Оны өмнөхөн дуулиан шуугиан тарьж, олны анхаарлыг татаж байсан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан бүр мөсөн намжиж орхилоо. Нэр бүхий гурван гишүүний гомдлыг Цэц өргөн барьсан даруйд нь хүлээн авч, хуралдааны товоо тэр даруй зарлаж байсан ч гэнэт л товолчихсон хуралдаанаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, сар гаруй нам жим, хав дарж орхив.
Уг нь Цэц дээр үүссэн маргаан эрх баригч намынхны хувьд яаралтай шийдэх чухал асуудал мөн байлтай. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчний гурван гишүүний Цэцэд гаргасан гомдол эрх баригч намынхны хувьд олз болж, Үндсэн хуульд гар хүрэх боломжийг нээж өгсөн юм. Шинэ он гарахаас өмнө шуурхайлж байсан ажлаа гэнэт зогсоож, тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан нь олны дундЙ эргэлзээ үүсгээд буй. МАН-ын томчууд эрх мэдлийн төлөө хоорондоо тэмцэлдэж, Цэцийн хуралдааныг хойшлуулсан гэдэг бор шувуу ч нисэх болсон. Өнөөдөр МАН-ын хувь заяа Хэнтийн ах, дүүсийн гарт орж, хэн нь хэнээсээ эрх мэдэл дээгүүр байх вэ гэдэг чимээгүй өрсөлдөөн өрнөж байгаа нь ч нууц биш юм. Зөвхөн намын томчууд гэлтгүй гишүүдийн дунд ч ширүүхэн өрсөлдөөн эхэлсэн. УИХ-ын нэр бүхий гишүүд давхар дээлтэй суух гэж хийхгүй ажил, ярихгүй сэдэв гэж байхаа больсон бол дан дээлтэй сайд нар нь байр сууриа хамгаалах гэж лобби бүлэг хүртэл байгуулаад амжсан гэдэг.
Цэцийн дунд суудлын хуралдаанаар шийдэх давхар дээлтэй сайд нарын асуудал Үндсэн хуулийн дагуу буюу хуулиа зөрчихгүй шийдэгдвэл анхаарал татахуйц ноцтой асуудал биш байлтай. Гэвч эрх баригч намынхан Үндсэн хуулийн цэцтэй тохироонд хүрч, өөрт ашигтайгаар шийдүүлэх арга зохиож байгаа гэдэг хардлага олны дунд бий. Иймээс л олон нийт дээрх асуудлыг чих тавин хүлээж байна. Угтаа бол МАН-ын томчууд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хоёрхон жилийн өмнө өөрчлөлт оруулсан Үндсэн хуульдаа дахин гар хүрэх үү гэдгээ шийдүүлэхээр хамаг тохироогоо хийгээд бэлтгэлээ базаагаад сууж байгаа. Нэг ёсондоо олонхоороо хүч түрэн баталсан Үндсэн хуулийг амьдрал дээр хэрэгжүүлж эхлэхэд эрх мэдэл нь жижигдэж, арай дутуудуулснаа тэд ойлгосон гэхэд хилсдэхгүй. Ингээд “Бид Үндсэн хуулийг дутуу судалжээ. Төрийн эрхийг барихад хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт арай жулдаж байна” гээд шууд хэлчихэж чадахгүй учир УИХ-д суудалтай бусад намын гишүүдээ татан оролцуулж, өөрсдөд нь боломжийн санал тавиад Цэцэд гомдол хүргүүлчихэж байгаа юм. Бүх зүйлийг хүчээр шийдэж, олны аманд орохгүй гэсэндээ хуулийн дагуу шийдүүлж байгаа мэтээр харуулж, Үндсэн хуулийн цэцэд асуудлаа тохсон нь МАН-ынхны бас нэгэн заль байв.
Үндсэндээ эрх баригч намынхан Үндсэн хуульд гар хүрэх нь цаг хугацааны асуудал болсон ч олны таалалд нийцүүлэхийг хичээж байгаа. Хоёрхон жилийн өмнө өөрчилсөн зүйл заалтууд нь тэдэнд төрийн эрхэнд дураараа дургихад саад болж байгаагаа тэд засах гэж байдгаараа хичээж байгаа нь олны нүдэнд бэлхнээ харагдаж буй. Өөрөөр хэлбэл, тэд Үндсэн хуульд дахин гар хүрвэл Үндсэн хуулийн зүйл заалтыг зөрчинө гэдгийг хуульчид удаа дараа сануулсаар байгаа юм.
Энэ талаар хуульч П.Эрхэмбаяр “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Улсын Их Хурлын гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно. Санал асуулгыг Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16-д заасан үндэслэлийн дагуу явуулна” хэмээн заасан байдаг. Монгол Улсын бүрэн эрхэнд багтаж байгаа 1-3 дугаар зүйл заалтад өөрчлөлт оруулж болохгүй гэдгийг нь хуулиар хамгаалсан. Ер иргэдийн эрх, төрийн байгууллагын тогтолцоо, бүрэн эрхт байдал зэргийг ганцхан Үндсэн хуулиар хамгаалж зохицуулдаг. Тиймээс Үндсэн хуульд ойр ойрхон гар хүрээд байж болохгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Мөн хуульч Р.Мөнхзул хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Үндсэн хуульд ойр ойрхон гар хүрэх, гэхдээ хүрч буй асуудал нь эрх мэдэл булаалдахын төлөө байх тусам Үндсэн хуулийн дархлаа, хүлээн зөвшөөрөгдөх байдал, олон нийтийн итгэл үнэмшил алдрах эрсдэлтэй буюу эмх замбараагүй байдал руу орох аюултай. Өөрөөр хэлбэл, энэ Үндсэн хууль гэдэг чинь чадамжгүй юм байна, тэгвэл түүнийг орлох өөр дүрэм байх ёстой гэсэн эрэл хайгуул эхэлнэ” хэмээн онцолжээ.
Эндээс харахад мэргэжлийн хуульч нар ч, ард түмэн ч Үндсэн хуульд ойр ойрхон гар хүрэх нь сайн үр дагавар авч ирэхгүй гэдгийг удаа дараа сануулсаар буй. Харин эрх баригч намынханд Үндсэн хуулийн зүйл заалтыг өөрт ашигтайгаар өөрчлөх туйлын зорилго байгаа нь эрх мэдэлд хэт улайрч буй хэрэг мөнөөс мөн. Манайд Цэцийн дээр хөх тэнгэрээс өөр эрх мэдэлтэн үгүй хэмээдэг ч сүүлийн жилүүдэд олны эргэлзээ төрүүлэх шийдвэрүүд гаргаж, эрх баригч намын талд үйлчилж байна гэх хардлага ч байх болсон. Иймдээ ч Цэц хуралдаанаараа эрх баригч намын талд ашигтай шийдвэр гаргаж магадгүй гэдэг хардлага олны дунд байсаар байна.
| ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХОЙШУУЛСАН ЦЭЦИЙН ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААН ХЭНД АШИГТАЙ ВЭ |
|
“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”
2026-04-21 17:41:07
Хүндийн өргөлтийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-04-21 15:57:11
ЦЕГ-аас Азийн аваргаас медаль хүртсэн Т.Тулга, Э.Дэлгэрмаа шагнав
2026-04-21 12:26:29
Өсвөрийн боксчид Азийн аваргыг зорин мордлоо
2026-04-21 12:17:20
2026-04-21 12:00:00
Дорнод, Хэнтий аймагт хээрийн гурван түймэр бүртгэгдлээ
2026-04-21 10:08:11
ДҮРЭЭ ЭЗЭГНЭГЧ
2026-04-21 08:30:31
Л.ЛХААСҮРЭН АГСНЫ ОХИН ЭНХТҮВШИН: ААВ МИНЬ ШАГДАРЫН ДҮРД ТОГЛОСНЫХОО ДАРАА ЧУЛУУ ШИДҮҮЛЖ БАЙСАН Ч "БҮТЭЭСЭН ДҮР МИНЬ ХҮНИЙ СЭТГЭЛД ХҮРСЭН БАЙНА ДАА" ГЭЭД БАЯРЛАЖ БИЛЭЭ
2026-04-21 07:00:09
ХАНЬ МИНЬ ХАЛГАЙНЫ ШҮҮС УУСААР ХЯТАДЫН ШОРОНГООС АМЬД СУЛЛАГДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-04-21 07:00:00
ЗИ 461-ИЙН КАМЕРТ...
2026-04-21 07:00:00
“ГАЛЗУУ ЮРА”
2026-04-21 07:00:00
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.БАТ-АМГАЛАНГИЙН ЗУРГААН ХАУС
2026-04-21 07:00:00
Театрын уран бүтээлчид “Үнэний хаан будда” жүжгийн төсөл эхлүүлнэ
2026-04-20 19:33:53
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-04-20 14:02:39
МУГЖ Б.Сарантуяад төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-04-20 13:56:18
Сүхбаатарын талбайд иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулна
2026-04-20 11:04:40
Өвлийн аялал жуулчлалд үүдээ томоор нээцгээе
2026-04-20 10:51:04
Ногоон автобусны хэргийг хэлэлцэж байна
2026-04-20 10:43:11
ТОДРОН ТОДРОХ ТОД ӨНГӨ
2026-04-20 07:54:31
МАН-ЫН БЭТ Э.ОДБАЯРЫГ О.АМГАЛАНБААТАР ЗАЛГАМЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-20 07:31:11
Ш.БАРАНЧУЛУУН: АВАРГА ТОСОН, ГАНГА ЗЭРЭГ 200 ГАРУЙ НУУРЫГ СЭРГЭЭЖ, УСНЫ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХАД 43 ЖИЛ ЗҮТГЭЛЭЭ ДЭЭ
2026-04-20 07:30:12
ЭМЭГТЭЙ ГУРВАН АВАРГАТАЙ, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЯЛАГДАЛ ҮРГЭЛЖИЛСЭН АЗИЙН АВАРГА
2026-04-20 07:10:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-04-20 07:00:00
АТГ-Т АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ЭЭРЭГДЭЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-04-20 06:57:12
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-04-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна
2026-04-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |