Засгийн газар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүний дагалдах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Мөн энэ долоо хоногийн МАН-ын бүлгийн хуралдаанаас Аялал жуулчлалын тухай хуулийг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн талаар мэдээлэл хийсэн. Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг дагалдан гарах хуульд Казиногийн тухай хуулийн төсөл багтаж буй. Монгол Улсад казино болон бооцоот морин уралдаан зохион байгуулах асуудал маргаан дагуулсан хэвээр байгаа. Тэгвэл энэ талаар хуульчдын байр суурийг сонслоо.
Уг хуулийн төслийг яаралтай батлах ёстой шалтгааныг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Монгол Улс цар тахлын өмнөх жил буюу 2019 онд 580 мянга орчим жуулчдыг хүлээн авч, 610 орчим сая ам.долларын орлого олсон гэх статистик бий. Мөн ДНБ-ий зургаа орчим хувийг аялал жуулчлалын салбараас бүрдүүлсэн. Цаашид энэ ДНБ-ийг 30 хувьд хүргэх зорилгыг дэвшүүллээ. Иймд Аялал жуулчлалын тухай хууль болон дагалдах Казиногийн тухай хуулийг яаралтай батлах хэрэгтэй байна” хэмээн тайлбарласан.
-Казиногийн тухай хууль батлагдсанаар Монгол Улсад нөлөөлөх үр дагавар нь юу байх вэ. Та хуульч хүний хувьд энэ хуулийн төслийг хэр нааштайгаар хүлээж авч байгаа вэ?
-Казино буюу мөрийтэй тоглоом гэх зүйлийг манай улсын иргэд эрт дээр үеэсээ үгүйсгэж ирсэн. Энэ тоглоомын ойр орчимд маш их хэмжээний мөнгө эргэлддэг болохоор эдийн засгийн үр өгөөжтэй мэт харагдаж магадгүй. Гэхдээ иргэд хэт их донтсоноор амьдралаа дэнчин тавьж, дээсэн дөрөөн дээр дэнжгэнүүлэх эрсдэлийг үргэлж дагуулж байдаг. Хялбар аргаар мөнгө олох, алдах нь хүнийг илүү шунан дурлах, үүнээсээ үүдэн ямар нэгэн гэмт хэрэгт холбогдох магадлалыг нэмэгдүүлдэг. Мөн үл хөдлөх хөрөнгөө хямд үнээр зарах, өндөр үнэтэй зээлийн барьцаанд тавих тохиолдол ч элбэг болно.
-Манай улсыг зорих жуулчдын нэн түрүүнд сонирхож ирдэг зүйл нь яах аргагүй тал нутаг, байгалийн үзэсгэлэн, нүүдэлчин соёл байдаг. Тэгвэл бид жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд зайлшгүй Казиногийн тухай хуулийг батлах шаардлагатай юу?
-Өмнө нь Казиногийн тухай хууль батлах талаар яригдаж байсан ч бүтэлгүйтсэн. Аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Казино байгуулах нь маш буруу алхам гэж би хувьдаа харж байгаа. Уг хуулийг санаачлагчид бүх талаас судалж, нийтийн санал асуулга явуулаагүй нь илт ажиглагдсан. Ийм хуультай болохын тулд сайтар судалсан байх шаардлагатай. Хуулийн төслийн дэлгэрэнгүйг судалгаатай нь олон нийтэд ил тод болгох хэрэгтэй байна. Зөвхөн хөрөнгө босгохын тулд ийм хууль батална гэдэг учир дутагдалтай.
-Казиногийн тухай хууль батлагдах нь манай улсын эдийн засагт ямар эерэг болон сөрөг нөлөө үзүүлэх вэ?
-Одоогийн хэлэлцэх гэж буй хуульд заасны дагуу Өндөр зэрэглэлийн казино байгуулагдах юм бол мөнгөний урсгалаа дагаад үр ашигтай байх боломжтой. Гэхдээ нөгөө талаас харж үзэхэд сөрөг зүйлүүд бас байна. Улсынх нь төсвийн ихэнх орлого казиногоос бүрддэг улсуудад элбэг тохиолддог "мөнгө угаах" "хар тамхи" "бие үнэлэлт" зэрэг Казиног дагаж цэцэглэдэг олон улс дамжсан хууль бус гэмт хэргүүд гарах магадлалтай. Үүнд манай эрх зүйн орчин бэлэн үү, дадлага туршлага бий юу гэдгийг маш сайн анхаарах нь зүйтэй. Мөн хуулийн төсөлд заасан Засгийн газар казиногийн үйл ажиллагаа явуулах хоёр байршлыг тогтоож өгнө гэж зохицуулсан үүн дээр яг хаана вэ гэдэг нь тодорхой бус байгаа нь хийдэл дагуулахуй гэсэн айдас байна. Угтаа бол газар зүйн байрлалыг зөвхөн тусгай бүсэд буюу чөлөөт бүсэд гэж хуульчилбал илүү тохиромжтой байх байсан болов уу.
Үр ашигтайг нь олон улсад батлагдсан Казиногийн үйлчилгээгээр төсвийнхөө орлогын ихэнхийг бүрдүүлдэг улс орон олон бий. Тиймээс тодорхой зохицуулалттайгаар байгуулах ёстой. Тухайлбал, иргэдээ болзошгүй алдагдлаас хамгаалахын тулд казинод Монгол Улсын иргэнийг оруулахгүйгээр харин гаднын жуулчид тоглодог байхаар зохицуулах хэрэгтэй. Үүнийг шинэ хуулийн төсөлд тусгасан байгаа нь авууштай.
- Казиногийн тухай хуулийг батлах нь зөв үү?
-Дэлхийн олон улс, оронд байгаа юм чинь Монголд болохгүй гэх зүйлгүй. Монгол иргэдэд үйлчлэхгүй, зөвхөн тусгай бүсэд үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Жишээ нь, Солонгосын казинод тус улсын иргэд орохгүйгээр гаднынхан ордог байхаар зохицуулсан байдаг. Өнөөдөр Хятад, ОХУ-ын иргэд казиног хаана очиж тоглож байгаа билээ тэгэхээр бидэнд боломж бий гэж харж байна. Тэгэхээр бид эдийн засгийн үүднээс бодвол гаднын хөрөнгө оруулалт хэрэгтэй, бид уул уурхайгаас өөр төрлийн бодитой салбарыг хөгжүүлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна.

| БАЙР СУУРЬ: МОНГОЛД КАЗИНО БАЙГУУЛАХ НЬ ЗӨВ, БУРУУ |
|
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |