Хөгжлийн банк, нүүрсний сонсголоос Монголын төрд үүрлэсэн хулгай илэрнэ гэж мөн ч их хүлээсэн дээ, монголчууд. Гэвч начир дээрээ сонсголгүй сонсголууд ар араасаа хөвөрч, ёстой л нүглийн нүдийг гурилаар хуурах шиг болсон. Сүүлдээ нүүрснийхэн сонсголоо унтаж нэг, сэрж нэг барсан. Уг нь төрд үүрлэсэн булхайг хайр найргүй дэлгэж, сонсголын баримтаар хууль хяналтынхан толгой дараалан нүүрсчдийг шалгаж, хуулийн хариуцлага хүлээлгэх юм байна гэж итгэж байлаа, ард түмэн.
Харамсалтай нь, Хөгжлийн банк, нүүрсний сонсгол хөгөө чирч, гэрчээр дуудагдсан “том”-чууд нь гэмээ цайруулаад, толгойгоо илүүлээд гарсан нь нууц биш юм. Тэр байтугай сонсголын дараах шүүх хуралдаанаар олонх нь хуулийн хариуцлага хүлээлгүй мултарч, шүүхийн өмнө инээд алдан гар цохиж, ард түмнээр тохуурхаж байсан ч удаатай.

Үндсэндээ бол сонсголоос ард түмэн, авилга авсан улс төрийн томчууд хожсон гээд хэлчихэд буруудахгүй биз . Тэр ч бүү хэл сонсголоор хэдхэн хүнээр туг дахиж, жинхэнэ томчууд нь чоожтой хаалганы ард үлдсэн гэх эргэлзээтэйгээр сонсгол өндөрлөсөн. Ингээд асуудал дүүрэн улс хойно дараа дараагийн сенсацидаа дарагдаад Хөгжлийн банк, нүүрсний сонсголыг мартчихсан нь өнөөдрийн бодит үнэн болоод байна. Одоо харин сонсголоор “цайрдаг” улс төрийн шинэ арга гарч ирж байгаа бололтой. Угтаа бол Г.Занданшатарын ангийнхан энэ хавар нийслэлийн газар олголт, ногоон автобусны сонсголыг хийснээр бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгох нь гээд яарч байна.
“Цавчаа” ногооны балгаар энэ өвлийг нийслэлчүүд осгохоос наагуур арай хийн давж байна. Нийслэл анх удаа улсын төсвөөс тусдаа төсөвтэй болж, хамгийн түрүүнд энэ төсвийн хөрөнгө оруулалтаа нийтийн тээврийн парк шинэчлэлд хийхээр төсөвлөсөн ч дундаас нь завшиж, хуучин автобус оруулж ирээд баригдсан. Угтаа бол бүхэл бүтэн 318 тэрбум төгрөгөөр нийтийн тээвэр худалдан авч байгаа хэмээн хэдхэн хүн хувьдаа завшаад өнөөдөр нийслэлийн иргэд дүн өвлийн хүйтэнд нохой явган гахай нүцгэн үйлээ үзэж байна.
Сүүлдээ “хөлдүү” автобусандаа ч багтахаа больж, замын түгжрэлд цагаа барж байна. Нийтийн тээврийн асуудал өнөөдөр нийслэлчүүдийн зовлон болж, “Зуд болоход нохой зоолно гэгчээр” “Ногоон автобус”-ны сонсголыг хийж, улс төрд тодорч гарах хүсэлтэй дүр энэ Их хуралд олон байгаа бололтой.

Түүнчлэн газ дэлбэрч гал алдсаны дараа сая нэг дарга сэрэв үү нийслэлийн газар олголтоор сонсгол явуулна гэж Засгийн газар зарлалаа. Энэ талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Ирэх долоо хоногоос эхлээд тэг зогсолт руу орно. Улаанбаатар хотод хороолол, барилга, үйлчилгээний төвүүд хоорондоо ойрхон зайтай шахаж, тулж баригдсан. Үүнийг шийдэхтэй холбоотой тойрог замын асуудал яригдаж байна. Нийслэл хот маань дарьтай хот болж хувирсан байна. Энэ бүхний уг үндэс нь сүүлийн 20 жилийн газрын авлигын асуудал. Үүнээс болж өнөөдрийн Улаанбаатар хот хэн ч гарч ирээд асуудлыг шийдэх боломжгүй түвшинд тулсан байна. Тиймээс газар олголт, нийтийн тээвэртэй холбоотой асуудлыг зөвхөн Засгийн газрын хүрээнд биш УИХ-ын түвшинд хянан шалгаж, иргэд олон нийтийг мэдээллээр хангах нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол зохион байгуулж, Түр хороо байгуулж, миний бие ахалж ажиллах үүрэг чиглэл авлаа. Ээлжит бус чуулганаар Түр хороог байгуулах асуудал яригдах байх” хэмээн мэдээлэл хийсэн.
УИХ-ын чуулганыг энэ сарын 5-нд хуралдуулахаар төлөвлөж, үүгээрээ Нийслэлийн газар олголтын асуудлаар сонсгол явуулах Түр хороо байгуулах гэж байгаа нь энэ.
Ингэснээр дөрвөн сонсгол зохион байгуулсан гэх нэртэйгээр “дархан цолоо мандуулах нь гарцаагүй. Угтаа бол өнгөрсөн хугацааны тайлан илтгэл дээрээ гишүүд дөрвөн сонсгол зохион байгуулсан гэх нэр зүүх гээд улайрч байгаа нь энэ юм уу даа.
Уг нь Улаанбаатарын газрын олголт аль 20 жилийн өмнөөс утгаа алдаж, газрын наймааг цэцэглүүлсэн. Нийслэлд газар зарж, газрын наймааг цэцэглүүлэх эхлэл аль М.Энхболдын үеэс тавигдаж, “Мон Уран”-ны Б.Наранхүүд зарж, цаашлаад үе үеийн хотын дарга нар, газрын алба, хотын менежерүүд баяжсан баримтыг бид дэлгээд буй. Ийн газрын асуудал, нийтийн тээвэр гэх нийслэлийн хамгийн тулгамдсан асуудлаар МАН-ынхны сонсголын улс төр үргэлжлэх гээд дуншиж байна. Сонсгол хийсэн сайн нэрийг УИХ зүүдэг ч сонголын үр дүн ард түмэн, Монгол Улсад өгөөжээ өгсөн нь лав алга.
Бодит байдал дээрээ үр дүн гардаггүй сонсголоор ард түмнийг төөрөгдүүлдэг, жинхэнэ хулгайчдаа сонсголоор хамгаалж үлддэг болтлоо сонсголын мөн чанар алдагдах хүртлээ хол явчихлаа. Эцэст нь нийслэлийн газар олголт, ногоон автобусны сонсгол нүүрс, хөгжлийн банкны сонсгол шиг л замхрах биз дээ:
| НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ОЛГОЛТ, НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛ НҮҮРС, ХӨГЖЛИЙН БАНКНЫ СОНСГОЛ ШИГ Л ЗАМХРАХ БИЗ ДЭЭ |
|
2026-08-08 21:31:41
Монголын волейболын баг 3:2-оор Японы багт хожигдлоо
2026-08-08 21:09:03
Г.Хонгорзул хүндийн өргөлтийн Азийн аваргын VI байрт шалгарчээ
2026-08-08 20:33:56
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |