Жил болгоны өдийд Сангийн сайд төсвөө батлуулах гээд гишүүдийг царайчилж, ая талыг нь зассан шиг ээ аргадаж, гуйгаад тун чиг завгүй гүйж байдаг сан. Харин УИХ-ын гишүүд тойргийнхоо төсвийг нэмүүлэх гэж гэдийгээд, улс төрийн гол тоглолт өрнөдөг байлаа. Ялангуяа сонгуулийн өмнөх жилийн төсвийг батлахад улстөрчдийн жинхэнэ төрх гарч, улс төрийн халуун үйл явдлууд өрнөдөг. Хамгийн их хөрөнгө оруулалтыг тойрог руугаа татахын тулд гишүүд чуулганы хуралдаан дээр бие биенийхээ булхайг дэлгэж, өөд өөдөөсөө “асаж” чи, би, хулгайч, луйварчингаараа дуудалцаад улс төр жинхэнэ “амь” ордог байлаа. Гэтэл үе үеийн парламентад тогтсон ил үзэгдэл жилийн жилд бүдгэрсээр энэ жил эсрэгээрээ, улс төр унтсан дүр зурагтай боллоо.
Өөрөөр хэлбэл, Сангийн сайд Б.Жавхланг УИХ-ын гишүүд царайчилж, аргадаж гуйгаад Сангийн сайд нь үүнийг тоосон шинжгүй гэдийж, мөн ч пээдгэр сууж байх юм. Тэр байтугай 2023 онд шинэ хөрөнгө оруулалт хийхгүй гээд орон нутгийн төсвийг өм цөм таначихаад байхад ч дуугарах гишүүн олдохгүй, амаа үдүүлчихсэн аятай бүгд чимээгүй байгаа нь хачирхалтай. Сангийн сайдын хандлагаас харахад хуваарилсан хөрөнгө оруулалтыг “авбал ав” гэсэн шиг гэдийгээд сууж байна. Түүний өөдөөс үг дуугарах гишүүн энэ парламентад алга бололтой.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Орон нутагт олгох санхүүгийн дэмжлэгийг ямар шалгуураар гаргаж байна. Зарим нь бага, зарим нь маш өндөр төсөвтэй байна. Ямар үндэслэлээр үүнийг тогтоосон бэ. Орон нутгийн хөгжлийг дэмжих сангийн төсөв бас ялгаатай байна.
Дундговь, Говь-Алтай, Булган, Завхан гэсэн дөрвөн аймаг дээр төсөв маш татуу явдаг юм байна гэж ярьж байсан. Шинэ хөрөнгө оруулалтыг нэмж олгох боломж байна уу. Төрийн албан хаагчдын цалингийн шатлал их байна” гэснээс өөрөөр төсвийн хөрөнгө оруулалтын талаар ам нээсэн гишүүн одоогоор нэг ч алга.
Гэтэл ирэх оны төсвийн төслийн хөрөнгө оруулалтыг харвал орон нутгийн төсвүүд тэнгэр, газар шиг ялгаатай байна. Тогтсон жишгээр бол хамгийн “том” даргатай аймаг нь хамгийн их хөрөнгө оруулалтыг татдаг.
Ирэх жилийн тухайд Хэнтий аймагт хамгийн их хөрөнгө оруулалтыг хуваарилж, ирэх онд дуусгах бүтээн байгуулалтын ажлаараа толгой цохиж байгаа. Тодруулбал, тус аймагт ирэх жил нийт 271 тэрбум төгрөгийн өртөгтэй 92 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ. Барилга, байгууламжийн ажилд ирэх онд нийт 2.7 их наяд төгрөг тусгаад түүнээсээ 271 тэрбум төгрөгийг нь ганцхан Хэнтий аймаг руу хөрөнгө оруулж, үлдсэнийг нь 21 аймагт хуваана гээд бодохоор асар том зөрүү гарч байгаа юм. Харин хамгийн бага хөрөнгө оруулалтай аймгаар Говьсүмбэр аймаг тодорч, 11 тэрбум төгрөгөөр есөн төсөл хэрэгжүүлнэ. Хэнтий аймагтай харьцуулахад 23 дахин бага хөрөнгө оруулалт байгаа юм. Ийм харьцангуй ялгаатай төсвийн төсөл байхад УИХ-ын гишүүд нь Сангийн сайд, Засгийн газартаа үг хэлэхгүй, тойргийнхоо иргэдийн төлөө дуугарахгүй байгаа нь "ах" нараасаа айж байгаагийн тод илрэл биз ээ.

Төсвийн хөрөнгө оруулалтын ялгаатай байдалд Бүлгийн дарга нь ч тоймтой хариу өгч чадахгүй суугаа. Тэрбээр ялгаатай хөрөнгө оруулалт дээр “Хэнтий аймгийн хөрөнгө оруулалт өндөр байна. Ялгавартай байгаа нь үнэн. Өмнө нь өндөр дүнтэй төсөв тавьсан учраас өндөр тавихаас өөр аргагүй юм байна лээ. Гишүүд бас хоорондоо барьцаад яриад байгаа юм. Шинэ хөрөнгө оруулалт хийхгүй. Өмнөх төслүүдээ дуусгах гэж байгаа учраас өөр арга байхгүй. Хөрөнгө оруулалтыг царцаах асуудал дээр ажлын хэсэг судалж байгаа" гэх тайлбарыг өгсөн удаатай. Үнэхээр ч сүүлийн гурван жилд Хэнтий аймгийн төсөв эрс нэмэгдсэн нь үнэн. Тодруулбал, 2020 онд 68.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьж байсан бол 2021 онд 125.9 тэрбум болж эрс нэмэгдэж, 2022 онд 214.5 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол энэ тоо ирэх жил мөн л өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Өнгөрсөн жилийн өдийд Засгийн газрыг төсвийн төслөө өргөн барихад гишүүд тойрогтоо нэмж хөрөнгө оруулалт авах гээд додигор сууж байлаа. Харин Сангийн сайд Б.Жавхлан төсөв дээрээ нойр, хоолгүй сууж байгаа зовлонгоо тоочиж, дөрвөн тэрбум төгрөгийг тойрог тус бүрт хуваахаар тохиролцож, төсвөө батлуулж байсан. Харин энэ жил Засгийн газар дэндүү том байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны төсвийн төслийн танилцуулахдаа “Ямар ч улстөржилт, ямар ч эсэргүүцэл хөрш орнуудтай Засгийн газрын хэлэлцэн тохиролцсон томоохон төслүүдийг гацаах ёсгүй гэдгийг Ерөнхий сайдын хувьд хариуцлагатайгаар дахин хэлье” хэмээн анхааруулсан нь цаанаа учиртай болж таарлаа. Үндсэндээ УИХ-ын гишүүдэд энэ үгээрээ дамжуулж, том сануулга өгсөн ч байж мэдэхээр байна.
Эндээс харахад төсвөө чамласан Ардын намын гишүүд дарга нараасаа том, жижиггүй “айж” тойргийнхоо хөрөнгө оруулалтыг ч нэмж чадахгүй хий дэмий бухимдацгааж байгаа сурагтай. Тэр батугай сонгогчдодоо өгсөн том амлалтууддаа хүрч чадахгүй, буцаж очих нүүргүй боллоо гэж халаглаж байгаа гэнэ. Уг нь УИХ Засгийн газрынхаа бодлого, үйл ажиллагаанд дүн тавьж, оруулж ирсэн хуулийн төслүүдийг нь зад шүүмжлээд, ард түмнийхээ өмнөөс ам асуугаад сууж байх үүрэгтэй баймаар. Харамсалтай нь, “сул” гишүүнээр танхимаа дүүргэсэн Г.Занданшатарын ангийнхан дэндүү унж дорой, улбайж сулбайсан байна. Ямар сайндаа л Засгийн газрынхаа сайд нарын “аманд багтчихсан” тойргынхоо хөрөнгө оруулалтуудыг өм цөм “тонуулаад” сууж байх билээ дээ.
| Төсвөө чамласан УИХ-ын гишүүд намын дарга нараасаа айгаад юу ч хэлж чадахгүй байна |
|
“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”
2026-04-21 17:41:07
Хүндийн өргөлтийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-04-21 15:57:11
ЦЕГ-аас Азийн аваргаас медаль хүртсэн Т.Тулга, Э.Дэлгэрмаа шагнав
2026-04-21 12:26:29
Өсвөрийн боксчид Азийн аваргыг зорин мордлоо
2026-04-21 12:17:20
2026-04-21 12:00:00
Дорнод, Хэнтий аймагт хээрийн гурван түймэр бүртгэгдлээ
2026-04-21 10:08:11
ДҮРЭЭ ЭЗЭГНЭГЧ
2026-04-21 08:30:31
Л.ЛХААСҮРЭН АГСНЫ ОХИН ЭНХТҮВШИН: ААВ МИНЬ ШАГДАРЫН ДҮРД ТОГЛОСНЫХОО ДАРАА ЧУЛУУ ШИДҮҮЛЖ БАЙСАН Ч "БҮТЭЭСЭН ДҮР МИНЬ ХҮНИЙ СЭТГЭЛД ХҮРСЭН БАЙНА ДАА" ГЭЭД БАЯРЛАЖ БИЛЭЭ
2026-04-21 07:00:09
ХАНЬ МИНЬ ХАЛГАЙНЫ ШҮҮС УУСААР ХЯТАДЫН ШОРОНГООС АМЬД СУЛЛАГДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-04-21 07:00:00
ЗИ 461-ИЙН КАМЕРТ...
2026-04-21 07:00:00
“ГАЛЗУУ ЮРА”
2026-04-21 07:00:00
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.БАТ-АМГАЛАНГИЙН ЗУРГААН ХАУС
2026-04-21 07:00:00
Театрын уран бүтээлчид “Үнэний хаан будда” жүжгийн төсөл эхлүүлнэ
2026-04-20 19:33:53
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-04-20 14:02:39
МУГЖ Б.Сарантуяад төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-04-20 13:56:18
Сүхбаатарын талбайд иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулна
2026-04-20 11:04:40
Өвлийн аялал жуулчлалд үүдээ томоор нээцгээе
2026-04-20 10:51:04
Ногоон автобусны хэргийг хэлэлцэж байна
2026-04-20 10:43:11
ТОДРОН ТОДРОХ ТОД ӨНГӨ
2026-04-20 07:54:31
МАН-ЫН БЭТ Э.ОДБАЯРЫГ О.АМГАЛАНБААТАР ЗАЛГАМЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-20 07:31:11
Ш.БАРАНЧУЛУУН: АВАРГА ТОСОН, ГАНГА ЗЭРЭГ 200 ГАРУЙ НУУРЫГ СЭРГЭЭЖ, УСНЫ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХАД 43 ЖИЛ ЗҮТГЭЛЭЭ ДЭЭ
2026-04-20 07:30:12
ЭМЭГТЭЙ ГУРВАН АВАРГАТАЙ, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЯЛАГДАЛ ҮРГЭЛЖИЛСЭН АЗИЙН АВАРГА
2026-04-20 07:10:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-04-20 07:00:00
АТГ-Т АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ЭЭРЭГДЭЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-04-20 06:57:12
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-04-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна
2026-04-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |