Эрх баригчдын энэ хаврын гол ажил нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болоод байна. Хуулийн төслөө хэдийнээ боловсруулаад өргөн барихад бэлэн болчихсон гэх. Сар шинийн баяртай давхцуулаад парламентаар хэлэлцүүлээд эхэлчихвэл ард түмний эсэргүүцэлтэй бага тулгарна гэх тооцоотой цаг үеэ хүлээж байгаа юм байна тэд. Чуулган завсарлахтай зэрэгцээд намын гишүүд нь тойргууд руугаа явж, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ухуулга хийх даалгавар аваад хэдэн шуудай гурил, будаа "ганзагалаад" явсан сурагтай.
Энэ удаад Үндсэн хуульд гар хүрэхдээ шинэ Үндсэн хуультай болох уу, одоогийн хуульдаа нэмэлтээр хэдэн зүйл заалт тусгах уу, гээд олон таамаг өрнөсөн. Гэвч одоогийн парламентын чадамж, хууль боловсруулагчдын байр байдлаас шалтгаалж, Үндсэн хуулийг шинэчлэх боломж бололцоогүй байгаа юм байна. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа гишүүдийн тоог нэмж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх зэрэг засваруудыг хийхээр төлөвлөжээ.
Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэн нүүрсний хулгайн хэрэг, Хөгжлийн банкны асуудлаар нийгэмд дуулиан тарьж, “шүгэл үлээснээрээ” олны дунд нэр хүнд өндөртэй байгаа. Яг л энэ цаг хугацаандаа улс төрийн тоглолтоо нэг мөр хийж авах нь түүний ирээдүйд тун хэрэгтэй. Магадгүй Л.Оюун-Эрдэнэд өнөөдрийнх шиг нэр хүндтэй байх цаг үе тун хомс байж мэднэ. Тиймээс л Ерөнхий сайд, Засгийн газарт чиглэл өгч, Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаравчлуулах, сонгуулийн товыг наашлуулахад тун болгоомжтой хандах даалгавар өгөөд байгаа гэнэ ээ.

Үндсэн хуулийг боловсруулах ажлын хэсэг төсөлдөө хоёр танхимтай парламент байгуулах талаар тусгаж, хоёр танхимын нэг нь сонгуулийн пропорциональ системээр нөгөөг нь мажоритар тогтолцоогоор явуулах талаар тусгасан байна. Ингэхдээ гишүүдийн тоог 150-130 хооронд байхаар тохиролцсон гэх яриа ч бий. Сонгуулийн тогтолцоог өөрчилж, гишүүдийн тоог нэмэх ч МАН олонхоороо төрийн эрх барих нь тодорхой.
Үндсэндээ ард түмний дунд нэр хүнд нь унасан тэд гишүүдийн тоог нэмж, намуудын төлөөллийг нэг бүрчлэн багтаах төлөвлөгөөг гаргаад байгаа аж. Үндсэндээ улс төрийн намуудтай тохиролцоонд хүрч, ээлжит бус сонгуулиар Их хуралд намуудын суудлын тоог нэмэхээр болсон гэж ойлгож болох нь. Гишүүдийн тоог нэмээд эхэлбэл Ардын нам дайсангүй болно. Өөрөөр хэлбэл, гишүүдийн тоо нэмэгдэх тусам улс төрийн өрсөлдөөн багасаж, тэр чинээгээрээ улс төрд орох сонирхолтой нэгний боломж нэг алхмаар урагшилна гэсэн үг. Үндсэндээ сонгуулийн босго намсаж, хямд зардлаар төрд суух бололцоотой болж байгаа юм.
Гишүүдийн тоог нэмэх талаар ч Ерөнхий сайд өөрийн байр сууриа илэрхийлж байсан удаатай. Тэрбээр “Сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлэх зорилгоор үндэсний их зөвшилцлийн Ажлын хэсэг байгуулж, иргэний төлөөлөх эрх, иргэний хяналт тавих эрхийг өргөтгөх эрхзүйн цогц шинэчлэл хийхийг Улсын Их Хурлын эрхэм гишүүд, улс төрийн нийт намууд, иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэддээ уриалж байна” хэмээн чуулганы индэр дээрээс мэдэгдэж байв. Үндсэндээ улс төрийн карьераа дуусгах уу, үгүй юү гэдэг сонголт дээр ирсэн түүний тоглолт энэ удаад “бай”-гаа онож, хамгийн боломжит тохироон дээр буусан гэж хэлж болно. Энэ хувилбар дээр Л.Оюун-Эрдэнэ улс төрийн тоглолт хийж чадвал залуу улстөрчдөөр цус сэлбэж, өөрийн хүрээллээ нэмэх ашигтай тал байна гэсэн үг.
.jpg)
Сонгуулийн товыг наашлуулж, гишүүдийн тоог нэмэх тал дээр МАН дотроо толхилцоонтой байгаа гэх цуу яриа ч олны дунд бий. Өөрөөр хэлбэл, МАН-ын одоогийн гал тогоог баригчид хэний бүлэглэлээр намаа тэргүүлүүлэх вэ гэдэг дээрээ тохирч чадаагүй байгаа гэх. Угтаа бол Ерөнхий сайд өөрийн хүрээллээ томруулахын тулд намынхаа залуу гишүүдээс өрсөлдүүлэх хүсэлтэй байгаа ч, хуучин гишүүд нь халаагаа өгөх дургүй байна. Хэдий гишүүдийн тоог нэмэх ч, одоогийн парламентад Л.Оюун-Эрдэнэтэй баг болоод ойр ажиллах нэгэн тун ховор учир шинэ гишүүд оруулж ирэх тал дээр намын хууччуултай хэрхэн тохирох вэ гэдэг өрсөлдөөн өрнөж байгаа гэх.
Ингэхдээ одоогийн түшээдийнхээ талыг нэр дэвшүүлэхгүй байхаар “хар жагсаалт” гэгчийг гаргаж, тус жагсаалтдаа авлига, албан тушаалын хэрэгтэй, ард түмэнд “тендерчин”, “концессчин”, “казиночин” гэх муу нэр зүүсэн гишүүд болон хэд хэдэн улиран сонгогдож, намдаа авлага, өглөггүй болсон “хөгшин” гишүүдээ багтааж буй аж.
Тэр дундаа Хөгжлийн банк, нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон муу нэртэй гишүүдээ нэр дэвшүүлэхгүй байхад анхаараач байгаа сурагтай. Ийн Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, МАН санасандаа хүрч, 100 гаруй гишүүнтэй болох ч төрийн ордондоо яаж багтана даа.
| МАН САНАСАНДАА ХҮРЧ, 100 ГАРУЙ ГИШҮҮНТЭЙ БОЛОХ Ч ТӨРИЙН ОРДОНДОО ЯАЖ БАГТАНА ДАА |
|
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-19 14:27:05
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |