“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд эхлэв. Тус чуулганыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлсэн юм. Тэрбээр
Охин үр аавын хайраар эрчүүдийн ертөнцийг төсөөлж, нуган үр эцгийн сургаалаар эр хүн болон хүмүүждэг жамтай. Иймээс эр хүн, эцэг хүн уур омог, хэл ам, хэрүүлийн бузраас ангид байж, бие сэтгэлийн тэнцвэрийг олж, тэнгэр шиг тэнүүн, уул шиг түшигтэй, үр хүүхэд, өрөөл бусдад үлгэр дуурайл болон эрийн хийморийг бадрааж, гэрийн жаврыг үргээдэг байх ёстой.
Харамсалтай нь сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн 97.4 хувь нь эрчүүд байгаа бөгөөд дийлэнх нь согтуугаар үйлджээ. Түүнчлэн жил ирэх тусам гэр бүл салалт нэмэгдэж, өрх толгойлсон иргэдийн 92.5 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь эрчүүд гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага, ёс зүйгээ хангалттай ухамсарлахгүй байна гэж судлаачид дүгнэжээ.
Нийгэмд гарч буй архидалт, донтолт, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалт зэрэг сөрөг үзэгдэл эрчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндийг унагааж байна. Цаашид бид ийм байдлаар үргэлжлүүлэн амьдарч хэрхэвч болохгүй.
Бурханы сургаальд нэг сайхан үг байдаг юм. “Хэрвээ чи зовлонгоос ангижиръя гэвэл зовлонгийн шалтгааныг ол” гэж. Тэгвэл бидний зовлонгийн нэг том шалтгаан бол архидан согтуурах, архинд донтох явдал юм. Архидалт хэзээ ч сайн сайхан зүйл дагуулдаггүй. Харин гай зовлон, хагацал, харууслыг л дагуулдаг.
Эрчүүд бид архийг ууж байна гэж боддог. Тэгвэл үгүй ээ. Харин архи эрчүүд биднийг, өөрсдийг маань ууж байна. Үр хүүхэдтэй минь, гэр бүлтэй минь, улс үндэстнийг минь ууж байна. Эх орны маань хөгжил дэвшилд чөдөр тушаа болж байна.
“Сархад савнаасаа бусдыг дийлдэг” гэж манай ард түмэн хэлдэг. Үүнийг л бид дор бүрнээ ухаарч, улс үндэстнээрээ тэмцэх цаг болжээ. Бид байгаль дэлхийгээ хамгаалж, цөлжилттэй тэмцэхийн тулд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна. Ард түмэн маань ч үүнийг талархан дэмжиж байна.
Тэгвэл өнөөдрөөс эхлээд улс үндэстнийхээ аюулгүй байдлын төлөө, монгол гэр бүлийн сайн сайхан амьдралын төлөө “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн өрнүүлцгээе. Айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж, төр засаг, ард түмнээрээ архидалтын эсрэг нэгдэн тэмцэцгээе. Хань ижлээ, хайртай хүмүүсээ, үр хүүхдээ, гэр бүлээ, эцэг эхээ, эх орноо гэсэн чинхүү сэтгэл танд байдаг бол хатуу бор сархдаас татгалзъя, тэнгэр заяат эрчүүдээ.
Монгол эрчүүд хүчирхэг байвал монгол үндэстэн хүчирхэг байна. Өнөөдрийн чуулганаар эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн асуудлаар тал бүрээс нь нухацтай сайн хэлэлцэж, эрчүүдийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлоход ажил хэрэгч олон чухал санал, санаачилга гарна гэдэгт итгэлтэй байна. Чуулганаас гарсан зөвлөмжийг ажил хэрэг болгоход Монгол Улсын Ерөнхийлөгч бүх талаар дэмжиж, хамтран ажиллах болно гэдгээ хэлье” гэлээ.
| У.ХҮРЭЛСҮХ: Эрчүүд бид архийг ууж байна гэж боддог. Харин архи эрчүүд биднийг ууж байна |
|
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
Голомт банк НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран усны нөөцийг хамгаалах хамтын ажиллагаагаа эхлүүллээ
2026-08-25 17:04:02
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |