“Нүүрсний хулгайн” буюу Нүүрс экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсгол өчигдөр Төрийн ордонд боллоо.
Ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл авахаар төрийн 18 байгууллагын удирдлага болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа төрийн өмчит дөрвөн компани, хувийн өмчит 16 компанийн эрх бүхий албан тушаалтнуудыг сонсголд оролцуулахаар мэдэгдэл хүргүүлж 200 гаруй иргэн оролцсон байна. Уг нээлттэй сонсголыг даргалсан УИХ-ын гишүүн С.Чинзоригтой ярилцлаа.
-УИХ-аас нүүрсний хулгайн асуудлаар иргэдийн дунд нээлттэй сонсгол хийлээ. Та хуралдаан даргалсан гишүүний хувьд энэ нээлттэй сонсголын үр дүнгийн талаар мэдээлэл өгөөч?
-Нээлттэй сонсголд оролцож байгаа иргэдийн хувьд ч үр дүнгийн талаар анхаарал хандуулж байна. Гэхдээ сонсгол хийсэн даруйд шууд үр дүнг тайлбарлах амаргүй. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар нээлттэй сонсголыг зохион байгуулж байгаа Байнгын хороонд ерөнхий хяналтын тайланг хүргүүлнэ. Мөн сонсголд оролцож, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн саналыг нэгтгэнэ. Улмаар Байнгын хорооноос юм уу, Их хурлаас гаргасан шийдвэрт үндэслэн төсөл боловсруулж танилцуулах юм. Нүүрсний хулгайн асуудалтай холбоотой Хянан шалгах түр хороо ажиллаж байна. Энэ Түр хороо мөн сонсгол явуулна. Гэхдээ Байнгын хорооноос гаргасан Ерөнхий хяналтын сонсголоос арай өөрөөр явна. Хянан шалгах түр хорооны сонсголоор гэрчийг дуудаж, оролцуулах, нотлох баримт цуглуулдаг, шинжээч томилон нотлох баримтыг шалгуулах гэх мэт давуу эрхтэй үйл ажиллагааг явуулна.
Тиймээс Ерөнхий хяналтын сонсголын дараагаас үргэлжлүүлэн нүүрсний хулгайтай тэмцэх чиг үүргийн байгууллага нь дараагийн сонсголоо явуулна.

-Нүүрсний хулгайн асуудалтай тэмцэх асуудал удаашралтай байна гэх шүүмж бий. Энэ удаагийн сонсголын үр дүнг ч үйл явцын хувьд удах юм биш үү?
-Иргэдийн зүгээс удааширч байна. Ямар нэгэн байдлаар өөр асуудалд дарагдчих вий гэсэн болгоомжлол байгаа. Гэхдээ энэ хууль хяналтын байгууллагын хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын явц нь маш өргөн хүрээг хамарч байна. Нөгөө талаараа нүүрсний хулгайн хэрэг ганц нэгхэн хүний хийсэн хэрэг биш. Маш олон хүний бүрэлдэхүүнтэй, нарийн зохион байгуулалттай сүлжээ болсон том хэрэг гэж би харж байгаа. Тиймээс оролцогчдын тоо олон учраас хэрэг шалгахад яалт ч гүй хугацаа орох болчихоод байгаа юм. Хэргийг шийдэх ёстой ч хүн хэлмэгдүүлж болохгүй. Нарийн шалгах хэрэгтэй. Хурдан шалгаж байгаа гээд нэг нь ял завшиж ч болохгүй.
-Ер нь иргэдийн дунд ийм нээлттэй сонсгол явуулсан нь ямар ач холбогдолтой юм бэ. Үнэхээр нүүрсний хулгайн хэргийг илрүүлэхэд энэ сонсгол дэмжлэг болж чадах уу?
-Ерөнхий хяналтын сонсголын онцлог нь тухайн асуудлаарх холбогдох албан тушаалтнуудаас нь мэдээлэл сонсож, тайлбар авах, нэгдсэн ойлголттой болох, мэдээлэл цуглуулах талаасаа ач холбогдолтой. Тиймээс өнөөдөр сонсгол явуулснаар иргэдийн дунд таамаг өрнөж, таавар таалгасан асуудлыг нэр мөр цэгцлэхэд дэм болно. Өөрөөр хэлбэл, холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл сонсож, баримтыг өөрийн гар дээр авч танилцана гэдэг нь чухал. Тиймээс асуудалд бодитоор хандаж, үнэлэлт дүгнэлт өгөхөд том дэмжлэг болно.
-Хуралдаан эхлэхээс өмнө иргэдийн төлөөлөл үгээ хэлэх боломж бололцоог хангаж чадахгүй байна гээд багагүй маргаан гарсан. Иргэдийн үг хэлэх, нээлттэй сонсголд оролцох боломжийг нь бүрэн хангаж чадсан уу?
-Хуулиараа нээлттэй сонсгол явуулахаас 14 хоногийн өмнө товыг нь зарлаж, нээлттэй мэдээлэх үүрэгтэй. Үүний дагуу хурлын товоо зарласан. Хоёрдугаарт, сонсголд оролцох иргэдийг цахимаар болон биеэр бүртгэх ажлыг зохион байгуулсан. Хуралд оролцсон иргэдийн үг хэлж, санал бодлоо илэрхийлэх боломжийг нээлттэй хангаж өгсөн. Өнөөдрийн нээлттэй сонсголд 220 гаруй иргэн оролцож, 64 иргэн үг хэлэх нэрс өгсөн. Улмаар бүртгүүлсэн дарааллаараа үг хэлж, дууслаа.
-Иргэдийн олонх ямар санал гаргасан бэ. Нүүрсний хулгайн асуудал бол олон он дамнан ярьж байгаа ч шийдэж чадахгүй өнөөдрийг хүрсэн асуудал шүү дээ?
-Янз бүрийн төлөөлөл, олон газраас ирсэн учраас маш олон санал гарч байна. Хамгийн гол нь нүүрсний хулгайн асуудлыг богино хугацаанд шийдэж, жижиг Тавантолгойтой асуудлыг нэр мөр болгох дээр саналаа нэлээд хэллээ. Жижиг Тавантолгойтой холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулж, төрийн өмчит компаниудад хэрхэн хяналт тавьж байгаа вэ гэдэг дээр асуулт ирж байна.
Хамгийн гол нь иргэдэд АТГ-ын дарга, Улсын ерөнхий прокурор нар өөрсдийн биеэр оролцож байгаа учраас зохих хэмжээнд хуулийн дагуу хариу тайлбар өгч байна. Энэ бол иргэдэд тэр болгон олдоод байдаггүй асуудал учраас маш том боломж болж байна.
-Олон газрын олон төлөөлөл оролцсон энэ нээлттэй сонсголыг та хуралдаан даргалж байгаа Их хурлын гишүүний хувьд үр дүнд хүргэх асуудал дээр хэрхэн анхаарал хандуулах вэ?
-Бид хуулийн хүрээнд ажиллана. Ямартай ч Эдийн засгийн байнгын хороо энэ сонсголыг явуулж байгаа учраас ажлын тав хоногт багтааж, тайлан мэдээллээ Байнгын хороонд танилцуулах үүрэгтэй. Сонсгол зохион байгуулж байгаа гишүүдтэй хамт эндээс гарсан саналуудаа нэгтгэнэ. Дараа нь Байнгын хорооноос шийдвэр гаргаж, Их хуралд оруулна.
-Та нүүрсний хулгайн хэрэгт хувь гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Нүүрс, нүүрсний тээвэрлэлттэй холбоотой асуудлыг ил тод болго, ялангуяа эрх барьж байгаа улстөрчид холбогдсон бол нэрийг зарла хэмээн иргэд шаардаж байна. Олны эргэлзээг тайлахын тулд Түр хороо богино хугацаанд эрчимтэй ажиллаж үр дүн гаргахад анхаарах зайлшгүй шаардлага байгаа юм. Нүүрсний асуудалтай холбоотой оффтек гэрээнүүдийг нууцаас ил болгосон нь сайн хэрэг.
| С.Чинзориг: Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон улстөрчдийг илчлэхийг иргэд шаардаж, яаравчилж байгаа ч хүн хэлмэгдүүлж болохгүй |
|
“Амьд ертөнцийн тайлан 2026” ба итгэл найдварын үндэс
2026-10-08 16:34:28
Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгуулжээ
2026-10-08 16:32:22
“Хүүт”-ийн зэвсэгт бүлэглэл Саудын Арабын онгоцны буудлууд руу халджээ
2026-10-08 13:52:50
Нобелийн химийн шагналыг тэгш бус хэмт "толин тусгал" молекулуудын оньсогыг тайлж, эм үйлдвэрлэлд ахиц авчирсан эрдэмтэд хүртлээ
2026-10-08 12:36:43
Допингийн эсрэг эрх зүйн шинэчлэл, санхүүжилтийн асуудлаар зөвлөмж өглөө
2026-10-08 08:31:57
2026-10-08 08:14:05
Ц.БАТБИЛИГ: ЭМЧИЙН БУРУУГААС БОЛЖ 11 НАСАНДАА СОНСГОЛОО АЛДСАН Ч АМЬДРАЛД ГУТАРЧ ҮЗЭЭГҮЙ ЭЭ, АХ НЬ
2026-10-08 08:00:00
Э.Ариунтунгалаг Азийн цомын аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-10-08 07:46:40
Э.БОЛОРТУЯА: ЕРӨӨГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН ААВЫГАА ХРОМОН ГУТАЛ, ГУТЛЫНХ НЬ ТҮРИЙН ДЭХ ТАМХИАР НЬ ТАНЬЖ БАЙСАН ДАА
2026-10-08 07:00:22
Л.Энхрийлэн “БАКУ-2026” дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-10-08 07:00:00
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ..
2026-10-08 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-10-08 07:00:00
АЛТНЫ МАГНАТ Ж.БАЯСГАЛАН
2026-10-08 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-10-08 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-10-08 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-08 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна
2026-10-08 05:58:57
2026-10-07 19:40:31
2026-10-07 19:13:01
Хэнтий аймагт хар тамхинаас урьдчилан сэргийлэх бүсчилсэн сургалт зохион байгуулжээ
2026-10-07 18:31:57
ОБЕГ болон Дэлхийн банк хамтран гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээр санал солилцжээ
2026-10-07 15:10:19
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ
2026-10-07 14:26:28
2026-10-07 14:17:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |