Энэ долоо хоногийн улс төрд өрнөх гол дуулиан нь УЕП-оос Их хурлын даргад өргөн мэдүүлсэн гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал болох нь. Тодруулбал, УЕП нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж буй УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа Их хуралд өнгөрсөн баасан гарагт өргөн мэдүүлсэн гэгдэж буй. Тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаврын чуулганы эхэнд хэлэлцэх байсан ч УЕП Жаргалсайхан гадагшаа томилолтоор явсан тул дээрх асуудал түр хойшлоод байсан гэх. Түүнчлэн ардын намынхан ч дотроо гурван гишүүний асуудлыг түр харзнаж, цаг үеийн байдлыг хүлээж байсан гэх мэдүүллүүд бий. Нэгэнт гурван гишүүний бүрэн эрхийн асуудлыг Их хуралд оруулчихсан учраас хуулийн дагуу хэлэлцэж, шийдвэрлэнэ. Өмнө нь Хөгжлийн банзны хэрэгт холбогдсон гишүүдийг МАН цээжээрээ хамгаалаад үлдэж чадсан ч энэ удаагийн хэргийг хамгаалах нүүргүй болтлоо хол явчихсан байгаа.
Тэр байтугай Төв талбайд гишүүдийг чөлөөлөх жагсаал өрнөж, тэдэнтэй холбоотой акцууд ч өрнөхийг үгүйсгэхгүй. Гишүүдтэй холбоотой зураг, бичлэгүүд цацагдаж, ард түмний дэмжлэгийг авах бүх л аргаа Засгийн газар авахад бэлдсэн байгаа нь тодорхой. Ерөнхий сайд өнгөрсөн баасан гарагт чуулганы хуралдаанд оролцох үеэрээ “Монгол Улсын экспортын 93 хувь нь нүүрс, зэс дээр тогтож байдаг. Нүүрс, зэс гэсэн бүлэглэлтэй болсон байна. Бүгдийн банкаар дамжуулж улстөрийг барьцаалах гэсэн болсон байна, нууц биш. Ордны эргэн тойронд байгаа байшинд шийдвэр гаргадаг болсон байна. Цаашаа явъя гэвэл нүүрс дагасан мафийг ил болгохоос өөр аргагүй. Ингэж байж л цэгцэлнэ. Ойрын ирээдүйд энэ хоёр бүтээгдэхүүн ил тод байхгүй бол шударга ёс ярих хүнд. Нөхцөл байдлыг өөрчилнө л гэж байгаа юм. Энд МАН, АН хэн байх нь огт хамаагүй. Т.Аюурсайхан сайдын хувьд яллагдагчаар татагдсан. Өөрөө орж ирж уулзсан, ажлаа өгөөд шалгуулахаа хэлсэн. Би сайд нартаа хэлсэн, ямар нэгэн хэрэгт холбогдох юм бол ажлаа өгөөд шалгуул гэж. Аалзны тор шиг хэрсэн авлигачдын торыг тасалж байж л эрх зүйт төрийн талаар ярих боломжтой болно
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан сайдын суудлаа хүлээлгэж өгч болох ч бүрэн эрхээсээ түдгэлзэхгүй гээд гүрийгээд суучихсан гэх яриа ч МАН-ынхан дунд бий. Тэрбээр Засгийн газрын гишүүн болон УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах саналаа нэг өдөр хамт нь гаргасан ч, гишүүний бүрэн эрхээс татгалзах албан бичгээ УИХ-ын даргад өргөн мэдүүлэлгүй, дарж үлдсэн гэх асуудал байгаа юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ гишүүний бүрэн эрхээ хугацаанд нь дуусгана гэж Ардын намынханд хатуухан сануулга өгч, гишүүдэд их хэмжээний мөнгө амласан гэх яриа ч олны дунд гараад байна. Тэрбээр нүүрсний хулгайн хэргийн талаар “"Би дуудсан цагт нь очоод шалгуулж байгаа. Тиймээс УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх шаардлагагүй гэж бодож байна. Би орон нутгийн Тавантолгой компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар оролцдоггүй” гэх тайлбар өгсөн удаатай.
Үнэхээр МАН, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хулгайч нартайгаа тэмцэнэ л гэж байгаа бол нүүрсний хулгайн хэргээ нэр мөр болгож, дараа дараачийн гишүүддээ ч хариуцлага тооцох нь зүйтэй. Тухайлбал, нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гишүүдийн нэрсийг анх АТГ-аас зарлахад МАН-аас УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Ш.Раднаасэд, Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нарын нэр ил болж байсан. Хуулийн байгууллагаас нэрийг нь зарласан гишүүдээс гадна нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон байж болзошгүй олон гишүүн бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн С.Батболд, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Ц.Даваасүрэн нарын гишүүдийн хамаарал бүхий этгээдүүд нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон байж болзошгүй баримтуудыг бид өмнө нь ил болгож байлаа.
Ийн нүүрсний хулгайн холбогдсон гишүүд ганц нэгээр тогтохгүй. Тиймээс Засгийн газар эхлүүлсэн ажлынхаа эцсийг үзэж, дараагийн гишүүдийн хэргийг шалгахад бүх л талаараа туслах ажилд нь дэмжлэг үзүүлэх нь зөв. Нөгөө талаараа хуулийн байгууллагаас хэрэгт холбоотой үгүйг нь чөлөөлөхийн тулд УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдлаас нь чөлөөлж өгөх үүрэг Их хуралд ирээд байна.
Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттай горимоор хуралдаж шийдвэрлэх талаар яриа гарч байгаа.
| ГУРВАН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ “ХӨНДӨӨД” НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРГЭЭ ХААЧИХГҮЙ Л БАЙГААСАЙ |
|
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |