео Савада наймаанаасаа буцсан гэдэг. Өөрөөр хэлбэл, одоо Ц.Баатарсайхан бухимдалтай байгаа нь тодорхой. Дайран дээр давс гэгчээр сүүлийн үед Худалдаа хөгжлийн банкны эзэн, “сахал” хочит Д.Эрдэнэбилэг Хаан банкны хувьцааг өөрийн болгосон гэж байгаа мэдээлэл тарах болсон нь улам ч уурлуулж байгаа биз. Харин улс төрийн яг энэ процесстой зэрэгцээд  УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар энэ асуудлаар ам нээх болж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд "Хаан банкны хувьцааг худалдан авах гэж байгаа хүнийг сайтар шалгах ёстой" гэдэг анхааруулгын өнгө аястай мессеж өгч эхэлсэн нь тэр Ц.Баатарсайханы өмнөөс дуугарч байгаа гэх хардлагыг улам баталгаажуулж байгаа юм. 
 

Ч.Хүрэлбаатар Хаан банкны хувьцаа зарагдах асуудалд Ц.Баатарсайханы талд зогсож байна уу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 12
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-06 17:28:02
    Zulaa: Ene hun huuliin daguu zuv yriad baigaa yum bishuu?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-06 14:31:18
    Зочин: Эби г унагаавал эд бүгд дагаж унана.эдний бүгдийнх нь но г эби л мэддэг байх. Тиймээс ч эд эби г муу хэлж .халдаж чаддаггүй.ер нь эби мундаг юм аа ккк
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-06 13:52:59
    irgen: Davgaa l helsen bolohoos Hurelbaatar.Su.Batbold.Sodbaatar nar bol jinhene luicarchid Hurelsuh n medleg bolovsrolgui ******** zorigtoi hashgarch.ed nar n baaguug n changalaad taviad.bie biee hamgaalaad MU iin san humrugiig duusgaj bga shuu.Javhlan.Lhavgasuren dan bolohgui hulgaichuud mungegui bolgoj.Hadgalamjiig hurtel 00 huutei bolgoj duraaraa durgij bga novshnuud.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-06 13:52:13
    irgen: Davgaa l helsen bolohoos Hurelbaatar.Su.Batbold.Sodbaatar nar bol jinhene luicarchid Hurelsuh n medleg bolovsrolgui ******** zorigtoi hashgarch.ed nar n baaguug n changalaad taviad.bie biee hamgaalaad MU iin san humrugiig duusgaj bga shuu.Javhlan.Lhavgasuren dan bolohgui hulgaichuud mungegui bolgoj.Hadgalamjiig hurtel 00 huutei bolgoj duraaraa durgij bga novshnuud.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-06 13:52:11
    irgen: Davgaa l helsen bolohoos Hurelbaatar.Su.Batbold.Sodbaatar nar bol jinhene luicarchid Hurelsuh n medleg bolovsrolgui ******** zorigtoi hashgarch.ed nar n baaguug n changalaad taviad.bie biee hamgaalaad MU iin san humrugiig duusgaj bga shuu.Javhlan.Lhavgasuren dan bolohgui hulgaichuud mungegui bolgoj.Hadgalamjiig hurtel 00 huutei bolgoj duraaraa durgij bga novshnuud.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-06 13:08:27
    зочин: шударгадаа ч биш өөрөө санаархаад амжилт олоогүй болохоороо бухимдаж үхэхнээ. Ард түмэн тэнэг биш
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-06 09:38:31
    Зочин: Бүлэглэлүүдийн зодоо ХААН банк дээр далд үзэлцээд хэдэн сар болж байна.Сахал Эрдэнэбилэгийн цаана хэн байна гэдэг сонирхолтой.Баатарсайханы цаана ч бас нэг эзэн бий.Үе үеийн ерөнхийлөгч дагаж ирсэн Баатарсайханы цаана Элбэгдорж байж болох талтай ч ...Женко ч байж болох....Хүрэлбаатар дуугарч байгаа бол Женко биш Элбэгдорж байх магадлалтай.МСS ын төлөөлөл үү.сахал Эрдэнэбилэгийн цаана Женко ч байж болох. Сонирхолтой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-06 06:44:15
    иргэн: Савада юуны учир хувьцаагаа зарах болов? Аягүй бол манайхан шантаажилсан байгаа даа...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-06 06:43:17
    иргэн: ҮХОБанкинд байршуулаад авч чадахгүй байгаа мөнгөөр ХААН банкны хувийг авсан .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-05 11:09:43
    Үйлчлүүлэгч: Луйварчид авах юм бол ард түмэн хохирно. Хаанбанкнаас япон нь гараад луйварчдын гарт очивол бүгд үйлчлүүлэгч нар дансаа хаана. Японы хувьцааг ард түмэнд ил тодоор зарлаж үйлчлүүлэг, нар нь хувьцаа авна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-05 10:22:10
    Зочин : НҮҮРС ГАЦААГЧ ҮНДЭСНИЙ ДАЙСАН БАТТУЛГА ХОТГОР ШАНАГА ХҮРЭЛЭЭ ЯГ ИЖИЛ ШУШМАЙ НАР ДАРУУЛГАТАЙ БГААРАЙ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-05 08:56:39
    дэл : Баатарсайхан хамаагүй дээр шүү дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188