-ХОЁР ЖИЛИЙН ӨМНӨӨС ТӨЛӨВЛӨСӨН ТОХИРОЛЦСОН, БЭЛДСЭН УГ АЙЛЧЛАЛААР ГАНЗАГА ДҮҮРЭН ИРНЭ ГЭХ ИХ ХҮЛЭЭЛТЭД ХҮРСЭНГҮЙ ДЭЭ-
Сар шинийн босгон дээр Ерөнхий сайд БНСУ-ыг зорьж, төрийн өндөр түвшний айлчлал хийгээд ирсэн. Монголчуудын хувьд атга гурил, аргал түлшээ гуйхаас холгүй амьжиргаагаа залгуулдаг Солонгос Улстай хамтын ажиллагаагаа дээшлүүлэх, чухал айлчлал энэ байв. Гэвч баярын уур амьсгалд дарагдаад үр дүнг нь бараг мартагдах шахлаа.
Үндсэндээ манай улс Солонгос Улсад олон жилийн дараа хийж буй бүрэн хэмжээний, том айлчлал гэдгээрээ ач холбогдолтой. Мөн хоёр улсын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хөгжүүлэхээр хоёр жилийн өмнөөс төлөвлөсөн учир айлчлалын үр дүнг эргэж харах, дүгнэж үзэх хэд хэдэн шалтгаан бий.
Гаднын улсад суугаа монголчуудын тэн хагас нь тус улсад гэрээт болон албан бусаар ажиллаж, амьдарч, амьдралын эх үүсвэрээ бүрдүүлдэг, өвдөж зовсон ч өмнө өө барьдаг ганц улс нь Солонгос Улс болсон. Энэ хүнд цаг үед Ерөнхий сайдын айлчлалд нийтээрээ ач холбогдол өгч, хүлээлт үүсэх нь тодорхой байв. Гэвч энэ удаагийн айлчлал иргэдийн хүлээсэн шиг үр дүнтэй болж, хоёр улсын харилцаанд том ахиц авчрах яриа хэлэлцээр өрнөсөнгүй.
Уг нь ч Ерөнхий сайд танхимын сайд нараа сорчлон, Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнээрээ явах нь холгүй, улсдаа толгой бизнесийн салбарынхнаа, урлаг соёлынхонтой нь хуу хамаад, өргөн бүрэлдэхүүнтэй тус улсыг зорьсон. Тус улстай найрамдалтай харилцаа тогтоогоод 30 гаруй жилийн нүүрийг үзэж, уг харилцааг дараагийн 30 жилд улам гүнзгийрүүлэх, монголчуудад дэм болох чухал даалгаврыг Ерөнхий сайд хүлээсэн гэсэн үг. Гэвч манай улс найрамдалт харилцаагаа сайжруулах нь битгий хэл өмнөх харилцаагаа хэвээр хадгалахдаа анхаарч, царай алдаж, бөхөлзөж бөхөлзөж ирлээ дээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх хүрээнд Монгол, Солонгосын Бизнес форумын нээлтийн ажиллагаанд оролцон, тус улсын томоохон компаниуд, банк санхүүгийн байгууллагын удирдлагатай уулзалт хийж, үйл ажиллагаатай танилцах хуваарьтай, том зорилготой тус улс руу мордсон.
ӨМНӨХ ЕРӨНХИЙ САЙДЫН ҮЕД ХЭДИЙНЭЭ ЯРЬЖ, ТОХИРОЛЦСОН ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭРҮҮДДЭЭ ГАРЫН ҮСЭГ ЗУРААД БУЦААД ИРЛЭЭ
Гэтэл очсон даруйдаа л хэдэн жилийн өмнөөс ярьсан хоёр улсын визний хөнгөлөлт, өвчтэй зовлонтой хүмүүсээ хөнгөлөлттэй зорчуулах гэх мэт улиг болсон хуучин асуудлаа ярьсаар өмнөх Ерөнхий сайдын үед хэдийнээ ярьж, тохиролцсон гэрээ хэлэлцээрүүддээ гарын үсэг зураад буцаад ирлээ.
Уг нь Ерөнхий сайдын айлчлалын үеэр Солонгост суугаа монголчууд улс оронд тулгамдсан асуудлыг, гарц шийдэлтэй нь тодорхой сануулж байгаа харагдсан. Ухаандаа улсдаа бизнес эрхлэх боломжийг нь нээгээд өгчихвөл эх орондоо очих хүсэлтээ иргэн олон байгааг ч уламжилж байв. Хэрэв зээ тэдний санаа санаачилгыг Ерөнхий сайд анхаарч үзсэн бол хоёр улсын харилцаанд том ахиц авчрах чухал асуудлыг энэ удаагийн айлчлалаар хөндөх байлаа.
Харамсалтай нь, Ерөнхий сайд өмнө нь ярилцсан гэрээ хэлэлцээрүүдээ үзэглээд, шинэ харилцаа, шинэ санаачилга, дараагийн уулзалтын төлөвлөгөөнд багтаах яриа хэлэлцээр гэх мэт хэтийн зорилготой шийдлүүдээ нэгийг ч дурсалгүй, “хоосон” буцаж ирэв. Ёстой л их санасан газар есөн шинэ хоосон гэгчийн үлгэрээр болов бололтой. Ухаандаа аль хоёр жилийн өмнөөс төлөвлөсөн тохиролцсон, бэлдсэн уг айлчлалаар ганзага дүүрэн ирнэ гэх их хүлээлтэд тэр энэ удаад хүрсэнгүй дээ.
Өөрөөр хэлбэл, бүтэн хоёр жилийн өмнө төлөвлөсөн бүрэн хэмжээний айлчлалд манай улс бэлтгэлгүй шахам оролцсон гэх шүүмжлэл ч олны дунд байна. Шинэ төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлт ярихын оронд үндэсний гэгдэх хэдэн хөгжимчин дуучнаараа халхавч хийн, төрийн томчуудынх нь өмнө дуулуулж, хуурдуулж, дуулсан дуундаа өөрөө уярна гэгчийн адилаар өөрсдөө алга, ташиж, инээж, уярч суусаар буцаж, ирсэн нь нууц биш юм. Угтаа бол урлаг соёлынхоо хөгжлөөр дэлхийд дээгүүрт жагсаж, улсынхаа төсвийн ихэнх хувийг урлаг соёлынхоо орлогоор бүрдүүлдэг тус манай урлагийн тоглолт тийм ч содон сонин байхгүй нь тодорхой л байлтай. Улсдаа л урдаа барьдаг урлаг соёлын үндэсний гэгдэх цөөн хэдэн хөгжимчин, дуучнаа юуханд ч дагуулж явдаг манай төрийн өндөрлөгүүд том айлчлалд дэндүү жижигдэж байгаагийн нэг илрэл нь энэ байлаа даа.
Түүнчлэн Ерөнхий сайд өнгөрсөн оны есдүгээр сард ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцох үеэр Тагнуулын ерөнхий газраас иргэн Ч.Мөнхбаярыг гаднын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, мөнгө авч байсан гэх үндэслэлээр хуулийн байгууллагаас шалгаж, цагдан хорьсон байдаг. Энэ нь ч мөн цаг хугацааны хувьд Ерөнхий сайдын айлчлалтай давхацсан нь зүгээр ч нэг давхцал биш байлтай.
Энэ удаагийн айлчлалын үеэр олны анхааралд байсан койнтой холбоотой асуудлууд цахимд газар авч, койныг үндэслэгч гэгдэх хэд хэдэн хүнийг баривчилсан нь цаг хугацааны хувьд Ерөнхий сайдын айлчлалтай яв цав таарчихлаа. Энэ мэт жишээнээс харахад Ерөнхий сайд гадаад харилцаагаа сайжруулах тал дээр туршлага дутаж, зангараг байгааг батлан харуулж байна. Угтаа бол Харвардын Их сургууль төгссөн өндөр боловсролтой, зузаан намтартай, улс төрд удаан тогтнох хүсэлтэй түүний хувьд төрийн том хэмжээний айлчлалууд оноо нэмж, боломж авчрах байлаа. Харамсалтай нь, Ерөнхий сайд, танхимын сайд нар нь энэ удаагийн боломжийг тултал нь ашиглаж, чадсангүй дээ.
Солонгос Улсад хийсэн Ерөнхий сайдын айлчлалаар хоёр улсын хооронд зургаан гэрээ үзэглэсэн. Үндсэндээ уг айлчлалын үеэр ярилцсан зургаан асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар 2021 оны есдүгээр сарын 10-ны өдөр дээд түвшний цахим уулзалт хийх үеэрээ тохиролцсон байв.
Үндсэн зорилгоо биелүүлж, чадаагүй Ерөнхий сайд Солонгос Улсын төрийн томчуудтай гар барьсан зургаас өөр зүйлгүй ганзага хоосон ирлээ дээ.
| ЕРӨНХИЙ САЙД СОЛОНГОСТ АЙЛЧЛААД БӨХӨЛЗӨЖ, БӨХӨЛЗӨЖ, ХООСОН ГУЯА ГАНЗАГАЛААД ИРЛЭЭ ДЭЭ |
|
Ш.БАДАРЧ:Л.Түдэв хэмээх агуу хүний дэргэд байна гэдэг миний ХАМГИЙН ТОМ АЛБАН ТУШААЛ байлаа
2026-05-23 07:05:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-05-23 07:00:44
“ГАЛЗУУ ЮРА”
2026-05-23 07:00:03
ДАРААГИЙН ХОТЫН ДАРГЫН ХҮЛЭЭГДЭЖ БУЙ АЖЛУУД
2026-05-23 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-23 07:00:00
ӨМГӨӨЛӨГЧ Д.ЦЭНД-АЮУШ: СЭТГҮҮЛЧИЙН ЁС ЗҮЙГҮЙ ҮЙЛДЛЭЭС БОЛЖ 23-ХАН НАСТАЙ ЭМЭГТЭЙ “ДОХ”-ТОЙ ХЭМЭЭН ГҮТГЭГДЭН НӨХӨРТӨӨ ЗОДУУЛЖ, АМИА АЛДСАН ДАА, ХӨӨРХИЙ
2026-05-23 07:00:00
Будапешт хотноо олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо
2026-05-22 16:02:59
Чөлөөт бөхийн залуучуудын шигшээ баг “U23” Азийн аваргыг зорилоо
2026-05-22 13:31:26
Хүндийн өргөлтийн Азийн аварга өндөрлөв
2026-05-22 10:56:41
Хууль бусаар эм бэлдмэл зарсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлэлээ
2026-05-22 10:43:11
2026-05-22 10:25:56
2026-05-22 10:08:01
МАН АН-ЫНХНЫГ ЗОДОЛДУУЛСААР Л БАЙНА
2026-05-22 08:23:30
Чөлөөтийн “Улаанбаатар опен” дэлхийн чансааны оноо олгоно
2026-05-22 08:16:59
А. Даваабаатар “Russian Judo Tour”-аас хүрэл медаль хүртжээ
2026-05-22 07:30:00
“УЛААНБААТАР-2026” таеквондо-гийн Азийн аваргын нээлт боллоо
2026-05-22 07:20:00
Монгол Улсын туршлагыг “ЮНЕСКО”-д танилцуулав
2026-05-22 07:10:00
Ш.ХҮСЛЭН: ХҮҮХЭД НАСНЫ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЖ, “MISS MONGOLIA-2026” ТЭМЦЭЭНИЙ ТЭРГҮҮН МИСС БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-05-22 07:00:52
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-05-22 07:00:00
УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ С.АНХБАЯРЫН ДҮҮГЭЭ ЗААЗУУРДСАН ХЭРГИЙН ХАВТАСТ ХЭРЭГ
2026-05-22 07:00:00
ЖҮДОГООС ЧӨЛӨӨТ БӨХ РҮҮ ШИЛЖСЭН ГАВЬЯАТ
2026-05-22 07:00:00
ТӨРИЙН СОЁРХОЛТ, СҮХБААТАРЫН ОДОНТ ТЕНДЕРЧИН
2026-05-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |