Монгол Улсын эдийн засагт их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй, олон холбогдогчтой нүүрсний хулгайн хэргийг гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээд л хаачихгүй байлгүй дээ, хуулийн байгууллагынхан. Ямартай ч эхний ээлжинд нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татагдан шалгуулж байгаа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа Улсын ерөнхий прокурор Их хурлын даргад өргөн мэдүүлснээр Халдашгүй байдлын дэд хорооны хурлаар хэлэлцүүлж, гишүүд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах шаардлага үүссэн гэдэг дээр санал нэгдэв.
Өнөөдөр УИХ чуулганы нэгдсэн хуралдаанаар Байнгын хороодоос гарсан саналыг үндэслэн бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эсэхийг шийднэ. Тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал дээр МАН-ынхан нэгдсэн. Ингээд МАН хоёр гишүүнээ буруу харж уйлан, зөв харж инээн байж бүрэн эрхээс нь чөлөөлөх дээрээ хүрээд байна.
Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан “Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрсөн тав дах өдөр оруулж ирсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг үндэслэлгүй хөрөнгөжсөн, зохион байгуулалттай бүлэг байгуулсан үндэслэлээр шалгаж байгаа. 11 хүнтэй уулзахыг нь хязгаарлаж, хориг тогтоосон. Нэг хүнийг цагдан хорьсон байна. Мөн 119 гаруй хүнээс мэдүүлэг авсан. Харин УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг мөнгө угаах, хөрөнгө завших, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэсэн дөрвөн зүйлээр яллагдагчаар татсан. Нийт 66 хүн гэрчээр дуудагдаж, 11 хүнийг яллагдагчаар татаж, шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Н.Наранбаатар гишүүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж яллагдагчаар татсан. Мөрдөх байгууллагад шалгах бололцоог нь хангах үүднээс түдгэлзэх санал оруулсан. Түдгэлзүүлэхгүйгээр ажиллагаа явуулах нь шалгаж байгаа мөрдөгч болон хяналт тавьж байгаа прокурорт эрсдэл үүснэ. Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны аль нэг газар нь нэгжлэг хийхэд гишүүний хамаарал бүхий объектод халдвал хууль бус үйл ажиллагаа болдог. Гишүүний халдашгүй дархан байдалд нөлөөлсөн болно. Энэ талаар УИХ-ын тухай 9.8-т энэ талаар заасан байдаг. Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн дуусаагүй байхад гүтгэлээ гэдэг нь өрөөсгөл ойлголт” гэх тайлбарыг хийгээд буй.
Үргэлжлүүлэн МАН-ын бүлэг хуралдаж, Халдашгүй байдлын дэд хорооны санал дүгнэлттэй танилцсан. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн хуралдаанаар Улсын ерөнхий прокурорын саналыг сонсож, Халдашгүй байдлын дэд хорооны мэдээллийг сонслоо. Эндээс гаргасан шийдвэрийг мөн танилцуулсан. Бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, баримтаж байгаа намын байр суурийг илэрхийлж, чиглэл өглөө. Энэ чиглэлд УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах шаардлагатай гэж МАН-ын даргын хувьд байр сууриа илэрхийллээ. Тиймээс УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг МАН-ын бүлэг дэмжиж байгаа юм” гэлээ.
Үнэхээр МАН, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хулгайч нартайгаа тэмцэнэ л гэж байгаа бол нүүрсний хулгайн хэргээ нэр мөр болгож, дараа дараачийн гишүүддээ ч хариуцлага тооцох нь зүйтэй. Тухайлбал, нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гишүүдийн нэрсийг анх АТГ-аас зарлахад МАН-аас УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Ш.Раднаасэд, Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нарын нэр ил болж байсан. Хуулийн байгууллагаас нэрийг нь зарласан гишүүдээс гадна нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон байж болзошгүй олон гишүүн бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн С.Батболд, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Ц.Даваасүрэн нарын гишүүдийн хамаарал бүхий этгээдүүд нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон байж болзошгүй баримтуудыг бид өмнө нь ил болгож байлаа.
Энэ таван гишүүнээс ердөө Н.Наранбаатарын асуудал л УЕП дээр очиж, шинээр Т.Аюурсайхан, Б.Энх-Амгалан нарыг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байдаг. Түүнчлэн Ж.Мөнхбатыг нүүрсний хулгайн хэргээр хуулийн байгууллага шалгаж эхэлсэн ч тэрбээр өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, өнгөрсөн баасан гарагт түүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөөд буй. Ардын намын гишүүдээ гадна Ардчилсан намын хоёр гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөж байгаагийн нөгөө нь А.Адъяасүрэн. Тэрбээр “Би хуулийн байгууллагад шалгуулж байгаа нь үнэн. Гэхдээ нүүрснийй хэрэг биш авлига албан тушаалын хэрэг” хэмээн хайнга ч юм шиг, хадуурсан ч юм шиг тайлбар өгсөн.
Ерөнхий сайд үнэхээр л хэлсэндээ хүрвэл нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон бүх гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх бололцоогоор нь хангаж, эхлүүлсэн ажлаа нэг мөр шийдэх нь зүйн хэрэг биз ээ.
| НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН БҮХ ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭН ШАЛГАЯ |
|
О.Уранбаяр “Токио-2025 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-12-07 15:26:04
Мал, тэжээвэр амьтдын тооллого эхэллээ
2025-12-07 13:22:53
О.Уранбаяр, Л.Анхзаяа нар хэсгийн аваргын төлөө барилдана
2025-12-07 10:42:34
ШИНЭ ЖИЛИЙН ГОЁЛЫН ДААШИНЗ 69 МЯНГААС, НҮҮР БУДАЛТ, ҮС ЗАСАЛТ БАГЦААРАА 150 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙНА
2025-12-07 09:02:28
“Moon Dance” хамтлаг стандарт бүжгийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-07 09:00:17
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАНД СЛАМ” ӨНӨӨДӨР ӨНДӨРЛӨНӨ
2025-12-07 08:20:00
Я.Батжаргал пауэрлифтингийн Азийн аварга боллоо
2025-12-07 07:10:00
Э.Адьяатөмөр пауэрлифтингийн Азийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2025-12-07 07:00:00
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-07 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-07 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-07 07:00:00
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-07 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: ТРАУМА КИНОНЫ ХҮСЛЭНГИЙН ДҮР ГЭР БҮЛИЙН САЛАЛТ ХҮҮХДЭД ХЭРХЭН ХҮНД НӨЛӨӨЛДГИЙГ ХАРУУЛНА
2025-12-07 07:00:00
Уур амьсгалд тэсвэртэй эрүүл мэндийн салбарын шилжилт хийнэ
2025-12-06 16:51:07
Э.Цэндбаатар дэлхийн аваргын эхний тулаанаа хийнэ
2025-12-06 14:40:11
Б.Энх-Оргил “One Championship” холбооны 66 кг-ын жингийн аварга боллоо
2025-12-06 13:29:04
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
2025-12-06 13:18:45
Ж.Анударь “Токио-2025 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-12-06 13:14:22
Даваа гарагаас дунд ангийнхан цахимаар, бага ангийнхан танхимаар хичээллэнэ
2025-12-06 12:26:21
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
2025-12-06 11:36:26
ЭМДЕГ-ын 1800-1363 лавлах утсанд өдөрт 500-600 дуудлага хүлээн авч байна
2025-12-06 11:13:54
МИНЖИЙН ХАНГАЙН ХӨВЧ ТАЙГААС...
2025-12-06 08:00:00
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-06 07:41:38
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАН СЛАМ” ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ
2025-12-06 07:10:00
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян сургалт боллоо
2025-12-06 07:04:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-06 07:00:00
“ДОРНОДШИМ АГРО” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ц.ЦЭВЭЛМАА, Ц.ИЧИНХОРЛОО НАР БНХАУ-ААС АГРОНОМИЧ АВЧИРЧ, СҮХБААТАР АЙМАГТ ХАЛУУН ТОГООНЫ АМТЛАГЧ НЭРЭЭР ХАР ТАМХИНЫ УРГАМАЛ ТАРЬЖЭЭ
2025-12-06 07:00:00
ЗАСГИЙН САЙД НАР ДӨРӨВ “ХУВААГДАЖ”, Г.ЗАНДАНШАТАР ОНООС ӨМНӨ ТАНХИМААСАА “ШҮД СУГАЛАХ”-ААР БОЛСОН УУ
2025-12-06 07:00:00
БАЯР НААДМЫН ХУУЛИАС ӨӨР УРДАА БАРИХ ХУУЛИЙН ТӨСӨЛГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮД ИЧИГ
2025-12-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |