Ядарсан улсын задарсан Засагт даруулга хэрэгтэй байна, чин үнэндээ. Тиймээс Ерөнхийлөгч 2025 оны төсөвт хориг тавих бүрэн эрхээ хэрэгжүүлмээр байна. “35 их наядын төсөв дэлхийд бол ганц тахианы газрын орлого шүү дээ гэж” Төрийн ордноос даналзаж байгаа гишүүдэд, сайд нарт сануулга өгөх цаг нь болжээ. Угтаа бол энэ 35 их наядыг жилийн дотор бүрдүүлэхийн тулд нүүрсээ хэдэн машинаар нь зөөгөөд, татвар төлөгчид бүсээ чавхайтал татаад ч бүрдүүлж чадахгүй их хөрөнгө юм шүү дээ.
Хамгийн гол нь эдийн засаг өсөж байгаа энэ цаг үед Засгийн газар төсвөө танаад, өрөө багасгах нь юу юунаас илүү чухал байлаа. Ийм хүлээлт ард түмний дунд байсан. Дээр нь төсвийн төсөлд хэрэгцээгүй зардал, танах шаардлагатай хөрөнгө оруулалт хангалттай бий гэдгийг хангалттай сануулсан. Гэтэл Засгийн газар том мега төслүүдээ хөдөлгөнө гээд төсвийн зарлагыг түүхэнд байгаагүйгээр өндөр төсөөөлж, төсвийн төслөө танахгүй гүрийсээр Их хурлаар батлуулж амжлаа.
Өөрөөр хэлбэл, ирэх оны төсвийн төслөөр улсын нийт орлогыг 33.8 их наяд, нийт зарлагын хэмжээг 35.7 их наяд, урсгал зардлыг 24.5 их наяд төгрөгөөр төлөвлөсөн. Төсвийн алдагдлыг 1.9 их наяд болгож, өмнөх оны мөн үетэй харьцуулахад дөрвөн их наядаар тэлсэн төсвийг УИХ-ын гишүүд ганцхан өдрийн дотор гар өргөн дэмжиж, баталсан юм.
3.6 ИХ НАЯДЫН УРСГАЛ ЗАРДЛЫГ ТАНУУЛАХ БОЛОМЖ ОЛГОЁ, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ
Уг нь өнгөрсөн удаагийн УИХ-ын ээлжит сонгуулиар одоогийн хамтарсан Засгийн газарт багтсан улс төрийн хүчнүүд төсвийн алдагдлыг багасгаж, төсвийг тэлэхгүй, тогтвортой байлгах амлалт өгсөн. Харамсалтай нь, сонгууль дуусмагц төсвийг хэт өөдрөг төсөөлж, өндөр алдагдалтай төсөв оруулж, ирснийг намууд амлалтандаа хүрэхгүй байна гэдгийг эдийн засагчид сануулж байлаа. Харин Засгийн газар, Сангийн яамнаас ирэх онуудад бүсчилсэн хөгжлийн бодлогыг дэмжиж, Монгол Улсыг хөгжүүлэх 14 мега төслийг хэрэгжүүлэх учир төсвийн орлого, зарлагыг нэмэгдүүлсэн. Цаашлаад энэ нь эдийн засгийн нөөц боломжид нийцсэн шийдвэр юм хэмээн улайм цайм худлаа хэлсээр гишүүдийг яралзтал гар өргүүлээд төвсөөс нэг ч төгрөг таналгүй баталчихсан. Төсөв танаж болох 3.6 их наядын урсгал зардал байсан гэдгийг УИХ-ын танхимд суугаа гишүүд гаргаж тавьсан ч удаатай. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Зардлын өсөлт, төсвийн тэлэлт эдийн засагт сөргөөр нөлөөлөх гээд байна. Инфляц хоёр оронтой тоонд хүрэх бодит эрсдэл байна. Төгрөгийн ханш суларч, гадаад вальютын нөөц багассан гэж байгаа.
2025 оны төсвийн төслийг дахин хэлэлцэж, засвар оруулах шаардлагатай байна. Тэгж байж ирэх оны эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах боломж бүрдүүлмээр байгаа юм. Төсвийн урсгал зардлыг 3.6 их наядаар бууруулах боломж бий. 2025 оны төсвийн зарлагын хэмжээ 5.3 их наяд төгрөгөөр, Засгийн газрын өр зээл таван их наядаар нэмэгдэж, 40.5 их наяд, урсгал зардал 3.6 их наядаар нэмэгдэж, төсвийн алдагдал 1,9 их наяд төгрөгт хүрч байна.
Том 14 мега төслийг бид дэмжиж байгаа. Гэхдээ энэ төслүүдээр халхавчилж, төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг үндэслэлгүй нэмж байгааг эсэргүүцэж байна. Үүнээс болж ард иргэдийн амьдралд нөлөө үзүүлнэ. Төгрөгийн ханш нэмэгдэж, долларын ханш өснө. Монгол Улсын дунд хугацааны эдийн засаг эрсдэлд орох болчихоод байна. Тиймээс Засгийн газарт шаардлага хүргүүлж байна. Засгийн газар үүнд ажил хэрэгч хандаасай. Иргэдийн орлогыг хамгаалах акцыг эхлүүлж байгаа гэдгийг хэлмээр байна. Энэ асуудлыг жижиг эрх ашгийн эрэмбийн хүрээнд сенсацад төөрөгдөж ойлгож болохгүй шүү. Эдийн засагт эрсдлээ бодох цаг болсон" хэмээн мэдэгдэж байсан удаатай. Харамсалтай нь, УИХ “Оноос өмнө төсөвт тодотгол оруулна” гэдэг тогтоолын төслийг чуулганы хуралдаанаар оруулж, гар өргөн дэмжүүлээд нүглийн нүдийг гурилаар хуурсаар өөдрөг төсвөө баталсан удаатай.
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ХҮЛЭЭХ ХҮЛЭЭЛТ
Тэгвэл 2025 оны төсвийн төслийн эцсийн найруулгыг өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, хуулийн хугацаанд Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээд байна. Тэгэхээр хэт өөдрөг төсөвт хориг тавих бүрэн эрх нь ганц Ерөнхийлөгчийн гарт байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч хуулийн төсөлд хориг тавих нь Үндсэн хуулиар баталгаажсан үндсэн бүрэн эрх. Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1.1-д "Ерөнхийлөгч Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих эрхтэй. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ" хэмээн заасан байдаг.
Одоо ард түмэнд ганцхан хүлээлт үлдээд байна. Ийм л эгзэгтэй цаг үед Ерөнхийлөгч төсөвт бүхэлд нь хориг тавьж, эдийн засгаа аварч, иргэдийн нуруунд үүрүүлсэн ачааг багасгах нь чухал байна.
| ТӨСӨВТ ХОРИГ ТАВЪЯ, ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ |
|
Залуу жүдочдод “YAWARA” брэндийн бэлтгэлийн хувцас бэлэглэв
2026-06-10 07:25:08
ОФИЦЕРООС ОНЦГОЙН ДАРГА БОЛТЛОО, ГИТАРЧНААС ГЕНЕРАЛ БОЛТЛОО ТӨРИЙН ТЭРГҮҮНЭЭС ХОРМОЙДСОН Г.АРИУНБУЯН ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ
2026-06-10 07:20:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Азийн ирээдүй” 31-р форумд оролцоно
2026-06-10 07:12:55
“Улаанбаатар Гранд слам-2026”-д дэлхийн аварга 11 тамирчин оролцоно
2026-06-10 07:10:04
“КИМБАБ ЧОНГҮГ“ ХООЛНЫ ГАЗАР АЖИЛЛАЖ БАЙГААД ХАНАНД ДАРАГДАЖ, АМИА АЛДСАН 15 НАСТАЙ ХҮҮГИЙН ЭГЧ: ДҮҮГЭЭР МИНЬ ХОГ ЦЭВЭРЛҮҮЛНЭ ГЭЧИХЭЭД ХАНА НУРААЛГАЖ, АМИЙГ НЬ АВСАН ХҮМҮҮСТ ГОМДОЛТОЙ БАЙНА
2026-06-10 07:01:20
Э.УУГАНБАЯР: “АЦААХИЙМОРЬ” КИНОНЫ НАМСРАЙ ЗАРИМ ТАЛААРАА НАДТАЙ ТӨСТЭЙ
2026-06-10 07:00:00
2026-06-10 07:00:00
2026-06-10 07:00:00
НҮҮРСНИЙ “НУУЦ” НОЁНТОН Ж.ГАНБААТАР ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗРУУДАД ЭЗЭН СУУСАН БАРИМТ
2026-06-10 07:00:00
Шатрын “ACFA INVITATIONAL BLITZ” тэмцээн боллоо
2026-06-09 16:39:18
“МАК” Гурвантэс суманд шинэ суурьшлын бүс байгуулах ажлаа эхлүүлэв
2026-06-09 14:25:08
2026-06-09 14:00:00
PLAYTIME FESTIVAL 2026: ӨӨРСДИЙН ТҮҮХЭН ДЭХ ОРГИЛ ЖИЛИЙГ БҮТЭЭХЭЭР ЗОРЬЖ БАЙНА
2026-06-09 12:32:00
Э.Оюундарь “New Taipei City Athletics Open-2026”-аас мөнгөн медаль хүртэв
2026-06-09 10:30:15
Б.ТЭРГЭЛ: ӨНЧРӨХ,ОРХИГДОХ МЭДРЭМЖ АВСАН БҮХЭН МУУ ХҮН БОЛДОГГҮЙ ГЭДГИЙГ “ӨНЧИН” КИНОГООРОО ХАРУУЛАХЫГ ХҮССЭН
2026-06-09 09:53:21
Монгол банхар нохой “Junior World Winner-2026”-гийн залуу аварга боллоо
2026-06-09 09:21:46
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ" КИНОНЫ ЧИНГИСЭЭС "ӨНЧИН" КИНОНЫ ХАНГАЙ ХҮРТЭЛХ Ц.МӨНХБОЛДЫН ДҮРҮҮД
2026-06-09 08:41:04
Г.Энхбаясгалан, Э.Анударь нар “CHEERLEADING-2026”-гаас алтан медаль хүртэв
2026-06-09 08:19:34
Элчин сайд Н.Энхтайван Унгарын Чөпел ламтай уулзав
2026-06-09 08:02:43
МАХНЫ ҮНЭ БУУЛГАНА ГЭСЭН ЯАСАН БЭ, Н.УЧРАЛ САЙД АА
2026-06-09 07:10:29
“ТАЛЫН САЛХИ” МОТО НААДАМД ОРОЛЦОХ ҮЕДЭЭ АМИА АЛДСАН ТАЛИЙГААЧ МАШИНД ШАХУУЛЖ, ТОЙРОГ ДЭЭР ШИДҮҮЛСЭН БОЛОЛТОЙ
2026-06-09 07:00:00
МАНДСАН УЛСТӨРЧДӨӨ УНАГААДАГ МАН-ЫНХНЫ ТЕХНОЛОГИ
2026-06-09 07:00:00
Б.Дэлгэрсайханд орд газраа алдсан Төмөрлөгийн үйлдвэр дэлхийн жишиг үйлдвэр болох гэнэ
2026-06-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |