-Нийслэлийн ИТХ-аар 2023 оны нийслэлийн төсөв хэлэлцэн баталлаа. Та ИТХ-ын хурлын гишүүний хувьд энэ төсөл дээр өөрийн санал бодлоо хэр тусгаж чадсан бэ?
-Бид энэ удаагийн төсөв дээр хүний хөгжлийн бодлого, боловсрол, эрүүл мэнд дээр анхаарч ажиллахыг зорьсон. Нийслэл ирэх оны төсвөө оновчтой батлаж чадаагүй. Нийслэлийн эрүүл мэнд, боловсрол гэсэн хоёр арга хэмжээ авч хэрэгжүүлдэг. Энэ арга хэмжээнд жил бүр 600 сая төгрөг төсөвлөж ирсэн. Харин энэ жил төлөөлөгчид ярилцаж байгаад төсвийг нэг тэрбум болгож нэмэгдүүлсэн. Энэ нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, цэцэрлэгийн хүүхэд, эрүүл мэндээ үзүүлж буй иргэд, эмнэлгийн ажилчдад шууд хүрэх арга хэмжээ юм. Миний хувьд ИТХ дээр саналаа хангалттай хэлсэн ч тусгаж, чадаагүй зүйлс байгаа. Жишээлбэл, хүнсний аюулгүй байдал тэр дотроо Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдаж байгаа энэ үед Мал эмнэлгийн лаборатори нэн шаардлагатай байна. Энэ асуудалд нэлээн саналаа хэлж, төсөв батлуулахад дээр анхаарсан ч, дэмжигдээгүй. Угтаа нийслэлд орж буй мах, махан бүтээгдэхүүн дээр хяналт тавих, шинжлэх мал эмнэлгийн лаборатори нэн шаардлагатай. Хүнсний аюулгүй байдалд анхаарах нь өдөр ирэх тусам багасаж байна гэж харж байна даа. Мөн "Улаанбаатар лифт" ОНӨААТҮГ гэж компани бий. Нийслэлийн хэмжээнд 130 гаруй яаралтай шинэчлэх шаардлагатай, ашиглаж болохгүй гэсэн заалттай лифт байгаа. Үүнийг бүрэн шинэчлэхэд 1.5 тэрбум төгрөг хэрэгтэй. Харин энэ жил зөвхөн таван лифт л засахад 500 сая төгрөг төсөвлөсөн.
-Эдийн засгийн хүнд байгаа энэ үед төрөөс төсвийг алдагдалгүй батлах бодлого баримталж байгаа. Тэгвэл Нийслэлийн төсөв энэ бодлогод нийцэж чадсан уу. Энэ тал дээр таны байр суурь ямар байгаа вэ?
-Нийслэлийн ажилтнуудын цалин, барилга ашиглалтын зардал, татвар зэрэг урсгал зардал илт нэмэгдсэн. Бүтцээ томруулсантай холбоотой энэ асуудал үүсээд байгаа юм. Тиймээс үр ашиггүй, ажил үүргийн хувьд төстэй нэгж, агентлагуудаа хооронд нэгтгэх нь зүйтэй.
-Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар зарим төслөө эргүүлэн татсан байсан. Тодруулбал, Сэлбэ голын төслийн нэгжийг буулгасан. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?
-Миний хувьд энэ төслийг хэрэгжих хэрэгтэй төслүүдийн нэг гэж бодож байсан. Харин тэгж өндрөөр төсөвлөх шаардлагагүй, мэргэжлийн удирдлага, шуурхай зохион байгуулалт хэрэгтэй байлаа. Сэлбэ голын эрэг орчмыг тохижуулснаар иргэд дулааны улиралд салхилах газар нэгээр нэмэгдэнэ. Үнэндээ Улаанбаатар цэвэрхэн, тухтай амраад суух газар хэд билээ. Мөн энэ тохижилтыг дагаад хувиараа бизнес тэнд худалдаа эрхлэх ч боломж бүрдэнэ. Энэ мэт олон давуу талтай төсөл байсан.
-Түгжрэлийн төсөв хэр оновчтой батлагдсан гэж бодож байгаа вэ?
-Өнгөрсөн жил түгжрэлийн төсөвт 420 тэрбум төгрөг төсөвлөгдөж байсан. Харин энэ жил түгжрэлийн төсвийн асуудал, шинэ шийдлийг Түгжрэлийг бууруулах хорооны дарга Ж.Сүхбаатар хариуцна. Мөн нийслэлийн түгжрэлд зориулан төсөвлөсөн 600 орчим тэрбум төгрөгийг Засгийн газар татан авахаар болсон.Нийслэлээс өмнө жил түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд зарим замын бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа. Гэхдээ зам засаж, нэмлээ гээд түгжрэл буурахгүй.
| П.НАРАНБАЯР:Нийслэл ирэх оны төсвөө оновчтой баталж чадаагүй |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |