Чоно борооноор гэгч л болж байна даа, МАН-ынхан. Улс даяараа эх орноосоо оргон зайлсан гэх Т.Бадамжунайг албадан авчрах хойгуур нь Сонгуулийн хуулиа өргөн барих гээд бэлдчихсэн байжээ. Үндсэндээ олны анхаарлыг татсан дуулиан шуугиантай хэргүүдийг ар араас нь явуулж байгаад Сонгуулийн хуулийг чимээгүйхэн батлах технологийг эрх баригч намынхан хэдийнэ тооцоолсон байсан нь энэ бололтой.
Угтаа бол Сонгуулийн хуулиар холимог тогтолцоог оруулж, намын жагсаалтаар УИХ-д суух 38 гишүүнээ тэд чимээгүйхэн шургуулах гээд мөн ч их арга, заль зохиож байна даа. Сонгуулийг хуулийг өөрчлөхөд хоёрхон сарын хугацаа үлдсэн. Хуулийн төслийг яаралтай батлах шаардлага үүссэн гэсэн үг.
Тэд Үндсэн хуульд өөрчлөлт хийж, өөрсдөдөө ашигтай заалт оруулах гэж мөн ч их улайрсан даа. Эцэст нь “чих зөөлөнтэйгөөр” нь гэдэг шиг Сонгуулийн тухай хуулийг онилж, иргэдэд таалагдах, таалагдахгүй нь хамаагүй гээд сонгуулийн тогтолцоог өөрчлөхөөр тогтов. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн хугацаандаа багтаж хөдлөхгүй л бол МАН-д ямар ч шаанс үлдээгүй гэдэг нь улам бүр нотлогдож байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын даргын захирамжаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Парламентад суудалтай МАН, АН, ХҮН-ын төлөөлөл тус Ажлын хэсэгт багтаж ажиллаад, Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулсан. Үндсэн хуулийн 21.4-т Сонгууль болохоос нэг жилийн дотор Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглосон заалт бий. Тиймээс зургадугаар сарын 20-ноос өмнө Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, батлах ёстой. Энэ дагуу Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулж, өнөөдрийн Бүлгийн хурлаар хэлэлцүүлж, ирэх лхагва гарагийн Засгийн газраас саналыг нь авч, УИХ-д өргөн барих бэлтгэл хангаж байна. УИХ-ын Сонгуулийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлт тусгагдсан таван өөрчлөлтийг хэлье. Нэгдүгээрт, Сонгуулийг холимог системээр явуулдаг болохоор тогтож байгаа. Манай намын бүлэг болон парламентад суудалтай намууд ингэж шийдсэн. Өөрөөр хэлбэл 50 хувь нь мажоритар, 50 хувь нь пропорциональ буюу намын жагсаалтын тогтолцоо байх юм. Хоёрдугаарт, Сонгуулийн зардлыг бууруулахтай холбоотой асуудлыг тусгасан. Зурагт самбар, ухуулагч шадар туслахуудын тоог багасгаж, аль болох хямд зардалтай сонгууль явуулахад хоёр дахь гол өөрчлөлт чиглэж байгаа. Гуравдугаарт, гадаадад байгаа сонгогчдын саналыг авах асуудлыг тусгасан. Дөрөвдүгээрт, улс төрийн намуудад босго тавина. Энэ босгыг гурван хувь байх ёстой гэж үзэж байгаа. 2012 онд таван хувь байсан, энийг гурав болгох ёстой гэж үзэж байгаа. Тавдугаарт, нэр дэвшигчдийн доторх нэг хүйсийн эзлэх хувь 30-аас доошгүй байна гэж тусгасан. Одоо мөрдөж буй Сонгуулийн тухай хуульд 20 хувь байгаа. Мөн сонгуулийн холимог тогтолцоогоор 38:38 буюу УИХ-ын гишүүн 76 байх ёстой гэдэг зарчмаар төслөө боловсруулсан. Намын нэрийн ард нуугдаж нэр хүндгүй хүмүүс сонгогдох гэж байна гэдэг шүүмжлэл байдаг учраас намын нэрийг, нэр дэвшигчийн нэртэй нь хамт бичиж өгөхөөр зохицуулж өгнө” гэх мэдээлэл өгсөн билээ.
Гэвч Сонгуулийн хуулийг боловсруулах Ажлын хэсэгт батсан Ардчилсан намынхан холимог тогтолцоогоор сонгууль явуулахыг дэмжсэн ч, хувь тэнцүүлэх харьцаан дээр санал нэгдээгүй тул тусдаа хуулийн төсөл өргөн мэдүүлээд буй. Тодруулбал, Ардчилсан намаас өргөн мэдүүлж буй хуулийн төсөл дээр 48/28 буюу мажоритар тогтолцоогоор 48 гишүүнийг сонгож, 28-ыг нь намын жагсаалтаар оруулах шаардлагатай гэдэг саналаа УИХ-ын дарга уламжлаад байгаа юм.
Ийн энэ хаврын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг яаралтай хэлэлцүүлэн батлах нь тодорхой болоод байна. Яг Сонгуулийн хууль хэлэлцүүлэхтэй зэрэгцүүлэн нийгэмд дуулиан тарьсан хэргүүдийг олны анхааралд авч ирсэн. Угтаа бол МАН дуулиант хэргүүдээр далимдуулж, Сонгуулийн хуулиа өөрт ашигтайгаар батлах уу гэдэг хардлага олны дунд бий болчихлоо. Эрх баригч намынханд ийм туршлага арвин бий. Тухайлбал, саяхан чуулган завсарлахтай зэрэгцүүлэн, Сар шинийн баяраар Н.Учралын гэх тодотголтой Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах гэх дуулиант хуулийг баталсан ч Ерөнхийлөгчийн “босгонд” тээглэсэн удаатай.
Үндсэндээ МАН-ынхан Ж.Бадамжунайгаар далимдуулж, сонгуулийн хуулиа “машиндах” гэж байгаагаа илэрхийлчихлээ, эрх баригчид.
| МАН Ж.БАДАМЖУНАЙГААР ДАЛИМДУУЛЖ, СОНГУУЛИЙН ХУУЛИА “МАШИНДАХ УУ” |
|
“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”
2026-04-21 17:41:07
Хүндийн өргөлтийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-04-21 15:57:11
ЦЕГ-аас Азийн аваргаас медаль хүртсэн Т.Тулга, Э.Дэлгэрмаа шагнав
2026-04-21 12:26:29
Өсвөрийн боксчид Азийн аваргыг зорин мордлоо
2026-04-21 12:17:20
2026-04-21 12:00:00
Дорнод, Хэнтий аймагт хээрийн гурван түймэр бүртгэгдлээ
2026-04-21 10:08:11
ДҮРЭЭ ЭЗЭГНЭГЧ
2026-04-21 08:30:31
Л.ЛХААСҮРЭН АГСНЫ ОХИН ЭНХТҮВШИН: ААВ МИНЬ ШАГДАРЫН ДҮРД ТОГЛОСНЫХОО ДАРАА ЧУЛУУ ШИДҮҮЛЖ БАЙСАН Ч "БҮТЭЭСЭН ДҮР МИНЬ ХҮНИЙ СЭТГЭЛД ХҮРСЭН БАЙНА ДАА" ГЭЭД БАЯРЛАЖ БИЛЭЭ
2026-04-21 07:00:09
ХАНЬ МИНЬ ХАЛГАЙНЫ ШҮҮС УУСААР ХЯТАДЫН ШОРОНГООС АМЬД СУЛЛАГДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-04-21 07:00:00
ЗИ 461-ИЙН КАМЕРТ...
2026-04-21 07:00:00
“ГАЛЗУУ ЮРА”
2026-04-21 07:00:00
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.БАТ-АМГАЛАНГИЙН ЗУРГААН ХАУС
2026-04-21 07:00:00
Театрын уран бүтээлчид “Үнэний хаан будда” жүжгийн төсөл эхлүүлнэ
2026-04-20 19:33:53
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-04-20 14:02:39
МУГЖ Б.Сарантуяад төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-04-20 13:56:18
Сүхбаатарын талбайд иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулна
2026-04-20 11:04:40
Өвлийн аялал жуулчлалд үүдээ томоор нээцгээе
2026-04-20 10:51:04
Ногоон автобусны хэргийг хэлэлцэж байна
2026-04-20 10:43:11
ТОДРОН ТОДРОХ ТОД ӨНГӨ
2026-04-20 07:54:31
МАН-ЫН БЭТ Э.ОДБАЯРЫГ О.АМГАЛАНБААТАР ЗАЛГАМЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-20 07:31:11
Ш.БАРАНЧУЛУУН: АВАРГА ТОСОН, ГАНГА ЗЭРЭГ 200 ГАРУЙ НУУРЫГ СЭРГЭЭЖ, УСНЫ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХАД 43 ЖИЛ ЗҮТГЭЛЭЭ ДЭЭ
2026-04-20 07:30:12
ЭМЭГТЭЙ ГУРВАН АВАРГАТАЙ, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЯЛАГДАЛ ҮРГЭЛЖИЛСЭН АЗИЙН АВАРГА
2026-04-20 07:10:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-04-20 07:00:00
АТГ-Т АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ЭЭРЭГДЭЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-04-20 06:57:12
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-04-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна
2026-04-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |