Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс 411 дүгээр тогтоолыг батлан гаргажээ. Тус тогтоолд төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгүүлээгүй, сонгон шалгаруулалтгүйгээр, хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй албан тушаалд томилогдсон албан хаагчдыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр ажлаас нь чөлөөлөхөөр болсон билээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед сонгон шалгаруулалтгүйгээр албан тушаалд түр томилогдож, Төрийн албаны зөвлөлийн 411 дүгээр тогтоолын дагуу ажлаасаа чөлөөлөгдөх албан тушаалтнуудтай холбогдож, байр суурь авлаа.
ЖДҮ-ИЙН ГАЗРЫН ДАРГА Я.ЭРДЭНЭСАЙХАН:
-Надад ямар ч хууль бус юм байхгүй. Жижиг дунд үйлдвэрийн газар 2020 оны наймдугаар сард байгуулагдаж, би даргын албан тушаалд түр томилогдсон. Үүнээс өмнө би ХХААХҮЯ-ны ЖДҮ-ийн Бодлогын хэрэгжилтийн газрын даргаар ажиллаж байлаа. ЖДҮ-ийн газар байгуулагдахдаа ЖДҮ-ийг хөгжүүлэх сан, ХХААХҮЯ-ны ЖДҮ-ийн Бодлогын хэрэгжилтийн газар хоёрыг нэгтгэсэн юм. Би төрийн албан хаагч, төрийнхөө ажлыг хийж байгаад төрийн шийдвэрээр дараагийн сонгон шалгаруулалт зарлагдах хүртэл энэ албан тушаалд түр томилогдсон нь үнэн. Гэхдээ би Төрийн албаны тухай хуулийн шаардлага хангаж байгаа. Намайг шинэ ажилд томилогдох үеэр Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт нэг ч хийгээгүй. Ийм учраас сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй байсан гэсэн үг. Харин Төрийн албаны зөвлөлөөс өнгөрсөн 2021 оны хагас жилээс хойш сонгон шалгаруулалтаа зарлаж эхэлсэн байдаг. ХХААХҮЯ-наас Төрийн албаны зөвлөлд сонгон шалгаруулалтад оруулах захиалга өгсөн. Үүний дагуу би өнгөрсөн оны арваннэгдүгээр сард шалгалт өгсөн. Шалгалтдаа хамгийн өндөр оноо авч, тэнцсэн. Одоогийн байдлаар сонгон шалгаруулалтад тэнцэж, хуулийн шаардлага хангасан учир Төрийн албаны зөвлөлийн тогтоол гаргаж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн байгаа. АТГ-аас ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн бичиг ирж байж, Засгийн газрын хуралдаанаар орж албан ёсоор томилогдоно” гэлээ.
Батлан хамгаалахын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Бригадын генерал Д.Ганхуяг:

Төрийн албаны сонгон шалгаруулалтын шалгалтаа хэдийн өгчихсөн шүү дээ. Би өнгөрсөн 2020 оны наймдугаар 5-нд Батлан хамгаалахын яамны үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Төд удалгүй буюу сарын дараа сонгон шалгаруулалтад оролцож, тэнцсэн. Тэгээд бүх зүйл үйл явдлын дагуу өрнөж, намайг төрийн жинхэнэ албанд жинхэлсэн байдаг.
Тухайн үед коронавирусийн халдварын үе байсан учраас Төрийн албаны зөвлөлөөс зарим сонгон шалгаруулалтыг явуулаагүй байж магад. Гэхдээ миний шалгалт өгөх үед олон хүн хамт өгсөн. Би Төрийн албаны зөвлөл рүү холбогдож, “Шалгалт өгөөгүй хүмүүсийн дунд миний нэр яригдаад байна. Би шалгалтаа өгөөд тэнцээд, жинхлэгдсэн” гэдгээ хэлсэн байгаа. Ийм яриа гарсанд гайхаж байна. Дахиад хэлэхэд би албан ёсоор ажилдаа томилогдож, ажлаа хийж байна.
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ:

Бид хууль зөрчиж томилогдоогүй. Ковидын хууль ч гэсэн хууль шүү дээ. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт Өрсөлдөөний тухай хууль гэж байдаг. Тус хуулиар Төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх ёстой гэж заасан байдаг юм. Ковидын хүнд хэцүү цаг хугацаанд ч бид ажлаад л явж байна шүү дээ. Цар тахлын хуулийг дахиад зургаан сараар сунгачихлаа. Албан тушаалтнуудтай холбоотой асуудал ч ялгаагүй сунгагдаж байна гэж ойлгож байгаа. Төрийн албаны зөвлөлөөс гаргасан тогтоол Цар тахлын хуулийг сунгагдахаас өмнө гаргасан шийдвэр байх.
Хэрэв миний, бидний ажлыг авах шаардлагатай гэж үзвэл надад татгалзах зүйл алга.
СОЁЛ УРЛАГИЙН ГАЗРЫН ДАРГА Ц.НАЦАГДОЛГОР:

Би өмнө нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хэлтсийн дарга, Бодлого газрын даргын албан тушаалыг хашиж байсан. Мөн УИХ дахь Нийгмийн бодлогын зөвлөх хийж байлаа.
Би Төрийн албаны удирдах албан тушаалтны нөөцөд байдаг юм. Соёлын яаманд Соёлын салбарын төрийн албаны зөвлөл байгуулагдаагүй байгаа. Ийм учраас тусгай шалгалтаа өгөөгүй. Шалгалт өгөөгүй л байгаа болохоос биш, тавигдах шаардлага, төрийн албаны нөөцөд байгаа гэдгээрээ би албан тушаалдаа тэнцэж байгаа. Би ажлаасаа чөлөөлөгдөх шаардлага байхгүй. Шалгалтаа өгчихвөл надад асуудал байхгүй. Төрийн албаны зөвлөлөөс Засгийн газар руу “Сонгон шалгаруулалтгүйгээр үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон хүмүүсийнхээ ажлыг цэгцэлж, хуулийн дагуу болгон уу” гэсэн албан ёсны бичиг явуулсан байна лээ шүү дээ. Засгийн газар энэ асуудлыг цэгцэлнэ. Ингэхийн тулд агентлагийн дарга нарын шалгалтыг зарлах байлгүй.
Ийм бодолтойгоор би ажлаа хэвийн хийж байна.
| Байр суурь: ТӨРИЙН АЛБАНААС ЧӨЛӨӨЛНӨ, ЧӨЛӨӨЛӨХГҮЙ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |