Монгол ардын намынхан Х.Баттулгыг намнахаар буугаа онилж, гохоо даржээ. 2016 оноос засгийн эрхийг атгаж буй ардын намынхан экс ерөнхийлөгч Х.Баттулгыг “Монгол Улсыг дампууруулсан, хөгжлийг гацаасан хүн” хэмээн үзэхэд хүрээд байгаа юм. Тиймээс ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувьд дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж, ойр дотнын хүмүүсээ хууль хяналтын байгууллагат шалгуулж, хутганы ирэн дээр хөл нүцгэн алхаж мэдэх өдрүүд эхэлж гэхэд хилсдэхгүй. Гэвч түүнд хүнд хэцүү, хуулийнхны хайчинд “хэрчигдэх” шахаж байсан өдөр хоногууд бий. Ерөнхийлөгч болж байж нэг юм олон савраас мултарч, цөөнгүйг нь намжааж авсан. Тэгвэл ирэх өдрүүдэд түүний тэр өдрүүд “эргэж” ирэх нь дамжиггүй болоод байна уу гэлтэй.
Экс ерөнхийлөгчийг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр очлоо гэхэд нь л “Авлига, албан тушаалын олон хэргээ наймаалцчихаж. Одоо түүнд хууль үйлчлэхгүй юм байна” хэмээн цөөнгүй хүн хардаж байсан. Дараа нь “АН-ын даргад өрсөлдөнө” хэмээн орон нутгаар ард, иргэдтэй уулзаж явахад нь “МАН-ын хамгаалалтаас гардаг л юм бол ийм ийм асуудлуудаар хууль, хяналтын байгууллагад уяад өгнө өө” гэх шиг мэдээллүүдийг ар араас нь урсгаж байв.
Мөн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийж “Х.Баттулгыг ажлаас нь чөлөөлсөн. Дахин хамтарч ажиллахгүй” хэмээж байсан юм. Ерөнхий сайдын энэхүү мэдэгдлийн дараа Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ойр тойрны хүмүүс хууль хяналтын байгууллагат шалгагдаж эхэлсэн байдаг.
Мөн Хууль зүйн сайд Х.Нямбаатар саяхан хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Гашуунсухайтын төмөр замыг гацаасан хүн бол Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга. Бүгд л мэдэж байгаа. Гялгар уутанд элс хийж цоолоод баялаг чинь алга болно, дуусна гээд явж байсан хүн. Үүний ард олж болох орлого буюу алдагдсан боломж нь 80-90 их наяд төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Ийм үнээр мань хүн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон байж магадгүй. Тэр бол зөвхөн Х.Баттулгын зорилгодоо хүрсэн үйлдэл. Нийт монголчууд, "Монгол ялна" гэж бодож явсан хүмүүс бүгд ялагдсан. Өнөөдрийн Монгол Улсын нийт гадаад өртэй тэнцэхүйц хэмжээний боломжийг нөхөр экс Ерөнхийлөгчийн алдсан. Үүнийг ч цааш нь нэхэмжлэх ёстой” хэмээж билээ.
Ерөнхийлөгч асан Х.Баттулгын бүлэгт хамаарах секс скандалын асуудлаараа олны танил болсон өмгөөлөгч Б.Баасанцогтын өнгөрсөн дөрвөн сард саатуулагдаж, нэг сарын хугацаанд цагдан хоригдсон. Улмаар анхан шатны шүүхээс түүнийг дахин нэг сар буюу зургадугаар сарын 7-ныг хүртэл саатуулахаар шийдвэрлэсэн байсан ч түүний өмгөөлөгчид Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргаснаар батлан даалтад гараад байсан юм.
Б.Баасанцогт нь нэр бүхий хүмүүсийг хилс хэргээр яллуулах зорилгоор шүүгч нарт хахууль өгсөн гэж түүнийг Эрүүгийн хуулийн 22.4.1 зааснаар яллагдагчаар татагдсан бөгөөд ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүхийн нарын хамт төмөр замын хэргээ бусадтай наймаалсан, террорист ажиллагаа зохион байгуулахыг завдсан гэх хэрэгт давхар шалгагдаж байгаа тухай мэдээлэл олон сүлжээнд цацагдаад байсан юм. Мөн 2020 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр “Энканто” хотхоны 305-ын 106 тоотод өмгөөлөгч Б.Баасанцогтын хамт нэр бүхий зургаан шүүгч хонож, архидан согтуурсан байж болзошгүй асуудал нийгэмд шуугиан дэгдээсэн. Нийгмийн сүлжээнд Б.Баасанцогт өмгөөлөгчийн бичлэг цацагдаж, улмаар нэр бүхий 11 шүүгчийн харилцах дансанд мөнгө шилжүүлсэн баримт нь ил болж Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын хэлтэс уг асуудлыг шалгаж эхэлсэн талаар ч мэдээлж байв.
Үүнээс гадна экс ерөнхийлөгчийн бүлэгт хамаарах “Буурал” хочит А.Гансүх юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга тэрбээр хууль хяналтын байгууллагат багагүй хугацаанд шалгаад байсан юм. Мөн нэгэн ярилцлагадаа “Би өөрөө АТГ, Цагдаагийн хамтарсан Ажлын хэсэгт дөрвөн жил шалгуулсан хүн. Гансүхээс юу ч хамаагүй ол гэдэг командаар шалгуулсан. Зовлон мэдэх учраас шалгуулж байгаа улстөрчдийн хэргээс хол байдаг.Ерөнхий сайд УИХ-д асуудал танилцуулна гэсэн байна лээ.Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д тайлбар өгөхөд бэлэн. Харин микрофон хаахгүй, цаг өгөөд тайлбар хийх боломж өгөөсэй билээ” хэмээн ярьсан байдаг.
| МАН-ЫНХАН Х.БАТТУЛГЫН ХӨЛ, ГАРТ ЧӨДӨР ЗАНГИДАЖ СУУНА |
|
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
2026-03-09 18:02:03
Виртаул дугуйн Улаанбаатар хотын аварга өндөрлөв
2026-03-09 16:56:46
ЭРХ БАРИГЧ ДАРГА НАР АА! ТӨСВИЙГ ХЭЗЭЭ ҮР АШИГТАЙ ЗАРЦУУЛДАГ БОЛОХ ВЭ?
2026-03-09 15:19:43
ХЭНИЙ Ч БУРУУ БИШ
2026-03-09 13:31:07
Жүдо бөхийн дасгалжуулагчид “Кодокан”-ы сургалт хамрагдаж эхэллээ
2026-03-09 13:02:23
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1687 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-09 11:36:48
"Нийтлэлч Отгонбаяр сан"-аас зарласан сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн эзэн өнөөдөр тодорно
2026-03-09 10:13:55
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-03-09 09:28:03
А.Мөнгөнзул, М.Цэлмэг, Б.Агарзандан нар “Шилдэг тамирчин” шагналыг хүртэв
2026-03-09 09:16:34
Европын цомоос өсвөрийн жүдочид 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-03-09 09:07:50
БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАРЫГ ХОЁР ТЭРБУМЫН ТОМИЛОЛТЫН ХЭРГЭЭР АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-09 08:00:00
Жүдогийн “Гранд мастерс”-ын УАШТ-ээс Орхон аймагт 11 алтан медаль хүртжээ
2026-03-09 07:10:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН БОСГО ДАВАХ УУ
2026-03-09 07:00:00
Э.СҮМБЭ: "ТҮҮНИЙ БУРУУ" ЖҮЖГИЙН ДҮРҮҮДИЙН ОЙЛГОМЖГҮЙ, АДАРМААТАЙ АМЬДРАЛ, ХАРИЛЦААНЫ ЗӨРЧЛИЙГ ХӨГЖМӨӨР ИЛЭРХИЙЛЭХИЙГ ХИЧЭЭЛЭЭ
2026-03-09 07:00:00
ГАВЬЯАГАА ҮНЭЛҮҮЛЭЭГҮЙ Ч “ГАЙХАМШИГ” БҮТЭЭСЭН БҮСГҮЙ
2026-03-09 07:00:00
А.ГАНТУЯА: ЭЭЖ БОЛСНЫ ДАРАА “ЭЭЖ МИНЬ НАМАЙГ ЯГ ИНГЭЖ ХАЙРЛАДАГ БАЙХ ДАА” ГЭЖ БОДОХООР Л НУЛИМС УРСААД БАЙЖ БИЛЭЭ
2026-03-09 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-09 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна
2026-03-09 06:00:00
Т.Нямжаргал “UFC”-ийн 326 эвэнтэд арав дахь ялалтаа авлаа
2026-03-08 13:34:33
Жүдо бөхийн өсвөр үеийн Европын цомоос 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-03-08 09:32:20
ХАНУЙ ГОЛЫН ГАНГАН ХҮҮХНҮҮДТЭЙ ХАМТ “МАРТ”-ЛААД...-I
2026-03-08 09:00:00
Э.Оюунболд арслан Түдэвтэй сумын 100 жилд зориулсан барилдаанд түрүүлэв
2026-03-08 07:20:00
Ерөнхий сайд Г.Занданшатар “Алдар эхийн одонт ээж” нарт хүндэтгэл үзүүллээ
2026-03-08 07:10:00
Өмнөговь аймагт “СПОРТЫН АЛДАРТАН БИДНИЙ БАХАРХАЛ” уулзалт боллоо
2026-03-08 07:00:00
ЦАСАН ДУНДАХ ЦАГААН ХАЛААДТАН
2026-03-08 07:00:00
М.ДАВААДОРЖ: МИНИЙ ЭМЭЭ Ц.БУНИА ДОЛООН ЖИЛИЙН ДОТОР 2000 ГАХАЙ ҮРЖҮҮЛЖ, 36-ХАН НАСАНДАА МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ГАХАЙЧИН БОЛЖ БАЙСАН ЮМ БИЛЭЭ
2026-03-08 07:00:00
ЯПОНД АМЬДАРДАГ “ӨНДӨР ЭЭЖ”
2026-03-08 07:00:00
ӨСВӨР НАСНЫ 18 ХҮҮХЭД ХҮНИЙ НАЙМААНЫ ХОХИРОГЧ БОЛСОН ХЭРГИЙН МӨРӨӨР...
2026-03-08 07:00:00
Б.НАРАНБУЛАГ: Долоон хүүхэдтэй, завгүй ээжийн амьдралдаа би хайртай
2026-03-08 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |