УИХ-ын гишүүн Ш.Адьшаа энэ сарын 9-нд Нөхөн олговрын тухай хуулийн төслийг санаачлан УИХ-ын даргад өргөн барьсан. Тодруулбал, Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас ангижрах, баруун бүсийн эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, импортын өндөр үнэтэй цахилгаан эрчим хүчийг дотоодын хямд эрчим хүчээр орлуулах зорилтын хүрээнд эрчим хүчний 90 МВт-д суурилсан хүчин чадал бүхий усан цахилгаан станцыг Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сумдын нутагт барьж байгуулахаар болсон .
Гэвч энэхүү бүтээн байгуулалтын төслийн нөлөөнд Баян-Өлгий аймгийн Баяннуур сум, Увс аймгийн Өмнөговь сумын нийт 270 айл өрхийн 1251 иргэн өртөж, амьжиргаанаасаа салах, эд хөрөнгөөрөө хохирох нөхцөл байдал тулгарсан гэж үзэж байгаа юм. Энэ нь Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийг шууд зөрчиж байгаа тул Үндсэн хуульд заасны дагуу төрөөс эдгээр иргэдэд нэг удаагийн нөхөх олговор зайлшгүй олгох шаардлагатай хэмээн тус хуулийн төслийг санаачилсан байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаатай ярилцлаа.
-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц байгуулах ажил эхэлсэн. Энэ усан цахилгаан станцыг байгуулахтай холбоотой иргэдийн зүгээс эсэргүүцэл үзүүлэх, төслийн ажил удаашрах асуудал тулгарч байгаа. Та тойргоос сонгогдсон гишүүний хувьд энэ асуудалд хэр анхаарал хандуулж байна вэ?
- Уг нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг урагшлуулах энэ ажлыг, баруун бүс нутгийг хямд төсөр цахилгаанаар хангах, эрчим хүчний хараат байдлаас гаргах төслийг би дэмжиж байгаа.
Тиймээс энэ усан цахилгаан станцыг барих нь Монгол Улсын эрх ашигт нийцсэн том төсөл гэдэгтэй ч би байр суурь нэг байдаг. Гэхдээ анхаарах асуудал бий. Тухайлбал, байгаль орчны үнэлгээг хийх асуудал дээр доголдол үүссэн. Хамгийн наад захын будилаантай асуудал нь тус бүсэд амьдарч буй иргэдийн асуудал байна. Тухайн нутагт оргин суух иргэдийг нүүлгэн шилжүүлж төслийг эхлүүлэх нь тодорхой.
Гэхдээ тэнд үе дамжин нутаглаж ирсэн иргэдийг хэрхэх вэ гэдэг дээрээ тодорхой шийдвэр гаргаагүй байна. Энэ нь Үндсэн хуулийн зургаа, 13, 19 дүгээр зүйлийг зөрчиж байна. Эдгээр заалтад Монгол Улсын иргэний үндсэн эрх, эд хөрөнгөө хамгаалуулах, төрийн үйлчилгээ авах, оршин суугаа газраа баталгаажуулах эрхийг нь хангах үүргийг төр хүлээнэ гэж заасан байдаг. Иймд УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөлөөллийн бүсэд байгаа Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн 300 өрхийн 1500 гаруй иргэнд нэг удаагийн Нөхөн олговор олгох хуулийн төслийг би Их хуралд өргөн мэдүүлсэн. Төр тухайн бүс нутагт оршин сууж байгаа иргэдийн эрхийг бүрэн хамгаалж байж шийдвэр гаргах ёстой гэсэн байр суурь тавьсан.
-Нөхөн олговор олгох тухай хуулийн төсөлд тухайн нөлөөллийн бүсэд оршин суугаа иргэн бүрд 30 сая төгрөг олгох талаар та санаачилсан байсан эх үүсвэрийг нь хэрхэн шийдвэрлэх ёстой вэ?
-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих Монгол Хятадын хамтарсан гэрээнд 280 сая ам.долларын хэлэлцээр байгуулсан. Улмаар тус цахилгаан станцыг барих тендерийн шалгаруулалт зарлаж, гүйцэтгэгч компани нь ажлаа эхлүүлээд явж байгаа юм билээ. Шалгаруулалтын явцад 261 сая ам.доллараар ажлаа гүйцэтгэхээр болсон юм билээ. Үүнээс 17 сая ам.доллар үлдэж байгаа юм. Тиймээс энэ үлдсэн хөрөнгөөс нь иргэдэд нөхөн олговор олгож, нүүлгэн шилжүүлэх, амьдралын эх үүсвэрийг нь шийдэж өгөх шаардлага тавьж байгаа юм. Энэ хуулийн төслийг Засгийн газраас дэмжихгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна лээ. Гэхдээ зээлийн хэлэлцээрт өөрөөр шийдсэн гэх тайлбар хийж байгаа. Байгаль орчны нөлөөлөлд орсон иргэдийн хамгаалах асуудал нь нэн тэргүүний асуудал шүү дээ.
-Уг нь энэ нөлөөллийн бүсэд амьдарч байгаа иргэдийн нөхөн олговрыг жил болгоны төсөвт суулгаж, 2024 он гэхэд иргэн тус бүрд 15 сая төгрөг олгоно гэсэн заалт орсон юм биш үү?
-Засгийн газраас 15 сая төгрөг иргэн бүрд олгох талаар төсөвт суулгасан. Гэхдээ би үүнийг эсэргүүцэж байгаа. Татвар төлөгчдийн мөнгөөр халамжийн, эрсдлийн асуудлыг шийдэх нь зохимжгүй. Нэгэнт л энэ зээлийг авчихсан хойно үүнийхээ хүрээнд асуудлаа бүрэн шийдэх ёстой. Түүнээс биш татвар төлөгчдийн мөнгөөр ийм эрсдэлтэй асуудлыг тусгаж болохгүй.
-Нүүлгэн шилжүүлэлт удааширч, төслийн ажил зогсонги байдалд орсон нь үүнтэй холбоотой гэсэн үг үү?
-Тийм. Төсөвт гурван жил дараалан олгож, нөхөн олговрыг шийднэ гэчихсэн юм билээ. Тэгэхээр иргэд энэ хугацаанд хаачих вэ. Дээр нь мөнгөний ханш ямар байх бол. Иргэдэд орон байр, өвөлжөө, хаваржаа, бэлчээрээс эхлээд маш олон хүндрэлтэй асуудал тулгарна. Иргэд бол Үндсэн хуулийнхаа 6.2-т заасан Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.
Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй.
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэсэн эрхүүдээ эдлэх эрхтэй.
Мөн цагдаагийн байгууллага иргэд мэдэх эрхээ илэрхийлэхэд баривчилж, байцаадаг зохисгүй үйлдлүүд ч гарч байгаа. Энэ бол хүний эрхийг хамгийн их ярьж байгаа эрх баригч намын бодлоготой харшилж буй үйл хэрэг.
-Энэ бүс нутагт уул уурхайн ашигт малтмал бий. Тиймээс төслийг удаашруулж байна гэх цуу яриа ч бий. Энэ үнэн үү?
-Тийм асуудал байхгүй байх.
-Та УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд төслийн ажлыг хурдасгах талаар шаардлага тавив уу?
-Төслийг хэрэгжүүлэгчтэй хараахан уулзаж амжаагүй байна. Бид төслийг хэрэгжүүлж байгаа Засгийн газарт л шаардлагаа тавьж байна.
| Ш.Адьшаа: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц байгуулах тендерт тусгасан хөрөнгөөс нөлөөллийн бүсэд байгаа иргэдэд нөхөн олговор олгох хэрэгтэй |
|
“Амьд ертөнцийн тайлан 2026” ба итгэл найдварын үндэс
2026-10-08 16:34:28
Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгуулжээ
2026-10-08 16:32:22
“Хүүт”-ийн зэвсэгт бүлэглэл Саудын Арабын онгоцны буудлууд руу халджээ
2026-10-08 13:52:50
Нобелийн химийн шагналыг тэгш бус хэмт "толин тусгал" молекулуудын оньсогыг тайлж, эм үйлдвэрлэлд ахиц авчирсан эрдэмтэд хүртлээ
2026-10-08 12:36:43
Допингийн эсрэг эрх зүйн шинэчлэл, санхүүжилтийн асуудлаар зөвлөмж өглөө
2026-10-08 08:31:57
2026-10-08 08:14:05
Ц.БАТБИЛИГ: ЭМЧИЙН БУРУУГААС БОЛЖ 11 НАСАНДАА СОНСГОЛОО АЛДСАН Ч АМЬДРАЛД ГУТАРЧ ҮЗЭЭГҮЙ ЭЭ, АХ НЬ
2026-10-08 08:00:00
Э.Ариунтунгалаг Азийн цомын аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-10-08 07:46:40
Э.БОЛОРТУЯА: ЕРӨӨГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН ААВЫГАА ХРОМОН ГУТАЛ, ГУТЛЫНХ НЬ ТҮРИЙН ДЭХ ТАМХИАР НЬ ТАНЬЖ БАЙСАН ДАА
2026-10-08 07:00:22
Л.Энхрийлэн “БАКУ-2026” дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-10-08 07:00:00
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ..
2026-10-08 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-10-08 07:00:00
АЛТНЫ МАГНАТ Ж.БАЯСГАЛАН
2026-10-08 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-10-08 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-10-08 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-08 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна
2026-10-08 05:58:57
2026-10-07 19:40:31
2026-10-07 19:13:01
Хэнтий аймагт хар тамхинаас урьдчилан сэргийлэх бүсчилсэн сургалт зохион байгуулжээ
2026-10-07 18:31:57
ОБЕГ болон Дэлхийн банк хамтран гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээр санал солилцжээ
2026-10-07 15:10:19
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ
2026-10-07 14:26:28
2026-10-07 14:17:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |