Нүүрсний хулгайд хариуцлага тооцохыг шаардаж, жилийн өмнө Төв талбайд идэр есийн хүйтнээр хувцсаа тайлж эсэргүүцлээ илэрхийлж байлаа монголчууд. Төрийн ордонг түйвээх шахаж, хаалга үүдийг нь эвдэж, дотор нь сууж буй гишүүд хаалганыхаа нэр хаягийг авах хүртэл нь сандаргаж байв. Тэгж өндрийг авсан нүүрсний хулгайн асуудалд хариуцлага тооцож, шийдэлд хүрсэн нь одоогоор алга. Харин жил тойрсны эцэст нүүрсний хулгайн сонсголыг хоёр үе шаттай явуулж, өнгөрсөн долоо хоногт өндөрлүүлэв.
Монголын баялагийг улстөрчид, улс төрд нөлөө бүхий томчууд, бизнесийн бүлэглэлийнхэн хуваагаад авчихсан ноцтой баримтууд ч энд дэлгэгдлээ. Гэвч нүүрсний сонсгол хүлээлтэд хүрээгүй гэдгийг амтай болгон хэлж байна. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн сонсголд 577 хүн гэрчээр дуудаж, бичиг хүргүүлсэн ч 419 нь оролцов. Угтаа бол мөнөөх нэр дурдагсан томчууд хаалганы ард үлдэж, нүүрсний хулгайн цаад “эзэд” ирсэнгүй гэдгийг олон нийт шүүмжилж байна.

Нүүрсний сонсголыг хоёр үе шаттай явуулсан. Ингэхдээ Ардчилсан намынхныг эхний үед дуудан гэрчийн мэдүүлэг авсан. Үндсэндээ орон нутгийн Тавантолгойн нүүрсний асуудалд Ардчилсан намынхан орооцолдсон баримтуудыг энд танилцуулсан. Ингэхдээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, Зам, тээврийн хөгжлийн сайд асан, А.Гансүх, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, АН-ын дарга Л.Гантөмөр, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа, УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайхан тэргүүтэй АН-ын томчууд дуудагдсан.
Харин Түр хорооны дарга Б.Энхбаяр “Хоёрдугаар шатнаас манай намынхан танхим дүүргэнэ” хэмээн мэдэгдсэн ч мөн л дуудсан гэрчүүдийн тал нь ирсэнгүй. Тэр дундаа олны анхаарал татсан томчуудын нэр нь дуудагдснаас өөр баримтгүй үлдэв. Адаглаад нүүрсний хулгайн хэрэгт холбоотой хэмээн зарлаж байсан дугтуйнаас сугалсан 18-аас одоогийн Их хуралд суугаа гишүүд ч дурдагдаж байлаа. Тэр байтугай бүрэн эрхээсээ түдгэлзсэн, нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нар ч ирсэнгүй. Ерөөсөө нүүрсний хулгайн хэрэгт МАН, АН гэлтгүй холилдож, хуваагаад “идчихсэн” гэдэг нь илт болов. Гагцхүү сонсголд оролцоогүй томчуудын баримт үлдэж, оролцсон нэг нь “Хулгай хийгээгүй, гүтгэлээ, гүжирдлээ” гэсээр бүгд хэрэг хийгээгүй энхийн цагаан тагтаа болохоос холгүй сонсгол өндөрлөв.
Үүнээс нүүрсний хэрэгт буруутгагдан шалгуулж байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг сонсголд гэрчээр оролцуулах байх гэх хүлээлт их байв. Гэвч хуулийн байгууллагаас оролцуулах боломжгүй гэх шалтгаанаар ирээгүй гэх тайлбарыг Түр хорооноос өгсөн. Үндсэндээ нүүрсний хулгайн цаад сэжүүр Б.Ганхуягт бий яриа ч олны дунд бий. Харин ар гэрийнх нь зүгээс
Эдийн засгийг эргэлтэд оруулдаг нүүрсээс ашиг хүртээгүй улстөрч, баяжаагүй бизнесийнхэн алга. Магадгүй гэрчээр оролцоогүй томчуудын ард түүнээс ч их баримт үлдсэн байж мэдэх нь. Нүүрсний хулгайн сонсголоос харахад мон олчууд өнгөрсөн хугацаанд эдийн засгийн боломжоо тэр чигт нь цөөн хэдэн хүнд хулгайгуулчихсан гэж харахад ч буруудахааргүй байна. Үүний гороор өнөөдөр эрчим хүчний хязгаарлалттай, харанхуй хаалганы ард түгжигдснээс ялгаагүй сууж байна.
Наад захын жишээг дурдахад л өнгөрсөн хугацаанд гаалийн бүрдүүлэлтгүй гарсан нүүрсний хэмжээ 5.2 сая тоннд хүрч, 17.5 их наядын ашгаа алдчихсан баримт ил боллоо. Ухаандаа нүүрс тээврийн С зөвшөөрөл гэх нэрээр халхавчилсан хэдхэн компани Монгол Улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгийг хуваагаад авчихсан байх. Энд улс төрд суугаа нөлөө бүхий төрийн түшээд нарын компаниуд байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Тэр байтугай Үндсэн хуулиас дээгүүр эрх мэдэлтэй сумын Засаг дарга нартай болсон баримт ч ил болов. Өмнөговь аймгийн Ханбогд сумыг тэр чигт нь гаднын хөрөнгө оруулалттай компаниудад Засаг дарга нар нь тушаачихсан бололтой. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт, Ш.Эрдэнэжаргал нар 40 гадаадын аж ахуйн нэгж, иргэнд Гаалийн хяналтын бүс, авто зогсоол байгуулах нэрийдлээр газар эзэмшүүлэхээр өгсөн байж болзошгүй баримт сонсголын үеэр ил боллоо. Нүүрсний сонсголын үеэр шинжээчийн танилцуулснаар “Ханбогд сумын нутаг дэвсгэрийн газрыг хууль бусаар олгосон эсэх талаар шалгахад 11 хуулийн этгээдэд 81.5 га газрыг газрын дуудлага худалдааны үнэ төлөгдөөгүй байхад олгожээ. Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах 1-40 га хэмжээтэй нийт 457.3 га газрын эзэмших эрхийг гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээдэд олгосон байна.
Гадаадын хөрөнгө оруулалттай хоёр хуулийн этгээдэд эрчим хүчний зориулалтаар 4100 га газар эзэмших эрх олгосон” хэмээн танилцуулсан.
.jpg)
Түүнчлэн Улаанбаатар хотыг утаагүй болгосон гэх Тавантолгой түлш ХХК-ийн ТУЗ-ын гишүүд өөрсдийгөө 1.1 тэрбум төгрөгөөр шагнасан гэх баримтууд ч ил боллоо.
“Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн оффтейк гэрээний ар нуугдсан баримтуудыг танилцуулав. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233 км төмөр замын ажлыг 2019 онд Д.Баясгалангийн “Бодь интернэшнл” ХХК-д тендергүйгээр өгсөн. Улмаар өндөр үнээр буюу 1.3 тэрбум ам.доллараар санхүүжүүлж, үүнийхээ 895 сая ам.долларыг нь “Эрдэнэс тавантолгой” ХК-аас нүүрсээр төлөх оффтейк гэрээнүүдийг байгуулсан. Тэгээд болоогүй, Д.Баясгалангийн гарын үсэгтэй бүх гэрээнүүдийг нь улсын нууцад оруулсан гэх баримтууд ч ил боллоо.
Ийн 14 хоног үргэлжилсэн нүүрсний сонсголоос томчууд нь бултаж, гэрчүүд нь “гэмгүй” болж цайрахын наагуур мэдүүлгээ өгөв. Цаашлаад нүүрсний сонсгол улстөрчид нэгнээ намнах, хэдхэн хүн рүү чиглүүлэх сонгуулийн урьтал байсан нь ч энд анзаарагдав. Жинхэнэ нүүрсний хулгайг хаана үүрлэсэн бэ гэдэг зангилаа бүрэн тайлагдалгүй өнгөрснийг ч энд сануулах нь зүйтэй биз. Төв талбайд хийсэн нүцгэн жагсаалын үр дүн ингээд дуусаж мэдэх нь. Харин цаашид нүүрсний хулгайн энэ том бүлэглэлийг таслан зогсоох эсэх нь шүүх, хууль хяналтын байгууллагын үүрэг болж үлдэх биз.
| ТОМЧУУД НЬ БУЛТАЖ, ГЭРЧҮҮД НЬ “ГЭМ”-ГҮЙ БОЛСОН НҮҮРСНИЙ СОНСГОЛЫН ДУУЛИАН |
|
Мал, тэжээвэр амьтдын тооллого эхэллээ
2025-12-07 13:22:53
О.Уранбаяр, Л.Анхзаяа нар хэсгийн аваргын төлөө барилдана
2025-12-07 10:42:34
ШИНЭ ЖИЛИЙН ГОЁЛЫН ДААШИНЗ 69 МЯНГААС, НҮҮР БУДАЛТ, ҮС ЗАСАЛТ БАГЦААРАА 150 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙНА
2025-12-07 09:02:28
“Moon Dance” хамтлаг стандарт бүжгийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-07 09:00:17
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАНД СЛАМ” ӨНӨӨДӨР ӨНДӨРЛӨНӨ
2025-12-07 08:20:00
Я.Батжаргал пауэрлифтингийн Азийн аварга боллоо
2025-12-07 07:10:00
Э.Адьяатөмөр пауэрлифтингийн Азийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2025-12-07 07:00:00
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-07 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-07 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-07 07:00:00
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-07 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: ТРАУМА КИНОНЫ ХҮСЛЭНГИЙН ДҮР ГЭР БҮЛИЙН САЛАЛТ ХҮҮХДЭД ХЭРХЭН ХҮНД НӨЛӨӨЛДГИЙГ ХАРУУЛНА
2025-12-07 07:00:00
Уур амьсгалд тэсвэртэй эрүүл мэндийн салбарын шилжилт хийнэ
2025-12-06 16:51:07
Э.Цэндбаатар дэлхийн аваргын эхний тулаанаа хийнэ
2025-12-06 14:40:11
Б.Энх-Оргил “One Championship” холбооны 66 кг-ын жингийн аварга боллоо
2025-12-06 13:29:04
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
2025-12-06 13:18:45
Ж.Анударь “Токио-2025 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-12-06 13:14:22
Даваа гарагаас дунд ангийнхан цахимаар, бага ангийнхан танхимаар хичээллэнэ
2025-12-06 12:26:21
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
2025-12-06 11:36:26
ЭМДЕГ-ын 1800-1363 лавлах утсанд өдөрт 500-600 дуудлага хүлээн авч байна
2025-12-06 11:13:54
МИНЖИЙН ХАНГАЙН ХӨВЧ ТАЙГААС...
2025-12-06 08:00:00
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-06 07:41:38
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАН СЛАМ” ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ
2025-12-06 07:10:00
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян сургалт боллоо
2025-12-06 07:04:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-06 07:00:00
“ДОРНОДШИМ АГРО” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ц.ЦЭВЭЛМАА, Ц.ИЧИНХОРЛОО НАР БНХАУ-ААС АГРОНОМИЧ АВЧИРЧ, СҮХБААТАР АЙМАГТ ХАЛУУН ТОГООНЫ АМТЛАГЧ НЭРЭЭР ХАР ТАМХИНЫ УРГАМАЛ ТАРЬЖЭЭ
2025-12-06 07:00:00
ЗАСГИЙН САЙД НАР ДӨРӨВ “ХУВААГДАЖ”, Г.ЗАНДАНШАТАР ОНООС ӨМНӨ ТАНХИМААСАА “ШҮД СУГАЛАХ”-ААР БОЛСОН УУ
2025-12-06 07:00:00
БАЯР НААДМЫН ХУУЛИАС ӨӨР УРДАА БАРИХ ХУУЛИЙН ТӨСӨЛГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮД ИЧИГ
2025-12-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |