Ардчилсан нам даргатай болчихлоо гээд намынх нь хэсэг гишүүд хөл хөөр болж, хэд хоног сүйд боллоо. Зарим нь Ардчилсан намын дотоод хагарал дуусаж, сөрөг хүчин эргэн ирлээ гэх мэтээр хөөрцөглөж байх. Үнэн хэрэг дээрээ ардчилсан намын дотоод тэмцэл эд өрнөж байна даа.
2016 оноос хойш Улсын дээд шүүхээс Ардчилсан намын даргад С.Эрдэнийг бүртгэж, бүртгэлээ солиогүй долоон жил явсаар Лу.Гантөмөрийг өнгөрсөн долоо хоногт Улсын дээд шүүх албан ёсоор бүртгэснээр тус нам Лу.Гантөмөрөөр овоглохоор болов.
Угтаа бол 2020 оны сонгуулийн дараа С.Эрдэнэ дараагийн даргад намын тамга тэмдгээ хүлээлгэж өгснөөр Ардчилсан нам шинэ даргатай болох дүрэмтэй байв. Гэвч Ардчилсан намынхан бүлэг, фракцаараа хуваагдаж, эв зүйгээ олохгүй, тамга тэмдгээ булаацалдаж, удаа дараа намын дарга сонгосоор өнөөдрийг хүргэсэн. Гэвч С.Эрдэнэ тамгаа өгдөггүй гэх ганцхан шалтгаанаар хэчнээн ч олон дарга сонгов доо.
С.Эрдэнэ намынхаа тамга, тэмдгийг хав дарж, өнөөдрийг хүргэсэн нь түүний толгой хорогдох арга буюу, эрх баригч намдаа өгсөн амлалт байсан гэх нь бий. Өөрөөр хэлбэл, 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа “Би намынхаа тамга тэмдгийг Ц.Туваанд хүлээлгэн өгч, дүрмийн дагуу хариуцлагаа хүлээж байна” гээд цэнхэр хадагтай арслантай тамгаа хүлээлгэж өгч байлаа.
Төд удалгүй, Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээнээр Ц.Туваан Х.Баттулгын хүн гэх ганцхан шалтгаанаар намын тамга, тэмдгээ Улсын бүртгэлийн ерөнхий газарт дахин хийлгэж, АН-ын эцэс, төгсгөлгүй зодоон эхэлсэн. Угтаа бол С.Эрдэнэ эрх баригч намынханд “барьцаалагдаж”, намаа тараах, хүчийг нь сулруулах “даалгавар”-ыг өнгөрсөн хугацаанд хийсэн гэх нь бий. С.Эрдэнийн ганцхан тайлбар нь “Би Ардчилсан намыг Х.Баттулгын бүлэглэлээс хамгаалж” байгаа гэх.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд тэрбээр намынхаа гишүүдэд нүд үзүүрлэгдэж, үнэ хүндгүй болсон ч, үүргээ сайн гүйцэтгэж, эцэст нь дараагийн гишүүндээ шилжүүлж өгөв бололтой.
Л.Гантөмөрийг Улсын дээд шүүх Ардчилсан намын дараагийн даргаар батламжилсан нь учиртай. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намынхан эрх баригч намынхантай тохироонд хүрэхээс нааш эв зүйгээ олж, намын шинэ даргаа бүртгүүлж, чадахгүй болтлоо хүчээ тарамдсан, хагарал бутрал нь туйлдаа хүрсэн байв. Өөрөөр хэлбэл, Л.Гантөмөрөөс өмнөх даргын сунгаанд ялалт байгуулсан өрсөлдөгчид, дарга нар яг л өнөөдрийн зарчмаар гишүүдийнхээ дунд сунгаан явуулж, гишүүдийнхээ олонхоор сонгож, түүнийгээ Улсын дээд шүүхэд удаа дараа хүргүүлсэн. Гэвч, Улсын дээд шүүх дотоод маргаанаа шийдвэрлээд ир гэсэн ганцхан шалтгаанаар Ардчилсан намын даргад нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаж байв. Л.Гантөмөрийн нэрийг Дээд шүүхэд мэдүүлэхэд ч, тэд маргаанаа шийдээгүй, урьдын адлаар хоёр намын даргын нэр хүргүүлсэн удаатай. Гэвч Д.Ганбатыг Дээд шүүх бүртгэхээс татгалзаж, Л.Гантөмөрийг шууд бүртгэчихсэн.
Тэгэхээр МАН ардчилсан намыг С.Эрдэнээс салгаж, Л.Гантөмөрт хариуцуулах тохироогоо хэдийнээ хийчихсэн гэсэн үг. Мэдээж эрх баригч намынхан Ардчилсан намыг атгандаа оруулах, тохиролцох ганцхан том эрх ашиг бий. Тодруулбал, тун удахгүй Үндсэн хуульд гар хүрнэ. Үндсэн хуульд гар хүрэхэд хэдий цөөнх ч сөрөг хүчний оролцоогүйгээр нэг нам дангаараа өөрчлөлт хийх ямар ч боломжгүй.
Тиймээс Ардчилсан намын 11 гишүүний кноп МАН-д хамгийн их хэрэгтэй учраас намын даргыг нь шинэчлэн бүртгэж, дараагийн төлөөлөгчөө сонгосон гэсэн үг. Мэдээж, Ардчилсан намынханд ч ашигтай тохироо. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намаас Их хуралд сууж байгаа гишүүдийн олонх авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж, буруу хөдөлбөл, гишүүдийнхээ тал хэсгийг алдаж мэдэхээр эгзэгтэй үед ажиллаж буй. Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ нар нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдан шалгуулж байгаа бол, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан шалгуулж байна.
Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн авлига албан тушаалын хэрэг ч, өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй. Тиймээс Ардчилсан нам, Ардын намтай тохиролцохоос нааш гишүүдээ хамгаалж чадахгүй. Үндсэндээ улс төр хийж чадахгүй болтлоо Ардын намын атганд орсон гэсэн үг.
Ардчилсан намын даргыг Улсын дээд шүүх албан ёсоор бүртгэсэнтэй холбоотой Ардчилсан намыг үүсгэн байгуулагчдын нэг Э.Бат-Үүл "Монголын Ардчилсан намын дарга бүртгэгдэж ардчиллын багана эргэн босож ирлээ. Ардчилал аврагдаж, нэг нам төвтэй тогтолцоо нурахаар боллоо. С.Эрдэнэ ч АН-ын даргыг шүүх бүртгэсэнд баяртай байх ёстой. Баярлахгүй сандарч байгаа хоёр л хүн бий. Тэр нь МАН-ын дарга Оюун-Эрдэнэ, ЕНБД Амарбаясгалант хоёр юм. 2024 оны сонгуулиар бүртгэлгүй даргатай АН-аар тоглох байлаа” гэсэн нь бий.
Гэвч үнэн хэрэгтээ АН-ын шинэ дарга ЛУ.Гантөмөр МАН-д дахиад л үйлчлэхээс сонголтгүй болчихлоо.
| АН-ЫН ШИНЭ ДАРГА ЛУ.ГАНТӨМӨР МАН-Д ДАХИАД Л ҮЙЛЧИЛНЭ ДЭЭ |
|
О.Уранбаяр “Токио-2025 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-12-07 15:26:04
Мал, тэжээвэр амьтдын тооллого эхэллээ
2025-12-07 13:22:53
О.Уранбаяр, Л.Анхзаяа нар хэсгийн аваргын төлөө барилдана
2025-12-07 10:42:34
ШИНЭ ЖИЛИЙН ГОЁЛЫН ДААШИНЗ 69 МЯНГААС, НҮҮР БУДАЛТ, ҮС ЗАСАЛТ БАГЦААРАА 150 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙНА
2025-12-07 09:02:28
“Moon Dance” хамтлаг стандарт бүжгийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-07 09:00:17
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАНД СЛАМ” ӨНӨӨДӨР ӨНДӨРЛӨНӨ
2025-12-07 08:20:00
Я.Батжаргал пауэрлифтингийн Азийн аварга боллоо
2025-12-07 07:10:00
Э.Адьяатөмөр пауэрлифтингийн Азийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2025-12-07 07:00:00
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-07 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-07 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-07 07:00:00
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-07 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: ТРАУМА КИНОНЫ ХҮСЛЭНГИЙН ДҮР ГЭР БҮЛИЙН САЛАЛТ ХҮҮХДЭД ХЭРХЭН ХҮНД НӨЛӨӨЛДГИЙГ ХАРУУЛНА
2025-12-07 07:00:00
Уур амьсгалд тэсвэртэй эрүүл мэндийн салбарын шилжилт хийнэ
2025-12-06 16:51:07
Э.Цэндбаатар дэлхийн аваргын эхний тулаанаа хийнэ
2025-12-06 14:40:11
Б.Энх-Оргил “One Championship” холбооны 66 кг-ын жингийн аварга боллоо
2025-12-06 13:29:04
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
2025-12-06 13:18:45
Ж.Анударь “Токио-2025 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-12-06 13:14:22
Даваа гарагаас дунд ангийнхан цахимаар, бага ангийнхан танхимаар хичээллэнэ
2025-12-06 12:26:21
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
2025-12-06 11:36:26
ЭМДЕГ-ын 1800-1363 лавлах утсанд өдөрт 500-600 дуудлага хүлээн авч байна
2025-12-06 11:13:54
МИНЖИЙН ХАНГАЙН ХӨВЧ ТАЙГААС...
2025-12-06 08:00:00
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-06 07:41:38
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАН СЛАМ” ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ
2025-12-06 07:10:00
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян сургалт боллоо
2025-12-06 07:04:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-06 07:00:00
“ДОРНОДШИМ АГРО” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ц.ЦЭВЭЛМАА, Ц.ИЧИНХОРЛОО НАР БНХАУ-ААС АГРОНОМИЧ АВЧИРЧ, СҮХБААТАР АЙМАГТ ХАЛУУН ТОГООНЫ АМТЛАГЧ НЭРЭЭР ХАР ТАМХИНЫ УРГАМАЛ ТАРЬЖЭЭ
2025-12-06 07:00:00
ЗАСГИЙН САЙД НАР ДӨРӨВ “ХУВААГДАЖ”, Г.ЗАНДАНШАТАР ОНООС ӨМНӨ ТАНХИМААСАА “ШҮД СУГАЛАХ”-ААР БОЛСОН УУ
2025-12-06 07:00:00
БАЯР НААДМЫН ХУУЛИАС ӨӨР УРДАА БАРИХ ХУУЛИЙН ТӨСӨЛГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮД ИЧИГ
2025-12-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |