Ардчилсан нам анх байгуулагдсан тэр үе рүүгээ хүссэн хүсээгүй буцаад оччихлоо доо. Өөрөөр хэлбэл, ардчилсан хувьсгалаас хойш арван жилийн дараа Үндэсний Ардчилсан Нам, Социал-Демократ Нам, Шашинтны Ардчилсан Нам, Уламжлал Сэргэн Мандлын Нам, хуучин Ардчилсан Нам, Уламжлалын нэгдсэн нам гэх зургаан нам нэгдэж, одоогийн Ардчилсан намыг байгуулсан түүхтэй.
Түүх сөхвөл, ардчилсан хувьсгалыг үндэслэгч хэсэг залуус, 1989 онд анх МоАХ байгуулж, улмаар 1990 оны хоёрдугаар сарын 18-нд анхдугаар их хурлаа хийснээр Монголын Ардчилсан Нам (МоАН) байгуулах шийдвэр гаргасан гэдэг. Улмаар тухайн жилийнхээ дөрөвдүгээр сарын 8, 9-нд МоАН-ын Их хурлыг зохион байгуулж, намынхаа дүрмийг баталж, намын Ерөнхий зохицуулагчаар Э.Бат-Үүлийг сонгосон гэдэг. Ийнхүү Улсын дээд шүүхэд намын дүрмээ батламжлуулснаар МоАН байгуулагдаж, 2000 онд улс дээр дурдсан зургаан намыг нэгтгэсэн нь энэ.

Зургаан үзэл санаа, зургаан үнэт зүйлтэй, зургаан эрх ашиг дээр нэгдэж байсан зургаан нам нэг болсноос хойш 20 жилийн дараа дахин “өрх тусгаарласан” нь өнөөдрийн Ардчилсан намын хагарал бутрал болоод байна. Тэд “Бид нэг үзэл санаанд нэгдсэн нэг нам” гэж өөрсдийгөө тунхаглах дуртай ч, өнгөрсөн хугацаанд зургаан өөр намын үзэл, тэрнээс салаалсан фракцуудын үзэл баримтлал тус тусдаа байсныг өнөөдрийн Ардчилсан нам бодитоор харуулж байна.
Угтаа бол Ардчилсан намыг өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд нэг нам мэт харагдуулж байсан гол зорилго нь төрийн эрхийг барих гэх ганцхан эрх ашиг дээр тэд нэгдэж байжээ. Түүнээс өөрөөр үзэл санаа, үнэт зүйл нь тусдаа явсаар ирсэн нь өнөөдрийн Ардчилсан нам бэлхнээ илчилж байна.
2020 оны сонгуулийн дараа Ардчилсан намын дотоод хагарал улам хүчээ авч, өнөөдөр буцаж нэгдэх тэнхэлгүй болтлоо хэдэн тийш харжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн гурван жилийн хугацаанд Ардчилсан намд нэгдэх боломж өчнөөн байлаа. Анх УИХ-ын гишүүн Ц.Туваан С.Эрдэнэ нарын тамга тэмдгийн маргаанаас эхлэлтэй ч, тэд үүнийгээ шийдэх өчнөөн боломж, дөчнөөн цаг хугацаа байв.
.jpg)
Үүний дараа Их эвлэрлийн хурал гэгчийг зохион байгуулж, 200 мянган гишүүтэй Ардчилсан намын 21 аймаг, 300 гаруй сум сууринг төлөөлж, “UB place”-н Их танхимд нижгэр хурал зохион байгуулсан удаатай. Гишүүдээ цуглуулж, хуралдаад ч нэгдэж чадаагүй тэд эвлэрэх ажлыг хэсэг гэгчийг байгуулж, нэгэндээ санал тавьж ч үзсэн.
Залуу гишүүд голдуу нэгдсэн энэ ажлын хэсэг ч үр дүнд хүрэлгүй намын лидер гэгдэх “томчуудаа” дуудаж, “Шангри-Ла”-гийн Брюссель ресторанд үүр цайлгаж, жаргал, зовлонгоо хуваалцсан гэдэг. Энэ талаар Ерөнхийлөгч асан, Ардчилсан намыг үүсгэн байгуулагчдын нэг Ц.Элбэгдорж “Их хотын дундах буйдхан, хөл хөдөлгөөн үл тасрах уушийн газар. Багтахаараа цуглаж, бодсон санаснаа хэлэлцлээ. Бүгд сэтгэл санаа өндөр бас урам зориг нэмлээ. Цөөнгүй хүн санал бодлоо хэллээ. Бие биетэйгээ ярьж суулаа. Хүний гар их хүчтэй юм. Гар гараа барилцах, хоорондоо уулзалдах нь ямар ч хэл ам, атаа хорсол, ан цавыг анагаах чадалтай аж. Монголынхоо төлөө хэн ч бай, хувийн ашиг сонирхлоо хойш тавьж, барьсан чулуугаа газар хаяж, гомдлоо залгиж чадах ёстой. Чадлаа. Уулзлаа. Ярилаа. Асуудлыг гар гартаа авлаа. Бусдын тоглоомд ордог цаг зогслоо. Өөрсдийн асуудлаа өөрсдөө шийдэхээр тохирлоо” хэмээн нийтэлж байсан удаатай.
Тухайн уулзалтад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос гадна Э.Бат-Үүл, нийтлэлч Б.Батбаяр буюу Баабар, Да.Ганболд, С.Баярцогт, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж тэргүүтэй Ардчилсан намын гишүүд очсон байдаг. Гэвч уушийн газарт үүр цайлгасан хуучин лидерүүдийн уулзалт талаар нэг болсон нь удалгүй илчлэгдэж байлаа.

Хамгийн сүүлд гэхэд Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, намын даргын сунгаан явуулсан. Тус сунгаанд С.Баярцогт, Лу.Гантөмөр, С.Одонтуяа, З.Нарантуяа нар өрсөлдөж, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр гишүүдийн олонхын санал авснаар намын даргад сонгогдсон билээ.
Улсын дээд шүүхэд намын даргаар батламжлуулах хүсэлтээ хүргүүлэхтэй зэрэгцээд С.Эрдэнийн тал ч сунгаан хийж амжсан. Улмаар УИХ-ын гишүүн Д.Ганбат, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай тэргүүтэй таван гишүүн өрсөлдсөнөөс Д.Ганбат ялалт байгуулж, С.Эрдэнэ даргаас намын даргын батламжаа гардаад буй.
.jpg)
Дахиад л хоёр Үндэсний бодлогын хорооны, хоёр өөр шийдвэр, хоёр намын даргыг тэд Улсын дээд шүүхэд хүргүүлээд байна. Энэ удаад Д.Ганбат, Лу.Гантөмөр нарыг намын даргаар батламжлуулахгүй байх хүсэлтэй Улсын дээд шүүхэд хоёр ч гишүүн нь хүргүүлээд амжсан. Л.Гүндалайгаас “...С.Эрдэнийн 2023 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан цахим сонгууль нь хууль бус тул Д.Ганбатын өргөдлийг хуулийн байгууллага шалгаж үнэнийг тогтоотол хүлээн авахгүй байна уу” гэх хүсэлтийг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн бол Д.Алтанхуяг даргатай Дотоод сонгуулийн хорооноос Лу.Гантөмөрийг намын даргад батламжлуулахгүй байх хүсэлтэй Улсын дээд шүүхэд хүргүүлсэн байдаг.
Ийн Ардчилсан намын эцэс, төгсгөлгүй өрсөлдөөн, маргаан үргэлжилсээр байна. Энд ерөөс С.Эрдэнэ, эсвэл Х.Баттулга гэдэг хүнээс болж тэд эвлэрэхгүй байгаа биш аж. Цаг хугацааны эрхээс үзэл санаа, үнэт зүйлс нь өөр өөрийн нам руугаа чиглэж, эвлэрэх орон зай тэдэнд үлдээгүй байна.
Эргээд харахад бутарсан АН-ынханд буцаж нэгдэх нүүр үлдсэнгүй.
| БУТАРСАН АН-ЫНХАНД БУЦАЖ НЭГДЭХ НҮҮР ҮЛДСЭНГҮЙ |
|
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨРСӨЛДӨӨНӨӨС Г.ЗАНДАНШАТАР, Н.АЛТАНХУЯГ НАР ХАСАГДЖЭЭ
2026-09-09 10:45:05
ЭРГЭЛТИЙН ЭРХЭМ УНШИГЧ ТАНД ЗУРГААН ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-09 10:35:16
ТАНИЛЦ: ТЭРБУМЫН БАЙРААР ЖИГДЭРЧ, “ЛАНД-200”-ГААР ИЖИЛССЭН “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТОЛГОЙ БАЯН ДАРГА НАР
2026-09-09 09:00:28
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-09 08:00:00
НҮҮРСНИЙ “НУУЦ” НОЁНТОН Ж.ГАНБААТАР ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗРУУДАД ЭЗЭН СУУСАН БАРИМТ
2026-09-09 07:00:00
ДОМОГ БОЛЖ МӨНХӨРСӨН Ц.ДОРЖСҮРЭНГИЙН ХЭЭР МОРИНЫ НЭГЭН ТҮҮХ
2026-09-09 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2026-09-09 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-09-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |